Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Хеликобактерийн халдварын орчин үеийн баримтлал: Маастрикт III зөвшилцөл (2005 он)
( Товч мэдээлэл )

Б. Оюунцэцэг, Г. Сарантуяа

 

 

Анх 1987 онд Хеликобактерийн халдварын эмгэг жамыг Европын H.pylori-ийн Судалгааны Групп  (European Helicobacter Study Group-EHSG) байгуулагдсан цагаас хойш 20 гаруй жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд 3 удаа Хеликобактерийн талаарх зөвшилцөл гаргасан байна. Энэ нь түүний халдварлах зам, эмнэл зүй, оношлоноо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга замуудны талаарх үзэл баримтлал юм. Энэ нь зөвхөн насанд хүрэгчид төдийгүй хүүхдийн практикт мөрдлөг болгож байгаагаараа онцлогтой. Уг зөвшилцлөөр 
ХЭИЙГ ЭМЧЛЭХ ВЭ
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ
ХЭЗЭЭ ЭМЧЛЭХ ВЭ
гэсэн асуултад хариулт өгч байгаа  ба судалгааны гол цөм  нь хүн амын дундах ходоодны хавдар ба хеликобактерийн  халдварын холбооны талаарх том судалгаа явуулсанд оршино.  
1. Mastricht I Consensus Conference (1987 он) 
2. Mastricht II Consensus Conference (2000 он) 
3. Mastricht III Consensus Conference (2005) -  Үүнд Европын 26 орны 50 Хеликобактер судлаач экспертүүд оролцсон  Хеликобактерийн халдварын үеийн авах арга хэмжээ, зааварчилгаа, зөвлөмжүүдийн талаар боловсруулсан болно.
 
H.Pylori ба Биж шинж
Зөвлөмж №1
Хелико бактери устгах эмчилгээг H.Pylori-ийн халдвар авсан шархлаат бус бижтэй өвчтөнд хийнэ.
Шалтгаан тодорхойгүй биж илэрсэн өвчтөнд “ТЕСТ ХИЙХ БА ЭМЧЛЭХ” зарчмыг баримтална.
H.Pylori-ийн тархалт багатай орон хүн амын дунд “ТЕСТ ХИЙХ БА ЭМЧЛЭХ” зарчмыг баримтлах бөгөөд энэ тохиолдолд ходоодны хүчил  дарангуйлах эмчилгээг хийх нь зүйтэй юм.
 
Зөвлөмж №2
H.Pylori ба Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин (ХУХСӨ) ХЭНИЙГ ЭМЧЛЭХ ВЭ
Mаастрихт III Зөвшилцлөөс гаргасан H.pylori устгах эмчилгээг хэнд хийх вэ?
H.pylori эерэг илэрсэн бол:
Ходоод/Дээд гэдэсний шархлаа
МАЛТома
Ходоодны хавдар тайруулах хагалгаа хийсний дараа
Ходоодны хавдартай өвчтөний гэр бүлийн хүмүүст
Өвчтөн өөрөө хүсвэл (эмчийн зөвлөгөө авсны дараа)
Тайлбар: МАЛТома (Mucosa associated lymphoid tissue lymphoma)
 
Зөвлөмж №3
Европын хүн амын дунд хийсэн судалгаагаар Н.Pylori –ийн халдвар ба Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний (ХУХСӨ) хооронд хамааралгүй (сөрөг) судалгаа гарчээ. Иймд:
ХЭЗЭЭ ЭМЧЛЭХ ВЭ
Н.Pylori  устгах нь эмчилгээ нь ХУХСӨ-тэй өвчтөнд устөрөгчийн шахуургыг хориглогч (PPI) эмийн эмчилгээнд нөлөөлөхгүй.
Ходоод улаан хоолойн сөөргөөтэй өвчтөнд хэликобактери илрүүлэх сорил тавих шаардлагагүй. 
Харин урт хугацаагаар устөрөгчийн шахуургыг хориглогч (PPI) эм уусан өвчтөнд H.Pylori илрүүлэх сорилыг тавина.
H.Pylori устгах эмчилгээ нь ХУХСӨ-ийг үүсгэхгүй.
Азийн улс орнуудад ХУХСӨ ба  H.Pylori-ийн тархалт хоорондоо хамааралгүй судалгаа илэрсэн. Гэвч практикт холбоотой байх нь цөөнгүй.
H.Pylori ба үрэвслийн эсрэг эм (NSAIDs)
Үрэвслийн эсрэг эм (NSAIDs) хэрэглэдэг хүмүүст H.Pylori устгах эмчилгээ хийх нь одоо болтол эсрэг тэсрэг байр суурьтай маргаантай байгаа. Учир нь энэ хоёр шалтгаан хоёулаа шархлаа үүсгэдэгт учир нь оршино. Хэликобактери устгах эмчилгээ нь үрэвслийн эмрэг стеройд бус эм (NSAIDs) уудаг хүмүүст эерэг нөлөөтэй ч эмийн шалтгаанд шархлаа өвчнөөс бүрэн сэргийлж чадахгүй.
Иймд:
Үрэвслийн эсрэг эм (NSAIDs) байнга тогтмол хэрэглэгчдэд  H.Pylori устгах эмчилгээ хийх нь шархлаанаас сэргийлэх ба цус алдалтаас сэргийлж болох юм. 
Үрэвслийн эсрэг эм удаан хугацаагаар уусан ходоод дээд гэдэсний шархлаатай болон шархлаанаас цус алдаж байгаа өвчтөнд устөрөгчийн шахуургыг хориглогч (PPI)  эм хэрэглэх нь илүү үр дүнтэй. 
Хэрвээ удаан хугацааны туршид аспирин ууж байсан өвчтөн цус алдсан тохиолдолд H.Pylori илрүүлэх сорил тавьж хариу эерэг гарсан тохиолдолд  устгах эмчилгээ хийнэХодоодны их бие давамгайлсан үрэвслийн үед хүчил дарангуйлагч эм хэрэглэх нь сөрөг нөлөөтэй ба шүүрэл ялгаруулагч булчирхайлаг эсийг цөөрүүлэх улмаар ходоодны хатингаршил үрэвсэлд  хүргэнэ.
Хэлико бактери устгах эмчилгээ нь энэхүү хатингаршилтын явцыг зогсоож эргэн сэргээх үйлдэл үзүүлдэг. Харин бактери устгах эмчилгээ нь гэдэсний хучуурын солигдолд хэрхэн нөлөөлдөг нь одоог хүртэл тодорхойгүй байна.
 
Зөвлөмж №4
H.Pylori илрүүлэх сорилыг дараах өвчнөөр өвдөж байсан хүмүүст хийх нь зүйтэй. Үүнд: 
Шалтгаан тодорхойгүй төмөр дутагдлын цус багадалт
Идиопатик (шалтгаан тодорхойгүй) тормбоцитопенийн пурпур
Харин бусад өвчнүүдийн хувьд хеликобактерийн ач холбогдол бүрэн батлагдаагүй байна. 
 
Зөвлөмж №5
Дараах тохиолдолд серологийн шинжилгээгээр хуурамч сөрөг хариу гарсан байж болзошгүй тул хеликобактерийн шинжилгээг хийнэ.
Цус алдаж буй шархлаа, ходоодны хатингаршилт үрэвсэл, МАЛТ лимфома
Одоо ууж байгаа эсвэл саяхан хэрэглэсэн устөрөгчийн шахуургыг хориглогч (PPI)  эм болон антибиотик эмчилгээ хийлгэсэн тохиолдолд
Хеликобактерийн оношлогоо
• Оношлогооны аргууд                    • Илрүүлэлт
13С-амьсгалын тест                       > 95%
Баасанд антиген үзэх                     91-93%
Цусанд эсрэг бие тодорхойлох    80-84%
 
Зөвлөмж №6
1. Хеликобактери илрүүлэх серологийн шинжилгээ нь энэхүү бактерийн халдварыг илрүүлэхэд чухал биш шинжилгээ юм.
2. Мөн шээс болон шүлсэнд хеликобактерийн эсрэг бие тодорхойлох нь  ач холбогдол багатай боловч тархвар зүйн судалгаанд илүү ач холбогдолтой байж болох юм.
 
Зөвлөмж №7
Хеликобактери устгах эмчилгээнд тус нянгийн патогенезийн хүчин зүйл болон өвчтөнд генетикийн полиморфизм илрүүлэх шинжилгээг одоогоор хэликобактерийн халдварын үед хийхийг чухалчлахгүй байна.
 
Зөвлөмж №8
Уреазийн түргэвчилсэн сорил (дуран+тест) эерэг гарсан нөхцөлд эмчилгээг шууд эхэлнэ.
 
Зөвлөмж №9
Хеликобактери устах эмчилгээний үр дүнг дор хаяж 4 долоо хоногийн дараа дараах шинжилгээгээр  батална.
1. Боломжтой бол 13С амьсгалын сорилоор
2. Хэрэв боломжгүй бол өтгөнд хеликобактерийн эсрэг төрөгч (антиген) илрүүлэх лабораторын шинжилгээгээр илрүүлнэ.
 
Зөвлөмж №10
1. Кларитромицинд тэсвэртэй  нянгийн тархалт халдвартай хүн амын 15-20%-д илэрсэн үед энэхүү эмийг гурвал эмчилгээнээс хасна. 
2. Хеликобактерийн метронидазолд мэдрэг байдлыг заавал үзэх шаардлагагүй. 
3. Метронидазолыг мэдрэг байдлыг үзэхийг цаашид стандарт оруулах нь зүйтэй.
 
Зөвлөмж №11
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ
1. PPI 20 мг х2  + Кларитромицин (500мг х 2)+амоксициллин (1000 мг х2) эсвэл метронидазол (400-500мг х 2) хослолын 14 хоногийн эмчилгээ нь 7 хоногийн эмчилгээнээс илүү үр дүн сайтай байна. 
Хэрэв тухайн бүс нутагт хийсэн судалгаагаар 7 хоногийн эмчилгээ илүү үр дүн сайтай нь батлагдсан нөхцөлд 7 хоногийн эмчилгээг зөвлөх нь зүйтэй юм.
2. PPI + Кларитромицин + Aмоксициллин эсвэл Метронидазол хослолын эмчилгээ нь тухайн бүс нутгийн хүн амын дунд кларитромицинд тэсвэртэй хеликобактери 15-20 % -аас бага байгаа  үед хэрэглэнэ. Хэрвээ хүн амын дунд метронидазолд тэсвэртэй хеликобактер 40%-аас бага байгаа тохиолдолд PPI + Кларитромицин + Метронидазол гэсэн хослолыг сонгох хэрэгтэй.
 
Зөвлөмж №12
Хеликобактер устгах эмчилгээний хоёр дах сонголт бол:
1. Висмут агуулсан эм (Денол) бүхий дөрвөлсөн эмчилгээ нь давтан эмчилгээний хамгийн зөв сонголт болно.
2. Харин висмут агуулсан эм өгөх боломжгүй үед PPI + Aмоксациллин эсвэл тетрациклин +Mетронидазол хослолыг авна.

Зөвлөмж №13

Микробын эсрэг үйлчилгээтэй өөр 2 эм болох флоурохинолон, левофлоксацин ба рифамицин, рифабутиныг хеликобактерийн эсрэг устгах эмчилгээнд хэрэглэж болох юм.  Хеликобактерийн антибиотикт тэсвэртэй чанарыг судалж эмчилгээнд авах нь зүйд нийцнэ. 

 

H.Pylori болон МАЛТ лимфома
Судалгаагаар МАЛТ лимфомийн бага түвшний дисплази бүхий өвчтөнүүдэд хеликобактерийн сорил эерэг гарсан үед бактери устгах эмчилгээг хийхэд 62%-д нь 12 сарын дотор дисплази бүрэн арилсан байна.  Маастрихт III -2005 аар хеликобактери устгах эмчилгээ нь МАЛТ лимфомийн бага түвшний дисплазийн үе дэхь эхний сонголтын эм байна гэж заажээ. 
 
H.Pylori болон биж хам шинж
45 хүртэлх насны биж хам шинжтэй өвчтөнд “Тест хийх ба эмчил” зармыг баримтална. Шархлаат бус шинжтэй өвчтөнд илүүтэй  сайжрал илэрсэн. 
 
H.Pylori болон улаан хоолойн сөөргөө
Хеликобактерийн халдвар болон түүнээс шалтгаалсан ходоодны үрэвсэл, шархлаа өвчны тархалт өндөртэй хүн амын дунд улаан хоолой сөөргөө өвчний тархалт бага харин сөөргөө өвчний тархалт өндөртэй хүн амын дунд хеликобактерийн тархалт бага гарсан байна. Үүний нарийн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байна. Америкт хийсэн судалгаагар ходоодны кардын хавдар, улаан хоолойн  сөөргөөтэй өвчтөнүүдийн дунд CagA эерэг штамын H.Pylori-ийн халдвар тархалт бага байна гэсэн үр дүн гарчээ. Харин ходоодны ёроолыг хамарсан  үрэвслын үед ходоодны хүчил ялгаралт багасч, сөөргөө өвчнөөр хүндэрдэг байна. 
H.Pylori болон устөрөгчийн шахуургыг хориглогч (УШХ)
H.Pylori- эерэг ходоодны архаг үрэвслийн үед УШХ эсвэл Н2 рецепторыг хориглогч эмийг өндөр тунгаар өгвөл ходоодны их биеийн хэсэгт байрладаг өвөрмөц булчирхайнуудын тоог цөөрүүлж, хатингаршилт үрэвсэл  үүсгэдэг. Урт хугацааны туршид хүчил дарахгуйлах эмчилгээ хийлгэсэн өвчтөнд бактери устгах эмчилгээ хийх нь үрэвслийн процессыг дарах боловч ходоодны их биеийн хэсэг дэхь хатингаршилт үрэвслийг даамжруулдаг.

 

Ном зүй

Ном зүй:
1. Malfertheiner P, Megraud F, Morain CO et all. The European Helicobacter Study Group (EHSG). Current concepts in the management of Helicobacter pylori infection: thе Maastricht III Consensus Report. Gut 2007;56:772-781.
2. Malfertheiner P, Megraud F, Morain CO et all. Current concepts in the management of Helicobacter pylori infection: thе Maastricht III Consensus Report. A Aliment Pharmacol Ther 2002;16:167–80.
3. Gisbert JP, Gisbert JL, Marcos S et al. Empirical rescue therapy after H. pylori treatment failure. A 10-year single center study of 500 patients. Aliment Pharmacol Ther 2008;27:346–54.
4. Gisbert JP, Gisbert JL, Marcos S et al. Third-line rescue therapy with levofloxacin is more effective than rifabutin rescue regimen after two Helicobacter pylori treatment failures. Aliment Pharmacol Ther 2006;24:1469–74.
5. Cheng HC, Chang WL, Chen WY et al. Levofloxacin-containing triple therapy to eradicate the persistent H. pylori after a failed conventional triple therapy. Helicobacter 2007;12:359–63.
6. Zullo A, De Francesco V, Scaccianoce G. Helicobacter pylori eradication with either quadruple regimen with lactoferrin or levofloxacin-based triple therapy: a multicentre study. Dig Liver Dis 2007;39:806–10.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 11881
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК