Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
АРХАГ ГАСТРИТ
( Лекц )
 
Абстракт

1 .Тодорхойлолт

Ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, эсийн нөхөн төлжилтийн алдагдал, булчирхайн эсүүдийн хатангиршил үүсч, ходоодны шүүрэл ялгарал болон хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг аажим явцтай эмгэгийг архаг гастрит гэнэ.

2.Ангилал

Үрэвслийн гастритууд: Хатингарт гастрит

Халдварын шалтгаант гастрит (вирүс, нян, Helicobacter pylori, мөөгөнцөр, шимэгч)

Мөхлөгт гастрит (Кроны өвчин, сүрьеэ, гадны биет)

Онцгой гастрит (Эозинофилийн, лимфоцитар)

Эзэн биеийн эд нийцлийн хариу урвалаас үүссэн гастрит

Үрзвслийн шинж бага илрэх гастритууд: Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл Архи, хар тамхи Туяа

Цөсний сөөргөө Цус хомсрох Өрцний ивэрхий

Менетрийнөвчин, Золлингер-Эллисоны хамшинж

3.    Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс

3.1.    Халдвар: Helicobacter pylori, вирүс, нян, мөөгөнцөр, шимэгч

3.2.    Цөсний сөөргөө

3.3.    Аутоиммуны шалтгаан

3.4.    Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл

3.5.    Архи, хар тамхи

3.6.    Туяа

3.7.    Цус хомсрох

3.8.    Өрцний ивэрхий

3.9.    Мөхлөгт үрэвсэл

3.10.    Харшил

3.11.    Бусад шалтгаан

4.Эмгэг жам

Шалтгаануудын нөлөөгөөр ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсч, эсийн нөхөн төлжилт алдагдан, хамгаалах давхарга нимгэрч, булчирхайлаг эсийн хатингар, гэдэсний метаплази, дисплази үүссэнээр ходоодны шүүрэл ялгаруулах, хоол боловсруулах, хөдөлгөөний үүрэг алдагдана,

Helicobacter pylori нянгийн хоруу
чанар салстын үрэвсэл, шалбархай, лимффолликулын гиперплази, голомтотболон тархмал хатингар, метаплази үүсгэнэ.

Цөсний сөөргөөний үед цөсний хүчлийн детергент үйлдэл салстад нөлөөлж устөрөгчийн ионы эргэн шимэгдэлтийг ихэсгэж, эдийн гэмтэл, шалбархай, фовеоляр гиперплази үүсгэн.

Аутоиммуны шалтгаанаар ходоодны ханын эсийн эсрэг харь бие, дотоод хүчний эсрэг харь бие үүсч, ходоодны ёроол хэсгийн анхдагч хатингар илэрнэ.

Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд простогландин Е-ийн хэмжээг бууруулснаар ходоодны салстын бичил цусан хангамж алдагдаж улмаар салстад олон тооны шалбархай, шарх үүснэ.

Харшлын нөлөөгөөр салстад эозинофил эсийн нэвчдэс үүсч, салстын үрэвсэл, цусан харвалт үүсгэнэ.

Кроны өвчний үед дархлааны шалтгаантай ходоодны салстын мөхлөгт үрэвсэл, тууш шарх үүснэ.

5. Эмнэл зүй

5.1.    Биж шинж: ходоодны шүүрэл ихсэлтийн шинж: цээж хорсох, амархан өлсөх, шүлс асгарах, хүчиллэгээр хэхрэх, бөөлжих, баас хатах

Ходооны шүүрэл багассан шинж: дотор муухайрах, өмхийгээр хэхрэх, махан хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, цанхайх, шингэнээр суулгах

5.2.    Өвдөх хамшинж: аюулха, баруун хавирганы нуман доор өвденө, дамжилтгүй, хатгах, хүнд оргих, дунших маягаар өвдөж болно

5.3.    Тэжээл дутлын шинж: турах, арьс хуурайших, ам хатах, үс унах, булчин сулрах

Ходооны цус алдалтын шинж: бор, хүрнээр бөөлжих, баас хар гарах, толгой эргэх, нүд бүрэлзэх

5.4.    Үзлэгт: тэжээл дутал, цус багадалт, аюулхай орчим өвдөх Менделийн шинж, нугалуурын эмзэглэл, гэдэс дүүрэлт, хуржигналт

6 Хүндрэл

5.1.    Цус алдалт

5.2.    Тэжээл дутал, тураал

5.3.    Ходоодны өмөн
 

7.    Оношлогоо

7.1.    Helicobacter pylori илрүүлэх шинжилгээ:

Дуранд суурилаагүй, инвазив бус арга:

Цусанд антител илрүүлэх серологийн

арга

Баасанд Нр-ийн антиген илрүүлэх иммуноферментийн арга

Дуранд суурилсан инвазив арга:

Уян дуран: идэвхитэй үрэвсэл, шалбархай,    хатингар,    метаплази,

лимффолликулын гиперплази

Уреазийн түргэвчилсэн сорил: өнгө хувирал

Гистологийн шинжилгээ: Hp илрэл, нейтрофилийн нэвчдэс, лимфоцитэс.хатингар, метаплази, дисплази

Молекул биолоийн шинжилгээ: нянгийн генотип

7.2.    Уян дурангийн шинжилгээ: салстад илрэх өөрчлөлт: ходоодны ёроол хэсгийн анхдагч хатингар, цөсний сөөргөө, нугалуурын дутагдал, цус харвалт, шалбархай, эсийн хувирал

7.3.    Гистологийн шинжилгээ: нейтрофилийн нэвчдэс, лимфоцит эс, хучуур эсийн гуужилт, судасны зогсонгишил, хатингар, метаплази, дисплази

7.4.    Гэрлийн шинжилгээ: ходоодны хөдөлгөөний алдагдал, нугачааны байдал, сөөргөө, салстын гэмтэл

7.5.    Ходоодны хүчиллэгийг тодорхойлох шинжилгээ

8.    Эмчилгээ

8.1 Дэглэм

Халдвар авахгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахих

Гараа тогтмол угаах Аюулгүй баталгаатай ундны ус хэрэглэх

Хоолны хэрэгслийг зөв гүйцэд ариутгаж угааж хэрэглэх

Хүнсний аюулгүй байдлыг хангах Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн ариутгалыг стандартын дагуу хийх

Аспирин, үрэвслийн эсрэг эмийгэмчийн заавраар зөв хэрэглэх

Архи тамхи хорих

Лаазалсан, давсалсан, утсан, хуучин, хэт халуун, царцуу хоол, өөх тос хорих

• Хүнсэндээ шинэ ногоо, жимс, эслэг агуулсан бүтээгдэхшшн тогтмол хэрэглэх Цөсний эмгэгийг эмчлүүлэх
2008 оны 04140 ]

8.2. Эмийн эмчилгээ

8.2.1.    Шаптгааны эсрэг эмчилгээ:

8.2.1.1.    Helicobacter pylori устгах эмчилгээ Маастрихтийн III удирдамжийн дагуу

Протоны шахуурга саатуулагч эмэнд суурилсан гурвал эм: 7-14 хоног

Омепразол+кларитромицин+амоксациллин эсвэл метронидазол

Висмут-д суурилсан гурвал эм: Де-нол+кларитромицин+амоксациллин эсвэл метронидазол

Эмчилгээнд үр дүн өгөхгүй бол висмут, протоны шахуурга саатуулагч

Эм+2 антибиотиктой хавсарсан дөрвөл эм: 7-14 хоног

Висмут+омепразол+тетрациклин+метрони дазол

7-14 хоног гурвал, дөрвол ум хэрэглэсний дараа салст хамгаалах, хүчил бууруулах үйлдэлтэй эмүүдээс аль нэгийг 7-14 хоног хэрэглэнэ.

Тархмал хатингар, гэдэсжих метаплази илэрсэн, ходооны шүүрэл бага бол денол суурилсан гурвал эмийг хэрэглэнэ.

8.2.1.2.    Аутоиммуны гастрит: ходооны шүүрэл ихэсгэх эмүүд

Фермент, давсны хүчил, таван салааны ханд. салстын нөхөн төлжилт сайжруулах, цусан хангамж сайжруулах эмүүд Витамин В12

8.2.1.3.    Аспирин, үрэвслийн эсрэг бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд :

Протоны шахуурга саатуулагч эмүүд Простогландин Е аналог эмүүд

8.2.1.4.    Цөсний сөөргөөний үед:

Цөс холбох, цөс хөөх үйлдэлтэй эмүүд Хөдөлгөөн түргэсгэгч эмүүд

8.2.1.5.    Эозинофилийн гастритийн үед: Гистамины Н1 хүлээн авуур хориглогч

эмүүд

8.2.1 .б.Мөхлөгт үрэвслийн үед: Дархлаа дарангуйлагч бэлдмэлүүд: иммунодепрессант, глюкокортикоид Метронидазол

8.2.2.    Ходоодны шүүрэл зохицуулах эмүүд: Шүүрэл ихэдвэл: протоны шахуурга

саатуулагч эмүүд, гистамины Н2 блокатор, холиноблокатор, антацид

Шүүрэл багадвал: фермент, давсны хүчил, цусан хангамж сайжруулах эмүүд, салстын нөхөн төлжилт сайжруулах эмүүд, анаболик дааврууд

8.2.3.Ходоодны    хөдөлгөөн зохицуулах

эмүүд:

Хөдөлгөөн түргэссэн, агчил ихтэй үед: Холиноблокатор, булчин сулруулагч эмүүд Хөдөлгөөн удаан зогсонгишил, цөсний сөөргөөтэй үед: Прокинетикүүд 8.2.4.Тэжээл эмчилгээ

Э.Сэргийлэлт

Эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахих Гараа тогтмол угаах Аюулгүй баталгаатай ундны ус хэрэглэх

Хоолны хэрэгслийг зөв гүйцэд ариутгаж угааж хэрэглэх

Хүнсний аюулгүй байдлыг хангах Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн ариутгалыг стандартын дагуу хийх Зөв зохистой хооллох Биж хамшинж илэрвэл эмчид хандах Helicobacter pylori илэрсэн тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу нян устгах гурвал, дөрвөл эмчилгээ 7-14 хоног хийлгэх

Ходоодны өмөнгийн урьдал эмгэг болох хатингар, метаплази, дисплазийн өөрчлөлт илэрсэн бол дуран болон морфологийн шинжилгээг жилд 2 удаа хийлгэх
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4918
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК