Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын эмчилгээний эмийн хэрэглээний судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганцэцэг, Б.Энхзаяа, Ц..Цэрэнхүү, Р.Цэрэнлхагва, С.Мөнхбат

 
Абстракт

Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах асуудал нь аль ч улс оронд эмнэлэг, эм зүйн тусламжийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Манай орны хүн амын дундзонхилон тохиолдох өвчин эмгэгийг найдвартай оношлох эмчлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чадвар бүхий эмчилгээний өндөр идэвхтэй, сөрөг болон гаж нөлөө багатай, боломжийн өртөг үнэтэй, хэрэглэхэд тохиромжтой нэн чухал эм бэлдмэлээр тасралтгүй хангах явдал билээ.

Энэхүү зорилгод хүрэхийн тулд юуны өмнө Монгол улсын хүн амын дунд түгээмэл тохиолдох өвчнүүдийг эмчлэх эмчилгээний стандартад зааснаар хэрэглэгдэх эмийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал юм.

Монгол улсын хүн амын нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчлөл (ХШЭТ) орж, амбулаторийн нийт өвчлөлийн 16.0%-ийг, стационарын өвчлөлийн 14.0%-ийг эзэлж байна.

ХШЭТ-ны өвчлөлийн нэгдүгээрт ходоодны архаг үрэвсэл орж байгаа төдийгүй, ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин сүүлийн арван жилд хоёр дахин ихэссэн байна.

Хүн амын эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс авч үзэхэд ХШЭТ-ны өвчлөл нь түгээмэл тохиолдох өвчлөлүүдийн нэг гарцаагүй мөн болох нь харагдаж байгаа төдийгүй өвчлөл улам бүр өсөх хандлага ажиглагдаж, энэхүү өвчлөлөөс үүдэлтэй ходоод, гэдэсний өмөн нас баралтын шалтгааны тэргүүлэх байрыг эзэлж байна.
Дээр дурьдсан нөхцөл байдал шаардлага нь энэхүү сэдвийг сонгон авч ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний эмчилгээний үндсэн эмийн хэрэглээг судлаж, хэрэгцээг тооцон гаргасны үндсэн дээр эмээр хангах ажлыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны сэдэвт ажлыг явуулах үндэслэл болж өгсөн юм.
 

Судалгааны ажлын зорилго:

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний стационарын эмчилгээний үндсэн эмүүдийн бодит хэрэглээг судалж, хэрэгцээгтооцон гаргахад судалгааны ажлын зорилго чиглэгдэв. Судалгааны ажлын зорилт:

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Үүнд:

1.    Хүн амын өвчлөлийн дотор зонхилон тохиолдож байгаа Хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчлөлийн бүтцийг Монгол улсын Эрүүл мэндийн статистикийн тайлангаас судлан, үзүүлэлтүүдийг 5 жилийн дунджаар гаргаж, нийт өвчлөлтэй харьцуулан үнэлгээ, дүгнэлт өгөх

2.    Улсын хэмжээний үйлчилгээтэй Улсын клиникийн тев эмнэлэг болон Шастины клиникийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт 2004-2005 онд стационарт эмчлэгдсэн ходоод, гэдэсний архаг үрэвсэл, шархлаатай өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэсэн үндсэн нэр төрлийн эмүүдийн бодит хэрэглээг өвчний түүхээс түүвэрлэн авч нэгтгэн судлах

3.    Эмийн хэрэглээний талаар мэргэжлийн эмч (шинжээч) нараас социологийн судалгаа авч дүгнэлт хийх

4.    Сонгож авсан өвчнүүдийн стационарын эмчилгээнд хэрэглэсэн эмийн бодит

Эмийн хэрэглээг эмчилгээний стандарттай харьцуулсан дүн

Эмийн хэрэглээг эмчилгээний стандарттай харьцуулсан дүнгээс авч үзвэл судалгаанд хамрагдсан эмнэлгүүд нь ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнийг стандарт эмчилгээний схем 3-аар 62,75%-д нь, Схем 2-оор 11,0%-д нь, Схем 1-ээр 5,75%-д нь, 16,25%-д нь нянгийн эсрэг бэлдмэлийн бусад хувилбараар, 2,5%-дньхоёрол, 1,75%-д нь дан эмийн эмчилгээг хийсэн нь стандартын дагуу эмчилгээ явагдаж байгааг харууллаа.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын стандарт эмчилгээний үндсэн эмүүдийг фармакологийн бүлгээр нь авч үзвэл өвчтөнүүдийн 64,07%-нь нянгийн эсрэг бэлдмэлүүд (Хагас нийлэг амино пенициллин, Макролид, Нитрофураны бүлгийн эмүүд), 35,93%-нь ходоод, гэдэсний Н2 гистаминблокаторууд, Н+К+АТфаза ферментийг саатуулах, шүүрэл, хүчил бууруулах, саармагжуулах, устөрөгчийн ионыг хориглох, хөдөлгөөнийг зохицуулах,салст хамгаалах, салстын нөхөн
төлжилтийг дэмжих, булчингийн агчил тавиулах, фермент ба хүчил орлох, тэжээлийн дутагдлыг засах, бодисын солилцоог дэмжих эмийн бэлдмэлүүд байлаа.

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүд нь эмэнд ногдох төсөв хөрөнгөнөөсөө шалтгаалан макролидын бүлгийн сүүлийн үеийн антибиотик үйлдлийн хүрээ өргөнтэй, идэвх хүч чадал сайтай боловч өндөр үнэтэй нянгийн эсрэг бэлдмэлүүдийг төдийлэн хэрэглэх боломжгүй байдгийг харуулж байна.

Эмчилгээний эмийн хэрэглээнээс харахад ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний стационарын эмчилгээнд уг өвчнүүдийг эмчлэхдээ эмчилгээний удирдамжид заасан эмийн эмчилгээг ихэнхдээ мөрддөг нь сайшаалтай байна.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл, шархлаанд хүргэх хелико пилорийн нянгийн лабораторийн сорил шинжилгээний орчин үеийн магадлал өндөртөй багажаар болон оношлуураар шалтгааныг

нарийвчлан тогтоож баталгаажуулсны үндсэн дээр эмчилгээний тактик боловсруулж, эмийн сонголтыг зөв хийх нь эмчилгээг үр дүнтэй болгох, эдийн засгийн хувьд хөрөнгийг үр ашигтай зарцуулах эмийн зохистой хэрэглээг бүрдүүлэх гол алхам нь болох учиртай гэж үзлээ. Дүгнэлт

1.    Монгол улсын хүн амын дунд түгээмэл тохиолдох ходоод гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнөөр Эрүүл мэндийн статистикийн 2000-2004 оны дунджаар нэг жилдээ 11794 хүн стационарт эмчлэгдэх болохыг тогтоолоо.

2.    Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн стационарт эмчлэгдсэн ходоод гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний 86,0%-нь Амоксациллин, 80,5%-нь Метронидазол, 65,0%-нь Омепразол, 60,0%-нь Алмагель, 24,0%-нь Метоклопрамид, 27,0%-нь фурадонин, 21,0%-нь Мезимфорте, 18,3%-нь Фамотидин, 17,8%-нь Ношпа, 16,3%-нь Ранитидин, 9,5%-нь Сукралфат, 8,5%-нь Кларитромицин, 7,0%-нь Эритромицин, 7,0%-ньДенол, 5,8%-нь Циметидинээр эмчлэгджээ.
3.    Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын эмчилгээний үндсэн эмийн талаар гастроэнтерелогийн эмч нараас анкетаар авсан асуумж судалгааны дүн нь уг өвчнүүдийн эмчилгээний эмүүд нь үр дүнтэй, эрэлт хэвийн стандарт эмчилгээний эмүүд гэсэн дүгнэлт өгөв.

4.    Монгол улсын хүн амын дунд түгээмэл тохиолдох ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнөөр нэг жилдээ стационарт эмчлэгдэх 11794 өвчтөний эмчилгээнд 28 нэр төрлийн 91386,78 мян/төг-ийн эм хэрэгцээтэй байна.

5.    Эмийн хэрэглээг эмчилгээний стандарттай харьцуулсан дүнгээс авч үзвэл судалгаанд хамрагдсан эмнэлгүүд нь ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнийг стандарт эмчилгээний схем 3-аар 62,75%-д нь, Схем 2-оор 11,0%-д нь, Схем 1-ээр 5,75%-д нь, 16,25%-д нь нянгийн эсрэг бэлдмэлийн бусад хувилбараар, 2,5%-д нь хоёрол, 1,75%-д нь дан эмийн эмчилгээг хийсэн нь стандартын дагуу эмчилгээ явагдаж байгааг харууллаа.

зарцуулалтанд (хэрэглээ) үндэслэн уг эмүүдийн жилийн хэрэгцээг нэр төрөл, TOO хэмжээгээр өвчлөлийн прогнозтой уялдуулан тодорхойлох

5. Эмийн хэрэгцээг бодит зарцуулалтаар тооцсон дүнг эмчилгээний стандарттай харьцуулж дугнэлт өгөх. Судалгааны ажлын шинэлэг тал ба ач холбогдол:

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний динамикийг олон жилээр судалж, өвчлөлийн прогнозыг гаргасны үндсэн дээр тэдгээрийн стационарын эмчилгээнд хэрэглэх гол нэр төрлийн эмийн хэрэгцээг тооцон гаргаж, шаардагдах хөрөнгийн хэмжээг тооцоолон эмийг зохистой хэрэглэх, эмийн хангалтыг үндэслэлтэй явуулах боломжийг гаргаж тавьлаа.

Энэ утгаараа Монгол улсынхэмжээнд болон тодорхой бүс нутаг, эмнэлгийн үйлчилгээний хүрээний хүн амын дунд түгээмэл тохиолдох өвчнүүдийн эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмийн хэрэгцээг хэрэглээ, эмчилгээний стандарт, өвчлөлийн прогнозтой уялдуулан тооцож, эмийн хангалт нийлэлтүүдийг үндэслэлтэй хийж, зохистой хэрэглээг бүрдүүлэх суурь судалгааны ажил болж байгаа юм.

Хүн амын дунд түгээмэл тохиолдох өвчний эмчилгээний эмийн хэрэглээ, хэрэгцээний талаас нь сүүлийн үед хэрэглэж буй судалгааны аргуудыг ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэй урьд өмнө хийгдсэн судалгааны ажил хомс байгаад уг сэдэвт судалгааны ажлын шинэлэг талыг харуулж байна.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний стационарын эмчилгээнд хэрэглэгдэх эмэнд шаардагдах хөрөнгийн хэмжээг тооцож, төсвийг оновчтой зарцуулахад баримтлах үндэслэлийг гаргаж тавьлаа.

Шаардлагатай эмийн хэрэгцээг тодорхойлон гаргаснаар эмийг зохистой ашиглах үндэслэлийг гарган тавьж байгаа юм. 2. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй

Судалгааны обьект ба материал:

Монгол улсын хүн амын Эрүүл мэндийн статистикийн нэгдсэн тайлан, УКТЭ, ШКТЭ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн статистикалбаны тайлан, тухайн эмнэлгүүдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт эмчлэгдсэн өвчтөнүүдийн өвчний
түүхийн эмчилгээнд зарцуулсан эмиин түүврийг ашиглан судлаж, тасгийн эрхлэгч, эмч нар болон зөвлөх эмч, эрдэмтдээс тусгайлан боловсруулсан анкетуудаар асуумж судалгаа авлаа. Судалгааны арга:

Судалгааг явуулахдаа интенсив, экстенсив үзүүлэлтүүдийг түүвэрлэх, бүлэглэх, харьцуулах, болосруулалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, баталгаажуулах, график дүрслэлээр шинжилгээ хийх зэрэг статистикийн аргууд, өвчлөлийн тархалтын судалгаа, социологийн асуулга (асуумжийн ба анкетийн арга) фармакоэпидемиологийн болон эмийн хэрэглээг судлах хэрэгцээг тодорхойлох маркетингийн аргуудыгашиглав. 3. Судалгааны үр дун

3.1. Монгол улсын хүн амын өвчлөлийн судалгааны дүн

узу Монгол улсын хүн амын амбулаторийн ба стационарын өвчлөлийг 2000-2004 оны эрүүл мэндийн статистикийн улсын тайлангаас өвчний олон улсын ангиллын дагуу эрхтэн тогтолцооны өвчнүүдийн бүлэглэлийн дүнгээр бодит тоогоор түүвэрлэн авч, 1000 хүн амд ноогдох өвчлөлөөр тооцоолон, их тооны дарааллаар нэгээсэхлэн байр эзлүүлж, эхний таван байрыг эзлэх өвчнүүдийг авч, график дүрслэлээр гаргаж, зураг 1, 2-оор үзүүлэв.

Зураг 1. Монгол улсын хүн амын амбулаторийн өвчлөл (1000 хүн амд)
1 .Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин

2.Хоол    шингээх эрхтний өвчин

3.Шээс    бэлэгсийн тогтолцооны өвчин

4.    Цусны эргэлтийн тогтолцооны өвчин

5.Бэртэл,    хордлого ба бусад гадны шалтгант үр дагавар

Монгол улсын хүн амын амбулаторийн өвчлөлийн эхний таван байрыг амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтний өвчин, шээс бэлэгсийн тогтолцооны өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, бэртэл, хордлого ба бусад гадны шалтгааны үр дагаврын өвчнүүд, тэдгээрийн дотроос хоёрдугаар байрыг хоол шингээх эрхтний өвчин (1000 хүн амд 64.81) эзэлж байна.

Монгол улсын хүн амын стационарын өвчлөлийн эхний таван байрыг амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, шээс бэлэгсийн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтний өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, бэртэл, хордлого ба бусад гадны шалтгаант үр дагаврын өвчпүүд, тэдгээрийн дотроос гуравдугаар байрыг хоол шингээх эрхтний өвчин (1000 хүн амд 27.68) эзэлж байна.

Зураг 2. Монгол улсын хүн амын стационарын өвчлөл (ЮООхүн амд)

■    1 .Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин

■    2.Шээс бэлэгсийн тогтолцооны евчин

■    З.Хоол шингээх эрхтний өвчин

■    4.Цусны эргэлтийн тогтолцооны

I өвчин

■    б.Бэртэл, хордлого ба бусад гадны шалтгаант үр дагавар

Хүн амын амбулаторийн болон стационарын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь болж байгаа тул хоол шингээх эрхтний өвчлөлийн бүтцийг авч судаллаа.

Хоол шингээх эрхтний өвчний дотор дээгүүр байранд орж байсан ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар өвчилсөн хүмүүсийн тоог 2000-2004 оны статистикийн тайлангаар гаргаж 1-р хүснэгтээр харуулав.

Хоол шингээх эрхтний стационарын өвчлөл (Хүснэгт 1)

Монгол улсын хүн амын өвчлөлийн статистикийн 2000-2004 оны тайлангийн судалгааны дүнгээс үзэхэд хоол шингээх эрхтэн тогтолцооны стационарын өвчлөл 1000 хүн амд 27.68 байгаагаас ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар стационарт 11794+21 хүн нэг жилдээ эмчлэгдэх тооцоо гарлаа.

Өвчлөлийн энэхүү үзүүлэлтийг ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар стационарт эмчлэгдэх өвчтөний эмчилгээний эмийн хэрэгцээг тодорхойлоход ашиглав. 3.2. Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгааны үр дүн

Улсын клиникийн төв эмнэлэг (УКТЭ-150), Шастины клиникийн төв эмнэлэг (ШКТЭ-150) болон Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн (100) гастроэнтерологийн тасагт 2004 онд ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар стационарт эмчлэгдсэн 400 евчтөнүүдэд хэрэглэсэн эмийн зарцуулалтыг өөрийн боловсруулсан судалгааны картаар өвчний түүхийн эмийн зарцуулалтаас түүвэрлэн авав.

Ходоод, гэдэсний шархлаатай өвчтөний эмчилгээний үндсэн эмүүд нь хелико нянг устгах гурвалсан эмчилгээ, ходоодны хүчил бууруулах ба хүчил саармагжуулах фермент эмчилгээ, нянгийн үйлчилгээтэй эмүүд болон хордлого тайлах шингэнүүд, ходоодны эд, эсийн үйл ажиллагаа, бодисын солилцоо, салстын нөхөн төлжилтийг сайжруулах витамин эмчилгээний эмүүд байлаа.

Үүний дараа судалгаанд хамрагдсан ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний стационарын эмчилгээний үндсэн эмүүдийн зарцуулалт адилхан байсан учир тэдгээрийн нэгдсэн дүнг эмийн нэр төрөл, тоо хэмжээ, эмээр эмчлэгдсэн хувь, үнийн дүнгээр бодож (1-р хүснэгт)гаргав.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн зарцуулалтын нэгдсэн дүн (Хүснэгт 1)

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн стационарт эмчлэгдсэн 400 өвчтөний 86,0%-нь Амоксациллин, 80,5%-нь Метронидазол, 65,0%-нь Омепразол, 60,0%-нь Алмагель, 24,0%-нь Метоклопрамид, 27,0%-нь Фурадонин, 21,0%-нь Мезимфорте, 18,3%-нь Фамотидин, 11,8%-нь Ношпа 16,3%-нь Ранитидин, 9,5%-нь Сукралфат, 8,5%-нь Кларитромицин, 7,0%-нь Эритромицин, 7,0%-нь Денол, 5,8%-нь Циметидинээр тус тус эмчлэгджээ.

З.З.Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний стационарын эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн хэрэгцээг тодорхойлсон дүн

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний стационарын эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн зарцуулалтыг тооцсон дүнг (2-р хүснэгт) үзүүлэв.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний стационарын эмчилгээний эмийн зарцуулалтын нэгдсэн дүн (Хүснэгт 2)

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон хэлбэрт шилжүүлж, үнийн дүнгээр тооцож шархлаатай 400 өвчтөний стационарын нэгдсэн дүнг(3-р хүснэгт) гаргав. эмчилгээнд шаардлагатай эмийг савлагааны
Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний эмчилгээнд шаардлагатай эмийг савлагааны хэлбэрт шилжүүлж, үнийн дүнгээр тооцсон

нэгдсэн дүн (Хүснэгт 3)

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний эмчилгээнд 28 нэр төрлийн 6570.53 мян/төг-ийн эм шаардлагатай байна. 3.3.1. Эмийнхэрэгцээг өвчлөлийн прогнозод тулгуурлан хэрэглээ буюу зарцуулалтаар тооцох аргаар тодорхойлсон дүн

Эмийн хэрэглээний талаар гастроэнтерологийн нарийн мэргэжлийн 20 эмчээс 2 чиглэлийн: Нэгдэх анкетаар: санал авах эмчийн нарийн мэргэжил, ажилласан жил, эрхэлдэг ажлын үндсэн чиглэл, эрдмийн болон мэргэжлийн зэргийн тодорхойлолтыг, Хоёр
дахь анкетаар: ходоод, гэдэсний архаг үрэвсэл, шархлаа өвчний эмчилгээний үндсэн эмүүдийн нэрийн жагсаалт, уг эмийн тухай эмчийн мэдэц, эмийн эмчилгээний үр дүн (үр дүн ямар, хэрэглэхэд тохиромжтой эсэх, гаж нөлөөлөл, эсрэг заалт, тунгийн тохироо, эмийн хэлбэр, хор холбогдол г.м), эмчилгээнд хэрэглэх (их, байнга, бага г.м) байдал, эмийг хэрэглэхгүй болон бага хэрэглэж байгаа шалтгааны тухай үнэлэмжийг эмч нараас гаргуулан авч, эм тус бүрийн үнэлгээний дүнг гаргаж, статистик боловсруулалт (4-р хүснэгт) хийв.

Эмчилгээнд хэрэглэсэн эмүүдийн талаар эмч нараас үнэлгээ авсан дүн (Хүснэгт 4)

Дараа нь бодит хэрэглээ буюу зарцуулалтын нийт хэмжээг гаргасны үндсэн дээр нэг өвчтөний курс эмчилгээнд хэрэглэсэн эмийн бодит зарцуулалтын дундажийг
томъёогоор тооцож, уг эм бүх өвчтөний эмчилгээнд нэгэн адил хэрэглэгдэхгүй байсан тул эмийн хэрэглээний интенсив коэффициентийг (Хүснэгт 5) тооцож гаргав. Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнөөр стационарт эмчлэгдэж өвчтөнүүдийн эмчилгээнд нэг жилд шаардагдах эмийн хэрэгцээ (Хүснэгт 7)

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчнөөр стационарт нэг жилд эмчлэгдэх 11794+21 өвчтөний эмчилгээнд 28 нэр төрлийн 91386,78 мян/ төг-ийн эм хэрэгцээтэй байна. 4. Судалгааны үр дүнгийн хэлцэмж

Монгол улсын хүн амын өвчлөлийн статистикийн 2000-2004 оны тайлангийн судалгааны дүнгээс үзэхэд хоол шингээх эрхтэн тогтолцооны
өвчлөл амбулаторт бүртгэгдсэнээр 1000 хүн амд 64,81 байгаагаас ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар стационарт 1000 хүн амд 27,68 буюу 11794 хүн нэг жилдээ эмчлэгдэх тооцоо aapnaa(t=18, р<0,017).

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаагаар стационарт эмчлэгдэх өвчтөний хөдлөл зүйг 8-р хүснэгтээр харуулав.

Монгол улсын хүн амын дунд тохиолдох хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүдийн стационарын өвчлөлд ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаа өвчний

хөдлөл зүй (Хүснэгт 8)

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын өвчлөлийн хөдлөл зүйг авч үзэхэд өвчлөл жил дутамд харилцан адилгүй өсч байгаа хэдийч, өвчлөл үндсэндээ нэгэн түвшинд өсөх хандлагатай байгааг харуулж байна.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын өвчлөлийн 2000-2004 оны үзүүлэлтийг хамгийн бага квадратын аргаар тэгшитгэж, график дүрслэлээр харуулбал (Зураг 3,4-еер үзүүлэв) дараах байдалтай байгаа нь уг өвчлөлүүд өсөх хандлагатай байгааг харуулж байгаа юм.

Зураг З.Ходоод, гэдэсний архаг үрэвсэлийн стационарын өвчлөл

Зураг 4. Ходоод, гэдэсний шархлааны стационарын өвчлөл

Дэлхийн өндөр хөгжилтөй орнуудын хүн амын 30-40%, хөгжиж буй орнуудын хүн амын 70%, Монгол улсын насанд хүрсэн хүн амын 74-82%, хүүхдийн 65-100%-нь HP нянгаар халдварлагдсан байна(Б.Нацагдорж, Х.Оюунцэцэг, Г.Отгонсүрэн 2002)гэснийг судалгааны үр дунтэй харьцуулан авч үзэхэд ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны эмчилгээнд хэрэглэсэн эмийн 64,07 хувийг нянгийн эсрэг бэлдмэлүүд байсан нь дээрх судлаачдын судалгааны үр дүнг дахин нотолж байгаа юм (т=1,7).

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны эмчилгээний үндсэн эмүүд нь хелико пилорийн нянг устгах гурвалсан эмчилгээ, ходоодны хүчил бууруулах ба хүчил саармагжуулах фермент эмчилгээ, нянгийн үйлчилгээтэй эмүүд болон хордлого тайлах шингэнүүд, ходоодны эд, эсийн үйл ажиллагаа, бодисын солилцоо, салстын нөхөн төлжилтийг сайжруулах витамин эмчилгээний эмүүд байлаа.

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн стационарт эмчлэгдсэн 400 өвчтөний 86,0%-нь Амоксациллин, 80,5%-нь Метронидазол, 65,0%-нь Омепразол, 60,0%-нь Алмагель, 24,0%-нь Метоклопрамид, 27,0%-нь Фурадонин, 21,0%-нь Мезимфорте, 18,3%-нь Фамотидин, 17,8%-нь Ношпа 16,3%-нь Ранитидин, 9,5%-нь Сукралфат, 8,5%-нь Кларитромицин, 7,0%-нь Эритромицин, 7,0%-нь Денол, 5,8%-нь Циметидинээр тус тус эмчлэгджээ.

Ходоод, гэдэсний архаг үрэвсэл болон шархлаатай 400 өвчтөний эмчилгээнд 6570,53 мян/төг-ийн эм хэрэглэсэн байна.

Ходоод гэдэсний архаг үрэвсэл болон шархлааны стационарын эмчилгээний эмийн хэрэглээний дотоод бүтцийг гурвал, дөрвөл, хоёрол эмийн хослол ба дан эмийн эмчилгээний схем, Монгол улсад зонхилон тохиолдох өвчний эмчилгээний стандарттай (2005) харьцуулсан дүнг 28-р хүснэгтээр харуулав.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3030
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК