Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (036) 2007.No4(036)
АКАДЕМИЧ Б.ЦЭРЭНДАШИЙН ДУРСАМЖ
( Намтар )

Б.Дагданбазар

"Анагаахын мэргэд" V боть хуудас 89

 
Абстракт

Монгол Улсын Хүний Гавьяат эмч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Рагчаа багшийнхаа тухай анх 1964 оны зун нилээд өргөн хэмжээний мэдээллийг олж авах боломж надад олдсон юм.

Тэр үед би Хүн эмнэлгийн техникумыг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтайгаар онцсайн дүнтэй төгсөөд АУДэС-д суралцах хуваарь авч ЭХЯ-ны боловсон хүчний хэлтэс дээр ирэхэд манай Хүн эмнэлгийн техникумын хичээл ангийн эрхлэгч байсан бидний багш, профессор Л.Мягмар тэр хэлтэст ажиллаж байсан бөгөөд надад 14 хоногийн хугацаанд АУДэС-ийн багш нарын хувийн хэргийг цэгцлэх үүрэг өгсөн билээ.

Академич Т.Шагдарсүрэн, профессор В.Ичинхорлоо, Г.Лодон, Г.Дорж, Ц.Ишханд, Б.Цэрэнлхам, Ц.Долгор, Ч.Долгор, Р.Нямаа, Д.Балдандорж, Г.Жамба, П.Долгор, Ч.Нээчин, Д.Цэдэв зэрэг АУДэС-ийн тэр үеийн багш нарын түүх намтарыг уншиж үзэхэд үнэхээр гайхмашигтай сайхан байсныг одоо ч би дурсан санаж явдаг юмаа.

Эдгээрийн дотроос Халхын голын дайны '    өмнөх жилүүдэд ЗХУ-д худалдааны

мэргэжлээр, Намын шинэ хүчний дээд сургуульд улс төрийн мэргэжлээр суралцаж байсан, хөдөө орон нутагт латин үсгийн багшаар ажиллаж байсан, 1939 оны Халхын голын дайнд орос хэлний орчуулагч-улс төрийн ажилтнаар явж байсан, МУИС-ийн Хүн эмнэлгийн салбарын анхны төгсөгчдийн нэг, • дотрын мэргэжлийн анхны Монгол багш, анхны эрдэмтэн, Монгол Улсын ШУА-ийн анхны сурвалжлагч гишүүн гээд Рагчаа багшийн намтар онцгой сонирхол татаж байлаа.

Тэгээд ч би профессор Л.Мягмар багшийг БНСЧУ-д Эмнэлгийн багаж төхөөрөмжийн инженерийн дээд сургуульд явж суралцахыг санал болгоход Монголын АУДэС-д суралцана гэж билээ. Биднийг АУДэС-ийн 3-р дамжаанд дотрын онош зүйн хичээл заалгаж эхлэхэд тэр үеийн дотрын багш нар баг болон 3-5-р дамжаанд дотрын бүх хичээлийг дагнан заадаг сургалтын шинэ арга нэвтрүүлж эхэлсэн үе байлаа.

Энэ байдлаар 1970,1971,1972 оны төгсөлтийн оюутнуудад дотрын хичээлийн

сургалт явагдсан. Манай дамжаанд профессор Б.Рагчаа, Х.Гэлэгжамц багш нар дотрын хичээлийг заасан юм.

Тэр үеэс Б.Рагчаа багшийнхаа гарын шавь болж, насан өөд болтол нь 30 шахам жил хамт дагалдан сурч ажиллассныгаа би их хувь завшаан гэж боддог. Багш маань лекц унших , дадлагын хичээл удирдан явуулах, шүүлэг шалгалт авах зэрэгтээ ихээхэн өвөрмөц арга барилтай хүн байсан.

Биднийг 3-р дамжаагаа төгсөж дотрын оношзүйн шалгалт өгөхөөр манай хэсгийн 6 оюутан эхлэн орж, шалгалтынхаа асууултыг бэлдэж байтал багш намайг дуудаж,

-За одоо хоёулаа ном хаялцана даа гэв. Би эхнийхээ асуултыг ярьж байтал, багш: -Энэ талаар Дорж юу гэж заасан бэ? Дашзэвэг юу гэж заасан бэ? Манлай юу гэж заасан бэ? Од юу гэж заасан бэ? гэх мэтээр анатоми, физиологи, гистологи, биохими, эмгэг физиологи зэрэг бүх хичээлийн талаар асууж хариулт авсны дараа:

-Чи чинь ер нь ном хаялцаж болохоор хүүхэд байна гээд "онцсайн" дүн тавьж билээ. Шалгатнаасаа гараад иртэл манай нагийнхан намайгбүчин авч:

-Яасан их удаваа? Хоёр цаг гаруй боллоо шүү дээ. Юу асууж байна? гэх мэтээр ярилцаж байтал манай ангийн 27 оюутны шалгалт намайг шалгалт өгснөөс хойш цаг гаруйн дараа дуусч байж билээ. Энэ л үеэс эхлэн багшийнхаа сургаалийг сонсож, багшийнхаа зөвлөснөөр тэр үеийн БНАГУ-ын Берлин хотын Хумбольдтын Их сургуулийн аспирантур, ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн их сургуулийн докторантурыг төгсөж, профессор Б.Рагчаа багштай хамтран ажиллаж байсан Германы профессор Ф.Ренгер, Р.Нилиус, профессор Л.Мягмар нарын удирдлага зөвлөлгөөний дор эрдмийн ажил хийж байлаа.

Намайг АУДэС төгсөхөд Б.Рагчаа багш дотрын оношзүйн тэнхимд багшаар авна гэсэн боловч, тэр үеийн шаардлагаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчээр хуваарилагдаж, нэг жилийн дараа Говь-Алтай амйгийн АУДуС-д хүүхдийн өвчний ба/ш, Цэргийн төв госпитальд дотрын эмч зэрэг ажлыг 4 жил хийсний дараа 1974 онд АУДэС-ийн оношзүйн тэнхимд багшаар ирж багшийн мэргэжилд Б.Рагчаа багшийг дагалдан сурч, багшийнхаа уншсан бүх лекцэнд байнга суудаг байлаа.

Багш маань лекцэндээ маш чамбай бэлдэж өвөрмөц хэлбэрээр явуулдаг байсан. Б.Рагчаа багшийн 1950 онд бичиж байсан лекцийн конспектийг уншихад маш сонирхолтой байж билээ. Тэр үеийн ном сэтгүүлээс авч нэгтгэн бичсэн лекцэндээ ихээхэн өргөн хүрээний асуудлуудыг хамруулсан байлаа.

Нэг удаа багш дотрын оношзүйн лекц уншиж байгаад 15 орчим минут болсны дараа:

- Одоо лекцийг Цэрэндаш үргэлжлүүлэн уншина гэж хэлээд гараад явчихлаа. Би багшийн лекцэнд урьдчилан сайн бэлтгэж ирдэг байсан болохоор лекцийг үргэлжлүүлэн уншаад завсарлагаанаар багшийн өрөөнд ортол багш байхгүй байлаа. Лаборантаас багшийг асуухад, манай тэнхмийн лаборант Бүрэлгүүмаа:

-Таныг лекцээ үргэлжлүүлж уншаарай гээд багш яваад өгсөн гэлээ. Би лекцийг дуустал уншлаа. Үүний дараагаар хөдөө болон гадаадад явахдаа дотрын оношзүйн хичээлийн лекцийнхээ өдөр цаг, сэдвийг надад бичиж үлдээгээд явдаг болов.

1975 оны хавар майн баярын үеэр багш Куба улсад зочлохдоо надад дотрын оношзүйн
лекцийн сэдэв, хуваариас гадна эрүүл ахуйн 5-р дамжаанд унших 2 удаагийн лекцийн сэдэв, хуваарийг өөрийн конспектийн хамт өгөөд явлаа. Гуравхан хоногийн дараа эрүүл ахуйн 5-р дамжаанд унших лекцийн сэдвийн дагуу урьдчилан бэлтгэх гээд багшийн конспектийг уншиж үзтэл, Монгол улсад байгаа рашаан ус, шаврын ордны байршил.найрлага, үйлчилгээ зэргийг маш нарийн тодорхой бичсэн байв.

Энэ 2 удаагийн лекцийг унших гэж миний бие маш их сандарч тэвдэж байж билээ. Манай Рагчаа багш аливаа зүйлийг шогч маягаар илэрхийлж, хожим хойно одоо ч гэсэн сэтгэлд мартагдахгүйгээр хоногштол олон талаас нь үндэслэл, жишээтэйгээр хэлж ярьж өгдөг хүн байсан. Б.Рагчаа багш ЗХУ-ын мэргэжилтэн өөрийн багш академич Е.М. Тареев, мөн профессор А.Л.Мясников, доцент В.Т.Боев нар болон Монголын олон эрдэмтэн мэргэдийн ажил амьдрал, бүтээл туурвилын тухай ярьж өгдөг байж билээ. Сүүлийн жилүүдэд багш маань Монгол улсын түүх, Монгол хүмүүсийн удам угсаа, овог, Монголын уламжлалт анагаах ухааны талаар маш их зүйлийг ярьж өгдөг болсон. Одоо бодоход энэ маш гүнзгийн учир холбогдолтой асуудал байжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 469
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК