Хүний зан үйл нь эрүүл мэндийг тодорхойлогч анхдагч хүчин зүйлийн нэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсон энэ үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь хүний гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээш лүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна. Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд э.м.б эзэмшүүлж ЭАТЁ-ыг хэвшүүлэх, амьдарч буй орчиндоо эрүүл мэндийн таатай нөхцөл бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд нь чиглэгдэж байна.
Манай орны хувьд хүн амын халдварт бус өвчлөлийн гол шалтгаанд /2006 оны байдлаар/ амьсгалын замын өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин, шээс бэлгийн замын өвчин эхний байруудыг эзэлж байгаа ба үүнд хотжилт, амьдралын эрүүл бус зан үйл, хүрээлэн байгаа орчны бохирдол, зах зээлийн өрсөлдөөн, ядуурал зэрэг нь нөлөөлж байна.
Хүн эрүүл байхад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн дотроос 55 хүртэлх хувийг амьдралын хэв маяг, дадал зуршил эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг.
1997 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан "Хүн амын эрүүл мэндийн боловсрол" үндэсний хөтөлбөр, 2001 онд "Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх" Засгийн газрын 224-р тогтоол гарсан билээ.
Үүнтэй уялдуулан КНИЭмнэлгийн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд ЭМБ олгоход сувилагч нарын үүрэг оролцоо ямар байгааг судласан юм.
Судалгааны зорилго:
ЭМБ олгох үйл ажиллагаанд КНПНЭ-ийн сувилагч нарын оролцоог тодорхойлох, цаашид ЭМБ олгох сургалтыг ямар хэлбэрээр явуулах нь тохиромжтой болохыг судлах.
Судалгааны зорилго:
1. Сувилагч нарын ЭМБ олголт одоо ямар түвшинд байгааг судлах,
2. Сувилагч сургалтыг ямар хэлбэрээр явуулбал илүү үр дүнд хүрэхийг мэдэх,
3. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ЭМБ олгох сургалтын хэлбэрийг тодорхойлох,
Судалгааны арга зүй:
Судалгааг КНПЭ-ийн 5 тасгийн нийт 45 сувилагч, 49 эмчлүүлэгчийг сонгон 7-8 асуултыг хагас нээлттэй асуумжийн аргаар авч экстенсив үзүүлэлтүүдийг тооцон гаргалаа.
Судалгааны ур дун:
Сувилагч нарын асуумжид хариулсан байдлыг үзвэл:
1) Манай эмнэлэг дээр явагдаж байгаа ЭМБ олгох сургалт хэр үр дүнтэй явагдаж байна гэж та бодож байна гэсэн асуултанд манай сувилагч нарын 28 нь буюу 62,2% нь өнөөгийн явуулж байгаа сургалтыг үр дүн бага буюу үр дүнгүй гэж хариулсан энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байна.
2) Та эмчлүүлэгчдэд ЭМБ олгох сургалт явуулдаг уу? гэсэн асуултанд 20 сувилагч буюу 44.4% нь сургалт заримдаа явуулсан, 7 нь буюу 15.6% нь огт явуулдаггүй, 37.8% нь явуулдаг гэж хариулсан боловч сургалт явуулдаг аргыг тодруулахад сургалт бус сурталчилгаа хийдэг нь харагдлаа.
3) Хэрэв явуулж чадахгүй байгаа бол ямар шалтгаан байна гэж та бодож байна гэсэн асуултанд сувилагч нарын 25 нь буюу 55.5% ЭМБ олгох сургалт явуулахад мэдээлэл хомс, завгүй, эмч явуулахад болно, онц ач холбогдолгүй гэж хариулж, 20 нь буюу44.5% нь огт хариулаагүй байна.
4) Та МСС явуулсан үр дүнгээ тооцдог уу? гэсэн асуултанд сувилагч нарын 79% нь тооцдоггүй буюу тооцож чаддаггүй гэж хариулсанбайна.
5) Мөн эмчлүүлэгчдэд ямар сэдвээр сургалт явуулбал үр дүнтэй вэ гэсэн асуултанд сувилагч нар эрүүл аж төрөх ёс, хорт зуршил, стрөсс, өвчин эмгэгийн талаар, яриа хийх, санамж зөвлөмж уншуулах, нээлттэй өдөрлөг явуулах, сургалтын самбар ашиглах, эмнэлгийн радио үзелээр мэдээлэл хийх гэх мэт сурталчилгааны аргуудыг сонгожээ.
3) Амьдралын хэв маяг, дадал зуршлаас өвчин эмгэг тусна гэж 85.7% нь хариулсан байна.
4) Таныг манай эмнэлэгт үзүүлэх эсвэл хэвтэх хугацаанд тань эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөх сургалт явуулж байсан уу? гэсэн асуултанд хангалттай бус, тааралдаж байгаагүй гэж үйлчлүүлэгчдийн 71.4% /35 хүн/ нь хариулсан нь ЭМБ олгох сургалт сурталчилгаа хангалтгүй түвшинд явагдаж байгааг эндээс харж болно.
5) Мөн мэдээллийг гол төлөв хаанаас авч байна гэсэн асуултанд эмчлүүлэгчдийн дийлэнхи хувь нь буюу 87.8% нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эмчээс, найз нөхдөөсөө гэж хариулжээ.
6) ЭМБ - той холбоотой мэдээллийг гол төлөв хаанаас авдаг вэ гэсэн асуултанд 70% нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг гэсэн хариултуудыг тус тус өгчээ.
ЭМ-ийн мэдээллийг ямар аргаар явүулбал уо дүнтэй вэ?
Эмчлүүлэгчдийн асуумжинд хариулсан байдлаас үзвэл:
1) Таны эрүүл мэндэд таны өөрийн оролцоо хэрэгтэй гэж бодож байна уу гэсэн асуултанд эмчлүүлэгчид 100% тийм,
2) Хэр зэрэг шалтгаална гэж бодож байна гэсэн асуултанд бүрэн буюу ихэнхдээ гэж эмчлүүлэгчдийн 85% /42 хүн/,
Эмчээс Зөвлөмж Самбар Яриа хийх Санамж Өдөрлег
ДҮГНЭЛТ:
1. Бидний явуулж буй ЭМБ олгох сургалтын чанар, хүртээмж хангалтгүй
2. Сувилагч нар ЭМБ олгох чиглэлийн мэдээлэл материалын ашиглалт хангалтгүй.
3. Үйлчлүүлэгч нарын өөрийн эрүүл мэндийн талаархи ойлголт болон боловсролын түвшин өндөр байна.
4. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЭМБ олгох нь илүү үр дүнтэй
ХАЭМБ олгох ажлыг сайжрүулах санал:
■ Эрүүл мэндийн боловсрол олгох гэдэг бол үйлчлүүлэгчдэд эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, ЭАТЁ-ны талаар цэгцтэй мэдлэг зөв хандлага, дадал төлөвшүүлэх, эрүүл
мэндийг дэмжигч таатай орчин бүрдүүлэх чухал асуудал учраас ЭМХҮТөвөөс тусгай сургалт хийлгэж сувилагч нарыг мэргэшүүлэх ажлыг байгууллагаас зохион байгуулах, Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явуулах боловсон хүчинтэй болох /Сургалт хариуцсан арга зүйчтэй болох/
Сургалтыг үйлчлүүлэгч нарын боловсролын түвшинг тогтоосны дараа хэрэгцээнд нь тулгуурласан сэдвээр сургалт явуулах,
• Санамж зөвлөмжийг ойлгомжтой, цөөн, энгийн үгээр бичиж боловсруулан үйлчлүүлэгчдийн хүртээл болгох
• Сургалтын материал хэрэглэгдхүүн техник хэрэгслээр хангах /проектор, флащ, IV, ОУй, үзэг, бүлгээр ажиллахад хэрэглэх цаас, цавуу,/
• ЭМБ олгосон сургалтын үр дүнг тооцох чадварт сургах
• Сургалтын олон арга хэлбэрийг хэрэглэх /оролцооны арга, бүлгээр ажиллах, жүжигчилсэн тоглолт, лекцийн хэлбэр г.м/
■ Тухайн сургалтыг явуулах сургагч багш нарын баг байгуулах
• Эрүүл мэндийн боловсролын сургалтын зардлыг төсөвт тусгах
Улаанбаатар хот 1997 он
2. Монгол Улсын Засгийн Газрын 224-р тогтоол \\\"Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх\\\"
Улаанбаатар хот 2001 он
3. В.Гармаа нарын \\\"Эрүүл аж төрөх зан үйлийн талаарх мэдлэг хандлага, дадлын судалгааны тайлан\\\"
Улаанбаатар хот 2004 он