Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
ЭРҮҮЛ ХҮНИЙ ГОЛ СУДАСНЫ ХАВХЛАГЫН АНАТОМИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ч. Төвжаргал, Д. Амгаланбаатар, Н. Баасанжав, С. Аюушбаатар,

Б. Энхбаатар, Б. Уянга

 
Абстракт

Насанд хүрсэн эрүүл хүний гол судасны хавхлагын анатомийг судлах нь түүний анатомийн ойлголт, уламжлалт хагалгаануудын үр дүнг сайжруулж, боловсронгуй болгохын зэрэгцээ анатомийн болон үйл ажиллагааны хэвийн байдалд оруулахад тустай.

Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн төв эмнэлэг, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмгэг судлалын тасагт урьд нь авто осол, өндрөөс унах, хурц цус алдалт, осгох зэрэг шалтгааны улмаас зуурдаар нас барсан 30 харьцангуй эрүүл хүний зүрхийг судалгааны материал болгосон. Бидний судалгааны бүх зүрхний гол судасны хавхлага гурван хавтастай, дундаж дэлгэсэн урт 6. 58±0. 70 см, эрэгтэйд 6. 62±0. 75 см, эмэгтэйд 6. 35±0. 49 см байлаа.

Гол судасны хавхлагын хавтасуудын өндөр, хавтасын чөлөөт ирмэгийн урт, бэхлэгдсэн ирмэгийн уртын дундаж хэмжээ, хүйсийн хооронд статистик ялгаа гарсангүй.

Хавтасуудын хоорондох коммиссуруудын зайг хэмжихэд дундаж хэмжээнд статистик ялгаа ажиглагдсангүй.
 

Хэвийн гол судасны хэлбэр хэмжээ, геометр бүтцийг мэдэх нь хавхлага хиймлээр суулгах хагалгааны техникийн хөгжил,
хиймэл хавхлагын үйлдвэрлэлийн дэвшилд чухал ач холбогдолтой [1,2,3,4].

Гол судасны хавхлагыг засах мэс заслын үеийн техникийн бэрхшээлүүд нь түүний анатомийн онцлог тухайлбал хавтасуудын байдлаас хамаардаг [5].

A. М. Hutchins [6], М. J. Davies [7], S. Westaby [8] нар гол судасны проксимал хэсгийн диаметр ба тойрог хэмжээг хэмжсэн ба энэ нь өвчтөний хэмжээтэй холбоогүй, настай холбоотой ихсэж байсан судалгааны үр дүн гаргасан байна.

Нохойны зүрхэнд in vivo нөхцөлд М. Thubrikar [3] нар судалгаа хийсэн ба гол судасны хавхлага нь динамик бүтэцтэй, геометрийн үзүүлэлтүүд нь зүрхний цикл бүрт өөрчлөгддөг тухай бичсэн байна.

R. D. Fontes [9] нар нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Үүнд гол судасны хөл нь хавхлага ба түүний цагирагийг хүрээлсэн бөмбөлөгтөстэй бүтэцтэй болохыг баталсан. Энэ нь хавхлагын анатомийн хэлбэр дүрстэй тохирох хиймэл хавхлага үйлдвэрлэхэд чухал судалгаа юм.

Наслалттай холбоотой эмнэлзүйн судалгаанд гол судасны хавхлага нас ахих тутам эзэлхүүн нь ихэсдэг ба 40-өөс дээш насанд гол судасны хавхлага болон цагираг нь мэдэгдэхүйц тэлэгдэж байна гэсэн судалгааны үр дүн L. J. Krovetz [10] нар гаргажээ.

Гол судасны тойрог хэмжээг хэмжиж энэ нь биеийн гадаргуугийн талбай, жин, настай холбоотойг М. V. De La Cruz [11], U. F. Row-latt [12], F. A. O. Eckner [13] нар тогтоожээ. Судалгааны зорилго: Насанд хүрсэн эрүүл хүний гол судасны хавхлагын анатомийг судлах.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй. Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн төв эмнэлэг, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмгэг судлалын тасагт урьд нь авто осол, өндрөөс унах, хурц цус алдалт, осгох зэрэг шалтгааны улмаас зуурдаар нас барсан 30 харьцангуй эрүүл хүний зүрхийг судалгааны материал болгосон. Эндэгсэд тухайн мөчид ердийн амьдралын горимд байсан тул харьцангуй эрүүл буюу практикийн эрүүл хүмүүс гэж үзсэн болно.

Зүрхийг цогцосноос аваад үнхэлцэг хальснаас хайчаар цэвэрхэн салгах ба зүрхний уртыг гол судасны сууриас зүрхний орой хүртэл, өргөнийгзүрхний хоёрхажуугийн гадаргуугийн хоорондох хэмжээг ховдлуудын суурийн түвшинд, зузааныг зүрхний урд, хойт гадаргуугийн хоорондох хэмжээг ховдлуудын суурийн түвшинд тус тус хэмжсэн.

Зүрхний жинг цахилгаан хэмжүүр дээр гол судас, багана, том судсуудын угаар тайрч, цус, цусны үлдэгдлээс цэвэрлэсэний дараа жигнэсэн.

Судлагдсан зүрхний 90% нь гэмтлийн шалтгаантай, үлдсэн 10% нь зүрхний бус өвчнөөр нас барсан цогцос байлаа. Хэмжилтийг 0 номерийн утсаар хэмжээд мм-ийн хэмжээстэй төмөр шугаман дээр тоон үзүүлэлтээ авав.

Гол судасны хавхлагын хэмжилтийг Бразилийн судлаач Sao Paulo (1999) нарын аргачлалаар хэмжсэн.

Судалгааны үр flyHrSPSS 15.0 программыг ашиглан статистикийн үнэн магадлал (р value) ба үзүүлэлт хоорондын хамаарлын коэффицентийг гаргав.

Судалгааны ажлын үр дүн ба хэлцэмж. Бид судалгаандаа 20-50 насны (дундаж нас 35. 25±10. 41) эрэгтэй 18 (60%), эмэгтэй 12 (40%) нийт 30 харьцангуй эрүүл хүмүүсийг хамруулсан. Зүрхний жин 260-400 г (дундажаар 329. 67±42. 23 г), зүрхний урт 10-12 см (дундажаар 10. 75±0. 75 см), өргөн 7. 5-11 см (дундажаар 9. 17±1. 05 см), зузаан 4-8 см (дундажаар 5. 58±1. 29 см) байлаа.

Судалгаанд хамрагдагсдын биеийн жин 52-85 кг, дундажаар эрэгтэйд 70. 40±8. 49 кг, эмэгтэйд 60. 0±11. 31 кг, биеийн өндөр 155-176 см, дундажаар эрэгтэйд 169. 0±4. 37 см, эмэгтэйд 162. 5±10. 61 см, биеийн гадаргуугийн талбай 1. 5-2. 03 м2 дундажаар эрэгтэйд 1. 82±0. 12 м2, эмэгтэйд 1. 65±0. 21 м2 байлаа.

Бидний судалгааны бүх зүрхний гол судасны хавхлага гурван хавтастай, дундаж дэлгэсэн урт нь 6. 58±0. 70 см, эрэгтэйд 6. 62±0. 75 см, эмэгтэйд 6. 35±0. 49 см байлаа. Бид судалгааныхаа үр дүнд гарсан гол судасны хавхлагын дэлгэсэн уртын хэмжээгээ судлаач S. Westaby [8] нарын 7. 28±0. 92 см гэж тус тус хэмжиж тогтоосон гол судасны хавхлагын дэлгэсэн урттай харьцуулахад статистик магадлал бүхий бага (р<0. 01) байлаа.

Манай орны судлаач С. Түндэврэнцэн [14] нарийн задлан шинжилгээний судалгаагаар гол судасны хавхлагын дэлгэсэн урт эрэгтэйд 6. 9±0. 1 см, эмэгтэйд 6. 6±0. 2 см байсан ба бидний судалгааны үр дүнтэй ижилхэн байв.

Гол судасны хавхлагын хавтасуудын дундаж өндөр, хавтасын чөлөөт ирмэгийн урт, бэхлэгдсэн ирмэгийн уртыг хэмжиж хүснэгт 1-д үзүүлэв.

Хавтас хоорондын коммиссурын зайг хэмжихэд баруун титмийн ба титмийн бус хавтасын коммиссур (0. 42±0. 10 см), титмийн бус ба зүүн титмийн хавтасын коммиссур (0. 43±0. 09 см), зүүн ба баруун титмийн хавтас (0.41 ±0.08 см)-ын хоорондох коммиссурын дундаж хэмжээнд статистик ялгаа ажиглагдсангүй.

Коммиссурын дотоод хэмжилт-коммиссуруудын нийлсэн хэсгийн хоорондын хамгийн бага зайг хэмжсэн ба хүйсийн хооронд ялгаа ажиглагдсангүй.

Коммиссурын гадаад хэмжилт-гол судасны ханын ирмэгээр нэг коммиссур нөгөөтэйгөө нийлсэн хэсэг хүртэл хэмжсэн ба хүйсийн хооронд ялгаа ажиглагдахгүй байлаа.

Бидний судалгааны энэ үр дүн судлаач Sao Paulo-н [5] судалгааны үр дүнтэй дүйж байна.

Хүснэгт 3

Гол судасны хавхлагын титэм судасны нүхний байрлал (см)

Баруун титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээ зүүн коммиссур хүртэл 1. 03±0. 27 см, баруун коммиссур хүртэл 0. 94±0. 40 см, синус Вальсалаевын суурь хүртэл 1. 27±0. 21 см; зүүн титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээ зүүн коммиссур хүртэл 1. 62±2. 89 см, баруун коммиссур хүртэл 1. 01 ±0. 36 см, синус Вальсалаевын суурь хүртэл 1. 28±0. 25 см гарсан ба судлаач Sao Paulo-н [5] баруун титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээ (11.1 мм, 11.1 мм, 14. 8 mm), зүүн титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээг (9. 6 мм, 11.0 мм, 13. 3 mm) бидний судалгааны үр дүнгийн харгалзах хэмжээ тус бүртэй харьцуулахад баруун титэм судасны нүхний синус Вальсалаевын суурь хүртэл хэмжээнд (р<0. 01) статистик ялгаатай байлаа.
Дүгнэлт:

Судалгааны бүх зүрхний гол судасны хавхлага гурван хавтастай, дундаж дэлгэсэн урт нь 6. 58±0. 70 см байлаа.

Гол судасны хавхлагын хавтасуудын өндөр, хавтасын чөлөөт ирмэгийн урт, бэхлэгдсэн ирмэгийн уртад хүйсийн хооронд статистик ялгаагүй байлаа.

Гол судасны хавхлагын хавтас хоорондын коммиссурын зайг хэмжихэд баруун титмийн ба титмийн бус хавтасын коммиссур (0. 42±0. 10 см), титмийн бус ба зүүн титмийн хавтасын коммиссур (0. 43±0. 09 см), зүүн ба баруун титмийн хавтас (0. 41 ±0. 08 см)-ын коммиссур хоорондын дундаж хэмжээнд статистик ялгаа ажиглагдсангүй.

Баруун титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээ зүүн коммиссур хүртэл 1. 03±0.27 см, баруун коммиссур хүртэл 0.94±0. 40 см, синус Вальсалаевын суурь хүртэл 1. 27±0. 21 см; зүүн титэм судасны нүхний байрлалын дундаж хэмжээ зүүн коммиссур хүртэл 1. 62±2. 89 см, баруун коммиссур хүртэл 1. 01 ±0. 36 см, синус Вальсалаевын суурь хүртэл 1. 28±0. 25 см гарсан.
 

Ном зүй

1. Messier RH, Bass BL, Aly HM, et al. Dual structural and functional phenotypes of the porcine aortic valve interstitial population: characteristics of the leaflet myofibroblast. J Surg Res 1994;57:1-21.

2. Swanson WM, Clark RE. Dimensions and geometric relationships of the human aortic valve as a function of pressure. Circ Res 1974;35:871-882.

3. Thubrikar M, Piepgrass WC, Shaner TW, Nolan SP. The design of the normal aortic valve. Am J Physiol 1981: H795-801.

4. Davila JC. The mechanics of cardiac valves. In: Merendino KA (editor). Prosthetic Valves for Cardiac Surgery. Springfield: Charles C. Thomas Publishers, 1960: 3-21. 28. Fon-tes RD, Bonassa J, Jatene AD. СопЛдигазго esftirica do aparelho valvar ayrtico. Arq Bras Cardiol 1991; 57: 385-8.

5. Sao Paulo. Aortic valve assessment. Anatomical study of 100 healthy human hearts. Arq Bras ardiol 1999;73 n. 1.

6. Hutchins AM, Anaya OA. Measurements of cardiac size, chamber volumes and valve orifices at autopsy. Johns Hopkins Med J 1973;133:96-106.

7. Davies MJ. The aortic valve. In Crawford T, ed. Pathology of Cardiac Valves. London: Butterworths, 1980:1-61.

8. Westaby S, Karp RB, Blackstone EH, Bishop SP. Adult human valve dimensions and their surgical significance. Am J Cardiol 1984;53:552-556.

9. Fontes RD, Bonassa J, Jatene AD. Configura3ro esfPirica do aparelho valvar ayr-tico. Arq Bras Cardiol 1991; 57: 385-8.

10. KrovetzLJ. Age-related changes in size of the aortic valve annulus in man. Am Heart. J 1975;90:569-574.

11. De La Cruz MV, Aneselmi G, Romero A, Monroy G. A qualitative and quantitative study of the ventricles and great vessels of normal children. Am Heart J 1960;60:675-690.

12. Rowlatt UF, Rimoldi HJA, Lev M. The quantitative anatomy of the normal child\'s heart. Pediatr Clin North Am 1963;10:499-588.

13. Eckner FAO, Brown BW, Davidson DL, Glagov S. Dimensions of normal human hearts after standard fixation by controlled pressure coronary perfusion. Arch Pathol 1969;88:497-507.

14. Түндэврэнцэн C. Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь. Диссертаци (Sc. D). 2000;43-48.

15. MarcA. Silver, William С. Roberts. Detailed anatomy of the normally functioning aortic valve in hearts of normal and increased weight. Am J Cardiol 1985;55:454-461.

16. Vollebergh FEMG, Becker AE. Minor congenital variations of cusp size in tricuspid aortic valves. Possible link with isolated aortic stenosis. Br Heart J 1977;39:1006-11.
17. Scholz DG, Kitzman DW, Hagen PT, llstrup DM, Edwards WD. Age-related changes in normal human hearts during the first 10 decades of life. Part I (growth): a quantitative anatomic study of 200 specimens from subjects from birth to 19 years old. Mayo Clin Proc 1988; 63: 126-36.

18. Maron BJ, Henry WL, Roberts WC, Epstein SE. Comparison of echocardiographic and necropsy measurements of ventricular wall thicknesses in patients with and without disproportionate septal thickening. Circulation 1977;55:341-6.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 650
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК