Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ГЭР БҮЛИЙН ДОТОРХИ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮСТ НОЙРНЫ ХЯМРАЛ БА СЭТГЭЛ ТҮГШИЛТ, СЭТГЭЛ ГУТРАЛЫН БАЙДЛЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Б. Пүрэвжаргал, С. Бямбасүрэн
 

 
Абстракт

Өнөөгийн байдлаар дэлхийн 5 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн 1 нь сэтгэцийн эмгэг байна. Түүнчлэн сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болох сэтгэл гутрал нь 1998 оны байдлаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч 4 дэх хүчин зүйл байсан бол 2020 он гэхэд 2 дахь хүчин зүйл болно гэж судлаачид үзжээ.

Монгол Улсын хэмжээнд 1989- 2000 оны хооронд амиа хорлох явдал 5 дахин ихэсч 100000 хүн амд 17 тохиолдол ноогдох болсон нь дэлхийн дундажаас 2 дахин өндөр үзүүлэлт юм.

Сүүлийн үед архидалт, ядуурал, ажилгүйдэл,гэмт хэрэг зөрчил, нийгмийн бусад гажууд шалтгаанууд ихсэхийн зэрэгцээ тэдгээрээс шалтгаалан гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх болж гэр бүлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хохирогчид болж биеийн болон сэтгэл санааны дарамтанд орсноос сэтгэл гутрах ба бусад сэтгэцийн хямралд өртөж амь нас эрүүл мэнд нь ноцтой хохирч байна. 1995- 2004 онуудад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгсдийн бүртгэлд хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх байдал нь 2004 оны байдлаар урьд жилүүдийнхээс 2,5% иар өссөн гэсэн судалгаа гарсан. 2001-2002 онд Улсын Дээд Шүүхээс улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн таслан шийдвэрлэх тогтоолд хийсэн судалгаанаас үзэхэд :
 

•    Гэмтэл Согогийн Сэргээн Засах Клиникийн Эмнэлгийн хүлээн авах тасгийн 2001-2002 оны бүртгэлээс үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 920 хохирогч гэмтэл авсан

•    Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 36 хүний амь нас хохирч 394 хүн эрүүл мэндийн хувьд хохирсон байна.

•    2001- 2002 онуудад шүүх эмнэлгийн бүртгэлээс үзэхэд Гзр бүлийн хүчирхийллийн улмаас 637 хүн эрүүл мэндээрээ хохирч 10 хүн амь насаа алдсан байна. Үүний 20 хүн хүнд, 29 хүндэвтэр, 596 хөнгөн гэмтэл авсан байна.

•    Улсын хэмжээнд 2001- 2002 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 36 хүний амь нас хохирч 44 хүн хүнд, 80 хүн хүндэвтэр, 270 хүн хөнгөн гэмтэл авсан байна.

Эдгээрээс үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдийн бие махбодийн гэмтэл, хохирлоос гадна сэтгэцийн хямралыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж зохих түвшний мэргэжилтэнүүд үзэж байна.Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдод илрэх сэтгэцийн хямралыг судалснаар хохирогчийн зүгээс сэтгэл гутрах болон сэтгэцийн бусад эмгэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх асуудалд зохих хувь нэмэр оруулах юм.


СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО:

Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас нойрны хямрал, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд болон эмнэл зүйн шинжүүдийг хамаарлыг судлах

ЗОРИЛТ:

1.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн нойрны хямрал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлүүдийг тодорхойлох

2.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн нойрны хямрал, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын эмнэл зүйн шинжийг тодорхойлох

3.    Гэр бүлийн доторхи хүчирхийллийн улмаас хохирогчдод илэрсэн сэтгэцийн хямралд нөлөөлөх зарим хүчин зүйлүүд, эмнэл зүйн шинжүүдийн хоорондын хамаарлыг судлах

Судалгааны аргачлал:

Судалгаанд "Боржигоны оточ" сэтгэц наркологийн эмнэлэг," Гэр бүлийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нийгэмлэг" төрийн бус байгууллагад 2007 оны 4-р улиралд ирж үзүүлсэн болон тус байгууллагуудад хандсан гэр бүлийн хохирогч нарын сэтгэцийн хямралыг илрүүлэх замаар санамсаргүй биш түүвэрлэлтийн аргаар Нийт 59 хүн сонгож 2007.02.08 ний өдрийн ЭМШУИС-ийн Биоанагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар батлагдсан аргачлал санал асуулгын дагуу асуулга авч судалгаа хийсэн

Судалгааны үр дүн:

1. Судалгаанд 59 хүн хүн хамрагдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 57 хүн байлаа. Үүнээс 3039 насанд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртсөн байна.(график №1)

График № 1

2. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нийгмийн байдлыг үзэхэд ажилгүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртдег байна. (график N°2)

График №2


3. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэцийн байдлыг үзэхэд ихэнх хүмүүст нойрны эмгэг, сэтгэлийн түгээмэл түгшилт, сэтгэл гутрах өерчлөлт илэрдэг болох нь тодорхой байна.Нойрны эмгэгийг график №3т, Сэтгэл түгших эмгэгийг график № 4т, сэтгэл гутрах эмгэгийг график № 5д задлан харуулав,

График № 3

 

ДҮГНЭЛТ:
Сэтгэл түгших эмгэг илэрсэн байдал
нииггииин аидас 15.2%
сандрах эмгэг 21.7%
Түгээмэл сэтгэл түгшилттэй 63.0%
1 .Гэр бүлийн доторхи хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хүйсийн харьцааны хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү өртсөн байна. Насны хувьд 30-39 насанд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртсөн байсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нийгмийн байдлыг үзэхэд ажилгүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртдөг байна.

2.Судалгаанд    хамрагдсан хүмүүсийн 80% нь архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж хариулсны ихэнх хүмүүс биеийн идэвхтэй 13,8%, биеийн идэвхгүй 37,3%, сэтгэл санааны 33,9%, бэлгийн идэвхгүй хүчирхийлэлд 15,3% өртсөн гэж хариулсан байна.

3.Сэтгэцийн    тулгамдсан асуудлуудыг илрүүлэхэд 30,2% нь нойрны эмгэгтэй, 26,5% нь сэтгэл түгших эмгэгтэй, 33,3% нь сэтгэл гутрах хандлагатай байна.
 

Ном зүй

1. Бямбасүрэн С. Гамшгийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал. УБ. 2002. х 17- 29

2. Викрам Патель. Сэтгэцийн эмчгүй газарт. 2003. х 137-139

3. ДЭМБ, ЭМЯ, СЭНТ. Монгол улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидемиологийн судалгааны тайлан. УБ. 2006. х 31- 39

4. Дэмидмаа Н. Архинд донтох өвчинтэй эцэг эх бүхий хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал. Судалгааны дүн. УБ. 2000. х 10- 26
5. ХЭҮТ, ЗХЖТ. Гэр бүл дэх хүчирхийллийн Судалгааны дүн. УБ. 2002

6. ХЭҮТ. Гэр бүлийн хүчирхийлэл, бага хурал. УБ.2001

7. Эрдэнэбаяр Л. Хүн амд үзүүлэх наркологийн тусламж . УБ. 2005. х 90- 95

8. Stephanie Covington, ph. D. Family Dynamies in, Alcoholist, Intervention Techniques. School on Alcoholism and other Drug Dependensiec. The University of UTAH 1998,c 251
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1329
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК