Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (42) 2009.No2(042)
БААС ХАТАХ ХАМШИНЖ
( Лекц )

Н.Бира

Абстракт
Хоёр ба гурваас олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж дутуу гарах шинжийг баас хаталт гэж үздэг.
 
Орчин үед баас хатах шинжийг хоол хүнсний бүтэц, найрлага түүний боловсруулалт эрс өөрчлөгдсөн болон хеделгөөн багасах, таргалалттай холбоотой үүсдэг соёл иргэншлийн өвчин гэж тодорхойлох болсон.
 
Шалтгаан
 
Баас хаталт үүсгэж буй хүчин зүйлсийг
 
* Анхдагч (бүдүүн гэдэсний гаж хөгжил)
 
* Хоёрдогч (дасамхай, жирэмсний үед тохиолдох, настайчуулын, шулуун гэдэсний эмгэг, бүдүүн гэдэсний эмгэг, төв мэдрэлийн тогтолцоо ба сэтгэцийн эмгэг, дотоод шүүрлийн еөрчлөлт, ус ба эрдсийн алдагдал, эмийн үйлчлэл, хоол хүнстэй холбоотой)
 
* Шалтгаан тодорхой бус (идэвхигүй бүдүүн гэдэс, идэвхигүй шулуун гэдэс) гэж бүлэглэн үзэж байна.
 
Эмгэг жам
 
Шалтгааны нөлөөн дор гэдэсний гүрвэлзэх хедөлгөен саатан, ус ба эрдэс давсны шимэгдэлт ихэссэнээс баас хатуу төлөвтэй болж, гулгамтгай чанараа алддаг байна.
 
Баас хаталт үүсэлт нь бүдүүн гэдэсний үндсэн үйл ажиллагааны доголдолтой холбоотой учир бүдүүн гэдэсний хэвийн үйлийн зохицуулгь:г ойлгох хэрэгтэй.
Бүдүүн гэдэсний хөдөлгөөн
 
Бүдүүн гэдсэнд 4 төрлийн хөделгеөн ажиглагдана.
 
Хэсэгчилсэн - сегмент эсвэл цүлхэн хамарсан, гэдэсний хананы цагирган булчингийн агшилтын дүнд гэдэсний агуулагдахуун холилдох, нянгийн оролцоотойгоор хоол боловсруулалт үргэлжлэн, ус шимэгдэж, гэдэсний химус өтгөрөн няггардаг. Энэ хөдөлгөөний явцад гэдэсний агуулагдахуун 10 см орчим урагшилна.
 
Гүрвэлзэх хөдөлгөөн - бүдүүн гэдэсний ойр орших хэд хэдэн цүлхэнгийн нэгдсэн хөдөлгөөний дүнд градиентийн эсрэг гэдэсний агуулагдахуун 20 см - ээр урагш түлхэгдэнэ.
 
Туух хөдөлгөөн - бүдүүн гэдэсний нилээд хэсгийг хамрах хүчтэй агшилт өдөрт 3-4 удаа үүсэх бөгөөд баас гадагшлана.
 
Эсрэг урсгалт хөдөлгөөн - гэдэсний агуулагдахуун дахин холилдох, хутгалдах, өтгөрөх байдлаар гэдсэнд удаан саатна.
 
Хоол боловсролт
 
Хоногт нарийн гэдэснээс 1.5 кг агуулагдахуун бүдүүн гэдсэнд орж, ус -эрдсийг шимэх ажиллагааны дүнд насанд хүрсэн хүний бүдүүн гэдсэнд 220 г орчим холимог агуулагдан, хоногт ойролцоогор 120г баас гадагшилна.
 
Ус давсны солилцоо
 
Баасны 60 - 85 % - ийг ус эзэлдэг. Баасанд агуулагдах усны хэмжээ баасны тогтцыг тодорхойлдог. Жишээлбэл: зөөлөн баасны 70%, хатуу хорголын 40 - 60 %, шингэн чацганы 95 % - ийг ус эзэлдэг. Хоол боловсруулах замын эрхтнээр өдөрт хоол ундаар 2 л орчим, эдгээр эрхтэнээс ялгарах 8 - 10 л шүүс, нийтдээ 10 - 12 л шингэн нарийн гэдсэнд идэвхитэй шимэгдсээр, бүдүүн гэдсэнд 1 - 1.5 л шингэн цутгана. Бүдүүн гэдэсний шимэх үйл ажиллагааны дүнд баасаар 100 - 150 мл шингэн гадагшлана. Эрүүл хүний бүдүүн гэдэсний ханаар өдөрт 4 л хүртэл шингэн шимэгдэх боломжтой бөгөөд түүнээс их хэмжээний шингэнийг шимэгдүүлэх ачаалалтай үед суулгах шинж ажиглагдана. Харин гэдэсний ханаар шингэний шимэгдэлт идэвхижсэн тохиолдолд баас хуурайшин хатуурах нь тааралдана. Кортикостеройд, альдостерон бүдүүн гэдэсний ханаар явагдах ус давсны шимэгдэлтийг ихэсгэнэ. ВИП гэдэсний шүүрлийг ихэсгэнэ.
 
Нүүрс-усны солилцоо
 
Целлюлоз, гемицеллюлоз, пектин, лигнин зэрэг амилазын нөлөөнд задардаггүй ургамлын гаралтай нийлмэл нүүрс - ус бүд үүн гэдэсний нянгаас ялгарах ферментийн оролцоотойгоор задарч, их хэмжээний дэгдэмхий өөхний хүчил үүсгэх ба дулаан ялгаруулна.
 
Шүүрэл
 
Бүдүүн гэдэсний салст бүрхүүлд байрлах дотоод шүүрлийн эсээс энтероглюкагон, ходоодны саармагжуулах пептид, нейротензин, ВИП, Р - субстанц, бомбезин төст пептид, соматостатин ялгарч, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны автономит зохицуулгад оролцоно.
 
Хундган эсээс сиало-. сульфамуцин ялгарч, шүүрэл ялгардаг. Бикарбонат агуулсан шүлтлэг шүүрэл ялгарна.
 
Хамгаалах ба дархлааны үүрэг
 
Бүдүүн гэдэсний хамгаалах үүрэг нь түүний нянгийн бичил орчинтой шууд холбоотой. Эволюци хөгжлийн жамаар хүний биед , ялангуяа бүдүүн гэдсэнд амьдрах болсон тоо томшгүй олон нян нь эмгэг үүсгэгч нянгийн халдвараас хүний биеийг хамгаалдаг билээ. Мөн бүдүүн гэдэсний салстбүрхүүлд байрлах тунгалгийн фолликул, зангилаа нь гаднын биетээс хамгаалах нэгэн том шалгуур хаалт болдог.
 
Баах явц
 
Баах үйл ажиллагаа хүний амьдралын
хамгийн эмзэг үйлдлийн нэг бөгөөд бие зассаны дараа бие хөнгөрөн тайвширдаг. Энэ үйл ажиллагаа хэвийн явагдахгүй үед амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт илэрч, таагүй байдал үүснэ. Баас хэлбэржих нь гэдэсний хөдөлгөөн, ус шимэх явц, салс ялгаралтын байдлаас хамаардаг.
 
Махир гэдсэнд хуримтлагдсан баас ялгадас шулуун гэдэсний бүдүүрэх хэсэгт орж, ханын механорецепторыг цочроосноор баах хүсэл төрнө. Энэ мэдрэмжийн дүнд хүн тодорхой байрлал эзлэхэд аарцагны ёроол доошилж, баас гадагшлах нөхцөл бүрдэнэ. Баах үед дууны хөвч бүрэн хаагдаж, хэвлийн ханын булчингууд агшсанаар хэвлийн доторхи даралт нэмэгдэн, бүдүүн гэдэсний хэсэгчилсэн хөдөлгөөн түр саатаж, баас шулуун гэдэс рүү шахагдан орно. Аарцгийн булчингууд суларч, аарцгийн ёроол доошлох ба умдаг - шулуун гэдэс (тт. РиЬогес1аПз) болон асуух нуруу - шулуун гэдэсний булчин (тт. 5асгогес1аПз) суларч, шулуун гэдэс -хошногоны хурц өнцөг арилан, тэнийдэг. Хэвийн үед энэ өнцөг 60- 150 градус байдаг. Баас нь шулуун гэдэсний хананд механик цочрол өгснөөр эхлээд түүний, дотор талын хуниас дараа нь гадна талын хуниас рефлексээр суларч, гадагшлана.
 
Хэрэв бие засахад тохиромжгүй нөхцөл, эсвэл тухайн хүн хүсэхгүй тохиолдолд умдаг -шулуун гэдэсний булчин ба шулуун гэдэсний гадна талын хуниас албаар агшсаны дүнд шулуун гэдэс - хошногоны өнцөг хаагдан, хошногоны амсар хумигдан хавчсанаас шулуун гэдэснээс баас гадагшлах боломжгүй болдог. Баах явцыг тасалсан энэ үйлдэл махир гэдэснээс ирж буй туух хөдөлгөөнийг рефлексээр сулруулж, бүдүүн гэдэсний хэсэгчилсэн болон хуримтлуулах үйл ажиллагаа богино хугацаанд сэргэдэг байна.
 
Бүдүүн гэдсийг үйл ажиллагааны хувьд нь 3 хэсэгт хувааж болно.
 
Бүдүүн гэдэсний эхлэл хэсэг - мухар, өгсөх, хөндлөн гэдэсний эхлэл хэсгийг хамрах ба гэдэсний хэсэгчилсэн, эргэж буцах хөдөлгөөн давамгайлах ба нарийн гэдэсний агуулагдахууны хамт бүдүүн гэдсэнд орж ирсэн фермент болон бүдүүн гэдэсний нянгийн оролцоотойгоор хоол боловсруулах ба шимэх ажиллагаа үргэлжилдэг.
 
Бүдүүн гэдэсний төгсгөл хэсэг -хөндлөн гэдэсний төгсгөлөөс эхлэн, уруудах, махир гэдсийг хамарна. Энд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн давамгайлах ба баас. шарсан өндөг.
 
Сүүн бүтээгдэхүүн: Шингэн хярам, шингэн сүүтэй цай, тараг, хоормог, аарц, аа
 
Ногоо: Олон төрлийн хүнсний ногоо, ялангуяа яншуй, гоньд, цэцэгт байцаа, хурган гуа, зэрэг навчит нарийн ногоо, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа, даршилсан ногоо
 
Жимс: Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг сортын алим, зүрж, усан үзэм, нэрс, бусад жимсгэнэ.
 
Амттан чихэр: Зөгийн бал, жимсний чанамал, мармелад, зефир, ирис
 
Уух шингэн: Шингэн ааг багатай цай, жимсний шүүс, рашаан, буцалсан ус, хийжүлсэн ундаа
 
ХОРИГЛОХ ХҮНС
 
Баасны хэмжээг багасган, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулах нөлөө бүхий хүнсний бүтээгдэхүүнээс дурдвал:
 
Гурилан бүтээгдэхүүн: Дээд гурилаар бэлдсэн шинэхэн талх, боов, чихэртэй жигнэмэг, бялуу
 
Эфирийн тосоор баялаг ногоо: Цагаан лууван, шар манжин, сармис, сонгино, шинэ мөөг
 
Амьтны гаралтай өөх тос: Гахай, хонь, үхрийн мах
 
Сүүн бүтээгдэхүүн: Бяслаг, хөөрүүлсэн сүү, ээдэм
 
Кофейн агуулсан хүнс : шоколад, аагтай цай, өтгөн кофе, какао Архи, согтууруулах ундаа
 
ХООЛ БЭЛТГЭХЭД АНХААРАХ ШААРДЛАГА
 
Буцалгаж, жигнэх, бага зэрэг шарах аргаар бэлтгэнэ.
 
ХООЛЛОЛТ
 
Өдөрт 4 - 6 удаа хооллоно. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн ус,орой бүр хатаасан жимс, хар чавга тараг уух нь ашигтай.
 
Эмийн эмчилгээ
 
Гэдэсний хөдөлгөөн удааширсан үед туулгах үйлчлэлтэй эмийг хэрэглэнэ. Үүнд : 1. Баасны хэмжээг ихэсгэх үйлчлэл бүхий
 
ус шингээгч (хивэг, агар, метилцеллюлоз\)
 
осмос туулга (төрөл бүрийн давсан туулга, дисахарид - лактулоза 15мл
. 2003 оны 02 [42/
 
тунгаар өглөө уух)
 
2. Гэдэсний ханыг цочроогч үйлдэлтэй
 
антрогликозид (гишүүнэ, сена зэрэг ургамлын суурьтай - сенаде өдөрт 1 шахмалыг хоолны өмнө уух)
 
фенил агуулсан (фенолфталейн 0.1 шахмалаар , бисакодил 50 мг тунгаар 1-2 шахмалыг орой унтахын өмнө уух)
 
3. Баасыг тослог, гулгамтгай болгох тосон туулгыг (глицеринтэй лаа шулуун гэдсээр) хэрэглэнэ.
 
Баас хаталт нь гэдэсний хөдөлгөөн түргэссэний улмаас буюу агчилттай холбоотой бол
 
гөлгөр булчингийн агчилт тавиулах (но -шпа 0.04 г шахмалыг өдөрт 2- 3 удаа уух, 2%- ийн 2 мл уусмалыг булчинд тарих , галидор 0.1 г тунгаар өдөрт 2- 3 удаа уух, 2.5 % - ийн 2 мл булчинд тарих) • Холинолитик (атропин сульфат 0.5 мг тунгаар өдөрт 1 - 3 удаа уух, 0.1 % -ийн 1 мл уусмалыг арьсан дор тарих, платифиллин 5 мг тунгаар өдөрт 2-3 удаа уух, 0.2 % - ийн 1 мл уусмалыг булчинд тарих) бүлгийн эмийг сонгодог. Гэдэсний хөдөлгөөний хямралын хэлбэрээс хамаарахгүйгээр баас хаталтын үед хоол боловсруулах замын хөдөлгөөнийг зохицуулах (метоклопрамид, цисаприд 10 мг тунгаар өдөрт 3 - 4 удаахоолны өмнө уух, 2 мл уусмалыг булчинд буюу судсанд тарих) эмийг хэрэглэнэ.
 
Цэвэрлэх бургуй тавьж баас хаталтыг эмчлэх нь дээрх эмчилгээнд үр дүн муутай үед хэрэглэх арга юм. Баас хаталтыг засахдаа шулуун гэдэсний рефлексийг сэргээх эмчилгээг хавсран явуулна.
 
Эмийн бус эмчилгээ
 
Дасгал хөдөлгөөн Йог эмчилгээ Зүү эмчилгээ Физик эмчилгээ Рашаан эмчилгээ
 
Сэргийлэлт
 
Хоол хүнсэндээ ургамлын эслэгээр баялаг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх, шингэн зүйл хангалттай уух, хэвлий болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, төвийн гаралтай баах рефлексийг бэхжүүлэх зэрэг эрүүл ахуйн энгийн аргыг амьдралд хэвшүүлэх нь зүйтэй.. шарсан өндөг.
 
Хоол хүнсэндээ ургамлын эслэгээр баялаг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх, шингэн зүйл хангалттай уух, хэвлий болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, төвийн гаралтай баах рефлексийг бэхжүүлэх зэрэг эрүүл ахуйн энгийн аргыг амьдралд хэвшүүлэх нь зүйтэй.
 
Нийтлэлийн нээгдсэн тоо: 9998
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК