Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
ХБЭТЭСТАСАГТ 2004-2007 ОНД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАГГАА
( Судалгааны өгүүлэл )
Б.Ган-Эрсэ-э М.Сугармаа. Б.Отгонцэцэг, Ц.Чинбаяр. С.Наранцэцэг
 
 
Абстракт
Монгол улс засаг захиргаа нэгжийн хувьд аймаг (сум, баг), нийслэлд (дүүрэг, хороо) хуваагддаг. Одоогийн байдлаар 21 аймаг, 340 сум, 1664 багтай ба нийслэл 9 дүүрэг 121 хороодод хуваагдаж байна.
 
Монгол улсын хүн ам 2 сая 800.000 мянган хүн амтай. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай болгох зорилгоор 2000 оноос хойш өрх-баг, сум-хороо, аймаг-дүүргийн нэдсэн эмнэлэг, УБ хотын клиникийн болон мэргэшсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг гэсэн 3 шатлалын тогтолцоогоор ажиллаж байна.
 
Шастины төв эмнэлэг нь манай улсын оношлогоо-эмчилгээний томоохон төв. Тус эмнэлэгт эрүүл мэндийн III шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа төдийгүй оношлогоогдэлхийн түвшинд тавих хэмжээнд хүртлээ өргөжин хөгжиж байгаа билээ.
 
Тус эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлалын дагуу үзүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа хэдий ч харъяа хороодын иргэдэд (БГД-ийн 5-8, 20-р хороо) бүх шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бусад дүүрэг, аймгийн хүн амд зөвхөн III шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж буй бус үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүх шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Б.Ган-Эрсэ-э М.Сугармаа. Б.Отгонцэцэг, _ ~. ~5аяр. С.Наранцэцэг
 
Шатлал харгалзан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба/лг- -:.-аг:а- судалгаа одоогоор хийгдээгүй байгаа нь ажлын үндэслэл болж байна.
 
 
 
Зорилго:
 
ШТЭ-ийн ХБЭТЭСТасгийн тусламж үйлчилгээг сүүлийн 4жилийн үзүүлэлтээр судлан тогтоох
 
Зорилт:
 
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилттавьсан Ү.-г
 
1. 2004-2008 он хүртэл ХБЭТЭСТасагт хэвтэн эмчпүүлсэн эмчлүүлэгсдийн нас, хүйсний эзгэх хувийг тогтоох
 
2. Хэвтэн з'/-г ..гзгслиин харъяалалын байдлыг судлах
 
3. Өэч-ег/Г'-_атлалынэмнэлгийн тусламж үйлчилгээг нозологийн дагуу үзүүлж буй хувийг тогтоох
 
4. Судалгаанд хамрагдагсдын дунд эмч, эмнэлгийн ажиллагсдын өвлөлийн хувийг тогтоох
 
Шинэлэг тал:
 
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлалаар хэрхэн үзүүлж буйг сүүлийн 4 жилд хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгчдийн өвчний нозологоор нэг тасгийн хэмжээнд тооцон гаргасан нь шинэлэг юм.
Судалгааны арга, аргачлал:
 
ШТЭ-ийн ХБЭТЭСТасагт 2004-2008 он хүртэл хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүхэнд түүвэр судалгаа хийж онош, эмчлүүлэгсдийн нас, хүйсний эзлэх хувь, харьяалалын байдал, III шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг нозологийн дагуу үзүүлж буй байдал, судалгаанд хамрагдагсдын дунд эмч, эмнэлгийн ажилтаны өвлөлийн хувь зэргийг динамик эгнээний аргаар тоогтоосон.
 
Судалгааны үр дүн, хэлцэмж:
 
Судалгаанд ШТЭ-ийн ХБЭТЭСТасагт 2004-2008 он хүртэл нийт 4831 хүн хэвтэн эмчлүүлснээс ходоодны архаг үрэвсэл 833 буюу 17.2 %, ходоод улаан хоолойн сөөргөөт үрэвсэл 55 буюу 1.13 %, ходоод, дээд гэдэсний шархлаа 536 буюу 11 %, Маллори-Вейсийн хам өвчин 67 буюу 1.4%, вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвсэл 1144 буюу 23.6 %, архи ба бусад шалтгаант элэгний үрэвсэл 235 буюу 4.9 %, элэгний цирроз 1597 буюу 33 %, элэгний хавдар 17 буюу 0.4 %, нойр булчирхайн цочмог үрэвсэл. 80 буюу 1.7 %, нойр булчирхайн архаг үрэвсэл 117 буюу 2.4 %, цөсний хүүдийн архаг үрэвсэл 91 буюу 1.9 %, цөс чулуужих өвчин 54 буюу 1.1 %, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат өвчин 5 буюу
 
0.1 % тус тус эзэлж байна.
 
Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгсдийг хүйсний харьцаагаар авч үзэхэд 52.7% нь эрэгтэй 47.3% нь эмэгтэй буюу хүйсний харьцаа тэнцүү байна гэж үзэж болохоор байна.
 
Өвчлөлийн бүтцээр авч үзвэл III шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээгзайлшгүй авах эмчлүүлэгч 46.7 % (2255) эзэлж байгаа ба үлдсэн 53.3% нь харъяа дүүрэг, орон нутгийн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой гэж дүгнэж байна. Судалгааны явцад нийт эмчлүүлсэн эмчлүүлэгсдийн дунд эмч, эмнэлгийн ажилчид түүн дотор эмнэлгийн дунд мэргэжилтэний эзлэх хувийг тооцон гаргахад эмч, эмнэлгийн ажилтан 4.6% (221), эмнэлгийн дунд мэргэжилтэн 44.3% (98)-ийг эзэлж байна.
 
Дүгнэлт:
 
1. Судалгаанд хамрагдагсдын 20.9% (1012)
 
нь харъяа дүүргийн, 66.6 % (3218) нь
 
хотын бусад дүүргийн, 12.4 % (601) нь
хөдөө, орон нутгийн эмчлүүлэгчид байгаа нь III шатлалынтусламжүйлчилгээгулсын хэмжээнд үзүүлж чадаж байна гэж үзэж байна.
 
2. Өвчлөлийн бүтцээр авч үзвэл III шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг зайлшгүй авах эмчлүүлэгч 46.7 % (2255) эзэлж байна.
 
3. Өвчлөлийн байдлыг хүйсээр авч үзэхэд 1 : 1 байна.
 
4. Судалгаанд хамрагдагсдын 4.6% нь эмч, эмнэлгийн ажилтанууд. Эмч, эмнэлгийн ажилтаны 44.3% нь эмнэлгийн дунд мэргэжилтэн байна.
 
5. Эмнэлгийн ажилтан, дунд мэргэжилтэн бүр хүн амын дунд өвчнөөсурьдчилан сэргийлэх эрүүл мэндийн суурь сургалтыг зохион явуулж, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатай.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 430
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК