Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (037) 2008.No1(037)
ЗАЛУУ НАСНЫ ХҮМҮҮСИЙН ТАРХИНЫ ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ЦОЧМОГ ХЯМРАЛЫН ТОХИОЛДЛУУД
( Судалгааны өгүүлэл )

С. Батчимэг П. Баасансүрэн Л.Мядагбадам
 

 
Абстракт

Нийтлэг үндэспэл

Манай эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн амын дунд тархины цусны эргэлтийн цочмог хямрал өвчнөөр өвчлөгсдийн тоо жил ирэх тутам өсөх хандлагатай байна. ДЭМБ-ын мэдээгээр тархины цусны эргэлтийн цочмог хямралын өвчлөл :

-зурх судасны өвчин

- өмөн өвчний дараа 3-т орж байна.
 

Зорилго:

ТЦЭ-ийн цочмог хямралаар өвчлөгсдийн

Дотор залуу насны хүмүүс өвчлөх нь цөөнгүй байна. Иймд эдгээр тохиолдлын шалтгаан эрсдлийг судлах.

Зорилт:

ТЦЭ-ийн цочмог хямралаар өвчлөгсдийн дотор судалгаа хийж залуу насны хүмүүсийн тохиолдлыг авч үзэх.

Судалгааны арга нь:

Түүвэрлэлтийн аргаар ТЦЭ-ийн цочмог хямралаар өвчилсөн 2005,2006 оны тус бүр 67- тохиолдлоос залуу насны 3 тохиолдлыг авч үзлээ.

Эмнэлзүйн тохиолдол 1

Өвчтөн Т 30 настай, эр, өвчний түүхийн №336, СХД-ийн 10-р хороо 2005 оны 1 сарын 22-25 хооронд хэвтэж эмчлэгдсэн.

Зовиур: Өвчтөн дэмийрнэ, толгой маш хүчтэй хатгаж өвдөнө гэнэ. Дөрвөн мөчөнд хүчлэн чичирхийлсэн таталт өгнө.

Өвчний түүх: 2004 оны 1 сараас толгой байнга дүүрч өвдөх болсон. 1 сард гэнэт 4 мөч татаж, дэмийрч эхэлсэн. Үүнээс хойш 7 хоногт 1 удаа таталт өгдөг байсан гэнэ.

Бодит үзлэг: Өвчтний биеийн байдал хүнд. Ухаан саруул бус, дэмийрсэн, цочролын байдалтай, команд муу биелүүлнэ, асуултанд хариулахгүй. Гар, хөлд саагүй. 4 мөчний тонуо өндөр, шөрмөсний рефлекс жигд хурдассан. Бабинскийн рефлекс2 хөлд тод илэрнэ. Мэнэнгийн шинжүүд илэрнэ Шинжилгээнд:

Тархи нугасны шингэн: өнгө шаргал, Панди

Хажуугийнховдпынөмнөдэврийнард буюу 3-р ховдлын баруун дээд талд нягт багатай эзэлхүүнт өөрчлөлт илэрсэн нь тодотгогч бодис хийсний дараа судао төст сүүдрүүд тодорсон.

§ ПАГ: Тархины суурийн хэсэгт артери-венийн гажигилэрсэн.

Онош: Артерио- венозная мальформация, эпилептический    синдром,

субкомпенсированная гидроцефалия өвчтөн ШКТЭ-т шилжин эмчлэгдсэн.

Артери вөнийн гажиг (АВГ)

§ АВГ нь залуу насанд (ихэвчлэн 2030 насанд) тохиолддог. Ургийн хөгжлийн үед үүсдэг судасны гаж хөгткил бөгөөд артери-венийн хооронд үүссэн шууд холбоос юм. АВГ-ийн судсан багц том байх тусам тархины бусад хэсгийн цусыг сорон авснаас тархины цусан хангамжийн архаг дутагдал, тархины эдийн хатингарал, эпилепсийн уналт таталтын хам шинж үүсдэг.

§ АВГ-ийн үед тухайн хэсгийн цусны эргэлт ихсэж, цусны урсгал хүчтэй болсноос судас хагарч, цус харвалт буюу тархины цусны эргэлтийн цочмог хямрал үүсдэг.

§ Тархины артери-венийн гажиг.

Эмнэлзүйн тохиолдол 1

Өвчтөн П 32 настай, эр, өвчний түүх №1431 СХД-ийн 12-р хороо, ажилп/й 2005.4.24-4.28-ны хооронд хэвтэж эмчлэгдсэн.

Зовиу! . Толгой маш хүчтэй хатгуулж өвдөнө, огиж бөөлжинө, шилэн хүзүүгээр хатгуулж өвдөнө.

Өвчний түүх: Ер нь толгой үе үе маш хүчтэй хатгуулж өвддөг.Өвдөлт намдаах парацетамол, цитромон хэргэлдэг байсан. Ийм байдалтай cap гаруй болсон 4-р сарын 23-д өвдөлт улам хүчтэй өвдөж, огиж бөөлжиж эхэлсэн. Өвдөлт сайн намдахгүй байсан тул, өөрсдөө эмнэлэгт авчирсан.

Бодит үзлэгт: Биеийн байдал хүнд. Ухаантай. Асуултанд хариулна, команд биелүүлнэ, цочромхой.

Мэдрэлийн голомтот хам шинж илрэхгүй. Гурамсан мэдрэлийн салааны гарах цэгүүдэд маш их эмзэглэлтэй. Дагзны булчингийн хөшингө 4 хуруу, Керниг, Брудзинскийн шинж тод илэрнэ.

Тархины судасны ангиографи

Тархины урд холбогч артерийн судсанд бөмбөлөг хэлбэрт цүлхэн тодорхойлогдсон

Тархины компьютер томограммд:

Тархины аалзавч дорх цус харвалт илэрсэн

Тархи-нугасны шингэн: цустай гарсан

Онош: Субарахнойдальное кровоизлияние на фоне артериального аневризма в передней соединительной артерий

Өвчтнийг ШКТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт шилжүүлж, мэс засал хийгдсэн.

Тархины судасны цүлхэн

Тархины судасны цүлхэн нь булчинт давхарга болон дотор эластин давхаргагүй, зөвхөн холбогч эдэн давхаргаас тогтсон ханатай байдаг.

Цүлхэн нь:

§ Төрөлхийн

§ Олдмол/гэмтлийн, атеросклерозийн, микотик цүлхэн/

Цүлхэнг эмнэлзүйн хувьд 3 хуваана.

§ Хагарсан цүлхэн /80-90%/ цус харвалт дагалдана.

§ Хагараагүй цүлхэн. /Ю-20%/ гавал тархины мэдрэлийг дарах тархинд цусны эргэлтийн дутагдал йгнй.

§ Шинж тэмдэггүй цүлхэн нь ангиографи , эмгэг судлалын шинжилгээний үед тохиолдлоор илэрнэ. \3ураг\

Тархинысудасныцүлхэн Судасны цүлхэнгийн судасны бүсэд тохиолдох хувь:

Тархины урд холбогч артерид -30%, Арын холбогч артерид- 30%, Дунд артерид- 20-25%, Нуруу-суурийн артерид-10-15%

Эмнэлзүйн тохиолдол 3

Өвчтөн Э 23 настай, эмэгтэй. Өвчний түүх №4215 СХД-ийн 14-р хороо, Оюутан, эмчлэгдэж гарсан 2006-12-6 аас 12-20 хүртэл

Ирэх үеийн зовиур: /Эгчийн яриагаар/ Баруун гар хөл огт хөдлөхгүй. Юм ярьж чадахгүй, ойлгохдоо муу. Огиж бөөлжинө.

Өвчний түүх: Багаас хоолой өвдөж эмчлэгддэг. Ер нь үе үе даралт ихэсдэг байсан, даралтны эм Каптоприл хааяа уудаг байсан.Машин барьж яваад гэнэт толгой маш хүчтэй өвдөж, огиж бөөлжиж, улмаар таталт өгсөн. Ингээд шууд эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Энэ үедээ баруун гар, хөл саажиж, ярьж чадахгүй болсон.
Үзлэгээр: Өвчтний биеийн байдал хүнд, ухаантай, асуултанд хариулж чадахгүй боловч команд биелүүлнэ. Зүрхний авиа тод жигд, АД-140/80 мммуб, пульс 1 мин-д 56 удаа. Уушги цулцангийн амьсгалтай.

Хүүхэн хараа зөв, дугуй, жигд. Нүдний хөдөлгөөн чөлөөтэй. Духны атриа ижил, хамар-уруулын нугалаа баруун талд тэнэгэр, хэл баруун тийш хазгай. Баруун гар, хөлд хөшүүн талсаатай. Эмгэг рефлекс Бабинский илэрнэ. Мэдрэхүй, тэнцвэр үзэх боломжгүй. Мэнэн шинжүүд илрэхгүй.

Шинжилгээнд:

§ ЦЕШ - Нь 166 г/л, цагаан эс 11.9x109, тромбоцит 350 х109, савхан бөөмт 5, тасархай бөөмт 80, лимфоцит 13, моноцит 2, СОЭ-34 мм/ц, Иммунологи: АСЛО(+), RP(-),CRE(+++).

§ ЭКГ: Синусын брадикарди, тосгуурын экстрасистол, Гиссийн багцын баруун хөлийн хагас хориг

§ Тархи-нугасны шингэн: Өнгөгүй тунгалаг, Панди(+), уураг 0,06 г/л, эс 4, сахар 3,7, хлор 96,6
Тархины компьютер томограммд:

Зүүн тал бөмбөлөгийн дух зулай чамархай хэсгийгхамарсан нягтрал буурсан бүс тодорхойлогдоно.

Тархины судасны допплеросонографи

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1230
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК