Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
ХҮНХЭРИЙН СИНДЭРИЙН ГАДАР ШАРХАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ СУДАЛСАН ЗАРИМ ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Д. Зандансүрэн, Д. Амгаланбаатар 3. Ариунаа, С. Олдох

 
Абстракт

Синдэр/Limoniterra/ нь монол бичгээр синдура гэх бөгөөд синдура нь санскрит үг монгол хэлээр орчуулбал далайн замаг гэсэн угатай. Монголчуудын аман ярианы түүхэн хөгжлийн явц дунд синура нь синдэр болон дуудагдаж хэвшсэн байна.

Хүнхэрийн синдэр нь үргэлж чийгтэй рашааны агуйд улаан хүрэн өнгөтэй, цуллаг нягт, сэвсгэр үйрмэг байдлаар ихэнхдээ дээд цэрдийн галавын (Сг1) настай тунамал хурдсандтохиолдохбөгөөдорганикгаралтай, шүлтлэг орчинтой, кальцит.гидрогётит, кварц,магнетит,гельменит, гематит, сфен, циркондурмелин, гялтгануур бүхий эрдэслэг бүтэцтэй, CaC0,Fe203, AI203, Si02, MgO, Na20, K20, P205, ба Ti, V, Cu, Ba, Sc, Be, Nb, Nd, Ni, Pb, Pr, Rb, Sb,Sm, Sr, Ta, Y, Yb, Zn, Zr гэх мэт 20 гаруй микро элементийн бүрдэлт бүхий наангилаг эрдэс юм. Бид энэ судалгааныхаа үндсэн дээр Хүнхэрийн синдэрийн эмчилгээний чанар нь Са, Fe, AI, К, Si, Mg агуулсан ашигт эрдэсийн нэгдэл болон кальцит, төмрийн 2-ч исэл бүхий гидрогётит, кварцийн нэгдлээс хамааралтай гэсэн таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд синдэрийг өндөр темпиратурт шатаах буюу хуурах байдлаар номхтгож эмийн түүхий эд бэлдэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Эм судлалын туршилтаар В. Б. Прозровскийн (1978) хурдавчилсан аргаар LD50=9. 35 (6. 3-13. 5)г/кг нь КК. Сидоровын (1987)ангиллаархоргүйболохньтогтоогдлоо. Хүнхэрийн синдэр нь шархны ёроолдох судасны ургалтыг түргэсгэж арьсны хучуур эдийн ургалтыг түргэсгэж байна.

Удиртгал:

Уламжлалт анагаах ухаанд сэндэрийг эмийн түүхий эд бол гож дээр үеэс хэрэглэсээр ирсэн түүхтэй. Монгол оточ нарын бичсэн ном судраас үзэхэд нийт 3000 гаруй төрлийн эмийн түүхий эд хэрэглэгдэж байсны дотор сэндэр орж байжээ. Монголчуудын эмийн эрдсийн гол түүхий эд нь төрөл бүрийн жонш байсан бөгөөд төмөр, цахиур агуулсан эрдсүүд,шавар давс зэргээр эмийн түүхий эд бэлтгэн хэрэглэж байсан тухай оточ Ишбалжирын "Лхантив-чандал", Жамбалдоржийн "Ойнжин зэцэрмэгжин", Лувсанчүлтэмийн "Эрдэс шороон эмийн судар", Дандарын "Эмийн талаар бичсэн зүйлс",Түвд эмч Ёндонгомбын "Рашаан зүрхний найман гишүүнт нууц увидасын үндэс", Дэсрид Санжаажамцын "Бидэромбо" зэрэг судруудад бичиж, эмийн эрдсийг таних, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт аргуудын жор, найрлагын талаар тэмдэглэжээ. (Ж. Оюун2006)Сэндэрийгномсударттодорхойлж бичихдээ нуур далайн захаар хальж тогтсон усны замаг дарагдсаар сэндэр болно гэдэг. Зарим номонд ариун сайхан орны үргэлж чийгтэй байдаг хадны агуй хонгилд цус мэт өнгөтэй, хондтой адил боловч арай хүрэн өнгөтэй,амтлаг амттай сэвсгэр улаан зүйл байдаг. Энэ хоёрын аль алиныг нь эмэнд хэрэглэж болно гэж заажээ. Сэндэр нь сэрүүн чанартай, хөлдсөн ба түлэнхийн шарханд сайн болохоос гадна цус тогтоох, шарх анагаах нөлөөтэй. Монгол оточ нар өөрийн орноос сэндэр олж олон янзын жор найрлаганд оруулдаг байжээ. (Ц. Хайдав,0.Шерхан. 1975) Сэндэрийг цэвэрлээд тунгааж хэрэглэнэ. Цус тогтоож суулгахыг таслана. Судлын халууныг арилган цулын шархыг анагааж, идээ цус хатаах халуун арилгах, өвчин намдаах, хавдар хариулах, өгөр шар усыг хатаах, галд халсан шархыг анагаах тустай гэж "Онолын үндэс", "Алтан хадмал" зэрэг эх бичигт дурьджээ. (Б. Пүрэвсүрэн, З.Мэндсайхан. 2002). Сэндэрийг төмрийн ислийн, шаварлаг, цахиурын, хөө буюу нүүрс, карбонатлаг, сульфат - фосфорын ислийн, марганц-төмрийн ислийн гэж хуваана. (Б. В. Залеский,Ю. А. Розанов) Төмрийн исэл (Fe203) голлосон хөнгөн цагааны исэл (AI203), цахиурын ncan(Si02) -ийн бүрэлдэхүүн бүхий наангилагийг сэндэр гэнэ. Цусан улаан өнгөтэй, цуллаг, сэвсгэр, үйрмэг шороолог байдлаар голдуу агуй хадны хөндийд тохиолдоно. Сэндэр ардын эмнэлэгт өргөн хэрэглэгдэж ирсний сацуу уламжлалт олон сайн эмийн жор найрлагад ордог байжээ. (Гонгоржав Г. 2005)

Хэрэглэгдэхүүн ба арга зүй:

Судалгааг УАШУТҮК-н ЭШТ-ийн эм судлалын лабротор, ЭМШУИС-н УАС болон Биоанагаахын сургууль, Геологийн төв лаборатори, (Итгэмжлэгдсэн лаборатори) зэрэг газруудыг түшиглэн явууллаа.

Судалгааны материалд зориулж Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Хүнхэрийн синдэрийг ашигласан. Синдэрээс байгалийн болон боловсруулах (номхтгох) байдлаар нунтаг, тосон түрхлэг бэлтгэж хэрэглэсэн.

Судалгааг эмнэлэг биологийн судалгааг явуулахад хамаарагдах олон улсын (Хельсинкийн тунхаглал) болон монгол улсад баримталдаг ёс зүйн хэм хэмжээнд явуулав. Синдэрийн бэлдмэлийн цочимог хорон чанарын судалгааг туршилгын цагаан хулганад синдэрийн 2:1 гэсэн харьцаагаар бэлтгэсэн усан хандыг хэвлийн хөндийд тарьж В. Б. Прозровскийн (1978) хурдавчилсан аргаар Ю50-ыг тогтоосон. Туршилгын цагаан хулганы нурууны үсийг хайчилж, эфирийн наркозоор унтуулаад, тусгай зориулалтын тавиур дээр 4 хөлийг нь бэхэлж нурууны арьсыг хямсаагаар татаж хурц хайчаар 10:10 мм хайчилж гадар шарх үүсгэсэн. (Зориков П. С. 2006)
Туршилгын шиншилла үүлдэрийн туулайны нурууны үсийг хайчилж, эфирийн наркозоор унтуулаад, тусгай зориулалтын тавиур дээр 4 хөлийг нь бэхэлж нурууны арьсыг хямсаагаар татаж хурц хайчаар 10:10 мм хайчилж, дээр нь 4-н давхар маарал норгож тавиад маш сайн халсан зэс хайруулаар 15 сек дарж 30:30 мм хэмжээтэй түлэнхийн гаргалт үүсгэсэн. (Закривидорога АА. 1995)

Судалгааны үр дүн:

Бид судалгааны дээж болгон Хүнхэрийн рашааны агуйн синдэрийг сонгон авч өндөр темпиратурт хуурч номхтгоход өнгө нь тод хүрэн улаан болж, үл мэдэг шар туяатай болж байлаа.

Хүнхэрийн синдэрийн цочмог хорон чанар В. Б. Прозровскийн (1978) хурдавчилсан аргаар LD50=9. 35 (6. 3-13. 5)г/кг байгаа нь КК. Сидоровын (1987) ангиллаар хоргүйд тооцогдож байна.

Синдэрийн нунтаг болон тосон түрхлэгийг туршлагын амьтанд үүсгэсэн гадар шарханд хэрхэн үйлчлэхийг туршин сорих зорилгоор 20-30г жинтэй биеийн ерөнхий байдал, хүйс ижил 50 тооны туршилтын цагаан хулгана сонгон авч туршлагын бүлэг бүрт 10 тооны хулгана байхаар тооцож 5 бүлэгт хуваав. Үүнд:1 бүлэг хяналтанд, II бүлэгт синдэрийн бэлдмэл №1, III бүлэгт синдэрийн бэлдмэл №2, IY бүлэгт синдэрийн бэлдмэл №3, Ү бүлэгт синдэрийн бэлдмэл №4-ийг туршсан. Бүлэг тус бүрт 10 тооны хулганад гадар шарх үүсгэж синдэрийн цацлагадосон түрхлэгийг туршсан. Туршлагын амьтанд шарх үүсгэсэн өдрөөс эхлэн туршлагын бүлэгт синдэрийн бэлдмэлээс өдөрт 2 удаа 21 хоногийн турш хэрэглэсэн. . Туршилт, хяналтын бүлгийн амьтны шархны байдал, эдгэрэлтийгхооронд нь харьцуулсан зургийг авах бөгөөд 7,10,14, 21 хоногуудад гистологийн шинжилгээ авч үр дүнг тооцож гаргалаа.

Синдэрийн нунтаг, тосон түрхлэгийг туршлагын амьтанд үүсгэсэн түлэнхийн шарханд хэрхэн үйлчлэхийг туршин сорих зорилгоор 2000-3000г жинтэй шиншилла үүлдрийн биеийн ерөнхий байдал, хүйс ижил 25 тооны туулай сонгон авч туршлагын бүлэг бүрт 5 тооны туулай байхаар тооцож 5 бүлэгт хуваав. Үүнд:1 бүлэг хяналтанд, II бүлэгт синдэрийн бэлдмэл №1, III бүлэгт синдэрийн бэлдмэл №2, IY бүлэгт синдэрийн бэлдмэл №3, Ү бүлэгт синдэрийн бэлдмэл №4 туршсан. Бүлэг тус бүрт 5 тооны туулайнд түлэнхийн шарх үүсгэж синдэрийн цацлага, тосон түрхлэгийг туршсан. .

Туршилт хяналтын амьтаны шархны эргэн тойрон дахь хаван, эмзэглэл, халуун хүйтэн, шүүдэс, шархны анилтыг ажиглахын зэрэгцээ 7, 14, 21 хоногуудад арьсанд үүссэн шархны төлөв байдлыг биомикроскофоорхаржарьсныдавхаргуудад гарах өөрчлөлтийг гистоморфологоор тодорхойллоо. Гистологийн шинжилгээнд "Olympus" маркын микроскопыг ашигласан. Гистологийн шинжилгээ хийхдээ шархлаа үүссэн хэсгээс хэсэгчилэн аваад 10 хувийн формалины уусмалд бэхжүүлж, усгүйжүүлэх, тосгүйжүүлэх, парпинд цутгах, блок бэлтгэх зэрэг дамжлагуудаар явуулсны дараа 5 микрон зузаантай зүслэгийг арьсны бүх давхаргыг хамруулан хийсэн. . Бэлдмэлийг Ван-гизоны аргаар будаж харлаа. Туршилтын амьтанд синдэрийн номхтгосон тосон түрхлэг,цацлага байдлаар түлэгдсэн.зүсэгдсэн хулгана болон туулайн шархан дээр хэрэглэсний дараахь 7дахь хоногт шархны эдгэж байгаа хэсгээс авсан бичил бэлдмэлийг харахад шархны ёроолд цусны мөхлөгт цагаан цогцос, фибрины хуримтлалаас бүрдсэн үрэвслийн нэвчдэс тодорхойлогдсон. Энэ үрэвслийн нэвчдэсийн тав үүсгэж байгаа гадаргуугаар арьсны эрүүл хэсгийн хучуур эдийн суурийн эсүүд нэг эгнээ намхан куб маягийн эсээр бүрдсэн бүрхүүл үүсгэж байгаа харагдлаа. Хяналтны амьтны шархнаас авсан бичил бэлдмэлийг харахад олон тооны бичил буглаанууд үүссэн.үрэвслийн шугам тодорсон дээр өгүүлсэн хучуур эд,шархны төлжиж байгаа дүр төрх байгаагүй. Туршилтын амьтанд бэлдмэлүүд хэрэглэсний дараахь 14 хоногт шархны эдгэж байгаа хэсгээс авсан бичил бэлдмэлийг харахад шархны гадаргууг бүрхсэн хучуур эдийн дан давхрага нь 2-3 давхрагатай болж зузаарсан, эсийн хэлбэр байдлыг ажиглахад олон давхар эвэршилт хавтгай хучуур эдийн суурь давхрага.мөхлөгт давхрага тодорч байгаа нь харагдсан. Хучуур эдийн энэ урвалыг дагалдаад шархны ёроолын үрэвслийн нэвчдэс холбогч эдийн ширхэгээр түрэгдэждэрхүү холбогч эдийн ургалтын гүнд цусны хялгасан судасууд шинээр төлжиж байгаа нь ажиглагдсан. Шархны ёроолд үүсэж байгаа холбогч эдийн ургалт зарим тодорхой хэсэгт хучуур эд рүүгээ илт түрэн орж сорвижилтийн шинж байдалд орж байгаа нь харагдсан. Энэ хугацаанд эдгэрч байгаа шарханд үс, үсний булцуудосны булчирхайн үүсэл төдийлөн тодорхойгүй байна.

Туршилтын амыанд бэлдмэлүүд хэрэглэсний дараахь 21 хоногт шархны эдгэж байгаа хэсгээсавсан бичил бэлдмэлийгэдгэж байгаа шархны ирмэгээр арьсны эвэрлэг болон хавтгай хучуур эдийн давхаргууд илт тодорсон байна. Хучуурэд нь шархны ёроолд үүссэн соривжилтын бүтэц болох цавуулаг ширхэгийн эмх цэгцгүй багцын бөөгнөрлийг түрж байгаа нь харагдаж байна. Үндсэндээ шарх соривжиж эдгэх бүтцийн элементүүд ажиглагдаж байна. Харин соривны талбай өчүүхэн бага байна. Шархны ирмэгээс хол байрлаж байгаа хэсэгт шархыг бүрхэж ургасан хучуур эсийн давхарга доод холбогч эдийн суурьруугаа асар гүнзгий хушуурал үүсгэж тэр хошуурч түрж ургасан хэсгийн суурь давхаргын эсүүд хэсэг хэсгээрээ тасран бөөгнөрч үсний булцууны үүсгүүрийн бүтцүүдийг бүрдүүлж байна. Зарим тосон түрхлэг хэрэглэсэн шарханд үсний булцуу түүний бүрдлүүд тодрохын сацуу хялгасан үс түүний гол үүсч холтослог давхарга нь тодорч харагдаж байна. Шарх эдгэж байгаа талбайг эрүүл арьстай нь харьцуулвал олон гүн хонхор ховил үүсгэж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь хучуур эдийн ургалт арьсны жинхэнэ давхарга хоёрын харьцаа хучуур эдийн давамгайлах ургалт байдлаар явагдсаны илэрхийлэл юм. Энэ баримтаас үндэслээд бидний хэрэглэж байгаа Синдэр нь арьсны хучуур эдийн ургалтыг түргэсгэж байна. Ийм учраас эмнэлэгийн практикт хэрэглэвэл шархны ёроолд судасны ургалтыг түргэсгэдэг суурь бодис тос ( тарвагны тос, чацарганы тос ) хэрэглэвэл бүрч илүү үр дүнтэй болох нь харагдаж байна.

Дүгнэлт

1.    Синдэрийг номхтгож хэрэглэх нь илүү үр дүнтэй байна.

2.    Хүнхэрийн номхтгосон синдэрийн тосон түрхлэг эмчилгээний илүү үр дүнтэй байна.

3.    Хүнхэрийн синдэр нь шархны ёроолын судасны ургалтаасаа илүүтэй арьсны хучуур эдийн ургалтыг түргэсгэж байна.
 

Ном зүй

1. Ариунаа. 3 \\\"Бөндгөр шарилж (ARTEMISIA SPHAEROCEPHALA KRASCH) - ны үриин өндөр молекулт полисахридын фармакологийн судалгаа\\\" УБ 2004 тал. 39-40

2. Бүрнээ. Д, Энхтөр. Д. \\\"Төвд монгол толь\\\" УБ 2001. тал.497.

3. Ганбаатар. Т, Даваадорж. Б, Оюунчимэг. Н \\\"Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдсүүд\\\" УБ 1993

4. Ганбаяр. Я \\\"Монгол эмийн жорын гарын авлага\\\" УБ 2001 тал. 126, 190, 344, 365

5. Гонгоржав. Г \\\"Монголчуудын чулуун өв соёл\\\" УБ 2005

6. Даваахүү. С \\\"Эрдэс элемент эрүүл мэнд\\\" УБ2005

7. Давгацэрэн. Б, Хишигжаргал. Л, Наранцэцэг. Г, Туул. Л, Наранцэцэг. Д, Бархасдорж. Д \\\"Уламжлалт эмт бодис,жорын хяналтын лавламж\\\" УБ 2003 он тал. 38,48,185,218

8. Данзанпунцаг \\\"Эмийн хир үгүй болор эрхи\\\" ӨМӨЗОны шинжлэх ухаан техник мэргэжлийн хороо. Хөх хот 2001 тал. 121-122 (1840 оны үеийн зохиол)

9. Дараммаарамба Лувсанчойдог \\\"Алтан хадмал\\\" ӨМӨЗО Ардын хэвлэлийн хороо. Хөх хот 1984 он доод дэвтэр тал 693 1680оны зохиол)

10. Дэсрид Санжаажамц ӨМӨЗО Ардын хэвлэлийн хороо. Хөх хот 1999 он. Дэд дэвтэр тал 253 (1708 оны зохиол)

11. Жамбалдорж найман хошууны оточ \\\"Монгол эмийг зөв таних толь\\\" (Үзэсгэлэнт нүдэн чимэг) ӨМӨЗО Ардын хэвлэлийн хороо. Хөххот 1998 тал. 70-71 (19-рзууны дунд үеийн зохиол)

12. Зина. С, Тогтохбаяр. Ж \\\"Уламжлалт дан эм,эмийн түүхий эдийн лавламж\\\" УБ 2003 тал. 286,289

13. Лувсан. Б \\\"Монгол эмийн судлал\\\" Бээжин 1989 х64

14. \\\"Монгол эмийн номхотголын судлал
\\\" Эм эмнэлгийн дээд сургуулийн монгол анагаах ухааны заах бичгийг найруулан хянах зөвлөл Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1986.

15. Оюун.Ж\\\"Монголорныэмийнчанартай эрдсийн физик химийн онцлог, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт технологийншинжлэх ухааны үндэслэл\\\" УБ. 2006

16. Сурхарва Лодойжалба \\\"Дээдсийн чухал сургаал\\\" ӨМӨЗО Ардын хэвлэлийн хороох. Хөх хот 1999 он тал 480(1542 оны зохиол)

17. Содномдаржаа. Г, Дуламжав. С, Цэнджав. М \\\"Өвөр монголын монгол эм найруулах эмийн лавлах\\\" УБ 1990 тал. 62,63 85,89

18. Төгөлдөр. Т \\\"Эрдэнсийн чулуу тансаг хэрэглээ\\\" УБ2007

19. Хайдав. Ц, Шерхан. О \\\"Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдэс\\\" УБ1975 тал.101

20. Пүрэвсүрэн. Б, Мэндсайхан. 3\\\"Монгол эмийн эрдэс чулуу\\\" УБ 2002 тал. 75

21. Цэвэг. Ш \\\"ГЕологийн нэр томъёоны товч тайлбар толь\\\" УБ 1966 тал. 58

22. Цэрэнчимэд С.Ъайгалийн зарим
эрдэст эх үүсвэрийг мал эмнэлэгт хэрэглэх боломж\\\" (мал эмнэлэгийн ухааны боловсролын докторын(рИ. D) зэрэг горилон туурвилсан бүтээл) УБ 2001

23. Тумбаа. Б \\\"Анагаах ухааны дөрвөн үндэс\\\" УБ 1991 тал. 451, 462

24. Геологический словарь Том I Москва 1955x165

25. Геологический СловарьТом II Москва 1960x152
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 753
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК