Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хэт авиан оношлогооны кабинетын түүх
( Товч мэдээлэл )

Д.Цэцэгээ
 

 
Абстракт

Ховд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгийн хэт авиан оношлогооны кабинет анх 1987 оны сүүлчээр мэргэжлийн нэг мх эмчтэй "Hitachi EUB-305" гэдэг суурин эхо аппараттайгаар хэт авиан оншлогооны үйлчилгээг баруун хязгаар нутгийн хөдөлмөрчдөд үзүүлж эхэлсэн юм. Энэ үед Ховд аймгийн ард түмэн төдийгүй Увс , Баян-өлгий, Завхан, Говь-алтай зэрэг ойролцоох аймгийн хүмүүс ирж үйлчлүүлж байсан.

Анхы эмч нь О.Самбуу 1989-90 онд мэргэжил дээшлүүлэх курс хийж 1995 он хүртэл тасралтгүй эхо-*гийн эмчээр ажилласан . 1995 оны 12-р сараас их эмч Д.Цэцгээ одоо хүртэл ажиллаж байна.

Одоо Ховд аймгийн хэт авиан оношлогооны кабинет нь :

1.Hitachi    EUB- 305 Япон /14 жил ажиллсан/

2.Digital    color - Солонгос

3.Toshiba    - Япон

зэрэг 3 суурин 1"Hitachi EUB-200" маркийн зөөврийн аппараттай оношлогоо үйлчилгээний ажлаа явуулж байна.

Энэ хугацаанд давхадсан тоогоор 197616 хүнд оношлогоо үйлчилгээ хийлээ.

Оношлогоо    хийсэн    дээрх

тохиолдолуудаас заримыг нь дурьдвал :

•    Цөний хүүдийн чулуутай 1159

•    Элэгний хавдартай    144

•    Элэгний бэтэгэй    25

•    Элэгний уйланхайтай    26

•    Элэгний абсцесстай    4

•    Элэгний гемангмона    2

•    Нойр булчирхайн архагхурц үрэвсэлтэй    201

•    Нойр булчирхайн хавдартай 3

•    Бөөр давсагны чулуутай 30

•    Бөөрний уйланхай    80

•    Бөөрний хавдартай    5

•    Давсагний хавдартай    4
•    Ургийн аномали    3

•    Умайнхавдартай    188 зэрэг тохиолдолуудыг оношлон илрүүлж зохих эмч эмнэлэгт нь илгээж байсан. Үүнээс өер илрүүлж оношлосон олон төрлийн эмгэг байдлууд бий.

Сонирхолтой тохиолдолуудаас дурьдвал 1. 1989 онд Мөнххайрхан сумаас ирсэн өвчтөн Ц-58 настай эмэгтэй ирж шинжлүүлэхэд элэг нь нилэнхүйдээ бүх элэгний талбайг хамарсан эхопегатив , нимгэн ханатай диаметр нь 0.5-0.6 мм хэмжээтэй олон цэврүү шигүү байрласан харагдана. Үүнийг "Непаразитарные множественные кисты печени" онош тавьж УКТЭ-д явуулсан."Альвеококкоз печени" оноштой буцаж ирсэн байсан.

2.    Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Я. 56 насгай .эрэгтэй. Мөн элэгэндээ элэгний талбайг нилэнхүйд нь хамарсан олон тооны экопозитивн үүсгэвэр маягийн зүйл харагдсаныг УБ хотын Хавдар судлалын тевд явуулсан. Тэндээс мөн сонин тохиолдол байна гэж буцаж ирсэн.

3.    1996 онд Жаргалант сумын иргэн Э-н ураг хэвлийн хөндийд дүүрэн асциттай гажигхөгжилтэй байсан.

4.    1999 онд Дуут сумаас ирсэн их Д-н ураг толгойны ясгүй гажиг хөгжилтэй байсныг оношилж байсан.

5.    Үенч сумаас ирсэн эх Б-нь 38-39 нед бер мөн хэвлийн хөндийд-умайтай зэрэгцэн маш том хэмжээний уйланхайтай зэрэг сонирхолтой тохиолдолууд гарч байсан.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 164
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК