Багийн бага эмч нарын ажиллаж буй орчин, ажлын ачаалал, ажил хөдөлмөртөө хандаж буй оэтгэл ханамжийн байдлыг бодитой _)инжлэх ухааны үндэолэлтэй судлан дугнэлт хийж, санал зөвлөмж боловсруулах нь эн тэргүүнд хөдөөгийн иргэдэд үзүүлэх эрүүл '/эндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, нөгөө талаар бодлого боловсруулах түвшинд оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах ундэслэл болно.
Дэлхийн улс орнуудад эмнэлэгт суурилсан эрүүл мэндийн тогтолцооноос эрүүл мэндийн анхан шатны тусламжид суурилсан тогтолцоонд шилжих өөрчлөлтийг өргөн цараатай хийж байгаа ч манай орны хувьд хүн ам эрүүл мэндийн анхан шатны тусламжийг багийн бага эмч, өрхийн эмнэлэг, сумын эмнэлгийн хэлбэрээр авч байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын тоо цөөн, нягтрал багатай, хун амын тэн хагас нь хөдөө орон нутагтамьдардаг, хүн амын насны бүтэц харьцангуй залуужих хандлага давамгайлсан зэрэгхун амын бүтэц, байршлын онцлог, эрүул мэндийн салбарын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл, хөрөнгө нөөцийн хомсдолтой, хүний нөөцийн хөгжлийн бодлогод тулгамдсан асуудал их байгаа бөгөөд түүний дотор ажлын ачаалал, сэтгэл ханамж, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох асуудал чухал байгаа юм.
Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түуний дотор анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж тэгш
бус хүрдэг. Хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ эн тэргуүнд узүүлдэг мэргэжилтнүүд бол багийн бага эмч нар учраас тэдний нийгмийн асуудал, ажлын ачаалал, ажил хөдөл мөртөө хандаж буй сэтгэл ханамж, хөдөлмөрийн нөхцөлийг оновчтой шийдвэрлэх бодпого боловсруулахад бодит судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагыг үндэслэн Монгол улсын Засгийн газар 2008 оны 07 тоот тогтоолоороо « Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр «- ийг баталсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл Мэндийн сайд 2008 оны 107 тоот тушаалаар « Багийн эмчийн ажлын ачаалал ба сэтгэл ханамжийг судлах « асуудлыг судалж үнэлгээ дүгнэлт өгөх шийдвэр гаргасан юм. Тулхүүр үг : багийн бага эмч, ажлын нөхцөл, ажлын ачаалал, сэтгэл ханамж, ажиллах орчин
Судалгааны ажлын зорилго
Багийн бага эмч нарын ажлын ачаалал, сэтгэл ханамжийн байдлыг судалж, үнэлгээ өгч, дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулах. Зорилт
1. Багийн бага эмч нарын ажлын ачааллыг тэдний өөрсдийн үнэлгээгээр тодорхойлон судлаж, үнэлгээ өгөх
2. Сэтгэл ханамжийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийх
Судалгааны ажлын шинэлэгтал
1. Нарийн мэргэжлийн поликлиникууд, амбулатори, өрхийн эмч нарын ажлыначааллыгсүдалждүгнэсэн судалгаа байдаг боловч Монгол улсын хэмжээнд эрүул мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй багийн бага эмч нарын ажлын ачаалал, сэтгэл ханамжийг анх удаа судалж байгаа 2. Уг асуудлыг судлан багийн бага эмч нарын үйл ажилгааг оновчтой удирдах, судалгааны үндэслэлийг тавьж байгаагаар шинэлэг юм.
Практик ач холбогдол
Энэхүү судалгааны дүнд Эрүүл Мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар түүний дотор багийн бага эмч нарын сэтгэл ханамжийг бодитой судлаж дүгнэлт хийснээрээ тэдний мэргэжлээрээ хөгжин дэвших, ил тод шударгаар өрсөлдөх бололцоотой, ажлын хариуцлага, хөдөлмөрийн тэгш хуваарилалттай тогтолцоог бүрдүүлэх боломжтой болоход практик ач холбогдол нь оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Бид багийн бага эмчийн ажлын ачаалал, сэтгэл ханамжийг тогтоохдоо 21 аймгаас тус бүр 2 сум, сум тус бүрээс 2, нийт 88 бага эмчийг хамруулсан.
Тоон арга : Анкет судалгаагаар Чанарынарга:Ганцаарчилсанярилцлагаар тус тус явуулж үр дүнг 5Р35 12.0 програмаар боловсруулсан.
Судалгааны мэдээ баримтыг цуглуулахдаа дараах аргуудыг ашиглалаа.
- Ажиглалтын аргаар ажпын цагийн ачаалал, үйл ажиллагааг бүртгэн тодорхойлж, дүгнэлт хийв.
- Асуумжийн аргаар үндсэн ба туслах ажил, нэмэлт ажлын бүтэц, үргэлжлэх хугацааг тодрууллаа.
Судалгааны үр дүн
1. Судалгаанд хамрагдагсадын насны бүтэц Судалгаанд хамрагдагсадын дундаж нас 40.4 байгаа нь багийн бага эмчийн ажил үүргийг нийгмийн байр суурь, ажлын туршлага дадлага бүхий хүмүүс гүйцэтгэж байгаа сайн талтай боловч, тэднийг залуужуулах шаардлага тулгарч болзошгүйг бодлогын түвшинд авч үзэх, Тухайлбал : ЭМЯ- наас багт ажиллах бага эмч нарыг тодорхой урамшуулал бүхий гэрээ байгуулж ажиллуулахыг өргөжүүлэх, уг гэрээнд санхүү, эд материалын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэдний мэргэжпийн
2009 ПИЫ 021421
боловсролоо дээшүүлэх, анагаах ухааны чиглэлийн их дээд сургуулиудад элсэн суралцахад тодорхой нөхцөлийг тусгаж байвал дурьдаж буй асуудлыг шийдвэрлэх нэг боломж байж болох юм.
2. Судалгаанд хамрагдагсадын хүйс Хүйсний хувьд 18 / 15.8% / нь эрэгтэй , 70 / 84.2% / эмэгтэй байв. Энэ нь манай эрүүл мэндийн салбарт ажиллагсадын хүйсний бүтэцтэй адил байна. Багийн бага эмч нартай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас үзэхэд дуудлаганд үйлчлэх унаанд олгож байгаа мотоцикл, морийг хэрэглэхэд эмэгтэй хүнд нэн ялангуяа хүйтний улиралд тохиромжоор тааруу бэрхшээл учирдаг байдал ажиглагдав.
3. Сургууль төгссөн байдал Судалгаанд оролцсон нийт бага эмч нарын 36 / 40.9% / нь Дорноговийн анагаах ухааны коллежийг, 28 / 31.8% / нь Дарханы анагаах ухааны коллежийг. 16 / 18.2% I нь Говь алтайн анагаах ухааны коллежийг, 8 / 9.1% / нь Улаанбаатар хотын анагаах ухааны коллежийг тус тус төгсжээ. Бага эмч нарын мэргэжил эзэмшиж төгссөн сургуулиуд нь эзлэх хувиар хөдөө орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж буй анагаах ухааны коллеж эдүгээгийн нэршилээр/ байгаа нь монголын нөхцөлд хөдөөгийн малчдыг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээгээр хангах гол мэргэжилтнүүд багийн бага эмч бэлтгэх талаар тухайн цаг үедээ төр засгаас баримталсан бодлого зөв байжээ гэж судлаачид бид үзэж байна. Цаашид хүн амын 50 шахам хувь нь хөдөө орон нутагт амьдардаг нүүдэлчин малчид байдаг учраас багийн бага эмчийн эрэлт хэрэгцээ шаардлагатай нь тодорхой. Үүний учир одоо сургалт явуулж буй анагаах ухааны коллежуудын сургалтын төлөвлөгөөг орчин цагийн хөдөөгийн / малчдын эрүүл мэндийн анхан шатны хэрэгцээ шаардлаганд тулгуурлан шинэчлэх асуудпыг тодорхой судалгааны үндсэн дээр бодлогын түвшинд ЭМЯ, БСШУЯ хамтран шйдвэрлэж болох юм. Мөн уг асуудлыг Монгол орны бүсчилсэн хөгжлийн бодлоготой ч холбон анхаарч болно.
4. Ажилласан жил Багийн бага эмчээр ажилласан жилийн хувьд эмэгтэй эмч нарын 77.8 хувь нь, эрэгтэй эмч нарын 22.2 хувь нь 20 - дээш жил ажилласан байна. Багийн бага эмч нарын ажилласан жил, судалгаанд хамрагсадын насны бүтэцтэйтохирч байна. Хөдөө орон нутагт олон жил тогтвор сууршил, ур бутээлтэй ажилласан багийн бага эмч нарын нийгмийн асуудалд анхаарал тавих шаардлагатай байгааг судалгааны явцад тэдэнтэй хийсэн ярилцлагаас тодорхой байна.
5. Багийн бага эмчийн үйлчилдэг иргэдийн тоо Таны үйлчилдэг иргэдийн тоо хэд бэ? гэсэн асуултанд 500 хүртэл хүн амтай гэж судалгаанд хамрагдагсадын 20 / 22.7% / нь, 500 -1000 хүртэл хүн амтай гэж 46 / 52.2% / нь,харин 22/25.0%/нь 1000-гаасдээшхүн амтай гэж хариулжээ. Хариултаас харахад эдүгээ нэг багийн бага эмчийн үйлчилж буй хүн ам дунджаар 1200 орчим байна. Энэ нь ЭМЯ - наас батласан багийн бага эмчийн үйлчлэх хүн амын нормативтэй ойролцоо байна. Энд багийн бага эмчийн ажлын ачаалал тэдний хөдөлмөрийн үнэлгээний асуудалд анхаарах зарим хүчин байна хэмээн судлаачид бид үзэж байна.
6. Үйлчилдэг иргэдийн насны бүтэц.
Бид судалгаандаа багийн бага эмч нарын үйлчлэжбуйиргэдийнтоогүйлчлуүлэгчдийн насны бүтэцтэй харьцуулан авч үзэв. Энэ нь тэдний ажлын ачааллыг үндэслэлтэй авч үзэж дугнэлт хийх нэг үндэслэл болох юм. Бага эмч нарын үйлчилдэг иргэдийн насны бүтцийг ойролцоогоор / давхардсан тоогоор /авч үзвэл : 0-5 нас хүүхэд 100 хүртэл 70.45 хувь Мөн насны 100 - аас дээш хуүхэд 20.45 хувь 6-16 насны хүухэдЮО хуртэл 52.2 хувь Мөн насны 100 - аас дээш хүүхэд 47.8 хувь 17-25 насны иргэдийн тоо 100 хүртэл 61.3 хувь Мөн насны 100 - аас дээш иргэд 38.7 хувь 26-40 насны иргэд 100 хүртэл 61.4 хувь Мөн насны 100 - аас дээш иргэд 38.6. хувь 41-60 насны иргэд 100 хүртэл 61.3 хувь Мөн насны 100 - аас дээш иргэд 38.7 хувь 60-аас дээш насны иргэд 100 хүртэл 59.0 хувь Мөн насны 100 - аас дээш насны иргэд 31 хувь байв. Судалгааны дүнгээс үзэхэд багийн бага эмч нарын үйлчилдэг хүн амын тоонд
... у-" 2003 ВНЫ 021421
өвчлөл илүү өртөмтгий 0-5 насны болон архаг өвчтэй хүмүүсийн дотор ихээхэн хувийг эзэлдэг ахмад настны эзлэх хувийн үзүүлэлт илүү байгаа нь мөн анхаарвал зохих асуудал мөн.
7. Багийн бага эмч нарын үйлчилдэг дуудлагын төрөл Багийн бага эмч нарын үйлчилдэгдуудлагыгтөрлөөр нь авч үзвэл : /давхардсан үзүүлэлтээр/хүүхдийн 93.1%, төрөхийн 20.4%, осол гэмтэлийн 43,1%, хордлого 31.8%, өндөр настны дуудлага 84.0% - ийг тус тус эзэлж байна. Энэ асуултанд хувийн жингээр хамгийн өндөр хувийг / давхардсан тоогоор / хүүхдийн дуудлага 93.1%, өндөр настны дуудлага 84.0 хувийг эзлэж байгаа нь дээрхи асуудлын учир холбогдлыг илэрхийлж байна.
8. Багийн бага эмч нарын оршин амьдардаг газар Судалгаанд хамрагдсан бага эмч нарын 40.9 хувь нь сумын төвд 40.9 хувь нь багийн төвд, 18.2 хувь нь хөдөө амьдардаг байна.
9. Багийн бага эмч нарын үйлчилдэг хамгийн алслагдсан өрх болон яаралтай дуудлаганд үйлчлэхэд учирдаг бэрхшээл Дээр дурьдсан учир шалтгааны улмаас багийн бага эмчийн үйлчлэх хүрээний хамгийн алслагдсан өрхийг км - ээр тооцвол дунджаар 82.86 км байна. Энэ бол харьцангуй тоон үзүүлэлт боловч энэхүү судалгааны асуумжинд бидний тавьсан « Та яаралтай дуудлаганд явахад ямар бэрхшээл тулгардаг вэ ? « гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 81.6 хувь нь тулгардаг бэрхшээлийн нэгэнд бензин шатахууны хомсдол гэж хариулсан нь анхаарал татаж байна
10. Дуудлаганд үйлчилдэг унааны хүрэлцээ Дуудлаганд үйлчлэх унаа хүрэлцээтэй эсэхэд бага эмч нар хариулахдаа 36.4 хувь нь хангалттай гэж хариулсан бол, 63.6 хувь нь хүрэлцээгүй гэж хариулсан байна.
1. Олгохоор заасан боловч бодит байдалдаа тэр болгон хэрэпждэггүй бололтой. Иймээс уг тушаалын хэрэгжилтэнд аймгуудын эрүүл мэндийн газар тогтмол хяналт тавьж байх шаардлагатай байна.
2. Бага эмч нарын дуудлагын давтамж , ачаалал Та өдөр дутам дуудлага хүлээн авдаг уу? гэсэн асуултанд 36.4 хувь нь тийм, 63.6 хувь нь үгүй гэж хариулжээ. Бид энэхүү асуултыг судалгаанд оролцогчдод тавихдаа багийн бага эмч нарын ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүргийн хувиараас хамгийн гол үүргийг онцлон тавьж тэдний ажлын ачааллыг тандан судлах зорилго тавьсан бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн унэлгээг бодиттойгоор тогтоох нэг үндэслэл болно. Дуудлагын давтамжийг 7 хоногоор авч үзвэл : 3 хүртэл хоногт 1 удаа дуудлаганд хүлээн авч үйлчилдэг 50% 7 хоногт 3 хүртэл удаа 32.1% 7 хоногт 3 - аас дээш удаа гэж 17.8% нь хариулсанаас үзэхэд нийт судалгаанд хамрагдагсадын 82.1% нь долоо хоногт 1 - 2 удаа дуудлаганд үйлчилдэг бөгөөд энэ нь дээрхи « Та долоо хоног тутам дуудлаганд үйлчилдэг үү ? « гэсэн асуултанд бага эмч нарын 63.6% нь үгүй гэж хариулсантай тохирч байна. Социологийн судалгаанд аливаа ажил үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн ажлын ачаалалыг бодиттойгоор судлан үнэлгээ хийх олон арга байдгаас харьцангуй бодиттой арга бол ажлын зураглалын арга буюу хронометражийн арга юм. Бидний судалгааны ажил цаг хугацаа , санхүүгийн боломжийн хувьд энэ аргыг хэрэглэх болоцоогоор хомс байсан учраас зөвхөн анкет асуулгын аргыг хэрэглэв. Гэхдээ анкет асуумжийн судалгаанд оролцогчдын өөрсдийн санал бодол байр суурийг бодиттойгоор үнэлж дүгнэх боломж мөн буй. Судалгааны дүнгээс харахад «Дуудлага голчлон өдрийн 14 цагаас хойш ирдэг «гэсэн байна. Энэ нь нэгталаар Монголчуудын аливаа асуудлыг хойш тавьдаг түүний дотор өвчин эмгэгийн төлөв байдлыг учрах аюулыг үл тооцон харзандаг зан үйл, сэтгэл зүйн онцлогтой холбоотой боловч анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж буй бага эмч нарт оношлогоо эмчилгээний тулгамдал бэрхшээлийг буй болгох талтай. Нөгөө талаар багийн бага эмч нарын 3 - ны хоёроос илүү / 70 /84.2% / эмэгтэйчүүд ажиллаж байгаа учраас аж амьдралын
---ГУ -- 2009 аиы 02 /421
болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн дарамттай тулгардаг байж болзошгүй.
3. Дуудлаганд үйлчлэхэд тохиолддог бэрхшээл Таныг дуудлаганд явахад гэр бүлийн талаас тань ямар нэг бэрхшээл учирдаг уу? гэсэн асуултанд судалгаанд оролцогсдын 70.5% нь үгүй, 29.5% нь тийм гэж хариулж, бэршээл учирдаг гэж хариулсан бага эмч нар түүнийхээ шалтгааныг дурьдахдаа 46.1% нь бага насны хүүхэдтэй болон өндөр настан асардаг , 38.4% нь өөрийн хувийн эрүүл мэндийн асуудпаас, 15.5% нь бусад шалтгаан дурьдсан байна. Тохиолдцог бэрхшээлд бага насны болон өндөр настан асардаг /46.1% / гэсэн шалтгаан дурьдсан нь судалгаанд хамрагдсан бага эмч нарын олонхи нь эмэгтэйчүүд байгаатай холбоотой гэж үзэж болно.
4. Яаралтай дуудлаганд явахад тохиолдцог бэрхшээлийн талаар судалгаанд хамрагсад : Машин унааны хүрэлцээ дутмаг гэж 59.0% нь, машин унааны найдвартай байдал хангалтгүй 29.5%, бензин шатахууны хангамж тааруу 81.8%, замын бартаа 34.0%, холбоо харилцааны бэрхшээл 22.7%, цаг уурын нөхцөл байдал 29.5%, цагийн хугацаа их шаарддаг 20.4%, эмчийн хүрэлцээ муу 4.5%, багаж хэрэгслэл , эмийн хангамждугмаг36.3%, мэргэжлийн зөвлөгөө дутагддаг 18.8%, бусад гэж 2.9% тус тус хариулсан байна.
5. Үйлчилж буй хүн амын зонхилох өвчлөл Багийн бага эмч нарын ажлын ачаалал, сэтгэл ханамжинд нөлөөх нэгэн хүчин зүйл бол тусламж үйлчилгээ үзүүлж буй хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөл юм. Танай багт ямар өвчлөл илүү байна гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан бага эмч нар хариулахдаа : /давхардсан үзүүлэлтээр / Зүрх судасны өвчин 65.9%, бөөр шээс боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 63.6%, амьсгалын замын эртэн тогтолцооны өвчин 61.3%, хоол боловсруулах эрхтэн системийн өвчин 59.09%, арьсхаршлийн өвчин 13.6%, бусад өвчлөлүүд 22.7% гэж хариулсан байна.
6. Багаж хэрэгслэлийн хүрэлцээ Хөтөлбөрийн хүрээнд олгож буй багаж хэрэгслэл, анхан шатны тусламж үйлчилгээний хэрэгцээг хангаж байна уу? гэсэн асуултанд судалгаанд хамрагсадын 52.2 хувь нь хэрэгцээг хангаж чадахгүй хэмээн хариулж эдгээрийн 33.2 хувь ньшалтгааныг тайлбарлахдаа хувиарласан багаж хэрэгслэл бүрэн ирдэггүй, заримдаа чанарын шаардлага хангадаггүй гэж хариулсан нь анхаарал татах асуудал болж байна.
Дүгнэлт
1. Багийн бага эмч нарын ажлын ачаалал өдөр, долоо хоног, улирал бүрт ялгаатай байгаа бөгөөд өдөр дутмын ажлын зураглал буюу хронометражийн аргаар судлах бололцоогүй байна. Судалгаанд хамрагдсан багийн баг эмч нарын 40.9 хувь нь сумын төвд амьдардаг нь багийн иргэдэд тоггмол хүрч үйлчлэх талаар дутагдалтай, ажлын ачаалалын хувьд багийн төв болон хөдөө амьдарч буй бага эмч нараас ачаалалын хувьд бага байна.
2. Багийн эмч нар өөрсдийн эрхлэж буй
ажилдаа сэтгэл ханамжийн хувьд эерэг хандлагатай байгаа боловч, нийгмийн хамгаалал халамжийн хувьд тодорхой бэршээлтэй байдаг байна.
2. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр. 2008он. Улаанбаатар хот
3. Ч.Чулуунбаатар. Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд. 2008 он
4. Монгол Улсын эрүүл мэндийн тухай хууль. 1998 он 5 сар 7 ны өдөр
5. Д.Санжжав. Сэтгэл судлал. 2005 он
6. Н.Д.Лакосина, Г.К.Ушаков. Медицинская психология. 1984г