Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Бөорний хорт хавдрын хэт авиан оношлогооны зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд Т.Нарантуяа
 

 
Абстракт

Хэт авиан шинжилгээ нь беерний хорт хавдрыг оношлох талаар тэргүүлэх шинжилгээний арга болохыг судлаачид тэмдэглэж байна.

Судалгааны зорилго нь: Бид хэт авиан шинжилгээгээр беерний хорт хавдрын байрлал , хэлбэр, хэмжээ, тоо , хил хязгаар, бүтэц , нягтрал, бүрхүүл, шохойжилт, хавдар беерний зэргэлдээх эдэд дамжсан зэргийг тогтоож , бөөрний хорт хавдрын үндсэн ба туслах хэт авиан шинж тэмдэгүүдийг тогтоох зорилго тавьсан юм.

Судалгааны аргачлал: Бид судалгааны карт боловсруулж, 1993-2001 онуудад П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, ТТАХНЭ-ийн хэт авиан оношлогооны кабинетуудад бөөрний хорт хавдар гэж оношлогдсон 29 өвчтөнд судалгааг Ф.И.Тодуа, Н.С.Никитаев 1991, нарын боловсруулсан аргачлалаар хийсэн. Шинжлүүлнгчдэд клиник , лаборатори, тодосгогч бодистой бөөрний зураг тодорхой хугацаагаар хэвтээ, босоо, байдалд авах, бөөрний судасны тодосгогч бодистой шинжилгээ, рентген компьютернийтомографи, тодосгогч бодистой бөөрний рентген КТГ, бөөрний мэс ажилбар, биопси шинжилгээгээр оношийг баталсан.

Судалгааны үр дүн ба хэлцэмж: Бидний судалгаагаар хавдар 48.3% +-9.4д Бөөрний дээд туйлд 20.7% +- 7.7-д бөерний дунд хэсэгт, 31.0% +- 8.7-д бөөрний доод туйлд байрлаж байна. 80.0% +- 8.1-д зөв биш хэлбэрийн , 89.7% +- 5.7-д хил хязгаар тэгш бус , 93.1% +-4.8-д хил хязгаар тод бус, 82.8% +- 7.1-д хавдрын бүтэц нэгтөрлийн бус, 65.5% +- 8.9-д хавдрын нягтрал бөерний нягтралаас ихэссэн, 55.2% +- 9.3-д хавдрын хэмжээ 4-59 см байгаа
шинжүүд давамгайлж / Р<0.05-0.001/ илэрч байна. Бөөрний хорт хавдрын бүтэц нэг төрлийн бус байгаа нь R.John, M.D.Naaga, J.Palph, B.D.Alfidi 1983, В.Н.Демидов, Ю.А.Питель, А.В.Амосов 1987, E.William, M.D.Torres 1990, Р.И.Габуния, Е.К.Колесникова 1995 нарын дүгнэлттэй байна. 10.3% +- 5.7-д бөөрний хавдар фасцийд ба доод хөндийн венд дамжсан, 17.2% +- 7.1-д бөөрний үүдэвч өргөссөн, 72,4% +- 8.5-д бөөрний үүдэвчийн хэлбэр дүрс алдагдсан шинж тэмдэгүүд илэрч байна. Бид өөрсдийн судалгаанд үндэслэн бөөрний хорт хавдрын хэт авиан шинж тэмдэгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан.

Дүгнэлт

1.    Бөөрний хорт хавдрын хэт авиан үндсэн шинж нь хавдрын хэлбэр зөв биш, хил хязгаар тод-тэгш бус, бүтэц нэг төрлийн бус , нягтрал бөөрний цуллагийн нягтралаас давсан болохыг тогтоов .

2.    Бөөрний хорт хавдрыг хэт авиан шинжилгээгээр оношлох асуудлыг зөв шийдвэрлэсэнээр эмчилгээний асуудлыг цаг алдахгүй зөв шийдвэрлэхэд ач холбогдлоо өгч байна.

3.    Цаашид манай улсын нөхцөлд олонтоо тохиолддог бөөрний голомтот өөрчлөлтүүдийн хэт авиан шинж' тэмдгүүдийг нарийвчлан судлах нь тулгамдсан асуудал болон тавигдаж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 658
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК