Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Цэх галуун таваг (Hypecoum erectum L) ургамлын нийлбэр Алкалоидыг гарган авах технологийн туршилтын урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.Мөнх-Амгалан, Г.Эрдэнэцэцэг, С.Наранцэцэг

 
Абстракт

Зорилго: Цэх галуун таваг ургамлын газрын дээд хэсгийн нийлбэр алкалоидыг эмнэлэг биологийн туршилтанд зориулан гарган авах технологийн туршилт явуулах зорилготой.
Зорилт: Бид нийлбэр алкалоидыг аль болох бүрэн ялган авах технологи боловсруулахын тулд тохирох хандлагч , уусгагчын харьцаа, түүхий эдийн жижиглэлтийн зэргийг тогтоох туршилт явуулах:
 

Дээж, хандлагчийн харьцаагтогтоох1-р хүснэгт

Үр дүн:

Туршилтаар Цэх галуун таваг ургамлын агаарын хуурай сорьцын шингээлтийн зэрэг өндөр байсан тул бид хандлалтын модулыг 96% этилийн спиртээр хандлахад 1:5, 70% этилийн спиртээр хандлах үед 1:8, хоёр төрлийн хүчил, усаар хандлах үед 1:10 харьцаагаар тус тус хийхийг тогтоолоо Туршилтын дүнгээс үзэхэд 96%-н этилийн спирт хэрэглэх нь илүү үр дүнтэй боловч шууд усаар хандалж хуурайшуулан нийлбэр алкалоид тодорхойлох нь эдийн засгийн хувьд ашигтай.

Ургамлын түүхий эдийг янз бүрийн жижиглэлтийн зэрэгтэйгээр 3 цагийн
хугацаатай 3 удаа хандалж нийлбэр алкалоидын гарцыг тодорхойлоход 3-5 мм хэрчиж жижиглэх нь илүү үр дүнтэй байна.

Цэх галуун тавгаас нийлбэр алкалоидыг гарган авах технологи боловсруулахад хамгийн тохиромжтой хандлагч нь 96% этилийн спирт , тохиромжтой жижиглэлтийн зэрэг НЬ 3-5 MM, дээж хандлагчийн харьцаа 96% этилийн спиртээр хандлахад 1:5, 70% этилийн спиртээр хандлах үед 1:8, хоёр төрлийн хүчил, усаар хандлах үед 1:10 байх нь зохимжтой харьцаа болохыг тогтоолоо.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 433
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК