Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (034) 2007.No2(034)
БҮДҮҮН БА ШУЛУУН ГЭДЭСНИЙ ЭМГЭГИЙН оношлогоо эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Орчуулсан Р. Оюунханд (ШКТЭ)

 
Абстракт

Бүдүүн ба шулуун гэдэсний хавдар

Бүдүүн ба шулуун гэдэсний хавдар нь барууны орнуудын нэгэн адил Японд дэлхийн 2-р дайны дараа үеэс ихэсч эхэлсэн. Жилдээ энэ хэлбэрийн хавдар 90000 тохиолдол шинээр илэрч, 38000 хүн бүдүүн ба шулуун гэдэсний хавдрын улмаас нас барж байна.

Ихэнхи бүдүүн ба шулуун гэдэсний хавдар нь ур төст (полип) аденомаас үүсч, аденома нь хорт хавдрын урьтал болж байсан. Мөн түүнчлэн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үүсэл хөгжлийн талаар "с!е поуо ра1Ь\л/ау" хэмээн нэрлэгдэх сонгомол чиг хандлагыг санал болгож байна. Энэ нь хорт хавдрын өөрчлөлт нь уртай (полип) төсгүй эмгэгээс үүсч бий болж байна гэсэн чиг хандлага юм. Эдгээр уртай төсгүй эмгэгүүд нь сүүлийн 20 жилд Японд төдийгүй барууны орнуудад бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийх явцад илэрч байна.

Хорт хавдрын эрт үеийн бүтцийн өөрчлөлт

Бүдүүн ба шулуун гэдэсний аденома ба эрт үеийн хорт хавдрыг хэлбэрээр нь :

•    полип төст ( ургалт бүхий; ур төст )

•    полип төсгүй (хавтгай; уртай төсгүй )

гэж ангилан үзэж болно. Полип төст

хэлбэрийг:

-хөлтэй

-    хөл үүсч эхэлж буй

-    гадаргуугаас товойсон

Полип төсгүй хэлбэрийг

-    гадаргуугаас өргөгдсөн.

-    хавтгай

-    хонхойсон гэж ангилдаг.

Гадаргуугаас товойсон полип төст өөрчлөлт нь гадаргуугаас өргөгдсөн полип төсгүй өөрчлөлтөөс дурангийн болон гистологийн шинжээр ялгагддаг. Уян дуранд: өөрчлөлтийн өндөр нь диаметрийнхээ хагасаас бага ба эсийн шинжилгээнд: өөрчлөлтийн зузаан нь хажуугийн буюу хөрш зэргэлдээх эрүүл салстаас 2 дахин нимгэн байдаг. "Хавтгай" гэдэг нэр томъёог "гадаргуугаас өргөгдсөн" хэлбэрийг тайлбарлахын тулд хэрэглэдэг ба Японд хавтгай хэлбэрийн полип төсгүй өөрчлөлт нь 10 мм-ээс том байдаг бөгөөд түүнийг мөн 13Тз буюу (хажуугийн тархмал хавдар) гэж нэрлэдэг. Хэдий тийм боловч энэ нэр томъёо нь дуранд харагдах өөрчлөлтийн хэлбэр байдлаас илүү хамаардаг. (зураг1,2,3).

Хонхойсон хэлбэрийн полип төсгүй хавдар нь ховор тохиолдох боловч Кудо болон түүний хамтрагчдын 14000 гаруй бүдүүн шулуун гэдэсний өөрчлөлтийг дурангаар судалсан судалгаанд нийт нэвчмэл хорт хавдрын гуравны нэгээс илүүд нь илэрсэн байна.

Бүдүүн ба шулуун гэдэсний эрт үеийн хорт хавдрын оношлогоо

Юуны өмнө аливаа үзэгдэхүйц ерөнхий өөрчлөлт нь нэвчмэл хэлбэрийн хавдрыг илрүүлэх бололцоог олгох гол түлхүүр болдог. Тухайн өөрчлөлт байнгын шинжтэй, шархлаа дагалдсан, хөвсгөрдүү байх зэрэг нь нэвчмэл өөрчлөлт байж болох санааг төрүүлдэг. Мөн үүнээс гадна эмгэг өөрчлөлтийг хүрээлэн байгаа хэвийн эд эс хурдацтайгаас өсөн нэмэгдсэнээс хавдар хүрээлэн буй салстын доогуур нэвчин ургадаг. Хоёр ба түүнээс дээш хуниас тодорхой өөрчлөлтүүд рүү давхцан нийлэх нь салстын доогуур нэвчмэл өөрчлөлт байгааг урьдчилан хэлэх боломжийг өгдөг. Хонхойсон хэлбэрийн өөрчлөлтийн хувьд тухайн өөрчлөлт өсөн нэмэгдэх, хонхойсон хэсэг нь гүн болох, зөв биш хэлбэрийн хонхойлт бүхий өөрчлөлт үүсэх ба өөрчлөлттэй хэсэг рүү хуниасууд татагдах нь салстын доогуур гүнд нэвчмэл өөрчлөлт байгааг илтгэн сануулдаг. Өөрчлөлтийг сайн харахын тулд судлаачид индиго карменийг хэрэглэдэг.

Японд салстын доорхи хорт хавдрын гүнтэй холбоотой салстын доорхи нэвчдэсийг зэрэглэх ангиллыг ашигладаг. Гэвч одоогийн байдлаар салстын доорхи нэвчдэсийн хэмжээ, зайг дурангийн эмчилгээнд ашиглах болсон. Японд бидний судалснаар салстын доорхи нэвчдэсийн гүн нь 1000 т байх нь лимфийн дамжилтгүй (метастаз), өөрчлөлтийг дурангаар зүсч авч болох хязгаар шугам болдог. (хүснэгт 1,2,3) Бид гадаргуугын хонхойсон хэлбэрийн өөрчлөлт нь хөлтэй полип төст өөрчлөлтөөс статистикийн хувьд чухал бөгөөд хавтгай өргөгдсөн хэлбэрийн өөрчлөлтийг илрүүлэх нь дурангийн хувьд олз гэдгийг тодруулан хэлж байна. Хонхойсон хэлбэрийн өөрчлөлтийн хувьд ёроол нь тэгш бус салстын доорхи эд нь өргөгдсөн хана нь хатуу байдгийг тэмдэглэсэн байна.

Хромоскопийн шинжилгээ

Хромоскопийн шинжилгээ нь эрүүл гадаргуу болон бүдүүн ба шулуун гэдэсний эрт үеийн хавдрыг харах болон ялган оношлоход чухал арга юм. Бүдүүн гэдсийг шинжлэхэд индиго кармений хромоскопийн аргыг өргөн хэрэглэдэг. Хэдхэн дусал шингэрүүлсэн Индиго карменийг (0,2-0,4%) дурангийн туслах хөндийгөөр оруулсан гуурсны тусламжтайгаар шууд өөрчлөлтийн эргэн тойронд цацдаг. Индиго кармений уусмал нь шимэгдэдгүй. Ажиглахыг хүссэн нугалаа, хонхорхой тодорч, мөн гиперплазийн өөрчлөлт тодорч харин хавдрын ургалтан тодрохгүй байдаг.. Өөрчлөлт гэмтэлд хүрээ татагдаж, хонхорхой хэлбэрийн өөрчлөлтийн дотор хэсэгт индиго кармений уусмал тогтож харагддаг. Японд талст У1о1е1(0,05% спз1а1 ую1е1)-ийг шүршиж хэрэглэх нь их тархмал болсон бөгөөд ялангуяа магнифайд бүдүүн гэдэсний дурандалтын (тадп^ай со1опозсору- өсгөгч дурандалт) аргад их хэрэглэдэг. Спз1а1 ую1е1-ийг индиго карментэй харицуулбал шимэгддэг, мөн өөрчлөлт дэх булчирхайн рН райегп нь цэвэр тод харагддаг.

Өргөгдөөгүй шинж

Өөрчлөлтөнд давсны уусмалын тарилгыг салстын дор хийх явцад ба хийсний дараа ажиглалт хийх нь энгийн арга боловч гүнд байрласан хавдрын нэвчдэсийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Эмгэг өөрчлөлт нь фиброзжилтийн хариу урвалаас, нэвчдэст эмгэг гадаргуугын өөрчлөлтөөс, салстын
доорхи фиброз нь урьтал биопсигоос, төөнүүр эмчилгээнээс, шархлаажилтаас шалтгаалан өргөгдөхгүй байж болно.

Өргөгдөөгуй шинж эерэг байх нь гогцоогоор гүнд байгаа нэвчдэс өөрчлөлтийг олж барихад маш хэцүү байдаг.

МадтЯутд епс^озсору (өсгөгч дурандалт)

Салст бүрхэвчийг ойроос шинжлэхийн тулд өсгөгч дурандалтыг (Н100 ) хийдэг, энэ нь рК райегп харах боломжийг олгодог. РИ раНегп нь тухайн өөрчлөлттэй хэсгийн бүтцийн шууд ойлт тусгалыг хэлдэг. Булчирхайнуудын бүтцийн зохион байгуулалт нь эмх замбараагүй болсон эсвэл устаж алга болсон нь энгийн нэвчдэс өөрчлөлт үү эсвэл нэвчдэст хорт хавдар уу гэдгийг гадаргуугаас нь харж болдог.

РК раМегп - ийн ангилал

Гадаргуугын өөрчлөлтийн РИ: раиегп-ийн ангиллыг Кудо ажиглалтын үндсэн дээр санал болгож энэ ангилал нь хэвшсэн. Түүний ангилаар 6 бүлэг болгон ангилсан.

I    хэлбэр - энгийн дугуй нүх (рИ)

II    хэлбэр - од хэлбэрийн

1118 хэлбэр - жижиг хоолой хэлбэрийн нүх

ИИ том хоолой хэлбэрийн нүх

IV    хэлбэр - салаалсан нүх

V    хэлбэр - зөв биш хэлбэрийн ба бүтэцгүй нүх

I хэлбэр хавдрын бус өөрчлөлтийг илэрхийлдэг. Од хэлбэрийн бүюү II хэлбэр нь гиперплазийн өөрчлөлтийн үед тод илэрдэг. Том хоолой хэлбэрийн нүхийг I хэлбэртэй эсвэл, III хэлбэрийг дотор нь буюу 1118 , И11_-ийг хооронд нь харицуулдаг. Том хоолой хэлбэрийн нухт өөрчлөлт ихэвчлэн аденомийн үед гистолсгоор илэрдзг. !V хзлбор нь заримдаа уШоиз ас1епота (цусархаг аденома) үед тохиолддог. Жижиг хоолой хэлбэрийн нух буюу П1з хэлбэрт ангиллагдсан өөрчлөлт нь зөвхөн хонхойсон полип төсгүй өөрчлөлтийн үед илэрдэг. V хэлбэр нь хорт хавдартай тохирдог бөгөөд дотроо V I хэлбэр V N (I-1ггеди1аг/ зөв биш /, Ы- попз1гис{ига1 /бүтэцгүй / ) хуваагдцаг. V I хэлбэр нь салстын хорт хавдрын үед, V N хэлбэр нь салстын доор гүнд буюу салст бүрхэвчийн доор байрласан хорт хавдрын үед илэрдэг.

Эндосонографийн шинжилгээ

Эндосонографийн шинжилгээг салстын өөрчлөлтийг салстын доорхи өөрчлөлтөөс ялган оношлоход ашигладаг. Хэт авиатдурангиин шинжилгээ нь салстын доорхи хонхойсон хэлбэрийн өөрчлөлтийгоношлохдоо дадаж заншсан дурангийн хэлбэрээс илүү ашигтай болон хийхэд хялбар байдаг. Гэвч заримдаа хөлтэй полип төст өөрчлөлт бүхий эмгэгийн үед хэт авиат дурандалт хийх нь хүндрэлтэй байдаг нь тухайн эмгэг өөрчлөлтийн өндөрөөс шалтгаалдаг.

Хоёрлосон тодотгогч бодис бүхий рентген шинжилгээ

Бүдүүн шулуун гэдэсний хавдарын оношлогоо нь шинж тэмдэггүй өвчтөнд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ эерэг гарсныг үнэлэх байдлаар оношлогддог. Эрүүл мэндийн олон төвүүдэд далд цус илрүүлэх шинжилгээ эерэг гарсан өвчтөнд бүдүүн ба шулуун гэдэсний хавдрыг илрүүлэх зорилгоор хоёрлосон тодотгогч бодис бүхий рентген шинжилгээгхийдэг. Баритай хоёрлосон рентген шинжилгээ Японд чухал хэвээрээ байгаа. Хөптэй ур төдийгүй мөн хөл үүсч буй жижиг урыг батлан оношлох боломжтой байдаг. Юшио болон түүний хамтран ажиллагсад гэдэсний ханны гэмтэл өөрчлөлт болон хажуугийн илрэлийг ажиглан дүгнэсэн.(хүснэгт 4) Тэрээр өөрчлөлт байдлыг: өөрчлөлтгүй, шаантаг хэлбэрийн, хагас саран хэлбэр, трапец хэлбэрийн гэж ангилсан. Трапец хэлбэрийн өөрчлөлт нь ихэвчлэн булчингийн давхарга хүртэл тархсан байдаг ба хавдрын сүүлийн шатанд тохиолддог. Хагас саран хэлбэрийн өөрчлөлт нь тухайн эмгэг салстын доорхи давхаргын эд эсэд нилэнхүйд нь тархсан мөн булчингийн давхарга хүрсэн байдаг, шаантаг хэлбэрийн хавдрын өөрчлөлт нь төгсгөлийн шатандаа салстын доорхи давхаргад нэвчин орсон байдаг. Салстын өөрчлөлт илрээгүй тохиолдолд хавдар нь ихэвчлэн салст бүрхэвчийн давхаргаас хэтрээгүй эсвэл салстын доорхи давхарга руу багаар нэвтэрсэн байдаг.

Дурангийн эмчилгээ

Ур авах (полипэктоми)

Халуун эдийн шинжилгээ хийх (биопси )

Төөнүүрт эдийн шинжилгээ хийх

Гогцоогоор ур авах

Салстын зүслэг

ЕМК (дурангаар салстыг зүсч авах) Е50 (дурангаар салстын доогуур хуулж авах)

Хөлтэй ур төст, хөл үүсч буй ур төст,
гадаргуугаас товойсон ур төст өөрчлөлтүүд

Урхи хэлбэрийн гогцоогоор ур авах аргыг ихэвчлэн хөлтэй полипыг авахад ашигладаг. Том хэмжээний ур, өргөн хөлтэй урыг авах нь яаралтай тусламж авах мөн цус алдах өндөр эрсдэлтэй байдаг. Тийм ч учраас урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардпагатай байдаг. Нэг урьдчилан сэргийлэх эмчилгээний арга нь: епс!о1оор (дотор гогцоо тавих), нөгөө нэг арга нь епс!с1|р (төгсгөлийн хавчуурга тавих) юм. Энэ хоёр арга нь хоёулаа ур авахын өмнө буюу дараа нь судсыгтаслан боох үүрэг гүйцэтгэдэг.

Хавтгай болон хонхойсон уртай тесгүй хэлбэрийн ©өрчлөлт

Хавтгай болон хонхойсон хэлбэрийн өөрчлөлтийн үед салстыг зүсч авах аргыг Япон улсад нийтлэг ашигладаг. Эхлээд давсны уусмалыг салстын дор өөрчлөлт бүхий хэсгийг өргөхийн тулд таридаг. Дараа нь гогцоогоор өөрчлөлтэй хэсгийг болон түүний эргэн тойрны эрүүл эдийн хамт бугуйлдан бариад цахилгаан тогны тусламжтайгаар зүсч авдаг. Спзео1-ийг бага хэмжээний Индиго карментэй холиод давсны уусмалын адил тарина. Энэ тарилгын гол утга нь өргөгдөөгүй шинжийг олж илрүүлэх зорилготой. Салстын доогуур зүсч авах аргыг боолт хийх тэй хослуулан хийх нь практикийн ач холбогдолтой байдаг. Салстыг зүсч авах олон аргууд байдаг. Үүнд: дуранд хошуувч хийж эмгэг өөрчлөлтийг соруулж зүсэх, мөн жижиг калибрийн зүүн хутгаар хэсэгчлэн зүсэж авах аргууд орно.

Бүдүүн гэдэс дурандах аргачлал

Дуран тавих (дуранг гэдэсний хөндийд оруулах )

Бүдүүн гэдэсний дурандалт бүрийн гол зорилго нь гэдсэн дотуур дуранг аюулгүйгээр явуулах явдал юм. Бүдүүн гэдсийг дурандах олон төрлийн аргууд байдаг. Бүдүүн гэдсийг дурандах нь ерөнхийдөө нэг эсвэл хоёр хүний хамтын ажиллагаа оролцсон ажилбар юм. Үүнд : хуниасаар дуранг оруулна, баруун тийш эргүүлэн гэдсийг богиносгоно энэ нь их чухал. Дурангийн удирлагат хэсэг хүртэл түлхэх, цагийн зүүний дагуу эргүүлэх, гэдэс хатуурч чангарах эсвэл зөөлөрвөл агаарыг оруулах буюу соруулж авах, дурангийн дээш доош болон баруун зүүн тийш эргэх удирлагыг ашиглах, өвчтөний байрлалыг солих буюу хэвлийн хөндийн даралтыг ашиглах хэрэгтэй. Анхлан суралцагчдад бүдүүн гэдэсний соронзон дүрслэл бүхий загвар их ач холбогдолтой байдаг.

Бүдүүн, шулуун гэдэсний цус алдах эмгэг

Шулуун гэдэсний их хэмээний цус алдалт болон цустай өтгөн гарах нь колоноскопийн заалт байдаг. Гэдэсний цус алдалтад хүргэдэг олон тохиолдох өвчлөлд: гэдэсний хавдар, гэдэсний полип (ур), гэдэсний үрэвсэлт өвчин, гэдэсний шигдээст үрэвсэл, гэдэсний цүлхэн, гэдэсний халдварт үрэвслүүд ордсг.

Хератагийн судалгаанаас гэдэсний цус алдах эмгэг нь доторхой насны бүлэгтэй холбоотой байна гэж үзсэн байна. Залуу насны бүлэгт (40 нас хүртэл) гэдэсний үрэвсэлт өвчин, дунд насны бүлэг (41-64 нас) болон ихэнх настайчуудад гэдэсний хавдар, полип нь цус алдах эмгэг болж байна гэж тодорхойлсон.
Ихэнх гэдэсний цус алдах эмгэг, түүн дотроос хурц цусаар суулгах нь ихэнхдээ гэдэсний шигдээст үрэвсэл, халдварт үрэвсэл болон эмийн бодисын шалтгаант үрэвслийн үед тохиолддог. Цус алдах эмгэг архаг хэлбэртэй тохиолдох нь ихэвчлэн бүдүүн гэдэсний хавдар, шархлаат үрэвсэл, гэдэсний сүрьеэ, Кроны өвчин, энгийн шархны үед байдаг. Их хэмжээний цус алдах эмгэг нь гэдэсний цүлхэнгийн үед судасны өргөсөлийн үед, шулуун гэдэсний хурц шархлааны үед, Кроны өвчин, шархлаат бүдүүн гэдэсний үрэвслийн үед тохиолдцог. Ялангуяа маш их хэмжээний цэвэр цус алдсан хэвтэрт хүнд байгаа өвчтөнд ихэвчлэн шулуун гэдэсний хурц шархлаа гэсэн онош тавигддаг.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 13238
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК