Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
HELICOBACTER PYLORI (НР)-ИЙН ХАЛДВАР: ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ
( Судалгааны өгүүлэл )

Н.Бира АУ-ны доктор, Г.Отгонсурэн АУ-ны доктор

 
Абстракт

1. Helicobacter pylori (Hp) халдварын судлагдсан байдап

1983 онд Warren, Marshall нар ходоодны архаг үрэвслийн нэг шалтгаан нь Helicobacter pylori (Hp) гэж тогтоосон. Түүнээс хойш 11 жилийн дараа 1994 онд Өмөн Судлалын Олон Улсын Агентлагаас Hp нь хүнд ходоодны өмөн үүсгэх канцероген гэж тогтоожээ.

Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд Hp -ийн халдвар бүртгэгдэж, дэлхийн хүн амын тал хувь нь Hp -аар халдварлагдсан байгааг судлаачид тогтоогоод байна.

Hp -ийн халдвараас хамааралтай эмгэгүүд: Ходоодны бижхамшинж Ходоодны архаг үрэвсэл Ходоод, дээд гэдэсний шархлаа MALT-лимфома (mucosa-associated lymphoid tissue)

Ходоодны өмөн Hp нь грам сөрөг нян бөгөөд эсийн хананы уураг нь эрчлээс хэлбэртэй, нэг талдаа багц шилбүүр бүхий хөдөлгөөнтэй, ходоодны салст бүрхэвчийн хучуур эсэд нягт шигдэн бэхлэгдэж өсч үрждэг. Шилбүүрийн гадуур бүрхэж тогтсон уураглаг эд нь төгсгөл хэсэгтээ тахиралдсан цагариг хэлбэртэй болсон, 46 хувийн хүчилтөрөгч бүхий микроаэрофил орчинд идэвхтэй үржинэ (Warren J.R. & Marshall B.J.1983, Fennerty M.B; Cutler A.F; Marshall B.J et al 2003).

Эсийн хана нь 19-C циклопропионы хүчил, липид агуулсан дотор, гадар мембранаас тогтоно. Эдгээр бактерийн төрөл зүйлийг каталаз, цитохромоксидаз, гамма-глютаминпептидаз, уреаз зэрэг биохимийн шинжээр нь өөр хооронд нь ялган таньж оношлодог. Hp -ийн удмын шинжийг тодорхойлогч ДНХ-ийн бүтцийг секвенцийн аргаар судлан хромосом нь омог тус бүртээ өвөрмөц гетероген тогтоцтойг илрүүлсэн бөгөөд одоогоор Hp -ийн 1600 гаруй ген тогтоогдоод байгаагийн 45% нь эмгэг төрөгч чадвартай; тэдгээрээс зарим нэгийх нь (48) мембраны уураг судлагдсан (Cave D R.1996).

Hp -аас ялгарч байгаа уреаз фермент нь моноцит, лейкоцит эсүүдийг цочроосноос тэдгээрээс хортой цитокин бодис ялгарах ба тосныхүчлийналкильязгуурыгүүсгэж.липидийн хэт исэлдэлтийг өдөөдгөөс гадна аммоны ион гастрины шүүрпийг ихэсгэн соматостатиний шүүрлийг дарангуйлснаас давсны хүчил ихэсч ходоодны ииүүсний хүчиллэг нэмэгдэн "хөнөөх" хүчин зүйлийг нөхцөлдүүлнэ гэж үздэг (Xiang Z., Gansini S., Bayeli Pf., et al 1995, Moran AP. 1996, Witting P.K., Upston J.M., Stocker R. 1997).

Нр-ийномгийн50орчимхувьньэсхордуулагч yypar (цитотоксин) нийлэгжүүлдэг бегеед эс хордуулагч цитотоксин нь дархлаа едеех шинж чанартай 120-130 kD молекул жинтэй cag A уураггай нэгдэж, ходоод, дээд гэдэсний хучуур эсийг гэмтээх чадвар нь эрчимждэг. Hp -ийн нэгдүгээр хэлбэрийн штаммууд (CagA+VacA+ фенотип) эс задлах үйлчилгээтэй болох нь тогтоогдсон бөгөөд шархлаа өвчний 91%-д энэ штамм илэрдэг.

CagA-ийн эсрэг харь бие ба ходоодны эмгэгүүдийн уялдаа холбоог нотолсон олон судалгаа хийгдсэнээс ходоодны шархлаа, хавдар болон шархлаат бус бижийн хам шинжтэй өвчтөнүүдийн цусны сийвэнд 56.4%-д нь CagA-ийн эсрэг харь бие, 59%-д нь СадА ген илэрч байгааг тогтоосон (Xiang Z., Gansini S., Bayeli Pf., et al 1995).

N.Figura (1996)-ийн судалгаагаар шархлаа өвчний үед ихэвчлэн нэгдүгээр, ялангуяа VacA s1 хэлбэрийн штаммууд илэрч байжээ.

Hp ходоодны салстад борооны дусал мэт аажмаарнөлөөлж,салстынүрэвсэл,шалбархай, шарх, хатингар, гэдэсжих метаплази, дисплази, ходоодны өмөн үүсгэдэг (Пасечников В.Д. и др. 2004; Stolte М. 1997; Далидович К.К. 1996; Аруин Л.И., Капуллер Л.Л., Исаков В.А. 1998; Минушкин О.Н., Бурдина Е.Г. 2004).

2.    Hp халдвар дамжих зам, нөлөөлөх хүчин зүйлс

Hp -ийн халдвар голдуу амнаас-ам, ам-гэдэсний замаар халдварлагддаг.

Hp халдвар дамжихад нөлөөлөх хүчин зүйл:

Нийгэм-эдийн засгийн хөгжил дорой

Хүн ам шигүү суурыисан

Нэг оронд олон хүүхэд унтдаг

Гэр бүлийн гишүүд олон

Цэвэршүүлээгүй ундны ус хэрэглэдэг

Үндэстний онцлог

Гэр бүлийн гишүүд HP халдвартай байх

3.    Hp халдварын тархалтын судалгаа
 

Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувь нь Hp -аар халдварлагдсан бөгеөд хөгжингүй орнуудад тархалт өндөр, харин хөгткилтэй орнуудад халдварын тархалт бага байна (Хүснэгт 1,2).

Хүснэгт 1. Дэлхийн Hp -ийн тархалт

Мексик, Төв / Өмнөд Америк 70% - 90%

Африк    70% - 90%

Ази    50% - 80%

Зүүн Европ    70%

Баруун Европ    30% -50%

США и Канад    30%

Австрали    20%
тархалт

Монгол улсад Hp -ийн халдвар судлагдсан байдал:

Насанд хүрэгсдийн 74-82% (Б.Нацагдорж., Х.Оюунцэцэг 1999, 2003)

Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн 69% (Н.Бира 2001)

Эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64% (Н.Туул 2002)

Хүүхдийн 65-100% (Г.Отгонсүрэн 2002) Ходоод, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97% (Х.Оюунцэцэг 2003)

Ходоод улаан хоолойн сөөргөө өвчтэй хүмүүсийн 56% (Ц.Сарантуяа 2005)

Молекул биологийн судалгаагаар хүн амын 68% (Б.Сувд 2006)

Нр-ийн халдвартай илэрсэн. 4. Hp халдварын хариу урвал Ходоод улаан хоолойн сөөө өвчтэй хү

Анхдагч хариу урвал: Эдийн хариу урвал (Салстын үрэвсэл) Хоёрдогч хариу урвал: Ходоодны хүчил ихсэх

Антиген идэвхижих Хатингарт гастрит үүсэх Ходоодны гарах хэсгийн үрэвсэл Ходоодны тархмал үрэвсэл Ходоодны гарах хэсгийн хатингар Ходоодны тархмал хатингар Ходоодны метаплази, дисплази Дээд гэдэсний үрэвсэл Дээд гэдэсний метаплази, дисплази Ходоод, дээд гэдэсний шалбархай Ходоод, дээд гэдэсний шарх Ходоодны мальтлимфом Ходоодны өмөн

Hp -ийн халдварын хамааралт эмгэгүүд үүсэхэд тухайн нутаг орон, үндэстний онцлог, халдварыг эрт илрүүлэх, төгс эмчлэх цогц асуудал чухал нөлөөтэй.

Халдварлагдсан хүмүүст ходоодны өмөн болон Мальтлимфомаар өвдөх магадлал 2-6 дахин их байдгийг тогтоосон байна

Hp -ийн халдварын тархалтаас шалтгаалан нутаг оронд ходоодны өмөн үүсэх магадлал харилцан адилгүй байдаг байна (Хүснэгт 3,4).

Хүснэгт. 3 Хөгжиж буй орнуудад тохиолдож буй ходоодны өмөнгийн нас баралт, Hp халдварын тархалт

Хүснэгт. 4 Өндөр хөгжилтэй орнуудад тохиолдож буй ходоодны өмөнгийн нас баралт, Hp халдварын тархалт

3. Hp илрүүлэх оношлогоо Биж хамшинж илэрч байгаа тохиолдолд Hp -ийн халдвар байж болзошгүй гэж үзэн оношлогоо явуулна. Биж хамшинж:

Аюулхайд өвдөх Гэдэс дүүрэх Аюулхайд цанхайх Цус алдах Дотор муухай оргих Бөөлжих

Хоолонд дургүй болох Түгшүүр шинж:

Биеийн жин буурах Хоолонд дургүй болох Цус алдах Цус багадах Өндөр нас

Биж хамшинж илрэх тохиолдолд баримтлах оношлогооны алгоритм

Algorithm of diagnostic and therapeutic procedure in undiagnosed dyspepsia (Maastricht-3)

1.    Hp -ийн халдварыг оношлох дуранд суурилсан инвазив арга:

уреазийнтүргэвчилсэн сорил, гистологи, нян судлалын шинжилгээ (өсгөвөрлөх), молекул биологийн шинжилгээ

2.    Hp -ийн халдварыг оношлох дуранд суурилаагүй инвазив бус арга:

амьсгалын сорил, серолог IgG, IgA, баасанд эсрэг төрөгч илрүүлэх гэсэн хоёр үндсэн бүлэг аргыг хэрэглэнэ

Дурангийн шинжилгээ: Hp -ийн шалтгаант ходоод, дээд гэдэсний салстад үүссэн эмгэг бүтцийн илрэлүүд (хаван, улайлт, хатангиршил, метаплази, салстын зузаарал, тунгалгийн уутанцарт томрол (ЛФГ), салстын гэмтэмхий байдал ба цус алдалт, хавтгай ба өргөгдсөн шалбархай, шархлаа, хавдрын байрлал, хэлбэр, хэмжээг тогтооно.

Нян судлал, биохими, гистологи, молекул биологийн шинжилгээнд амьд сорьц авч нянгийн халдвар байгааг шууд илрүүлнэ. Эмгэг бүтцийн шинжилгээ: Hp -ийг оношлох төдийгүй салстын гэмтлийн гүн, идэвхижлийн зэрэг, эсийн хувирал, хавдар, мальтомд шилжсэн эсэхийг ялган оношпох боломжтой. Эмгэг бүтцийн бэлдмэл ба наалдцанд Hp илрүүлэхдээ Сиднейн аргачлалын дагуу нянгийн түгэлтийг 3 зэрэгт ялган сул зэрэг (+) (харах талбайд 20 нянгийн бие), дунд зэрэг (++) (харах талбайд 50 хүртэл нянгийн бие), өндөр зэрэг (+++) (харах талбайд 50-иас дээш нянгийн бие) хэмээх үнэлэмжээр дүгнэж байна.

Нян судлалын шинжилгээ: дурангийн шинжилгээний явцад авсан амьд сорьцийг цусны агар, зүрх тархины экстракт, махны агар зэрэг тэжээлт орчинд, микроаэрофил нөхцөлд 5-7 хоног ургуулан колоны гадаад төрхийг үнэлж, түүнээс бэлдсэн наалдцыг будаж, нян харах болон оксидаз, каталаз, уреазийн идэвхижлийг илрүүлэх сорилууд хийдэг. Нян судлалын аргыи мэдрэг чанар 65%, өвөрмөц шинж нь 78% ба антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох боломжтой шинжилгээ бөгөөд энэ арга нь метронидазолд тэсвэртэй шинж их бүсэд хэрэглэхэд илүү тохиромжтой арга гэж үздэг. Гэвч өндөр үнэтэй, өвөрмөц орчин, нарийн төхөөрөмж, цаг хугацаа ихээр шаарддагтул эмнэл зүйн практиктач холбогдол багатай юм.

Уреазийн идэвхижилд үндэслэсэн биохимийн арга: Шинжилгээг хийхийн тулд ходоодноос нэг том, 2 жижиг эд авч, мочевин, рН-ийн индикатортой уусмалд хийнэ. Нр-ийн уреаз эсэг мочевиныг нүүрс төрөгч ба аммоны ион (NH4+) болтол задалсны дүнд орчны рН нэмэгдэж индикаторын өнгө хувирдагт үндэслэдэг.

Молекул биологийн аргаар Hp штаммын генотип, хоруу чанарыг тодорхойлох, эмчилгээний үр дүнг эрт тооцох боломжтой.

Дархлал судлалын аргуудаас цусны сийвэнд Hp -ийн эсрэг харь бие болох IgG, IgA-r тодорхойлох иммун ферментийн анализ нилээд дэлгэрсэн, өвөрмөц шинж нь 75-100%, мэдрэг чанар нь 97.4%-тай арга боловч Hp -ийн харь бие нян устсаны дараа cap орчим цусанд байх тул энэ аргаар халдварлалтын хугацаа ба эдгэрэлтийг тодорхой тогтоох боломжгүй юм.

Иммуноферментийн арга: Орчин үед иммунферментийн аргаар Hp илрүүлэх 10 гаруй төрлийн сорилуудыг боловсруулан хэрэглэж байгаа ба энэ арга нь хямд, богино хугацаанд оношлох боломжтой юм.

Амьсгалын уреазын сорил: Тэмдэгт мочевин ашиглан Hp -аар халдварлагдсан өвчтөний амьсгал гаргах үед нүүрстөрөгч хий (13С02, 14С02) тодорхойлох, амьсгалын уреазийн сорил нь маш өндөр мэдрэмжтэй, серологиин шинжилгээнээс ялгаатай нь Hp одоо байгаа буюу устсан эсэхийг тодорхойлох чадвартай, гэхдээ зөвхөн ходоодон дахь Hp төдийгүй бусад хүнд хэлбэрийн идээт эмгэгийг мэдээлэх чадвартай шинжилгээний арга юм. Нян устгах эмчилгээний үр дүнг хянахад энэхүү амьсгалын уреазийн сорилыг өргөн хэрэглэж байна.

"Маастрихтийн III удирдамж"-нд зааснаар мочевины амьсгалын сорил, баасанд антиген илрүүлэх шинжилгээнүүд нь гол инвазив бус шинжилгээний арга гэж заасан.

Хөгжиж буй орнуудад хийх Hp илрүүлэх оношлогооны үе шат

Дуранд суурилсан түргэвчилсэн уреазын сорил, нян судлалын шинжилгээ Амьсгалын сорил С13, С14 Баасанд антиген илрүүлэх шинжилгээ Антител илрүүлэх экспресс шинжилгээ Hp халдвар өндөр нутаг оронд, шинжилгээ хийх боломжгүй бол Hp халдвартай гэж үзэн шинжилгээ хийхгүй

Ази-Номхон далайн орнуудын Hp халдвар оношлох удирдамж:

(Hp халдвар өндөр, дурангийн шинжилгээ хийх боломжгүй нутаг оронд)

Биж хамшинж анх удаа илэрсэн, түгшүүр шинжүүдтэй бол:

Мэргэжилтний зөвлөгөө авна Биж хамшинж анх удаа илэрсэн, түгшүүр шинж илрээгүй бол:

Ходоодны шүүрэл бууруулах эм хэрэглэнэ Үр дүн өгнө Дахин сэдрэл өгвөл: Hp сорил эерэг—эмчлэх Hp эмчилгээ үр дүнгүй бол мэргэжилтний зөвлөгөө

Серологийн шинжилгээ (ELISA): идэвхитэй халдварыг илрүүлэхгүй боловч Hp халдвар өндөр,хөгжижбуйорнуудынхувьдоношлогоонд хэрэглэж болно.

Баасанд антиген илрүүлэх шинжилгээ өвөрмөц болон мэдрэг чанар өндөр, өртөг хямд тул оношлогоонд илүү хэрэглэж болно.

Амьсгалын сорилыг эмчилгээ хийхийн өмнө хийх шаардлагатай бөгөөд, эмчилгээний үр дүнг тооцоход илүү хэрэглэнэ.

Дуранд суурилсан уреазын түргэвчилсэн сорил, гистологийн шинжилгээ алтан стандарт оношлогооны арга бөгөөд идэвхитэй халдварыг илрүүлнэ.

Дуранд суурилсан нян өсгөвөрлөх, молекул биологийн шинжилгээ өртөг өндөр боловч, идэвхитэй халдварыг илрүүлэх, эмчилгээ сонгох, үр дүн тооцоход чухал ач холбогдолтой.

Дурангийн шинжилгээ, амьсгалын сорил, баасанд антиген илрүүлэх шинжилгээ хийлгэхээс 2 долоо хоногийн дотор ходооны гистаминий Н2 хүлээн авуурыг хориглогч, протоны шахуургыг хориглогч эмүүдийг уухгүй байх ёстой.

4. Hp устгах эмчилгээ

Hp устгах эмчилгээ нь ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой.

Ходоодны идэвхитэй үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа илэрсэн бол Hp илрүүлэх оношлогоо хийлгэж, хэрэв илэрвэл эмчлүүлнэ.

Hp устгах эмчилгээ удирдамжийн дагуу протоны шахуурга саатуулагч эмэнд суурилсан гурвал эм, висмут агуулсан гурвал, дөрвөл эм , гистамины Н2 хүлээн авуурыг хориглогч эмэнд суурилсан гурвал эмүүдийг 7-14 хоног тасралтгүй хийнэ.

Hp эмчилгээний талаа;: ... :мд ойлгуулж таниулна. Эмчилгээний үр дүн өвчтөний дэглэмээс шууд шалтгаална.

Hp устгах Ази -Номхон далайн, Азийн, Африкийн, Латин-Америкийн зэрэг Нр-ийн эмчилгээний удирдамж байдаг боловч хамгийн боломжтой, үр дүнтэй нь Маастрихтийн III (Флоренция, 2005) удирдамж гэж үздэг.

Хүснэгт. 5 Улс орнуудын "Hp устгах эмчилгээний удирдамж" -нд орсон эмчилгээний схем

1.ПШС+Амокси+Клари    абвгдежз Стандарт, гурвал эмчилгээ

2.ПШС+Амокси+метро    a

клари мэдрэг <20%

3.ПШС+Клари+метро    агджз

метро мэдрэг<40%

4.ПШС+Клари+фура    вд

5.ПШС+Клари+Тини    г

6.ПШС/ранит+Амокси+Фур    д

7.Висмут+метро+тетра    д

курс эмчилгээ 14 хоног

8.Висмут+метро+амокси    д

курс эм чилгээ 14 хоног

9.Висмут+фура+клари Ю.ПШХ+фура+тетра Д в

өртөг хямд

a = Маастрихт III (2006)

б = Амөриканский колледж

гастроэнтерологии (2006)

в = Бразилия(2004)

г — Сингапур(2004)

д = Китай, Тонгченг (2003)

е = Испания - II

ж = Новая Зеландия

з = Азиатско-Тихоокеанский регион

Маастрихтийн удирдамж III

Hp устгах эмчилгээ зайлшгүй хийх заалт Ходоод, дээд гэдэсний шархлаа,түүний хүндрэл

Ходоодны мальтома Хатингаршилт гастрит Өмөнгийн улмаас ходоод тайрагдсаны дараах ходоодны үлдсэн хэсгийн үрэвсэл

Өөрийн төрөл, төрөгсөд Helicobacter pylori-ийн халдвартай, ходоодны өмөнтэй, ходоодны өмөнгийн улмаас хагалгаа хийлгэсэн бол

Өвчтөн өөрөө хүсвэл

Hp устгах эмчилгээ :

Ходоодны гарах хэсгийн идэвхтэй үрэвсэл салстын улайлт , цус харвалт тод, ходоодны хүчил ихэссэн тохиолдолд ходоодны хүчил багасгах үйлчилгээтэй протоны шахуурга саатуулах эмүүдээс (омепразол, ланзопразол, париет) аль нэгийг суурь эм болгон авч, хоёр антибиотиктай хавсран долоо хоногийн гурвалсан эмчилгээ хийнэ

Протоны шахуурга саатуулах эм суурилсан

гурвал эмчилгээний хувилбар

Омепразол 20мг-аарөдөрт2удаа Өглөө, орой хоол унднаас 30-н минутын өмнө ууна.

Кларитромицин 0.5гр-аар өдөрт 2 удаа Өглөө, орой хоолноос хойш 10-20 минутын дараа ууна.

Амоксациллин 1гр-аар өдөрт 2 удаа Өглөө орой клариромицин ууснаас хойш 10-н минутын дараа ууна.

Hp устгах 7 хоногийн эмчилгээний дараа ходоодны хүчил багасгах, салст хамгаалах үйлчилгээтэй доорх эмүүдээс аль нэгийг 1-2 долоо хоног үргэлжлүүлэн ууна.

Фамотидин ЗОмг, омепразол 20мг, ранитидин150мг Оройд нэг удаа ууна.

Вентер 1 гр

Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө ууна.

Ходоодны тархмал үрэвсэл, голомтот хатангиршил, гэдэсний метаплази илэрсэн, ходоодны хүчил багассан тохиолдолд ходоодны салстын нөхөн төлжилт сайжруулах, бүрхээх үйлчилгээтэй висмутын давс агуулсан бэлдмэлийн аль нэгийг суурь эм болгон авч, хоёр антибиотиктай хавсран гурвалсан эмчилгээг хийдэг.

Висмут суурилсан гурвал эмчилгээний хувилбар

Де-Нол 120мг 2 шахмалаар өдөрт 2 удаа хоол идэхийн өмнө ууна

28 хоног

Амоксациллин 1гр 1 шахмалаар өдөрт 2 удаа хоол идсэний дараа ууна

7 хоног Кларитромицин 0.5гр 1 шахмалаар өдөрт 2 удаа хоол идсэний дараа ууна

7 хоног

Нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс метранидазол, фурозолидон, тетрациклинийг сонгон авч болно.

Гурвал эмчилгээнд үр дүн өгөхгүй бол дөрвөл эмчилгээ хэрэглэнэ. Дөрвөл эмчилгээний хувилбар 7-10 хоногийн дөрвөлсөн эмчилгээ: омепразол 20 мг х 2 + вентрисол 240мг х 2 + тетрациклина гидрохлорид 500мг х 2 + метронидазол 500мг х 2 лансопразол ЗОмг х 2 + де-нол 240мгх2 + амоксициллин 1грх4 + фуразолидон 200мг 2

Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний үед Н.Р. устгах гурвал, дөрвөл эмчилгээг 10-14 хоног хэрэглэн, ходоодны шүүрэл зохицуулах, салст хамгаалах эмүүдийг 4-6 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Ходоодны өнцгөөс дээш байрлалтай шархлааны үед висмутыг суурь эм болгон 2 антибиотиктэй, өнцгөөс доош байрлалтай үед ходоодны хүчил дарангуйлах протоны шахуурга саатуулах! эмийг суурь эм болгон хэрэглэнэ.

Hp -ийн антибиотикт тэсвэрт чанар: Кларитромицин (5 - 25%) Метронидазол (50 - 80% в развивающихся странах)

Тетрациклин (0 - 5%) Амоксициллин (0 - 1%) Эмчилгээ үр дүнгүй бол Hp -ийн антибиотик мэдрэмтгий чанарыг тодорхойлон, мэдрэг антибиотикаар эмчлэх шаардлагатай,

Баруун Европд баримтладаг Hp -ийн эмчилгээний удирдамж

Г1ШС+кларитромицин+амоксацилин ПШС+висмут+метронидазол эсвэл Ранитид ин+тетрациклин+метронидазол Эмчилгээ үр дүн өгөхгүй бол: Дуран+нян    өсгөверлөх+антибиотик

мэдрэмтгий чанар үзэх

Хэрэв кларитромицинд тэсвэртэй бол эмчилгээнд:

Ранитидин+метранидазол+тетрациклин, эсвэл амоксацилин

Хэрэв метронидазолд тэсвэртэй бол эмчилгээнд:

Ранитидин+кларитромицин+тетрациклин, эсвэл амоксацилин

Хэрэв кларитромицин, метронидазолд тэсвэртэй бол эмчилгээнд:

ПШС+амоксацилин+рифамбутин ПШС+амоксацилин+левофлаксацин ПШС+висмут+тетрациклин Эмчилгээний үр дүнг тооцохын тулд дуран, гистологи, уреазын түргэвчилсэн сорилыг 3-4 долоо хоногийн дараа хийнэ.

Амьсгалын сорилыг 14 хоногийн дараа, баасанд антиген илрүүлэх, молекул биологийн шинжилгээг 7 хоногийн дараа хийж болно.

Эмчилгээний үр дүнг тооцох инвазив бус арга нь амьсгалын сорил юм.

Hp устгах нь ходоодны салстад хатингар, метаплази, дисплази зэрэг хавдрын урьдал өөрчлөлтүүсэхээссэргийлнэ.улмаарходоодны өмөнгөөс сэргийлнэ.

The Lejondal Helicobacter pylori Gastric Cancer Task Forse, 2004

Ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх стратеги

"Test and treat"

Биж хамшинж илэрвэл шинжил, эмчил

"Search and treat"

Зовиур илрээгүй, ходоодны хавдар үүсэх риск өндөртэй бүлгийг эмчил

"Screen and treat"

Скрининг, эмчилгээ Халдвар ендер бүлэгт

Урьдчилан сэргийлэлт

Hp -ийн эсрэг вакцин байхгүй.

Халдвар үүсгэгч эх үүсвэр бүрэн тодорхойлогдоогүй.

Анхдагч урьдчилан сэргийлэлт

Халдвар авахгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахих шаардлагатай. Гараа тогтмол угаах Аюулгүй баталгаатай ундны ус хэрэглэх

Хоолны хэрэгслийг зөв гүйцэд ариутгаж угааж хэрэглэх

Хүнсний аюулгүй байдлыг хангах Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн ариутгалыг стандартын дагуу хийх

Эрүүлхүмүүст Нр-ийгилрүүлэхтархвар зүйн судалгаа хийх

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт

Биж хамшинж илэрвэл эмчид хандах Helicobacter pylori илэрсэн тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу нян устгах гурвал, дөрвөл эмчилгээ 7-14 хоног хийлгэх Эмчилгээний үр дүнг хянуулах Эмчилгээ үр дүнгүй бол антибиотик мэдрэмтгий чанар үзэж, мэдрэг антибиотикийн хослолоор эмчлэх

Шархлаа өвчин илэрсэн бол эмчийн хяналтанд угтвар болон сэдрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх, шархлааны байдлыгдуран ба амьд сорьцны шинжилгээгээр хянуулж байх

Шархлаа өвчний үед Hp устгах гурвал, дөрвөл эмчилгээг 10-14 хоног хэрэглэн, ходоодны шүүрэл зохицуулах, салст хамгаалах эмүүдийг

4-6 долоо хоног үргэлжлүүлэн уух

Гуравдагч урьдчилан сэргийлэлт

Hp -ийн халдварын улмаас үүссэн ходоод, дээд гэдэсний салстын эмгэг өөрчлөлтүүд, илэрч буй шинж тэмдгийн эмчилгээ хийх

Цус алдалт, тэжээл дутал, цус багадалт зэрэг хүндрэлийг эмчлэх

Жилд 2 удаа дурангаар хянах Эрт үеийн хавдрыг эрт илрүүлж эмчлэх 6 Скриниинфекции Helicobacter pylori

 




 

 

Ном зүй

WWW сайт, клиникийн удипдамжууд

1. Аруин Л.И., Капуллер Л.Л., Исаков В.А. Морфологическая диагностика болезней желудка и кишечника. М.; 1998. 259-261; ).

2. Григорьев П. Я.., Жуковицкий В.Г. , Яковенко Э.П. Методы диагностики и лечение пилорического хеликобактериоза и асоциированных с ним болезней. Росс. Журн. Гастроэнтерологии, гепатологии, колопроктологии. -1998. -№4. -с. 6-9

3. Далидович К.К. Предраковые состояния органов пищеварения Формирование групп гювышенного риска Минск, 1996, стр. 43-62

4. Лапина Т.Л. Российские рекомендации по диагностике и лечении инфекции Helicobacter pylori // Росс. Журн. Гастроэнтерологии, гепатологии, колопроктологии. -1999. -№3. -с. 84-89.

5. Минушкин О.Н., Бурдина Е.Г. Helicobacter pylori и аденомы желудка в поликлинической практике Терапевтический архив, 2004, №1, С. 26-28).

6. Пасечников В.Д. и др. Морфофункциональные проявления атрофии слизистой оболочки желудка при Helicobacter pylori ассоциированном гастрите РЖГГК 2004, №1 С. 26-32 .

7. Fennerty М.В., Cutler A.F., Marshall B.J. et al. The treatment of Helicobacter pylori: // http:// www.medscape.com/ viewprogram/ 2477_pnt7 - 2003 Zephyr Med. Enterprises. P. 62.

8. Hunt R., Thomsen A. Canadian Helicobacter pylori consensus conference. Can. J Gastroenterol. -1998. -№12. -P. 31-41.

9. Miller G., Gloor F. Das Magenfruhcarzinom // Schweiz Med. Wochenschr,- 1986. -Vol. 116, №40. -P. 1366-1370) .

10. Perri F. Clemente R., et all. The 13 c-urea breath test correlates with the bacterial load and the severity of inflammation in H. pylori gastritis.
Gut 1997. -416 Suppl: А81

11. Stolte М., Etidt S. Chronic erosions of the antral mucosa: a sequela of Helicobacter pylori induced gastritis // Z. Gastroenterol. -1992. Bd. 30-S. 856-850.

12. Warren J.R., Marshall B.J. Unidentified curved bacilli on gastric epitelium in active chronic gastritis. Lancet 1983. 1: 1273-1275.

13. Xiang Z., Gansini S., Bayeli Pf., et al. Analysis of Cag A and Vag A virulence factors in 43 strains of Helicobacter pylori reveals that clinical isolates can be divided into two major types and that Cag A not necessary for expression of the vacuolating cytotoxin. Infect Immun. - 1995. -№63. -P. 94

14. \"Эрдмийн бичиг1\\/\"УКТЭ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан илтгэлүүдийн эмхэтгэл х.69-75

Хөгжиж буй орнууд дахь Helicobacter pylori-ийн оношлогоо, эмчилгээний удирдамж

(Дэлхийн Гастроэнтерологийн байгууллага OMGE-ийн удирдамж)

Maastricht III Florence Consensus Report 2005 (in press)

American Gastroenterological Association medical position statement: Evaluation of dyspepsia;

Gastroenterology 2005, November ;129(5):1756-1780

http://www.gastrojournal.org/article/ PIIS0016508505018184/fulltext Last accessed June 28 , 2006 American College of Gastroenterology Guidelines for the management of Dyspepsia (2005)

Talley NJ, Vakil N

http://www.acg.gi.org/physicians/guidelines/ dyspepsia.pdf

last accessed June 28,2006 American College of Gastroenterology Guidelines for the management of Helicobacter Pylori Infection

Howden CW; Hunt RH http://www.acg.gi.org Last accessed April 19, 2006 Chinese Society of gastroenterology Consensus Report Eradication of Hp

Chinese Journal of Digestive Diseases 2004, 5:186:188

PMID: 15612890 Last accessed April 19, 2006 WGO-OMGE Practice Guideline: Helicobacter pylori in Developing ... WGO Practice Guideline: Helicobacter pylori in Developing Countries WGO-OMGE

www.worldgastroenterology.org/assets/down-loads/en/pdf/guidelines/11_helicobacter_py-
lori_de... American College of Gastroenterology Guideline www.acg.gi.org/physicians/guidelines/ ManagementofHpylori.pdf Update on Helicobacter pylori Treatment - February 1, 2007 ... per 100 persons in developing countries

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2609
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК