Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Зүүнхараа барилга, орон сууцны нэгдүгээр ангийн ажилчдын дунд хийсэн хөдөлмөрийн чадвар түр алдалтын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Дашзэвэг
 

 
Абстракт

Судалгааны зорилго:

Зүүнхараа барилга, орон сууцны (БОС) 1-р ангийн ажилчдын 200-2004 оны хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийх цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахад оршино.

Судалгааны зорилт:

Зорилгоо хангахын тулд хэрэгжүүлэх зорилдууд

1.    Онолын хэсэг /БОС - ны 1-р ангийн товч танилцуулга/

2.    2000-2004 оны ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалт (ХЧТА) өвчлөлийг мэргэжил.нас хүйс , өвчлөлөр нь ангилж түүвэрлэх.

3.    Судалгаанд БОС-ны 1-р ангийн ХЧТА —н өвчлөлөр байдалд дүн шинжилгээ хийх

4.    Цаашид авах арга хэмжээг боловсруулж зөвлөмж гаргах

Нэг: Онолын хэсэг Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь нэг талаас үйлдвэрийн технологи техниктэй холбоотой боловч нөгөө талаас үйлдвэрийг явуулан ажиллах
хүчин, ажилчдын эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.

ТЗ-ын үйл ажиллагааны нэг хэсэгт БОС-н 1-р анги хамрагдаж байдаг УБТЗ ын БОС 1 анги ни 1951 онд 7 ажилчинтай байгуулагдсан 1960 онд 7 бригад бОажилчинтай биеэ даасан аж ахуй нэгжийн баланстай байгууллага болж ажиллаж эхэлсэн. БОС 1 анги нь нийт 264 ажилчидтай үүнээс зүүнхараа төвд 134, шугам замд 150 ажилчидтай үүнээс дээд боловсоролтой 16, тусгай дунд 18 хүн ажиллаж байна. Хоёр: Судалгааны аргачилал

1.    2000-2004 оны ХЧТА өвчлөлийг анхан шатны тооцооны маягт /эмнэлгийн хуудас/ -с түүн хуулбарлах аргыг ашиглан түүвэрлэсэн

2.    Судалгааны жилүүдэд ажилласан ажилчдын ангилалыг мэргэжлээр нь гурав ангилсан үүнд:

А. Инжеиер, техникийн ажилчид . Сантехникийн ажилчид . Бусад ажилчид
 

Б. Насаар 4 бүлэгт хуваасан 15-25нас , 26-35нас , 36-45нас , 46-с дээш насныхан В. Бусад албан нэгжийн байгууллагатай харьцуулан гаргасан Зүүнхараа ТЗ-ын БОС-ны 1-р ангийн 2000-2004 оны өвчнөөр өвчилсөн ажилчдын тооцоо

ХЧТА ын өвчлөл
2004 онд 93 тохиолдол 1055 хоног болж сүүлийн 2 жилд тохиолдол хоног өсч байгаа нь богино хугацаанд олон дахин өвдөх явдал нэмэгдэж байна. ХЧТА өвчлөл 1,2-р улиралд бусад улирлаас 2-15 тохиолдлоор их байна, 3, 5, 9, 10-р саруудад өвчлөл их байна. Судалгааны жилүүдийн дундажаар 100 ажилчин тутамд ХЧТА өвчлөлөөр эхний байруудыг эзэлж байгаа өвчнүүдийг жагсаавал
1.    Шээс бэлгийн тогтолцооны өвчин 13.8/149.5
2.    Мэдрэлийн тогтолцооны евчин 8.3/79.7
3.    Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 7.3/93.3
4.    Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 7.04/64.28
5.    Амьсгалын тогтолцооны өвчин 5.9/57.1 тус бүр байна
ХЧТА өвчлөлийн мэргэжлээр байр эзлүүлбэл: /100-д/
1.    Бусад ажилчид 29.7/340.9
2.    Сантехникийн ажилчид 13.2/ 130.8
3.    Инженер, техникийн ажилчид 6.9/82.9 тус бүр орж байна

ХЧТА өвчлөлийг насны ангиллаар авч үзхэд:

1.18-25нас:

I    байр Шээс бэлгийн тогтолцооны өвчин11/116
II    байр Амьсгалын тогтолцооны өвчин 10/95
III    байр Мэдрэлийн тогтолцооны өвчин 4/35
2.    26-35нас:
I    байр Шээс бэлгийн тогтолцооны өвчин 30/298
II    байр Амьсгалын тогтолцооны өвчин 13/133
III    байр Мэдрэлийн тогтолцооны өвчин 12/105
3.    36-45нэс
I    байр Шээс бэлгийн тогтолцооны өвчин 24/265
II    байр Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 21/17
III    байр Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 14/178
4.    46-с дээш
I    байр Шээс бэлгийн тогтолцооны ӨВЧИН11/11
II    байр Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10/95
III    байр Мэдрэлийн тогтолцооны өвчин 4/35

Дүгнэлт
1.Судалгааны    жилүүдэд ажилчид 275 удаа өвдөснөөс 27.6% -г давтан өвчлөгсөд эзэлж байна.
2.    Сүүлийн 5 жилд жил бүр нийт ажилчдын 20.7-23.7% нь өвдсөн байна.
3.ХЧТА    өвчлөлөөр эхний байруудад ° % Шээс бэлгийн тогтолцооны өвчин 13.8/149.5 °% Мэдэрлийн тогтолцооны өвчин 8.3/79.7 °% Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 7.3/93.3 °% Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 7.04/64.28 °% Амьсгалын тогтолцооны евчин 5.9/57.1 эхний 5-н байр эзэлж байна. Сүүлийн жилүүдэд мэдрэлийН; тогтолцооны өвчин, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин ихсэх хандлагатай байна.
1.    ХЧТА өвчлөл эхний жилүүдээс 2004 онд 93 тохиолдол 1055 хоног болж эрс өссөн байна.
2.    Мэргэжлээр 1-рбайранд бусад ажилчид , 2-р байранд сантехник, 3-рбайранд инженер техникийн ажилчид оржбайна. Мэргэжпээр өвчлөлийн бүтцийг авч үзвэл

Инженер техникийн ажилчид:
•    Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 11/137
•    Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10/102 хоногоор 1,2-р байр эзэлж байхад

Сантехникийн ажилчид:
•    Шээс бэлгийн тогтолцооны өвчин 22/240
•    Амьсгалын тогтолцооны өвчин 17/ 156 хоногоор эхний байрыг эзэлж байхад

Бусад ажилчид
•    Шээс бэлгийн тогтолцооны өвчин 61/642
•    Мэдрэлийн тогтолцооны өвчин 40/401 тустус 1,2-р байр эзлэж байна.
3.    ХЧТАөвчлөл 3,5,9,10-р саруудад болон 1,2-рулиралд өвчлөл өндөр байна.
4.    Насны ангиллаар авч үзвэл 46 наснаас дээш их байна.
5.    ХЧТАөвчлөл дундажаар 100 ажилтан тутамд 54.0 тохиолдол 579.3 хоног байна.
6.    Нэг тохиолдлын үргэлжлэх хугацаа 2004 онд 11.3 болж эрс өссөн байна
7.    Зүүнхараа зангилааны бусад албан нэгжүүдийн өвчлөлтэй БОС 1 ангийн ечлөлийгхарьцуулж үзхэд байнга 3-р байранд орж байна.
8.    Ойролцоох үйлдвэр үйлчилгээний байгууллага болох БОС ны 2-р ангийн өвчлөлтэй харьцуулахад 8.1 тохиолдлоор их бол 133.5 хоногоор бага байгаа нь олон дахин цөөн хоногоор ажиллагсад их өвдөж байгааг харуулж байна.
Цаашид авах арга хэмжээ
1.    ХЧТА өвчлөлөөр болон нэг тохиолдолд үргэлжлэх хугацааны үзүүлэлт 2004 онд өмнөх жилүүдээс эрс өссөн байдалд дүн шинжилгээ хийж ХЧТА-г бууруулах аргахэмжээ авах шаардлагатай байна.
2.    Ажилчдын өвчлөлийн байдалд дүгнэлт хийхэд бага хоногоор олон дахин өвдөж байгаа төдийгүй ажилчдын 27.6% нь давтан өвдөж байгаа тул эрүүлжүүлэх арга хэмжээ авах шaapдлaгafaй
3.    Шээс мэдрэлийн тогтолцоо, хоол шингээх эрхтэн , цусны ЭрГЭЛТИЙНТОГГОЛЦООНЫ өвчиних
байгаа учраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ сувилгааны талаар анхны мэдэгдхүүн олгох сургалт явуулах
4.    Инженер техникийн ажилчдийн дунд Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин давамгайлж байгаад дүгнэлт хийж стрессгүй, хөдөлгөөний хомсдлыг арилгах арга хэмжээ авах ажил зохион байгуулах, хоолны нэр төрлийг олшруулах илчлэгийг нэмэгдүүлэн зохистой хоолоор хооллоход анхаарах хэрэгтэй байна.
5.    Сантехникийн ажилчид болон бусад ажилчид шээс бэлгэсийн гогтолцооны өвчин, мэдрэлийн тогтолцооны өвчин, амьсгалын өвчин давамгайлж байгаад дүн шинжилгээ хийж ХЧТА -г хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулан судлах , ажил амралтын горимыг зөв зохион байгуулах , шаардлагатайг анхаарч ажиллах хэрэгтэй байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК