Судалгааны ажлын зорилго:
УКПНЭмнэлэгт эмчлүүлэгч хэвтрийн хүнд хүмүүст хийгдэж буй сувилахуйн тусламжийн чанарт үнэлгээ өгөх, сайжруулах боломжийг эрэлхийлэх
Судалгааны зорилт:
1. Тус эмнэлэгийн Дотрын I, II; мэс засал, мэдрэлийн тасгуудад эмчлүүлж буй хэвтрийн хүнд эмчлүүлэгчдэд өрөөний сувилагчийн үзүүлж байгаа сувилахуйн тусламж стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг тодруулах
2. Хэвтрийн хүнд эмчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үзүүлэхэд өрөөний сувилагчдын ажлын цагийн нягтрал, эмчлүүлэгчдийн тоо нөлөөлж байгаа эсэхийг судлах
3. Хэвтрийн хүнд эмчлүүлэгчдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийн чанарыг
саижруулахад цаашид хиих ажлын талаар санал дэвшүүлэх
Судалгааны арга зҮй:
* Дотрын I, II; мэс засал, мэдрэлийн тасгуудад эмчлүүлж байгаа 16 хэвтрийн хүнд эмчлүүлэгчдэд өрөөний ба ээлжийн сувилагчдын үзүүлж байгаа сувилахуйн тусламж үйлчилгээг хронографийн аргаар судаллаа.
* Бид өрөөний ба ээлжийн сувилагчийн үйл ажиллагаа болон хэвтрийн хүнд эмчлүүлэгчдийн өрөөний эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг 5 бҮлэг 50 асуулт бүхий асуумжийн картыг ашиглан судалж гарсан өгөгдлүүдийг компъютөрийн ЕХСЕ1_ программыг хэрэглэн экстенсив үзүүлэлтээр тооцоолон харьцуулж үзсэн.
Судалгааны үр дүн:
I. Өрөөний эрүүл ахуйн шаардлага хангасан байдал
Тасгуудын өрөөнүүдийн эрүүл ахуйн үзүүлэлтүүд стандартад дйхйж байгаа боловч өрөөний чийгшилт /бүх тасагт/, зохиомол гэрэлтүүлэг /бүх тасагт/, ор хоорондын зайн үзүүлэлтүүд /Дотрын I тасаг/ стандартын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.
Судалгаа хийж байх явцад өрөөнүүдийн хана бүхэлдээ тосон будгаар будагдсан байсан нь ажиглагдсан. Энэ нь эрүүл ахуйн стандартад тохирохгүй байна.
II. Хэвтрийн хүнд эмчлүүлэгчийн сувилгаанд зарцуулсан хугацаа
Өрөөний сувилагч нийт ажилласан цагийнхаа 610-100 879-100
3,9%ийг, ээлжийн сувилагч 14%ийг хүнд 24-х 3,9% 123-х 14%
хэвтрийн эмчлүүлэгчийн сувилгаанд зарцуулж
байна.. I. Хэвтрийн хүнд эмчлүүлэгчийн
эмчилгээнд зарцуулсан хугацаа
Хэвтрийн хүнд эмчлүүлэгчийн эмчилгээнд 610-100 879-100
зарцуулсан өрөөний ба ээлжийн сувилагчийн 49-х 8% 71-х 8,1% цагийг харьцуулж үзэхэд ялгаагүй буюу 8% ба 8,1% байлаа.
IV. Бусадажилдзарцуулсанхугацаа
Хэвтрийн хүнд эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэн болон өвчний түүх, бичиг баримттай ажиллахад зарцуулсан хугацааг авч үзвэл өрөөний сувилагч нийт ажилласан цагийнхаа 1,8%ийг, ээлжийн сувилагч 1,1%ийг энэ ажилд зарцуулсан нь харагдаж байна. 610-100 879-100
11-х 1,8% 10-х 1,1%
V. Хэвтрийн хүнд эмчлүүлэгчид зарцуулсан нийт хугацаа
Хэвтрийн хүнд эмчлүүлэгчид зарцуулсан нийт хугацааг тооцож үзвэл өрөөний сувилагч 85 мин буюу нийт ажилласан цагийнхаа 13,9%ийг, ээлжийн сувилагч 201 мин буюу нийт ажилласан цагийнхаа 22,7%ийг энэ ажилд зарцуулжээ. 610-100 879-100
85-х 13,9% 201-х 22,7%
VI. Бусад эмчлүүлэгчдэд зарцуулсан хугацаа (минутаар)
Өрөөний сувилагчийн бусад эмчлүүлэгчдэд зарцуулсан хугацаа /83%/ нь ээлжийн сувилагчийнхтай /77%/ харьцуулахад илүү байна. 610-100 879-100
507-х 83% 677-х 77%
VI. Хэвтрийн эмчлүүлэгчид зарцуулсан нийт хугацааг бусад эмчлүүлэгчид зарцуулсан хугацаатай харьцуулбал:
Ажиглалтаас үзэхэд өрөөний сувилагч өдөрт дунджаар 2 цаг 10 мин илүү ажиллаж, үйлдэл хийсэн нийт хугацааныхаа 13,9 %-ийг хэвтрийн хүнд эмчлүүлэгчид зарцуулсан байхад шөнийн ээлжийн сувилагч үйлдэл хийсэн нийт хугацааныхаа 22,7 % ийг хэвтрийн хүнд эмчлүүлэгчид зарцуулсан байна.
VII. Өрөөний 1 сувилагчид ноогдож буй эмчлүүлэгчийн тоо:
Өрөөний 1 сувилагчид ноогдож буй эмчлүүлэгчийн тоо 11.75 байна.
ДҮГНЭЛТ:
1. Эмчлүүлэгчийн өрөөний эрүүл ахуйн үзүүлэлтүүдээс өрөөний чийгшилт /бүх тасагт/ , зохиомол гэрэлтүүлэг /бүх тасагт/, ор хоорондын зайн үзүүлэлтүүд /Дотрын I тасаг/ стандартын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Өрөөнүүдийн хана бүхэлдээ тосон будгаар будагдсан нь эрүүл ахуйн стандартад тохирохгүй байна.
Үүнээс эмчилгээнд зарцуулсан цаг нь 8% -8,1% байлаа. Өрөөний сувилагчийн бусад эмчлүүлэгчдэд зарцуулсан хугацаа /83%/ нь ээлжийн сувилагчийнхтай /77%/ харьцуулахад илүү байна. Эндээс үзэхэд өрөөний сувилагч 2цаг Юмин илүү ажиллаж байгаа хэдий ч ээлжийн сувилагчтай харьцуулахад хэвтрийн хүнд эмчлүүлэгчийн сувилахуйн тусламжинд зарцуулсан хугацаа бага, харин бусад эмчлүүлэгчид зарцуулж байгаа хугацаа их байна.
3. Өрөөний 1 сувилагчид ноогдож буй эмчлүүлэгчийн тоо 11.75, ажиллаж байгаа цаг урт боловч хэвтрийн хүнд эмчлүүлэгчийн сувилахуйн тусламжинд зарцуулах цаг бага байгаа нь цаашид нэг сувилагчид ноогдох эмчлүүлэгчийн цөөрүүлэх, хэвтрийн хүнд эмчлүүлэгчид сувилахуйн тусламж үзүүлэх орон тоо бий болгох шаардлагатай байна.
2. С. Наранчимэг \\\" Сувилгааны үйл ажиллагаа\\\" 2004 он