Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
ЭЛЭГНИЙ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ А!У1ЬДРАЛЫН ТӨГСГӨЛИЙН ШАТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Д. Одонтуяа

Анагаах ухааны доктор, дэд профессор
 

 
Абстракт

2000 онд дэлхийн хүн ам 6,2 тэрбум байсан бол, 2030 онд 8,9 тэрбум болж өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхий даяар 60-аас дээш настай хүний эзлэх хувь 2000 онд 10,6% байсан бол, 2030 онд 15,2% болж өсөх хандлаатай байна. Ялангуяа хөгжиж буй улс оронд настны эзлэх хувь 6,9%-аас 13% хүртэл илүү их хурдацтай өсөх урьдчилсан тооцоог ДЭМБ-аасгаргажээ. 21-рзуунд хүн амын дунд халдварт өвчнүүд багасаж, халдварт бус өвчнүүд зонхилох ба хорт хавдар, ДОХ, зүрх судасны өвчин хүн амын өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болох юм. 2000 онд хорт хавдраар 10,6 сая хүн өвчилсөн бол 2020 онд 15,3 сая болж өсөх урьдчилсан тооцоог ДЭМБ-аас гаргажээ. Ялангуяа хөгжиж буй оронд хорт хавдраар өвчлөх ба нас барах хүний тоо жөгжингүй оронтой харьцуулбал 2 дахин их байх юм.
 

Монгол улсад хорт хавдар өвчин нь нас баралтын 2-р шалтгаан болсон ба хорт хавдар ихсэх, залуужих хандлагатай байгаагта бүгд сайн мэднэ.Иймээс амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ дэлхий даяар бий болж, эрүүл мэндийн яам, төр засгаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд анхаарал тавьж, ЭМЯ-ны бодлогын нэгхэсэг болгож байна.

Хүснэгт 1.

Дэлхийн хөгжингүй ба хөгжиж буй орнуудын хүн амын дунд настны эзлэх хувь ихсэх чиг хандлага

Хүснэгт 2.

Дэлхийн хөгжингүй ба хөгжиж буй орнуудын хүн амын дунд хөнгөвчлөх эмчилгээ шаардаж буй хүний эзлэх хувь (саяаар)

Нийт нас барж буй хүний 60% нь хөнгөвчлөх эмчилгээ шаарддаг Хүснэгт 3.

Дэлхий дээр жилд шинээр тохиолдох өмөн /саяар/

Хүснэгт 4.

Дэлхийд зонхилж буй 8 өмөн өвчний үед баримтлах бодлого

Дэлхий дахины чиг хандлага Зураг 2.

Монгол улсад нас баралтын хоёрдугаар шалтгаан нь өмөн өвчин болсон байна

Монгол улсад элэгний хорт хавдар зохнилон тохиолдож, өвчлөл , эндэгдлийн дунд зонхилох байр суурийг эззлж байна.

Нас баралтанд хүргэж буй эхний 5 өмөн

1.    Элэгний өмөн 43%

2.    Ходоодны өмөн 15%

3.Уушгины    өмөн 10%

4.    Улаан хоолойн өмөн 10%

б.Умайн хүзүүн өмөн 5%

Хүснэгт 5.

Монголд зонхилж буй хорт хавдрыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, төгс эмчлэх боломж

Монгол улсад хорт хавдар нас баралтын хоёр дугаар шалтгаан болсон бөгөөд хорт хавдар дотроо элэгний өмөн хэгдүгээрт байгаа бөгөөд нийт хорт хавдруудын дунд 43-47% эзэлж байгаа тул өнөөдөр бид улс даяаараа энэ асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь зүй ёсны асуудал юм. Гэвч олон улсын судалгаа, туршлагаас үзэхэд элэгний хорт хавдрыг
урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, төгс эмчилгээ хийх боломж туйлын хязгаарлагдмал, бараг боломжгүй гэж үздэг тул бид өнөөдөр хөнгөвчлөх эмчилгээнд ихээхэн ахнаарлыг хандуулах боллоо.

Элэгний хатууралтай буюу элэгний хорт хавдартай өвчтөн төгс эмчилгээ авах боломжгүй болсон цагт тэдэнд зөвхөн зовиур шаналгааг хөнгөвчлөх эмчилгээ л үлддэг.

1987 онд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь анагаах ухааны биеэ даасан мэргэжил болж салбарласнаас хойш "идэвхитэй, даамжирч буй, эдгэрэшгүй, тавилан хязгаарлагдмал өвчтөн ба түүнийг халамжлан асарч буй хүмүүсийн амьдралын чанарыгдээшлүүлэхэд чиглэсэн асаргаа, үйлчилгээ, эмчилгээ, сургалт, удирдлага нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ юм " гэж тодорхойлжээ.

Элэгний өвчнөөр амьдралын төгсгөлийн шатанд орсон өвчтөн ба түүний ар гэрийнхэнд олон талын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, эмчилгээ, сургалт шаардлагатай байдаг. Үүнд:

Турж эцэх, ядарч сульдах Хоолонд дургүй болох Бөөлжих

Ам хатах, хэл өнгөртөх

Гэдэс дүүрэх

Өтгөн хатах эсвэл суулгах

Залгихад зовиуртай болох

Зогисуулах

Халуурах

Хэвлийгээр өвдөх

Хэвлийн    хөндийд    шингэн

хуримтлагдсанаас амьсгаадах, өвдөх Цус алдах

Сэтгэл санаагар унах, гутралд орох Айдас, түгшүүр Солиорох, ухаан балартах Арьс салст шарлах Арьс загатнах

Хэвтрийн цооролт, хэвтрийн хатгаа Гиперкальциөми, гипербилирубинеми Гэдэс түгжрэх г.м.

Эдгээр шаналгаат шинжүүд нь өвчтөнд янз бүрээр хавсарч илэрдэг ба заримдаа бүгдээрээ нэг өвчтөнд илэрч болно. Эдгээр шаналгаат шинжүүдийг аль болохоор багасгаж, өвдөлт шаналгаагүй, сэтгэл санааны хувьд тайван өөд болоход хөнгөвчлөх эмчилгээ тусалдаг.

Өнөөдөр энэ бүгдийг ярих боломжгүй тул бид зөвхөн амьдралын төгсгөлийн шатанд буй элэгний өвчтөнд ихээхэн тохиолддог хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах шинжийн талаар товч танилцуулья.

хэвлийн хөндийд шингэн

ХУРИМТЛАГДАХ

Эмгэг жам

Хэвлийн хөндийд өмөнгийн үсэрхийлэл үүсэх

Өрцний доорх тунгалгийн судаснууд өмөнгийн нэвчдэсд дарагдан боогдох

Хэвлийн хөндийн нэвчимхий чанар ихсэх Гиперальдостеронизм,эсийн гаднах шингэн ихсэж, давс хуримтлагдан хаван үүсгэх

Элэг хатуурах, боомтын судсанд даралт ихсэх

Элгэнд үсэрхийлэл үүсч улмаар альбумин багасах, хаван үүсэх

Үзүүлэх тусламж үйлчилгээ Хими эмчилгээ Системийн Хэвлийн хөндийн Шээс хөөх эмчилгээ

Спиронолактон нь альдостероны эсрэг үйлчилгээтэй тул үр дүнтэй байдаг. 300 мг орчим спиронолактоныг хэрэглэхэд нийт өвчтөний гуравны хоёрт үр дүн сайтай байдаг нь нотлогдсон байна.

Хүснэгт 6.

Асцитыг шээс хөөх эмээр эмчлэх

Шээс хөөх эмэнд үр дүн өгч байвал тунг бууруулах ёстой. Дараах тохиолдолд шээс хөөх эмийг хэрэглэх нь алдаатай:

Ходоод тэсвэрлэхгүй болсон

Эмчилгээнд дургуй

Спиронолактоныг хэт бага тунгаар хэрэглэх

Тэсвэртэй тохиолдолд байгаа шээс хөөх эмийг хангалтгүй хэрэглэх.

ПАРАЦЕНТЕЗ

Хэвлий дүүрч чангарснаас хэвлийгээр өвдөлттэй, сэтгэл санаагаар хямарсан өвчтөнд парацентез хийдэг. Бололцооны хэрээр их хэмжээний шингэнийг судасны катетер эсвэл умдагны дээр таьсан катетерээр соруулж авах хэрэпгэй. Шингэнийг соруулсны дараа даруй хэвлийдээр хүнд (элстэй, давстай) зөөлөн дэр тавьж хэвтүүлэх хугацаанд судсаар альбумин , сийвэн зэрэг уураглаг шингэн дусаана. Шээс хөөх эмчилгээ ба судсанд нөхөж хийсэн альбумин үр дүн өгөхгүй шингэн дахин хурж байвал дахин парацентез хийнэ.

ХЭВЛИЙН ХУРААГУУР СУДАСНЫ ШУНТ ТАВИХ ХАГАЛГАА

Энэ хагалгааг бие нь харьцангуй сайн байгаа, шээс хөөх эм хэрэглэх боломжгүй өвчтөнд хийдэг боловч, түүнийг заавал хийх албагүй.
 

Ном зүй

\\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ\\\" Одонтуяа, Б. Оргил, 2003.

\\\"Монгол улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ, арга зам\\\" Д. Одонтуяа, Удирдах ажилтанд зориулсан бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2002.

\\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ-дэлхий дахины чиг хандлага\\\" Д. Одонтуяа. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах тухай бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2004.

РаШаИуе Мес11с1пе-д1оЬа1 регзрөс^уе. ОхТогс! Тех1Ьоок оТ РаШа^уе Мес11с1пе, 3 Ес1Шоп. Ес1з. Ооу1е О, Напкз О е1 а1. ^ап 5^егпз\\\\л/агс1, Оау1с1 С1агк. Ох^огс! 11п1уег511у Ргезз, ОхТогс!, Ые\\\\л/ Үогк, Токуо, СЬар1ег 21, 2003.

РаШаИуе саге аз а РиЬПс НеаИЬ 1ззие. РаШаИуе Саге РоНсу Оеуе1ортеп1: СоЫегепсе. Ог. КаШПп М. Ро1еу. Вийарез!. 2003.

АсЫеуетеп! апс! ргоЫетз 1п ТиТиге с1еүе!ортеп1 о? раШаИүе саге 1П МопдоНа. Э.
Ос1оп1иуа. РаШаИуе Саге РоПсу Оеуе1ортеп1 СоЫегепсе. Вис1арез1.2003.

РаШа^уе Саге: ТЬе \\\\Л/ог1с1 НеаИЬ Огдап12а!1оп\\\'з С1оЬа1 РегзресИуе. СесШа 5ерикес1а, МЭ, Атапс1а МагНп МРН, Токио ҮозЫс1а, Мй, Апйгеаз 1)11псЬ, МО. Ргодгат оп Сапсег Соп1го1 апс! ЕззепИа! Эгидз апс1 Мес11апез, \\\\Л/НО, Сепеуа, 5\\\\м12ег1ап<±

МопдоПа: ТЬе ргезеЫ 5|{иа(10п апс! Ри1иге Оеүе1ортеп1 оТ РаШаИуе Саге. Ос!оп1иуа Оауаазигеп, Мй, РЬР. ^оигпа! о!1 Ра1п апс! 5утр1от МападетеЫ. Аидиз! 2002, \\\\/о1ите 24, ЫитЬег 2, раде 208-210.

Ез^аЬНзЫпд ЫаИопа! Ра1п РеНеТапс! РаШаИуе Саге Ргодгаттез 1ЬгоидЬ ап еТГесйуе РиЬПс Неа11Ь арргоасЬ. ^п 5^егп5\\\\л/агс1, Мй, РЬЭ, РРСР (ЕсИп). \\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ\\\" Удирдах ажилтнуудад зориулсан бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, Улаанбаатар, 2002.

Т\\\\л/усгозз Р. 5утр1от тападетеп! 1П аскапсес! сапсег. ОхТогс!, Кас1сП(Те МесПса! Ргезз,1995.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1076
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК