Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
АРТСАН
( Судалгааны өгүүлэл )

М. Түмэн-Өлзий Б. Уянга
 

 
Абстракт

Судалгааны ажлын үндэслэл буюу удиртгал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, боловсруулалтын дүнгээр нийт хүн амын гуравны нэг нь в гепатитын нөлөөлөлд автдаг тухай мэдээлэл түгээжээ. Халдварт гепатит авчний үүсгэгч А,В,С,Д,Е зэрэг вирусын дотроос манайд нилээд өргөн тархалттай, архагших өндөр магадлалтай С,В вирусын нөлөөллийг бууруулах, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх сонгомол үйлчилгээтэй эм бий болгох талаар эрдэмтэн судлаачид тасралтгүй ажиллаж ирсэн боловч өндөр үр дүнтэй, гаж нөлөө багатай эм одоо хэр бүтээгдээгүй байна.

Статистик мэдээгээр дэлхийн бөмбөрцөг дээр С гепатитын халдвараар 500 гаруй сая хүн халдварласан байдаг бөгөөд жилдээ 1 сая гаруй хүн нас бардаг байна. /Н.Номун- ундраа 2007/

Манай улсын хэмжээнд 100000 хүн тутмын 6,4% ньбуюу 6410тохиолдол илэрч, халдварт өвчний 19,6% -ийг вируст гепатит ззэлдэг ажээ. /Ж.Баярмаа 2006/

Цаг уур, орчны нөлөөлөлтэй холбоотойгоор манай улсын хүн амын дотроос вируст гепатитээр өвчлөгчдийн 40% нь хорт хавдраар өвчилдөг. /Р.Сандуйжав/

Мөн эмчилгээ хийгдээгүй вируст гепатитын 90% нь элэгний хатуурлаар өвчилдөг байна. / Н.Нямдаваа/

Манай оронд элэгний өвчлөлийг бууруулах эмчилгээ, сэргийлэлтийн ач холбогдолтой эм, эмийн хэлбэрийг дорно, өрнийн анагаах ухааны дагнасан болон хосолсон чиглэлээр зохион бүтээж иржээ. Уламжлалт анагаах ухааны 20 орчим өрнийн 10 төрлийн эмийн хэлбэрүүд бий болсны дотроос эрдэм судалгааны төсөл, сэдвийн дагуу хийгдсэн Генциохол, "Артсан" эмийн судалгааны тайлан техникийн баримтбичгийглавлан үзсэнийдүнд сонголт хийх боломж олж шарилжын төрлийн
/А. terral alba, A. Santalinifolia tucz, A. leucophylla Tucz/ ургамлын 13 төрлийн эфирийн тос, 6 төрлийн флавоноид, 3 төрлийн органик хүчил, гликозид, кумарин, 7 төрлийн лактон сахар, органик хүчил, С витмин, алкалоид, 10 гаруй микро-макро элемент, давирхайлаг бодис, эдээлэх бодис зэрэг нийлмэл бодис агуулсан "Артсан" нэртэй үрлэн эмийн зарим үйлчилгээг тодотгон судлав.

Энэ ургамал орсон жороор дорны анагаах ухаанд элэгний шарлах ба шарлахгүй хэлбэрийн удаан чанартай халдварт /вируст/ үрэвсэл, бие шарлах, хэвлий усаар хөөх, элэгний халуун хүйтэн шар, цус алдалт, өвдөхийг зогсоох /цанх татах/ халдвар хариулах нян хөнөөх, халуун бууруулах, өгөр шар ус хатаах, шээлгэх, элэг чангарч хатуурах өвчнийг анагаахад дангаар буюу өөр төрлийн ургамал амыны зүйл орсон жоруудаар эмчилдэгбайжээ. Гэтэл судлаачид шарилжны төрлийн ургамлыг хооронд нь олон витаминаар хольж найруулан туршсаар "артсан" эмийг гарган авч чадсан нь судлаачдын ажлын шинэлэг тал юм.

Судалгааны энэ сонголт нь таамаглалаар сонгогдоогүй 50-иад оны үед дэгдсэн халдварт шар өвчнөөр нэг ч хүн хохиролгүй эмчилсэн. Цагаан ламын "санхам 3" жороос тойм авсан нь уул ажил өндөр үр дүнтэй болох боломжийг олгожээ.
 

Материал ба арга зүй:

1. Бид Артсан эмийн сонгомол зарим үйлчлэлийг илүү тодорхой болгох зорилгоор туршилт сорилын болон эмнэл зүйн судалгааны аргуудаар эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн "Шинэ эхлэл түм" корпорацийн лаборатори, туршилтын базад тулгуурлан 3 бүлэг туршилт явуулав.

1. Артсан эмийн гепатитын вируст үзүүлэх нөлөөлөл

Бид тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүн халдварт гепатитын вируст "Артсан" эмийн үзүүлэх нөлөөллийг эмчлүүлэхийг өөрсдөө хүссэн эрэгтэй 5, эмэгтэй 1 хүнд 7 хоногийн турш 10 үрлээр хоногт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж уулган эмчлэв.

Эмчилгээнд хамаарсан хүмүүс бүгдээрээ вирусын халдвар тээгч байсан ба 5 нь С вирусын, 1 нь С ба Вирусын халдвартай, 4 нь шаралсан өгүүлэмжтэй, 1 нь хэдийд халдвар авснаа мэдэхгүй хоёр жилийн өмнө халдвар авсан байх гэж байсны дээр 3 хүн нь 1-5, 2 хүн нь 5-с дээш, 1 хүн 4 жилийн өмнө вируст гепатитын халдвар авсан байв. Эмчилгээнд хамарсан өдрөөс хойш 8-10 хоногийн дараа тус бүр вирусыг тодорхойлоход 66,6% нь эерэг гарсан байна. Судалгааны үр дүнд дүгнэлт хийж үзвэл

-    Артсан эм өндөр тундаа вирусыг устгах үйлчилгээтэй

-    Артсан эм нь халдвар авснаас хойш 1 -5, 5-7 жил болсон өвчтөний элзгний хатуурал элэгний өөрчлөлтийн зэргээс хамаарч биед тээгдэж буй вирусыг устгах чадвартай

-    Хэт архагшсан /10-аас дээш жил болсон/ өвчний вирусыг 100% устгаж чадахгүй, тун хугацааг уртасгавал хүлээгдсэн үр дүнд хүрэх боломжтой

-    Артсан эмээр эмчилгээ явуулахад халдвар авснаас хойш 1 -5 жилийн дотор бол хурц, 5-7 жил болсныгхурцавтар, 10-аасдээш жилтэйг архаг гэж ангилан эмчилгээ явуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ ангилалыг зөвхөн "Артсан" эмэнд хамааруулав.

Зохиомлоор элэгний хатуурал үүсгэсэн туршилтын үр дүн

Туршилт хяналтын хулгананд СС1_4/дөрвөн хлорт нүүрс төрөгчөөр / элэгний хатуурал үүсгэж туршилтын хулганад 01 г/кг артсан, хяналтын хулганд01г/кгсахарын нунтагөдөрт 3 удаа 10 хоногийн турш дотуур олгож үр дүнг тооцож үзэхэд туршилтын хэсгийн хулганы элэг, харьцуулах хэсгийн хулганыхтай бараг адил байхад хяналтын хулганы элэгний өнгө хөх саарал зах эдэрмэгтэй /хотгор гүдгэр, зузаан нимгэн / огтлолын гадарга тэгш биш огтлолын талбайд голомтолсон өөрчлөлтүүд тод харагдаж байв.

Бид туршилтын болон хяналтын хэсгийн ийлдсийн нийт уургийн болон альбумины хэмжээг гр/л хэмжигдхүүнээр тодорхойлход:
2008 оны 02 (38 j
Ерөнхий нийт уургийн хэмжээ харьцуулах хэсгийнх 78,2 ± 0,62, альбумин 47,1± 0,30, туршилтын хэсэг 80,4±2,7 альбумин 48,8+1,14, хяналтынх 60,0±0,65, альбумин 31,1 ±1,3 (Р<005) байв. Энэ үзүүлэлт нь "Артсан" эм элэгний хатуурлыг найдвартай эмчилж өндөр үйлчилгээтэй болохыг харуулж байна.

Артсан эмийн АсАт(ГОТ) АпАТ(ГПТ)-д үзүүлэх НӨЛО0ЛӨЛ

Өөрсдийн хүсэлтээр өвчтөн О.Б, 68 настай, С.Б 36 настай, Н.Г 51 настай, С.Г 62 настай эрэгтэй бүгд IV,'V сегментэд хатуурал өөрчлөлттэй, үүнээс 1 нь цөсний хүүдий дүүрэн чулуутай, Харин Б.Х 68 настай эмэгтэй. 1\/сегментэд хатууралтай.

Эдгээр өвчтөнд "Артсан" 5 үрлээр 3 удаа 7 хоног олгож 7 хоног амраан 7 хоног олгон АсАТ, АлАТ-ын өөрчлөлтийг эмчилгээний өмнөх, эмчилгээний дараах зөрөөгөөр харьцуулалт лавлагаа авахад туршилтын хэсэгт эмчилгээ хийхээс өмнөх АсАТ 55,8-аар АпАТ 54,3 -аар лавлах үзүүлэлтээс их байсан бол курс эмчилгээний дараа АсАТ, АлАТ лавлах үзүүлэлтээс бараг зөрөөгүй болсон байв. Энэ нь Артсан эм элэгний өөх тос, пигментийн солилцооны өөрчлөлтийг физиологийн хэвийн хэмжээнд хүртэл сэргээж буйг харуулав.
ДҮГНЭЛТ:

1.    Артсан эм өндөр үйлчилгээтэй олонлог нийлмэл бодисуудаас бүрдэж буй нь дорнын анагаах ухааны 25,50 найрлагат жорт эмийн үйлчилгээний хэмжээнд хүрэхүйц бүтэцтэй болжээ.

2.    Артсан эм гепатитын вирусын идэвхийг бууруулах, устгах, архагших явцыг зогсоох, эсийн мембраныг бэхжүүлэх, гадна дотор хорыг саармагжуулах, өөх, тос, пигментийн солилцоонд уургийн синтезийн гажигийг засч, физиологийн хэвийн үзүүлэлтэнд эргүүлэн оруулах зэрэг үйлдэлтэй байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 381
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК