Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (036) 2007.No4(036)
ВЕГЕТАТИВ МЭДРЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СИНХРОНЖИЛТ БА ЗАГВАРЧЛАЯ
( Судалгааны өгүүлэл )

1 Р.Амарбаясгалан 2 Б.Лувсандэндэв

1 УКТЭ-ийн Мэдрэл судлалын клиник   2 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

 
Абстракт

Хүний мэдрэлийн систем нь соматик мэдрэл ба вегетатив мэдрэл гэж 2 хэсгээс бүрддэг. Вегетатив мэдрэл нь хүний организмийн ухамсраас ангид оршин, бодисын солилцоо, гемеостаз, дотор эрхтний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн процесс, эдгээрийг удирдан зохицуулж байдаг. Вегетатив мэдрэл нь симпатик ба парасимпатик гэж хоёр эсрэг тэсрэг хэсгээс тогтоно. Гэхдээ вегетатив мэдрэлийн үйл ажиллагаа тэнцвэртэй байж, бидний эрүүл мэнд тогтвортой хэвийн байх юм. Хэрэв симпатик мэдрэл дандаа давамгайлаад байх бол организмийн тэнцвэрт үйл ажиллагаа алдагдаж зүрх судасны үйл ажиллагааны ачаалал ихсэн, даралт ихдэх өвчин, судасны хатуурал, чихэрийн шижин, хавдар... гэх мэт өвчлөлд өртөх болдог. Парасимпатик мэдрэл байнга давамгайлбал мөн л даралт багасах, жин нэмэгдэх, бодисын солилцоо муудах, зүрх, тархины шигдээс үүсэх зэрэг эмгэгт өртөнө. Вегетатив мэдрэлийн үйл ажиллагаа

ямар байгаа нь дотор эрхтний үйл ажиллагаагаар гадагш илэрдэг. Тэр тусмаа зүрх судас, амьсгалын эрхтний үйл ажиллагаанд тод илэрдэг. Чухамдаа аль мэдрэл давамгайлж байгааг тодорхойлоход зүрхний цохилтын норм(НК), зүрхний цохилтын нормын өөрчлөлт (НРХ/), тэдгээрийн давтамж, амплитуд , амьсгалын тоо, хэм,давтамж, амлитуд, цусны даралт энэ бүх хувьсагчид чухал ач холбогдолтой байдаг.

Автономт мэдрэлийн систем нь зүрх-уушигний үйл ажиллагааг хэлбэх дүүжин байдлаар удирддаг ба амьсгал авалтын үе нь зүрхний цохилтын олшролт, амьсгал гаргалт нь зүрхний цохилтын цөөрөлттэй тохирдог. Амьсгал авахад хүчилтөрөгч цусруу зөөгдөн, зүрх судасны системийн идэвхижлээр бүх биеээр хурдан тархдаг. Амьсгал гаргахад процесс эсрэгээр. Эндээс хүчилтөрөгчийг хурдан зөөх, нүүрсхүчлийн хийг цуснаас зайлуулах нь системийн зорилго, үүний тулд ! вегетатив мэдрэлийн зохицуулга хийгдэж ! байгаа нь харагдаж байна.

Түлхүүр үг: Симпатик, парасимпатик, амьсгалын ба зүрхний цохилтын норм, синхронжилт, давтамж, амплитуд, тэнцвэр.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:

Судалгаандаа 20 эмэгтэй, 20 эрэгтэй нийтдээ 40 өвчтөнг судалгаандаа авсан. Уг хүмүүст үзлэг хийж, шинжилгээнүүд хийгээд үзэхэд 10 хүн нь шинжилгээ болон үзлэгээр өөрчлөлт илрээгүй харьцангуй эрүүл гэж дүгнэв. 20 хүн нь даралт ихэсдэг, толгой нь өвддөг, ядардаг гэх мэт зовиуртай, цусны биохимид ГОТ, ГПТ, липид, холестрин ихэссэн зэрэг өөрчлөлт илэрсэн байв. 10 хүн нь архаг хатгаа, зүрхний тэтим судасны өөрчлөлт, архаг даралт ихдэлт илэрч, цусанд сахар , липид, холестрины ихдэлт, ШФ.амилазын өөрчлөлт илэрсэн байв.Бид хүн бүр дээр зүрхний цохилт, пульс, даралт, ЭКГ, амьсгалын тоо, давтамжийг тогтоож түүн дээрээ үндэслэн хүн тус бүрийн НР\/, КЗА.ВРМ тодорхойлон, шугаман бус динамикийн аргууд :Корреляци,Хёрстын арга, фрактал аргуудыг хэрэглэв.

Судалгааны үр дүн:

Энэ загвар дээр судалгааны хүмүүсийг тайван байх үедээ ухамсартайгаар 4 янзын давтамжаар амьсгалах үеийн НК\/-г харьцуулан үзүүлэв.

Зураг 4. Зүрхний ба амьсгалын нормын харьцааг дүрсэлсэн график.

 


Уг график дээр графикийн шугамын форматын мэдээллийг харууллаа. Эндээс харахад хэрэв минутанд 30 амьсгалбал зүрхний цохилт 93-95 болж, минутанд 5 амьсгалсантай харьцуулбал зүрхний цохилтын зөрөө даруй 30 байна.Энэ үед симпатик аспект(реак) гарч ирсэн нь харагдаж байна.

 

Зураг 5. Амьсгалын бүтэн цикл.

5-р зурагт спектр нь өндөр нарийвчлалтай тэгш хэмтэй, сектр чанарын өндөр зэрэглэлтэй, төв давтамж нь секундэд 0.85 цикл байна.

Энэ өвөрмөц спектр нь пикээс зүүн тийш симпатик идэвхижлийг үзүүлнэ, баруун тийш парасимпатик ивэхижил буюу ерөнхийдөө вегетатив мэдрэлийн балансыгхаруулсан байна.

ураг 6. Вегетатив мэдрэлийн тэнцвэржилтийн фаз(СРМ-Сус1ез Рег М1пи().

Зураг 6 дээрээс харахад амьсгалын тоо олшрох тутам вегетатив мэдрэлийн фазын шилжилт явагдан симпатик фазд шилжин симпатик мэдрэл нь " ЛдМ ог (ПдИГ хариултыг өгөх болно. Фазын шилжилт нь шууд амьсгалын тооноос хамаарч байна. Симпатик фазад шилжихэд зүрхний цохилтын норм өндөрсөж, зүрхний өөрчлөлтийн норм(НР\/) багасч, зүрхний циклийн ачаалал нэмэгдэн, НКУ багасан үүнийг дагалдан бусад физиологийг ба психологийн өөрчлөлтүүд үүснэ.

Хэлцэмж: Судалгааны хүмүүсийн амьсгалын давтамжийг өсгөхөд НК\/ багасаж байлаа. Загварууд дээрээс харахад минутанд 5 амьсгалахад 60 цохилт, 7.5 амьсгал байх үед 77.5 цохилт үүсч, ялгаа нь 17.5 байх ба хурдан амьсгалах нь удаанаасаа илүү зүрхний ажиллагаанд нөлөөлдөг болох нь харагдаж байна. Минутанд 30 амьсгалах үед зүрхний норм 91-93 ВРМ-ийн хооронд өөрчлөгдөж байсан ба 91-ээс доош цөөрсөнгүй, амьсгал минутанд 5 болж цөөрөх үед ВРМ 94 өөс 60 (50%) болж байв. Зүрхний цохилтын дундаж норм нь тодорхой НГС\/-ийн дундажаар амьсгалын давтамж ихсэхтэй зэрэгцэн дээш шилжин өсч байв.

3-р зураг дээрээс харахад амьсгалын давтамж өсөхөд, НК\/амплитуд хурдан буурч, зүрхний цохилт илүү өндөрсөн, зүрхний тэтим судасны "Оц{у сус1е" өндөрсөн.зүрхинй чадвар ба сисмпатик фаз өгсч үүнтэй зэрэгцэн амьсгалын давтамж өсч байв.

Ийм учраас амьсгалын давтамж ба гүн нь цусны даралтыг дунд хэмжээнд байлгахад гол ач холбогдол харагдаж байна. Эндээс симпатик мэдрэлийн загварыг дараах байдлаар үзүүлэв:

ураг7.Симпатик мэдрэлийн эагвар.

Энэ загвар дээр оролт "вупс" хэлбэлзлийн давтамжаар орж байна, давтамжийн хэлбэлзэл нь амьсгалын давтамжтай хатуу тохирч байдаг. Систем нь минутанд 5 амьсгалах зарчмыг барих ба амьсгалын давтамжийн өөрчлөлтөөр хувирч байдаг. Амьсгалын давтамж нь 5-аас илүү бол симпатик гэрлийг асаагаад, 5 ба бага бол унтраагаад байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэлзэл амьсгалын циклтэй синхронжин, амьсгалын давтамж ба фаз нь хэлбэлзэлтэй адил байх үед гаралтын(ои1ри1) амплитуд нь хамгийн их байна

ЗурагВ. Амьсгалын давтамж, гүн(сим/ парасимпатик баланс.

Амьсгалын норм симпатик фазд нөлөөлждэр өндөр норм нь симпатикийн өндөр фазд байна. Амьсгалын гүн парасимпатик фазд нөлөөлнө, өөрөөр хэлбэл хэдий гүн амьсгалнав төдий парасимпатик акцентийг хүчтэй ихэсгэнэ.

Амьсгалын давтамж нь "Оп" байвал нөлөөгөөр гүн нь "ОК". Энэ үр дүн нь хүчтэй симпатик өдөөлт ба сул парасимпатик өдөөлт нь А квадратаар дүрслэгдсэн байна. Хэрэв амьсгалын давтамж "Оп"'байвал,амьсгалын гүн нь бас "ОГС" ба үр дүн нь сул симпатик өдөөлт, сул парасимпатик өдөөлт, й квадратаар дүрсэлсэн байна.Энэ нөхцөл нь симпатик акцентийг ихэсгээгүй, парасимпатик илрүүлээгүй. Амьсгалын норм"0[Г байхад
амьсгалын гүн нь "Оп" симпатик мэдрэл идэвхижихгүй, харин парасимпатик мэдрэл хүчтэй өдөөгдсөн (С квадрат) нь харагдаж байна..

1.Тайван    байх үед насанд хүрсэн хүний зүрх-уушигний системийн үйл ажиллагаа нь вегетатив системийн төрхийг харуулж, вегетатив мэдрэлийн дотоод давтамжийн илрэл болж байдаг.

2.Амьсгалын    цикл нь 12 секундэд 1 амьсгалын цикл (РОК) байх нь эрүүл байхын үндэс бөгөөд энэ давтамж бүх хүмүүст ижил байна.

3.Амьсгал    зүрх судасны ажиллагааны циклийн энэ ритмийн үйл явц нь вегетатив мэдрэлийн тэнцвэрийг харуулж байдаг.
4.Хамгийн    оптималь баланс, кохеренс нь амьсгалын цикл РОР хоорондоо синхронжсний үр дүн юм.

5.    Тайван байхад амьсгалын давтамж хурдан байх нь симпатик фазын шууд нөлөө, зүрхний цохилтын нормын өсөлт, НК\/-ийн амплитудын бууралт нь энэ өөрчлөлтийн нотолгоо юм.

б.Эрүүл хүнд НР\/ нь амьсгалын давтамж ба гүнээс хамааран үүсдэг юм. Судалгаагаар эрүүл хүнд НК\/ бага байх нь хэвийн үйл ажиллагааны үзүүлэлт байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3042
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК