Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
БАЯНЗҮРХ Э1У1НЭЛГИЙН ДОТРЫН ТАСАГТ 2003-2004 ОНЫ АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНӨӨР ХЭВТЭН ЭМЧГҮҮЛЭГЧДИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б.Мэнд-Амар Я.Нэргүй

 
Абстракт

Орчин үед артерийн даралт ихсэх өвчин (АДИЮ) нь хүн төрөлхтний өмнө тулгарсан гол асуудлуудын нэг бөгөөд халдварт бус өвчний дотор хамгийн Түгээмэл тархсан нийгэм эдийн засгийн хийгээд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг олон орны судлаач эрдэмтэд цохон тэмдэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага насанд хүрсэн хүн амын 12—15 хувьд нь АДИӨ илэрч байгааг мэдээлсэн. Хөгжиж байгаа орнуудад түүний дотор манай оронд АДИӨ—ний тохиолдолд багагүй байна.Зарим судлаачдын судалгаагаар манай орны насанд хүрсэн хүний 5,9—9%—д нь АДИӨ тохиолдож байна.

Сүүлийн 10 жилийн дунджаар АДИӨ нь зүрх судасны нийт өвчлөлийн 39,7% эзэлж байна ДЭМБ—ын мэдээгээр АДИӨ бүх хүн амын 12—15%—д илэрч байгаа ба нас баралтын шалтгааны 50%—ийг эзэлж байна.

Манай оронд АДИӨ өндөр уулсын бүсэд 30% нам уул тэгш талын бҮсэд 16,8% байгаа бөгөөд тэдгээрийн 50%—ийг бие даасан АДИӨ үлдсэн хувьд шинж тэмдгийн АДИӨ эзэлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ:

Нийгмийн хөгжлийн өөрчлөгдөн зах зээлийн тогтолцоонд шилжиж байгаа энэ цаг үед хүмүүс өөрийн эрүүл мэндэд онцгой

Анхаарал тавих шаардлага гарч байгаагийн зэрэгцээ хүн амын нягтрал ихтэй тус дүүргийн хувьд өрхийн эмнэлгийн иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт тавих шаардлагыг өндөржүүлэх асуудал чухлаар тавигдах боллоо.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:

БЗЭ—ийн дотрийн тасгуудад 2002—2004 онд АДИӨ—тэй хэвтэн эмчлүүлэгчдийн байдалд дүгнэлт өгөх тус дүүргийн хүн амын
Дунд АДИӨ—нйи тархалт түүний хүндрэл эмчилгээний үр дүнг тооцох өрхийн эмнэлгийн иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах өрхийн ба стационарын хоорондын ажлын холбоог ойртуулах.
 

СУДАЛГААНЫ ЗОРИЛТ:

1.Хэвтэн    эмчлүүлэгсдийн нас хүйсийн онцлогийг тодорхойлох

2.Дүүргийн    хүн амын дунд АДИӨ түүний тархалтын онцлог

З.Эмнэлгийн тусламж үйлилгээг авсан байдалд дүгнэлт өгнө.

4.Эмийн эмчилгээг үр дүнг тооцно.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:

Тус эмнэлгийн дотрын тасгуудад 2003— 2004 онд АДИӨ өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн 1006 өвчтөний түүхэнд түүвэр судалгаа хийж динамикэгнээний аргаар судлав. Судалгаанд хамрагдсан артерын даралт ихсэх өвчтэй 1006 өвчтөний эрэгтэй нь 572 буюу 56,9% эмэгтэй нь 434 буюу 43,1% Эрэгтэйчүүдээс 138—аар буюу 13,8%—иар илүү байгаа нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс артерийн даралт ихсэх нь илүү байна.

Артерийн даралт ихсэх өвчний насны ангилал тохиолдлын тоонүзүүлэлтээр авч үзвэл:

Артерийн даралт ихсэх өвчний насны ангиллаас хамаарсан График үзүүлэлт

Дүгнэлт: Судалгаанаас үзэхэд 46—55 насны хүмүүс нийт өвчлөгсдийн 25,9%

Эзэлж байгаа нь хөдөлмөрийн насны хүмүүс харьцангуй өндөр байгааг харуулж байна. Ахмад настны хувьд 361 тохиолдох буюу 35,9 хувьд нь зонхилон тохиолдож байна.
АДИӨ-тэй хүмүүсийг хороо, тохиолдлын тоо, хүндрэлээр нь харьцуулж үзвэл

 

Дүгнэлт: АДИӨ-ний хүндрэл болох тархины цус эргэлтийн хурц хямрал 178 тохиолдол байна. Үүнээс хороодоор нь авч үзвэл.1,5,10,12,20 хорооны артерын даралт ихдэх өвчтэй хүмүүст хүндрэл их байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.

Эмчилгээ эхэлснээс хойш артерын даралт тогтвортой буурсан хоногоор нь авч үзвэл:

Эмчилгээ эхэлснээс хойш артерийн даралт тогтвортой буурсан хоногийн тоон график үзүүлэлт

Дүгнэлт: АДИӨ—нөөр х э в т э н эмчлүүлсэн 1006 өвчтөний артерын даралт эхний Зхоногт 427 өвчтөний буюу 42.4 хувь нь тогтвортойгоор буурсан байна.

Цусны даралт бууруулах эмүүдийг хэрэглэсэн байдлыг бүлгээр нь авч үзвэл

Дүгнэлт: Даралт бууруулах эмүүдийг хослон хэрэглэсээр хувь хүнд нь тохирсон тун хэмжээгээр хэрэглэхээр даралт богино хугацаанд тогтвортой бууж байна.

1.АДИӨ    ерөнхийдөөтархмал байдалтай байгаа бөгөөд үүнээс 1, 5, 10, 12, 20-р хороонуудад илүү бүртгэгдсэн байна.

2.    Ид хөдөлмөрлөх насныхны дунд АДИЭ зонхилон тохиолдож хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдах, цагаас эрт нас барах явдал ихэвчлэн тохиолдож байгаа бөгөөд гол шалтгаан нь тархины цус эргэлтийн цочмог хямрал болж байна.

3.    АДИӨ-ний хүндрэл болох тархины цус эргэлтийн хурц хямрал 178 тохиолдол байна. Үүнээс хороодоор нь авч үзвэл 1,5, 10, 12, 20 хорооны артерийн даралт ихдэх өвчтэй хүмүүст хүндрэл их бай^аа нь судалгаагаар тогтоогдлоо.

4.    АДИӨ-өөр хэвтэн эмчлүүлсэн нийт 1006 өвчтаний артерийн даралт стационарт эмийн эмчилгээ эхэлснээс хойшхи эхний 3 хоногт
өуурсан байна. Энэ нь 427 өвчтөн 42.4 хувийг эзэлж байна.

5.    Зүрх судасны өвчнөөс, ялангуяа артерийн даралт ихсэх өвчнөөс сэргийлэх ажлыг хүн амын дунд зохион байгуулах, нэгэнт өвчилсөн бол цаг алдалгүй эрт оношилж зөв эрчимтэй эмчилгээ хийж хүндрэлээс сэргийлж, нас баралтыг бууруулах нь эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асууд^ I болж байна.

6.    Өрхийн эмнэлгийн хун амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт тавих шаардлагыг өндөржүүлэх, Хүмүүсийг стационарт эмчилсний дараа өрхийн эмч өөрийн хяналтандаа авч, гэрээр барих эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 618
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК