Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ДААВРЫН БУС БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА ХОДООД ДЭЭД ГЭДЭСНИЙ ШАРХЛАА
( Судалгааны өгүүлэл )

О. Доржханд, Г. Номин

 
Абстракт

ҮЭДББ-ийг хэрэглэсний дараа үүссэн ходоод дээд гэдэсний

шархлаа, мөн түүнчилэн дагалдах хүндэрлүүд (цус алдах, цоорох) зэрэг нь нийгэм ба анагаах ухааны тулгамдсан асуудал болоод байна.

ҮЭДББ-ийг ихэвчилэн ревматоидный артриттай өвчтөнүүдэд хэрэглэдэг ч /68,5%/ Остеоартрозтой /12,1%/ анкилозирующии артриттай 7,2% мөн түүнээс гадна псориазийн артрит, нурууны нугалмайн остеохондроз, СКВ, склеродермия, дерматит, невроз, невральгии, зүрхний бах өвчин зэргээс урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэнэ. Бүрэн бус мэдээгээр дэлхийд 30 сая хүн сард, 300 саяас дээш хүн жилд (дэлхийн хүн амын 5-7%) ҮЭДББ-ийг хэрэглэдэг гэсэн статистик байдаг байна. Гэвч энэ мэдээллийг үнэн гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл ҮЭДББ-ийг авж байгаа хүмүүсийн 2/3 нь эмийн сангаас эмчийн жоргүй авдаг ба үүнийг нь хаана ч тооцож статистик судалгаа гаргадаггүй. ҮЭДББ-ийг хэрэглэснээр хоол боловсруулах замын аль ч хэсэг гэмтэх боломжтой ба ходоод, дээд гэдэс илүүтэйгээр гэмтдэг байна. ҮЭДББ-ийг системтэй хэрэглэснээр ходоод гэдэсний шархлаа үүссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Удаан хугацаагаар ҮЭДББ-ийг хэрэглэж байгаа өвчтөнүүдэд эндоскопийн шинжилгээ хийхэд 40-50% Ходоод, дээд гэдэсний улайлт, шархлаа өвчтэй гэж оношлогддог гэж гардаг. Ходоодны салст давхарга, мөн 12 нугалаа гэдэсний салст давхарга ҮЭДББ-ийг хэрэглэснээр гэмтэх эрсдэл нь 3. 9 дахин, цус алдах эсрдэл 8 дахин өндөр, ойролцоогоор 40 гаруй хувь нь ганц ба олон улайлттай, 25% нь шархлаатай,
үлдсэн ньходоодны архаг үрэвсэлтэй байна. Хоол боловсруулах замын эрхтнээс хурц цус алдах шалтгааны 50% орчим нь ҮЭДББ-ээс болдог гэж хэвлэлд бичсэн байна. Үүнээс үүдэн зайлшгүй заавал стационарт хэвтэн эмчлүүлэх шаардлага 6 дахин ихэсдэг. Жил болгон дээрх хүндрэлээс болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчийн тоо 100-200 мянгаар нэмэгдэж 10-20 мянга нь хүндэрлийн улмаас нас нохцож байгаа гол шалтгаан нь ҮЭДББ-ийг хэрэглэсэнтэй холбоотой.
 

Судалгааны зорилго

Үрэвслийн эсрэг дааврын бус гаралтай эмийгхэрэглэсн ий ул маас үүдэлтэй ходоодн ы шалбархайт болон шархлаат өвчний онцлог, эмнэл зүй, 2005-2008.

Судалгааны аргачлал материал.

Дурангийн кабинет болон стационарт ходоодны шалбархайт үрэвсэл, шархлаа оноштой хэвтэж эмчлүүлсэн 34 өвчтөний карт, өвчтөний түүхэнд асуумжийн аргаар судалгаа хийсэн. Судалгааны материалыг SPSS for windows 11,0 программыг ашиглан боловсруулаж хийсэн болно.

Судалгааны арга зүй.

Судалгаанд нийт 34 өвчитөнг хамруулсан бөгөөд түүнээс 10 эр(30%), 24(70%) эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан нийт өвчлөгсдийн:

6 нь(17%)-40-45 настай, 5 нь эм, 1 нь эр 2 нь(6%)-48-50 настай, 2 эм 18 нь(53%)-51-60 настай, 8 эр, 10 эм 8 нь(24%)-60 дээш настай, 1 эр, эм Судалгаанд ходоод 12-хуруу гэдэсний дуран (Гастродуоденофиброскопия-ГДФС) хийгдэж ходоодны шалбархайт үрэвсэл, шархлаа гэж оношлогдсон өвчлегсдийг хамруулсан. Асуумжаар нийт өвчлөгсөд нь ҮЭДББ дангаар нь болон цус шингэлэх шууд ба шууд бус бэлдмэл, антиагрегант, нитратын бүлгийн эм, даралт бууруулах эмтэй хэрэглэдэг . Сүүлийн 6 сараас 5 жил ҮЭДББ тухайлбал: индометацин, индомон, деклофенак, ибубруфен, метондол, диклоденк, бруфен, моотрин, ацетаминофен, гл юкозамин зэрэгэмийгхэрэглэсэн өвчтөнүүд байсан.

Ревматоидной полиартрит, Хүзүү нурууны остеохондроз, бүх төрлийн артроз, анкилозирующий спондилоартроз, ИБС, ЭАГ зэрэг өвчнөөр урьд нь эмчлүүлж байсан. Судалгааны үр дүн хэлцэмж. Судалгаанд хамрагдсан нийт 34 өвчтөний гэдэсний дээд хэсгээр өвдөх нь -10%, бөөлжих-12%,цээж гашуу оргих-24%, хэхрэх-18%, суулгалт-8%, өтгөн хатах-17%, 11% өтгөн хар гарах зэрэг зовиуртай байсан бөгөөд 10 өвчтөн ямар нэгэн зовиургүй байв. Өвчтөнүүдийн ихэнхи нь ядрана, тамирдана, хоолны дуршил сайнгүй гэсэн зовиур хэлж байв. Бүх өвчлөгсөд ГДФС хийлгүүлсэн бөгөөд 14 өвчтөн санамсаргүй шинжилгээ бүрдүүлэлт маягаар дурандуулсан болно. Дурангийн дүгнэлтээр ходоодны гарах хэсгийн шархлаатай-6, их биеийн шархлаа-4, нугалуурын хэсгийн олон тооны шархлаа бага махиа ёроол хэсгийн өргөгдсөн эрозитой-8, их махиа -5, кардийн шархлаа-4, нугалуур, гарах хэсгийг хавсарсан-7.

Судалгаанд хамрагдсан нийт өвчлөгсөд бүгд 40-өөс дээш насны. Өвчлөгсдийн дийлэнх нь эмэгтэй хүмүүс бөгөөд 50-60 насанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ижил түвшинд байсан.

Нийт өвчлөгсдийн дийлэнх нь ходоодны талаас зовиурыг анхаардаггүй Н2 блокатор болон антифермент хэрэглэхэд зовиур
намддаг гэж өгүүлсэн бөгөөд протоны помпыг хориглогч хэрэглэж үзээгүй өвчтөн байв. Өвчлөгсдөд Cipla фирмийн Pylokit найрлагандаа кларитромицин, тинидазол, ланзопразол агуулсан эмийг 10 хоног хэрэглээд 45хоногоосдээш протоны помпын хориглогч хэрэглэхийг зөвлөж гаргав. Нийт өвчлөгсдийг 1-2 сарын дараа хяналтын ГФДС хийж үзхэд 14 нь соривжилт, 20 нь эдгэрэлтийн байдалд байсан.

Дүгнэлт

1.    ҮЭДББ-г тогтмол хэрэглэж байгаа өвчтөнд жилд 1 -ээс доошгүй дурангийн болон бүрдмэл шинжилгээ хийж байх нь зайлшгүй хэрэгтэй болж байна.

2.    ҮЭДББ хэрэглэж үүссэн шархлаа өвчтэй өвчлөгсдийн динамик эмнэл зүйн шинж тэмдэг харьцангуй бүдэг бараг байхгүй байгаа нь онцлогтой тод байна. Мэс заслын тасагт цус алдаж ирсэний дараа буюу, эмнэл зүйн шинж тэмдэг илрэх үед эмчид хандаж байна. Тиймээс өвчлөгсдөд шархлаа өвчний хүндрлүүд болох цус алдах, цоорох, хавдарт шилжих магадлал өндөр байх нөхцөл их байх талтай байна.

3.    Хяналтын дурангийн шинжилгээнд эдгэрэлтийн соривжилт удаан нь өвчтөн ҮЭДББ эмийг үргэжлүүлэн хэрэглэж байгаа нь харагдаж байна. Нөгөө талаар шарх олон, гүн байгаатай холбоотой байж болох талтай.

4.    Асуумж болон судалгаа хийх явцад НР-тест үзсэн бөгөөд (гастрит тип В) түүнээс үүдэлтэй шархлаа гэж үзэх үндэслэл бага байсан. Гэхдээ ажиглаж цаашид судлах нь зүйтэй гэж үзэж байна.

5.    Сүүлийн үед янз бүрийн телевизын суртачилгаанд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмүүдийг зөвхөн тухайн өвчнөөс урьдчилан сэргийлж бусад эрхтэн системд хашлах талаар тайлбарладаггүй учир хоолны нэмэгдэл бүтээгдэхүүн нэрээр олон тооны эмүүд тухалбал, God liver oil, глюкозамин, картамезин, ибубруфен зэрэг эмийг ихээр хэрэглэх болсон нь ходоодны үрэвсэл, шархлаа, мөөгөнцөр өвчин ихсэх болсонтой холбоотой гэж үзэх үндэслэл байна.
 

Ном зүй

1. Стероид бус эмийн үйлчилгээ нөлөөлөл

Б. Оргил (эмийн үйлчилэл)

2. Ходоодны шархлаа өчний үүсэх нөхцөлүүд:

Советская медицина 2008№2

3. Helicobacter prot. Benjamin CV 2008№1 black well

4. Российский журнал гастроэнтрологий, гепатологий

Колопроктологий. 2006 №6

2007 №3

2008 №2

5. Эрүүл мэндийн статистик 2 дах хэвлэл

6. www. yandex, ru, www. ulcere, ru, www. gastroentero. ru
7. O. Доржханд Хугацаат цэргийн албан хаагчдын дунд тохиолдох ходоодны шархлаа өвчний онцлог ( Эрдэм шинжилгэний бага хурал 2007он)

8. Я. С. Циммерион: ДБҮЭЭ хэрэглэсний дараа ходоод дээд гэдэсний шархлаа өвчин.

9. Шептулин.

Ненаркотические анальгетики и нестероидные противовоспалительных средств. Кл. фармакология и терапия 2009 №9
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1447
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК