Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (037) 2008.No1(037)
ОСТЕОПОРОЗ БУЮУ ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ӨВЧИН БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
( Лекц )

Ц. Жаргалсайхан

 
Абстракт

стеопороз буюу ясны сийрэгжилт өвчин гэж юу вэ?

Сийрэгткилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг араг ясны системийн өвчин юм.

Хуний бие махбодийн кальцийн 99% нь ясанд, 1% нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд байна.

Амьдралын аль үед эрүүл хүний нэг хоногийн кальцийн хэрэгцээ 1000-1500 мг, 800 IU витамин ДЗ байдаг.

Урагт хоногт 250-300 мг-аас багагүй кальци хэрэгтэй.

Тархалт:

Энэ өвчин нь XXI зууны "чимээгүй тахал өвчин" болж дэлхий нийтийн эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Уг өвчин нь халдваргүй өвчний дотор зүрх судасны өвчин, хавдрын өвчин, сахарын шижин өвчний дараа IV байранд орж байна.

Дэлхийн олон оронд уг өвчнөөр 40-50 наснаас хүмүүс илүү өртөж байгаа ч сүүлийн
 

үед 35 наснаас ясны сийрэгжилт эхэлж залуужих хандлагатай байна гэжээ.

Остеопороз үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:

Дотоод хучин зүйлс: 1.

1.    Удамшил

2.    Биеийн жингийн индекс бага байх

3.    Өсвөр насны хүүхдүүд

4.    Цэвэршлийн үед (эмэгтэйд-эстроген, эрэгтэйд тестостерон дааврын багасалттай холбоотой)

5.    Жирэмсэн болон хөхүүл үед

6.    Биеийн болон бэлгийн хөгжлийн хоцрогдолтой хүүхэд

Дотоод хүчин зүйлс: 2.

Дотор эрхтэний эмгэг

1.    ходоод тайруулсан

2.    Нарийн гэдэсний эмгэг

3.    Мальабсорбцийн шинж

4.    Элэгний өвчлөл

5.    Бөөрнийөвчлөл

6.    Бамбай болон паратиреод булчирхайн өвчлөл

7.    Бөөрний дээд булчирхайн эмгэг (синдром Кушинги)

8.    Чихрийн шижинөвчин

9.    үе мөчний (хэрэх) өвчин Гадаад хүчинзүйлс1:

1.    Кальцийг хоол хүнсээр хангалтнүй хэмжээгээр авах

2.    Бага эсвэл хэт их биеийн ачаалалтай байх

3.    Согтууруулах ундаадамхи хэтрүүлэн хэрэглэх

4.    Мансууруулах бодист донтох Гадаад хүчин зүйлс 2: ятрогены

нөлөө

1.    Кортикостероидууд

2.    Шээс хөөх бэлдмэлүүд

3.    Сэтгэц нөлөөт бэлдмэлүүд

4.    Таталт намдаах эмүүд

5.    Тайвшруулах үйлдэлтэй эмүүд

6.    Нойрсуулах үйлдэлтэй эмүүд

7.    Уртасгасан үйлдэлтэй инсулин

8.    Антацид зэрэг эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх

Ясны сийрэгжилт үүсэх механизм:

1 .Са++ бага шимэгдэх 2.Витамин ДЗ-ын дутагдал. Үүний улмаас: Нарийн гэдсэнд кальцийн шимэгдэлт буурах

Цусан дахь кальцийн хэмжээ буурах Бие махбодь кальцийн хэмжээг дасан зохицлын механизмаар ихэсгэхийгоролдох Паратиреоид гормоны хэмжээ ихсэнэ. Гемеостазыг хэвийн байлгахын тулд ясан дахь кальци цусанд орно. Ясны сийрэгжилт үүснэ.

Эмнэлзүйн шинжтэмдэг:

Шүд хорхойтох.шүд унах, буйл үрэвсэх, буйлнаас цус гарах,

Үс унах, хумс амархан хугарамтгай байх, Хөлийн булчин шөрмөстатах, парестези Ясаар өвдөх

Жирэмсэн үед кальци дутагдсанаас төрөх үед төрөх хүчний сулрал өгөх, төрсний дараа цус алдах хүндрэл гарч болно. Хөхүүл үед сүү багасах гэх мэт.

Цэвэршилтийн дараахь үеэс биеийн өндөр 10 жил тутамд 3 см буурна. Биеийн жин хурдан буурах Бугуйн ясны хугарал Нуруу ясны гэмтэл

Дунд чөмөгний (хүзүү хэсгээр) хугарал Дунд чөмөгний хүзүүний хугарал (зураг.)

Трохантери дахь Трохантерийн хугарал (зураг2.)    д о о г у у р х

хугарал(зурагЗ.)

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Хүүхдийн өслтийн үе 9-24 насанд, жирэмсэн болон хөхүүл үе, биений юм ирж байгаа үе,(25-50 нас) цэвэршилтийн дараахь буюу ахмад насанд (50-аасдээш насанд) кальцийн хоногийн хэрэгцээ нилээд ихэсдэг. Энэ үед кальцийг хоногийн хэрэгцээнээс илүү (1500-2500 хоногт) авах.

Сүү, сүүн бүтээгдхүүнүүд, загас, загасны консерв, зарим ногоо, жимс гэх мэтийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх

Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх.

Цэвэршилтийн дараах үед болон бүх ахимаг насны эрэгтэй эмэгтэй хүмүүст хоногт 1000-2000мг кальци, витамин ДЗ 400-800IU хэрэглэх заалттай.

Ясны сийрэгжилтийн төрөл бүрийн хэлбэрүүд болон түүний хүндрэл хугаралуудад кальцийн бэлдмэлийг хэрэглэнэ.

Дээрх дотор эрхтэний эмгэгүүдийг эмчлэх. Дээрх ятроген үйлчилгээтэй эмийн хэрэглээг багасгах буюу хэрэглэх үед кальцийн бэлдмэлийг хамт хэрэглэж байхыг зйвлйж байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3344
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК