Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (42) 2009.No2(042)
Дэлхийн Хоол Боловсруулах Эрхтэн Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдөр ( ДХБЭТЭМӨ = \Л/6НР ), Дэлхийн Гастроэнтерологчдийн Байгууллага ( ДГБ = \Л/СО ) үүсэн байгуулагдсан түүх
( Тойм өгүүлэл )

Н.Баярмаа

Орчуулсан 

 
Абстракт

Р.УНагдеН, ДГБ-н ерөнхийлөгч асан

ДГБ-ын (Дэлхийн

 
Гастроэнтерологчдийн Байгууллага - хойшид ДГБ) гайхалтай
 
санаачлагч, ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Гэнри Кохэний хэлснээр «бид 1958 оны 5 сарын 29-нд Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойшх 45 дахь ойгоо тэмдэглэх гэж байна. Түүнээс хойш 5 сарын 29-ны энэ өдрийг ДХБЭТЭМӨдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.«
 
«Дэлхийн Гастроэнтерологийн Мэдээлэл» хэвлэл барагцаагаар 50 000 хувь хувилагддаг баримтаас үзэхэд бидэнтэй хамт ДХБЭТЭМӨ-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гастроэнтеролгичид өнөөдөр дэлхийн даяар маш олширсон гэж таамаглаж болох юм.
 
Вашингтонд зохион байгуулагдсан Гастроэнтерологийн Дэлхийн Анхны Чуулганы сүүлийн өдөр болох 1958 оны 5 сарын 29-нд гастроэнтерологичид ДГБ-ын суурь тавигдлаа хэмээн зарласан юм.
 
Бүрэлдэхүүнд: Чуулганы ерөнхийлөгч Генри Л.Бокус, Гастроэнтерологийн Олон Улсын Нийгэмлэг (хойшид ГОУН)-ийн нарийн бичгийн дарга Алберт Фрохлих, 1956 оны Лондонд болсон Олон Улсын Чуулганы ерөнхийлөгч Томас Хант, ГОУН-ийн ерөнхийлөгч асан Галларт Монес болон Гастроэнтерологийн Нийгэмлэгийн Европ болон Газар Дундын Тэнгисийн Холбоо (ГНЕГДТХ)-ны ерөнхийлөгч Рэн А.Гутманн
Р.УНагдеН, ДГБ-н ерөнхийлөгч асан
байсан. 1958 оны 5 сарын 25-наас 29-ны хооронд Гастроэнтерологийн Дэлхийн Нийгэмлэгийг байгуулахын тулд өдөр бүр уулзаж хуралдаж байсан юм. Оролцогчид ээлжит чуулганыг зохион явуулж, Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллагын
 
зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж, тохирох дүрэм, журмын төслийг тухайн Улсын Нийгэмлэгийн Ерөнхий Чуулганд танилцуулах үүрэг бүхий Нийгэмлэгийн Түр хугацааны Удирдах Зөвлөл байгуулах асуудлыг санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм. Энэхүү түүхэн үйл явц нь хуралдааны төгсгөлийн үр дүн байсан бөгөөд гастроэнтерологичдод зориулсан Олон Улсын жинхэнэ хуралдааныг бий болгох зорилгоор олон жил яригдаж байсан анагаах болон мэс заслын гастроэнтерологийн удирдагчдын дундах хэлэлцүүлэг байсан юм.
Баримтаас үзэхэд мэргэжлийн хувьд гастроэнтерологи 19-р зууны сүүл үеэс бий болсон ба эмч нар гайхалтай физиологичид болох Францын Клауде Бернард, Америкийн Бимонт, Оросын Павлов, Английн Бэйлис болон Старлинг нарын ажлын үр дүнд хоол боловсруулах замыг судлах ажилд идэвхтэй орсон юм. Гайхалтай эмч нар болох Эвалд, Кусмаул, Лейб, Дьюлафой, Троссе, Бринтон, Аберкромбэ гэх мэт хүмүүс хоол боловсруулах тогтолцоонд судалгаа хийх зорилгоор багаж хэрэгсэл зохион бүтээж эхэлсэн. Жишээ нь, ходоодны агууламжаас дээж авах гуурс, хоол боловсруулах дээд, доод замыг харах эндоскопын багажууд. Тухайн үеийн гайхалтай мэс засалчид хоол боловсруулах эмгэгийн эцсийн шатны эмчилгээг хийх боломжтой болгосон юм: Бильрот, Пин, Кохер, Хартман, Микулич нар өсөн хөгжиж байгаа мэргэжилд чухал нөлөө үзүүлсэн анагаах - мэс заслын хамтын ажиллагааны суурь тавьснаараа маш өндөр үнэлэгдсэн юм. Роэнтгены нээсэн рентген болох маш гайхалтай зүйл гаргаж ирсэн нь маш богино хугацаанд бүх л улс оронд ашиглагдах болсон. Кусмаул болон Микуличийн нээсэн анхны оролдлого болох хоол боловсруулах дээд замыг судлах эндоскопи түүнчлэн доод замыг судлах багажийгАмерикийн Келли, БичДутлэболон бусад нээсэн нь мөн хоол боловсруулах замын эмгэгийг судлах салбарт тодрон гарч ирсэн юм. Эндоскопийн жинхэнэ үр шим нь 19-р зууны сүүлийн жилүүдэд гарч ирсэн, түүний хөгжилд хуучин радиологи техник саад учруулж байсан юм.
 
Хоол боловсруулах замын эмгэгүүд (гастроэнтерологи болон гепатологи) - н талаар Герман, Австри, Франц, Америк, Япон зэрэг орнуудад санал солилцдог байсан. Харин Скандинав, Нидерланд, Белги, Итали, Испани зэрэг орнуудад цөөн хуралддаг байжээ. Гастроэнтерологичид аялж эхэлсэн юм: мэргэжлийн дагуу хурдан хөгжсөн Хойд Америкчууд Берлин, Лондон, Венна руу, өмнөд Америкийн эмч нар голчлон Парис, Леон болон бусад Францийн хотуудаар аялж байсан. Испаничууд болон Италичууд Парис, Венна, Берлин явж байсан. Хоёр тивийн хооронд хамтрагчдын харилцаа холбоо маш хурдан хөгжсөн нь тухайн хоер орны хэл дээр судалгааны товхимолууд хэвлэгдэн уншигдаж хоорондоо маш амархан асуудлыг магадлах боломжтой болсон юм. Түүнчлэн 1930 оны үед Америкийн гастроэнтерологи нацизмаар тухайн орныг орхин явсан Германы эмч нарын үнэтэй хувь нэмрээр хүчтэй бэхжсэн юм.
 
 
Өмнө нь
 
гастроэнтерологийн холбоо байсан тул энэ нь шинэ нээлт гэх зүйл биш байсан юм. ДГБ-г зохион байгуулах шийдвэр нь Жорж Брухэгийн Гастроэнтерологийн Нийгэмлэгийн Европын холбоог байгуулсан замаар Гастроэнтерологийн Нийгэмлэгийн Европ болон Газар Дундын Тэнгисийн Холбоо 1947 онд тухайн үеийн Европын Чуулган болон 1948 онд бий болсон Панамерикийн холбоог байгуулах зорилгоор Буэнос-Аэросийн гастроэнтерологч доктор Бонорино Удаондо-р анхлан удирдуулсан Гастроэнтерологийн Америк хоорондын Нийгэмлэг нэрэн дор албан ёсоор бүрэлдэн тогтсон юм. Гастроэнтерологийн Нийгэмлэгийн Европ болон Газар Дундын Тэнгисийн Холбоо,түүнчлэн Гастроэнтерологийн Америк хоорондын Нийгэмлэг хоёул Дэлхийн Байгууллагын үндсийг тавьсан юм.
 
Бүх л үйл явц 50-с илүү жил үргэлжилсэн юм. Брусел дэх Олон Улсын Анхны Чуулган нь бусад уулзалтыг үргэлжлэн явагдах суурь болсон юм. Гастроэнтерологийн Олон Улсын Нийгэмлэгийн 2 дахь чуулган Парист Дэлхийн II дайны дараа 1937 онд болсон ба Европын Чуулган Лаусанд 1948 онд, Мадридад 1950 онд, Бологна Монтекатинид 1952 онд, Парист 1954 онд, Лондонд 1956 онд тус тус зохиогдсон. Лондонд болсон чуулган доктор Томас Хантаар удирдуулсан маш өргөн хэмжээний хурал болсон юм. Тэнд Америкийн олон гастроэнтерологичид оролцсон. Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Америк болон Европын мэргэжилтнүүдээр удирдуулсан тэдгээр холбоо 1958 онд Дэлхийн Чуулганыг зохион байгуулах санаа гаргасан юм. Хамгийн эртний, хамгийн хүчирхэг гастроэнтерологийн үндэсний нийгэмлэг болох Америкийн Гастроэнтерологийн Нийгэмлэгтэй АНУ-ын Вашингтон хот нь эдийн засгийн болон хүн хүчний чадавхаараа тухайн
---- 2009 оны 02 /421
 
чуулганыг зохион явуулах хүчин чадалтай гэж сонгогдсон юм. Филадельфи дэх Америкийн гастроэнтерологийн тэргүүлэгч, гастроэнтерологийн агуу номлол сургаалийг зохиосноороо маш их нэр хүндийг олж авсан ба Пенсилванийн Их Сургуульд Европ болон Өмнөд Хойд Америкаас маш олон тооны эмч нар ирж хамрагддаг байсан төгсөлтийн дараах сургалтын байгууллагыг хариуцаж байсан доктор Генри Л. Бокус энэ үйл ажиллагааны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Чуулган маш их ач холбодолтой байсан. Учир нь өмнөх олон улсын уулзалтаас ялгарах олон тооны шинэ нээлтийгхэлэлцсэн юм. Тусгайлан томилсон мэргэжилтнүүдийн бүлэг хоёр буюу гурван асуудал дээр ажилласан ба нилээн сэтгэл зовоосон дэлхий даяарх хоол боловсруулах замын эмгэгийн тархвар зүй болон байгалийн түүх зэрэг асуудалд эхлэлийг тавьсан юм.
 
Чуулганы эцсийн өдөр ДГБ-ын Түр хугацааны Удирдах Зөвлөлийг сонгосон юм. Энд Ерөнхийлөгчөөр Генри Л. Бокус (АНУ), Ерөнхий нарийн бичгийн даргаар Алберт Фрохлих (Бельги), (Гастроэнтерологийн Олон Улсын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга байсан), Норберт Хеннинг (Герман), (1962 онд Мюнхенд зохион байгуулагдсан Дэлхийн II Чуулганын Даргаар сонгогдож байсан), Лаурено Фалла (Куба) Гастроэнтерологийн Америк хоорондын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч (ГАХНЕ), Жиралдо Сифферт (Бразил) ГАХНЕ-ийн нарийн бичгийн дарга, А.Ж.Хэкс (Нидерланд) Гастроэнтерологийн Нийгэмлэгийн Европ болон Газар Дундын Тэнгисийн Холбооны ерөнхийлөгч (ГНЕГДТХ), Марвин Полланд (АНУ) Вашингтоны Хурлын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Томас Хант Лондонд болсон Гастроэнтерологийн Олон Улсын Нийгэмлэгийн 1956 оны Чуулганыг удирдан явуулсан, Жойл Валенса Парпарсен (Венесуэль) Каракаст болсон 1958 оны Гастроэнтерологийн Панамерикийн
 
Чуулганы ерөнхийлөгч, Клиффорд Барборка (АНУ) Америкийн Гастроэнтерологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч.
 
1962 онд Мюнхенд болсон бүх нийгэмлэгийн ерөнхий хурлаар батласан ДГБ-ын дүрмийн талаар онцгойлон авч үзсэн. Энэхүү ДГБ-ын Анхны Ерөнхий Чуулган ГНЕГДТХ-н Чуулганы үеэр 1960 оны 4 сарын 19-нд Лэйдинд болсон бэлтгэл хурлын дараа зохиогдсон юм.
Вашингтон дахь Чуулганаар дэлхийн нийгэмлэгийн албан ёсны нэр «Огдагнза-Иоп Мопс11а1е йе Са5{гоеп1его1од1е» байхаар шийдвэрлэсэн юм. Энэ нь Франц хэлээр ба Анхны Олон Улсын Нийгэмлэг болон Анхны Олон Улсын Чуулганыг үүсгэн санаачлагч доктор Жорж Брунэгийн дурсгалд зориулсан юм. Түүнчлэн англи болон испани хэл нь шинэ байгууллагын албан ёсны хэл болсон юм.
 
Доктор Бокус Дэлхийн Анхны Чуулганы үеэр хэвлэгдсэн, ДГБ-ын ерөнхийлөгч байх анхны илгээмжиндээ хэлэхдээ: «ДГБ нь гастроэнтерологи болон хүнс тэжээлийн, ялангуяа дэлхийн хаана ч тохиолдох өвчний тархалт, онцлог шинжийн ялгааны талаар хийгдэх судалгааны ажилд гол чиглэл, үлгэр жишээ байхад чухал үүрэгтэй» гэсэн.
 
ДГБ-ын бас нэгэн чухал үүрэг нь дэлхий даяарх гастроэнтерологийн анагаахын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, судлахв дэмжих ажил байсан юм. Боловсролын хороо нь Бразилийн Жиралдо Сиффирдын удирдлаган дор байгуулагдсан. Доктор Бокус харилцаа холбоог чухал гэж бодсон бөгөөд тийм ч учраас ДГБ-ын хэвлэлийн санаачлагыг авсан. 3 мэдээлэл 1959 онд гарсан бөгөөд эхнийхийг нь доктор Фрохлих хянаж бусдыг нь ДГБ-ын гүйцэтгэх ажилтнаар томилогдож байсан Листер Поп хянан тохиолдуулсан. Тэр үеэс эхлэн мэдээлэл өөр нэрсийн дор тогтмол гардаг болсон. Өнөөдөр тэдгээр мэдээлэл Дэлхийн Гастроэнтерологийн Мэдээ нэрийн дор хэвлэгдэж байна.
 
Мэдээг хэвлэх болон гүйцэтгэх ажилтанг томилоход сан шаардлагатай нь мэдээж юм. ДГБ-ын үүсгэн байгуулагчдад тулгарч байгаа асуудал нь олон шинжлэх ухааны нийгэмлэгт шинэ зүйл биш бөгөөд: Үндэсний Нийгэмлэгээс сахүүжилт хийх зохистой бүтцэд орох хүртэл тэдгээрт ямар нэг сан олдохгүй байх магадлалтай. ДГБ-г оршин тоггноход тусласан хандивлагчид болох Гастроэнтерологийн Англи Нийгэмлэг, Америкийн Гастроэнтерологийн Холбоо болон Токиод 1966 онд Гастроэнтерологийн Дэлхийн III Чуулганыгудирдан явуулсан Япон улсын иргэн доктор Квашимад талархлаа илэрхийлж байна.
 
ДГБ-ын ирээдүйн зорилготой холбоотой хэлэлцүүлэг үүсгэн байгуулагч гишүүдийн дунд байсан. Зарим нь үүнийг ГОУН буюу Гастроэнтерологийн Олон Улсын Чуулганы байнгын ажиллагаатай байгууллагын гол
' 2009 ВИЫ 02/42/
 
үүргийн багахан нэмэгдэл гэж үзэж байсан. Доктор Бокус болон бусад нь ДГБ зөвхөн мэдээллийг солилцоход бус тархвар зүйд шаардлагатай судалгааг урамшуулах болон дэлхийн нэг хэсгээс нөгөөд маш ихээр ялгарч байдаг Хоол боловсруулах замын эмгэгийн түүх болон гастроэнтерологийн боловсролын төвүүдийн бүртгэлийн хэрэгжилтийг, тухайлбал, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх гастроэнтерологичдын сургалтын чиглэлийг дэмжих өвөрмөц чадварыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байсан. Ингэснээр бидний байгууллагыг үргөжүүлэх нөхцөл нь боловсрол болон судалгааны хороо байгуулах шаардлага дээр тулгуурлаж байна.
 
ГОУН-ээс гаргасан ДГБ-н дүрмийн түр зуурын загварын нэгдүгээр зүйлд: «Дэлхийн Байгууллагын зорилго бол «Гастроэнтерологийн судалгаа болон үйл ажиллагаанд бүр цаашилбал тогтмол хугацаанд Гастроэнтерологийн Дэлхийн Чуулганыг зохион байгуулахад дэлхий дахины хувь нэмрийг оруулах». Энэ нь ГОУН-н дүрмийн багахан тодорхойлолт байсан бөгөөд доктор Бокус болон бусад гишүүдийн хувьд маш хангалтгүй тодорхойлолт байсан юм. Энэ дүрэм нь эцэстээ 1963 онд Мюнхенд болсон Дэлхийн II Чуулганы төгсгөлд Ерөнхий Чуулганаар батлагдсан юм.
Гастроэнтерологийн судалгаа, үйл явцад дэлхий нийтийн дэмжлэг авах Гастроэнтерологийн салбарт
 
сонирхолтой бүх байгууллагатай идэвхтэй харилцаа бий болгох Хамтын ажиллагааны судалгааг дэмжиж урамшуулах, голчлон хоол боловсруулах замын өвчний тархал зүйн судалгаатай холбоотой зүйлд анхаарах
 
Гастроэнтерологийн одоо хийгдэж буй сүүлийн сургалтыг компьютерт оруулах болон хүснэгтлэх
 
Гастроэнтерологи нь төгсөлтийн дараах сургалтын хөгжлийн ирээдүйн төлөвлөгөөний судалгааг анхаарах Шинжлэх ухааны судалгаа болон мөрдөлгөө, сургалтын зорилгод зориулсан хандивыг хайх, хүлээн авах Гастроэнтерологийн Дэлхийн Чуулганд зориулан хэлэлцээр хийж түүнийг зохион байгуулагчдад зөвлөгөө болон тусламж үзүүлэх Дүрэм анх хийгдсэн 1963 оноос хойш маш олон удаа шинэчлэгдсэн. Гэвч ДГБ-ын зорилго тэнд заагдсанаар хэвээр үлдсэн юм. Бид эргээд харахад олон улсын судалгаа, боловсрол, сургалт, этик, гастроэнтерологийн дадлага зэрэгт олсон амжилт шинэ тивийн нийгэмлэг байгуулахад дэмжлэг туслалцаа болж байна.
 
ДГБ-н гайхалтай санаачлагчид баярлалаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Генри Кохэн одооноос эхлэн 5 сарын 29 нь Дэлхийн Хоол Боловсруулах Эрхтэн Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдөр гэдэг болно.
 
«Дэлхийн Гастроэнтерологийн Мэдээлэл» хэвлэл барагцаагаар 50 000 хувь хувилагддаг баримтаас үзэхэд бидэнтэй хамт Дэлхийн Хоол Боловсруулах Эрхтэн Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдрийгтэмдэглэн өнгөрүүлэх гастроэнтеролгичид өнөөдөр дэлхийн даяар маш олон байгаа гэж таамаглаж болох юм.
Орчуулсан Н.Баярмаа
2003 оны 02142/
Дэлхийн Хоол Боловсруулах Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдөр
 
Дэлхийн Гастроэнтерологчдийн
 
Байгууллага анх 1958 оны 5-р сарын 29-ны өдөр АНУ-ын Вашингтон хотод байгуулагдснаас хойш жил болгоны энэ өдрийг Дэлхийн Хоол Боловсруулах Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдөр (ДХБТЭМӨ) болгон тэмдэглэж ирсэн.
 
2005 оноос эхлэн Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллага олон улсын хэмжээнд тус өдрийг тэмдэглэж эхэлсэн.
 
Барри Ж. Маршалл (Ваггу ^ МагзИаП ), Ж.Робин Варрен (0. КоЫп \Л/аггеп) нар хелико -нянг нээж 2005 оны 10 сард Нобелийн шагнал авсантай холбогдуулан 2006 онд ДХБТЭМӨ-ийг « Хелико нянгийн халдвар « сэдвээр
 
2007 онд « Вирусын гаралтай элэгний үрэвсэл « сэдвээр
 
2008 онд « Хоол тэжээл ба хоол боловсруулах замын эрүүл мэнд « сэдвээр олн улсын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулсан.
 
2009 онд « Гэдэсний цочролын хам шинж « сэдвээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 514
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК