Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ӨРГӨН ХЭРЭГЛЭГДДЭГ УРГАМЛЫН НЭРШИЛИЙГ ДҮЙЛГЭН ОНООХ ТУХАЙ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

М.Хастана, Б.Хурэлчулуун, П.Батхуяг

 
Абстракт

Эмийн ургамлын уламжлалт болон орчин үеийн нэрийн оноолтын одоогийн төлөв:

Манай оронд 1996 оны байдлаар 128 овог, 662 төрлийн, 2823 зүйл гуурст ургамал ургах (И.А.Губанов, 1996) бөгөөд тэдгээрийн дийлэнхийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байжээ.

Харин уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг ургамлын шинжлэх ухааны нэрийг өөр өөрөөр оноон хэрэглэх явдал практикт нилээд ажилагдаж байгаа бөгөөд зарим тохиолдолд зүйлээр нь төдийгүй төрөл, овгоор нь ч зөрүүлэн хэрэглэж байна.

Энэ нь өөр өөр газар үйлдвэрлэсэн адил нэр бүхий жорын найрлаганд өөр өөр ургамлыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд хүргэж байгаа болно.

Жишээ нь: Сэрдиг буюу Алтан дэгдийг:

•Сэрдигийн oBorfSax/'fragaceaej-ийн Saxifraga hirculus L., Ямаан сэртэг. (РТМ-78; Х-61), Saxifraga unguiculata Engl., (Лув-154);

•Тоонолжин цэцгийн овог(Brassicaceae)-ийн Erysimum longisiliquum Hook F. et Thorns. (Дорж-209),

•Дэгдийн овог(Gentianaceae)-mH Halenia corniculata (L.) Cornaz., Галения рогатая, трава (Гам/Сем-325; Ba3.BO-78-Halenia spp.,). Gentiana lutea., [TMP-334] гэхзэрэг гурван өөр овгийн ургамлаар оноосон байна.

Нэрийн оноолтын дотор овог нь зөрөхгүй боловч терөл нь зөрж буй оноолтууд олон байна. Тухайлбал, Хөх срадма буюу Срад-
он-г Буурцагтан(РаЬасеае) гэсэн нэгэн овог боловч:

•Хунчир Astragalus adsurgens Pall., (Гам/ Сем-106), Astragalus pastorius Tsai et VII., (Дорж-309), Astragalus Tanguticus Bat., (Лув-428);

•Гиш Vicia crassa L., (Гам/Сем-727; HT-515; Jlye-428), Vicia amoena Fisch., (HT-515; flye-428);

•Шимэрс Hedysarum tuderosum Fedtsch., (Лув-428) зэрэг өөр өөр төрөлийн ургамал байхаар оноожээ.

Бас заримдаа овог, төрөл нь зөрөхгүй боловч зүйл нь зөрөөтэйгөөр оноосон тохиолдол олон байна.

Жишээ нь, Цагаан срадма буюу Срадгар-г Буурцагтны овгийн Хунчирын төрөлөөр оноосон боловч:

•Astragalus galactites Pall., (Гам/Сөм-109; Х-61),

•Astragalus floridus. Benth ex Bunge (Дорж-309),

•Astragalus yunnanensis Frch., [TM-79-T.]; зэрэг өөр өөр зүйлүүдээр оноосон байна.

Гэтэл заримдаа нэг ургамлыг ихээхэн олон овог, төрөл, зүйлээр оноосон тохиолдлууд ч олон байна. Тухайлбал, Регон6а-г4 овгийн 10 зүйл ургамлаар онооосн бол Бридасазин-г 6 овгийн 9 зүйл ургамал байхаар тус тус оноосон байна.

Эмийн ургамлын нэрийг ингэж олон янзаар оноон хэрэглэж байгаа нь олон найрлагатай эмийн тухайд ихээхэн төвөгтэй байдлбг

үүсгэж байгаа юм. Жишээ нь, уламжлалт эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг жорын нэг болох Мана-4 танг аваад үзэхэд түүний найрлаганд ордог Мана-г 2 зүйлээр, Лидэр-ийг 6 зүйлээр, Гандагарийг 7 зүйлээр, Гажа-г 3 зүйлээр тус тус оноож байгаа нь уг тан 4 зүйл найрлагатай байх ёстой атал дээрх хувилбаруудаар найруулбал 18 болон түүнээс ч олон хувилбартай найрлагууд үүсэх ажээ.

Үүнээс үзвэл эмийн ургамлын уламжлалт болон ШУ-ны нэршилийг зөвөөр дүйлгэн оноож нэг мөр болгох зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.

СУДАЛГААГ ЯВУУЛАХАД ХЭРЭГЛЭВЭЛ

ЗОХИХ МАТЕРИАЛ БОЛОН АРГА ЗҮЙ:

Судалгаанд дараах материалуудыг юуны түрүүнд ашиглах нь зүйтэй. Үүнд:

A.    Эмийн ургамлын тухай номлосон Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухааны эх зохиолууд ба бусад лавлах материалууд

Б. Уламжлалт эмийн ургамлын шинжлэх ухааны нэрийн оноолт хийсэн материалууд

B.    Эмийн ургамлын ботаник шинж болон үйлдэл, хэрэглээний тухай орчин үеийн шинжлэх ухааны номууд гэх мэт.

Судалгаанд УАУ-нд хэрэглэдэг ургамлын ШУ-ны нэрийг онооход дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг аргууд болох:

А. Ургамал зүйн шинжийн харьцуулалтийн арга:

- Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг бөгөөд шинжлэх ухааны нэрийн оноолт нь зөрөөтэй мэдээлэгдсэн эмийн ургамлын нэрийг сонгон түүх,

-Судрын мэдээнээс болон Зурагт толийн зургаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг түүвэрлэн харьцуулах,

-Ботаникийн тулгуур лавлахаассонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг түүвэрлэх,

-Эмийн ургамлын хатаамлаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг тодруулан харьцуулах,
-Байгалд ургасан байдлаас газар дээр нь сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг тодруулан харьцуулах арга,

Б. УАУ-ны амт, чадал, эрдмийн үйлдэл болон орчин үеийн шинжлэх ухааны эм судлалын судалгаагаар нотлогдсон үйлдэлтэй харьцуулан дүйх арга:

-Судрын мэдээнээс сонгогдсон ургамлын эмийн ургамлын амт, чадал, эрдэм, үйлдэл, хэрэглээг түүвэрлэн харьцуулах,

-Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны материалаас сонгогдсон ургамлын үйлчлэгч бодис ба нотлогдсон үйлдэл, хэрэглээг түүн харьцуулан тодруулах г.м.

Харьцуулалтын үр дүнг үнэлэхдээ:

Ургамал зүйн шинжүүд болон үйлдэл, хэрэглээний аль аль нь тохирч байвал "уг оноолтыг цаашид баримтлах нь зүйтэй" хэмээн үзэж,

Ургамал зүйн шинжүүд нь зөрөөтэй боловч үйлдэл, хэрэглээ нь тохирч байвал "уг уламжлалт ургамл ыг орлуулан хэрэглэх боломжтой",

Ургамал зүйн шинжүүд болон үйлдэл хэрэглээ нь хоёул тохирохгүй байвал "уг оноолтыг баримтлах боломжгүй",

Ургамал зүйн шинжүүд нь тохирох боловч үйлдэл, хэрэглээ нь тохирохгүй байвал "цаашид фармакологийн судалгаа хийжтодруулах шаардпагатай" хэмээн үзэх нь зүйтэй болно.

СУДАПГААНЫ ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ:

1.    УАУ-нд өргөн хэрэглэгддэг эмийн ургамлын ШУ-ны нэрийн оноолт илүү оновчтой болно.

2.    УАУ-ны нэрээрээ нэрлэгдэн хэрэглэгдэж буй эмийн ургамлын орлуулан хэрэглэх ШУ-ны үндэслэл тодорхой болно.

3.    УАУ-нд өргөн хэрэглэгдэж байсан эмийн ШУ-ны нэрийг буруугаар оноож байсан хувилбарууд тодрох бөгөөд үүний үндсэн дээр баримтлах боломжгүй оноолтууд тодорхой болно.

 

Ном зүй

А. Эмийн ургамлын тухай номлосон Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухааны эх зохиолууд: Үүнд:

1. Анагаах Ухааны Дөрвөн Үндэс (зохиогч Ютиг Ёндонгомбо, манай он тооллын 8-12-рзуун),

2. Хөх Биндэръяа (Санжайжамц, МОТ-ын 17-р зуун),

3. \"Бидэр-онбо\"-ын түнбэ (Санжайжамц, Апти, МОТ-ын 17-р зуун),

4. Хир үгүй шилэн эрихэс (Данзанпунцаг, МОТ-ын 17-р зуун),

5. Хир үгүй шилэн толь (Данзанпунцаг, МОТ-ын 17-рзуун),

6. Цагаан болор толь (Сүмбэ-ханба Ишбалжир, МОТ-ын 18-рзуун),

7. Эм гарахуй орон (Цахар гэвш Лувсанчүлтэм, МОТ-ын 18-р зуун),

8. Гайхамшигт баясгалант нүдэн чимэг (Тойн Жамбалдорж, МОТ-ын 19-р зуун),

9. Шүрэн уншлага (Ишданзанваанжил, 19-р зуун),

10. Манду сарва (Содномваанчиг, 19-р зуун),

11. Шилпрэнгийн түнбэ (Ишдондов, МОТ-ын 19-рзуун).

Б. Уламжлалт эмийн нэрийн оноолт хийсэн материалууд:

1. \"Академия Наук СССР, Сибирское отделение\"-с эрхлэн хэвлүүлсэн материалууд:

\"Дзэйцхар мигчжан\" (С.М.Баторова, Г.П.Яковлева, Э.Г.Базарон, К.В.Ракшайн, Л.Л.Хунданова). Новосибирск, 1985.
\"Вайдуръя онбо\" (Э.Г.Базарон, Т.А.Асеева). Новосибирск, 1984.

Растения Тибетской медицины (Т.И.Анцупова). Новосибирск, 1980.

Лекарственные растения Тибетской медицины (Т.А.Асеева, К.Ф.Блинова, Г.П.Яковлева), Новосибирск, 1985.

\"Онцар гадон дэрдзод\" (Р.Е.Пубаев). Новосибирск, 1989.

\"Чжуд-Ши\"-ийн оноолт (С.М.Николаев, Р.Е.Пубаев). Новосибирск, 1988.

2. Атлас Тибетской медицины. \"Галарт\", Москва, 1994.

3. Варлакова М.Н. Избранные труды. Москва, 1963.

4. Гаммерман А.Ф., Семичев Б.В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963,№426,427.

5. Дорж. Эм гарахуй ёсон Хиргүй Шилэн Толь. Бээжин, 1995.

6. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монголын уламжлалт анагаах ухаан. Дээд дэвтэр. ӨМШУТМХХ, Улаанхад,1991.

7. Лувсан. Монгол эмийн судлал. ӨМҮХХ., 1991 он.

8. Мижиддорж Го. УНТКМ. №89-90. УБ., 1972.

9. Позднеев А. Учебник тибетской медицины. С.Петербург, 1908.

10. Хайдав Ц., Чойжамц Д. УНТКМ, №61. УБ., 1965.

11. Хайдав Ц., Төмөрбаатар Н., Цэнд-Аюуш Г. Монгол төвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод, үрийн эмийн зүйлс. УБ., 1996.
12. Эм таних ухаан. ӨМҮХХ., Бээжин, 1998.

13. A Glossary of Tibetan Medicinal Plants. By Mia Molvray. India, 1988.

14. Hubotter F. Chinesische-Tibetische Pharmakologie und Rezeptur. Uln-Donau; Haug Verlag. 1957.

15. The Ayurvedic Formulary of India. New Dheli, 1976.

16. The Ayurvedic Pharmacopoeia of India. New Dheli, 1986.

17. Tibetan Medical Paintings., Illustrations to the Blue Beryl treasite of Sangya Gyamtso 1653-1705, Volume I,II., Serindia Publications. London, 1992.

18. Tibetan Medicinal Plants. Washington, CRC Press, 2001.

19. Vaidya Bhagwan Dash. Materia Medica of Indo-Tibetan Medicine. New Dheli, 1987,

20. Vaidya Bhagwan Dash. Tibetan Medicine (with special reference to Yoga Sataka). New Dheli, 1976.

B. Эмийн ургамлын ботаник шинж болон үйлдэл, хэрэглээний тухай орчин үеийн шинжлэх ухааны номууд:

1. Болдсайхан Б., Оюунцэцэг Ц. Хүнс, эмийн язгуур мах бодийн нэрийн толь бичиг (төвд-латин-монгол-орос). УБ., 2000.

2. Грубов И.В.\"Определитель сосудистых растений Монголий\".: Ленинград.: 1982.

3. Губанов И.А. Конспект флоры внешней Монголий (сосудистые растения). Москва \"Валанг\", 1996.

4. Дагвацэрэн Б., Наранцэцэг Г., Хишигжаргал Л., Зина С., Оюун 3., Батчимэг Ө. Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага. УБ., 2005.

5. Дагвацэрэн Б., Хишигжаргал л., Наранцэцэг Г, Туул Л., Наранцэцэг Д., Бархасдорж Д. Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж. УБ., 2003.
\"Опош\" оэтгццл
6. Жамсран Ц., Оюунцэцэг Б. Ургамал судлалын толь (орос, монгол, англи, герман, латин). УБ., 2000.

7. Ибрагимова B.C. Китайская медицина (методы диагностики и лечения, лекарственные средства, чжень-цзютерапия). Москва, 1994.

8. Ковалева Н.Г Лечение растениями. Издательство\"Медицина\", Москва, 1972.

9. Ламжав Ц., Доржжанцан Д., Цэрэнбалжир Д. Монголорны эмийн ургамал. УБ., 1971.

10. Ламжав Ц. Фармакологи. I дэвтэр. УБ., 1976.

11. Лигаа У., Даваасүрэн Б., Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг Өрнө-Дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ., 2005.

12. Машковский М.А. Лекарственные средства. IJI часть. Москва \"Медицина\", 1993.

13. Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах. I,ll дэвтэр, УБ., 2003, 2005.

14. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь Тэжээлийн ургамлын таних бичиг. УБ., \"Улсын хэвлэлийн газар\", 1985 он.

15. Өлзийхутаг Н. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. №129-133. УБ., 1984.

16. Растительные лекарственные средства. Под.ред. Н.М.Максютиной. Киев \"Здоров\'я\", 1985.

17. Растительные ресурсы СССР. I-VIII том. Ленинград, 1987.

18. Санчир Ч., Бадам М., Өлзийхутаг Н., Цогт Ө., Дариймаа 111., Уранчимэг Г., Ганболд Э., Цэгмэд Ц., Цэцэгмаа Ц. Ургамал таних бичиг. УБ., 1985.

19. Турова А.Д. Лекарственные растения СССР и их применение. М., \"Медицина\", 1983.

20. Улзийхутаг. Н. Бобовые Монголий. УБ., 2003.

21. Үрт ургамлын зурагт толь. Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Хөх хот, 1977.

22. WHO monographs on Selected Medicinal Plants. Volume 1,2. Geneva, 1999, 2002.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1896
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК