Элэгний циррозийн хгндрэлийн тулгамдсан асуудлуудын нэг бол үүдэн тогтолцооны даралт ихэссэний улмаас улаан хоолой, ходоодны хураагуур судас өргесөн тэлэх, түүнээс цус алдан нас барах тохиолдол юм. Нэн ялангуяа эмчилгээний асуудал гүйцэд шийдэгдэж чадаагүй өнөө Үед анхаарал татсан асуудал хэвээр байна.
Элэгний циррозийн ээнэгшлийн 30%, ээнэгшил алдагдсан үеийн 60 %-д улаан хоолой, ходоодны хураагуур судас өргөсч цус алддаг байна.
Чайлд-Пью-ийн ангиллаар "А" бүлгийн 5%, "В" бүлгийн 18%, "С" бүлгийн 68% цусалдан нас барж байна.
ШКТЭ-ийн ЭлэгСудлалын төвд 1999-2003 онд 4666 эмчлүүлэгсэд хэвтэн эмчлүүлсний 925 нь буюу 19,6% нь элэгний цирроз оношоор эмчлэгдсэн бөгөөд элэгний циррозоор эмчлүүлэгсдийн TOO жил бүр мэдэгдэхүйц нэмэгдэж байна.
Элэгний цирроз өвчнөөр нас барсан байдлыг Улаанбаатар хотын эмнэлгүүдийн тохиолдлоор авч үзэхэд 41,3% нь элэгний дутмагшлаас, 58,6% улаан хоолой, ходоодны хураагуур судаснаас цус алдан нас баржээ. Ходоод 12 хуруу гэдэсний шарх, элэгний циррозийн үед улаан хоолойн өргөссөн хураагуур судаснаас цус алдалтыг эмчлэх асуудал гастроэнтерологийн салбарын гол асуудлуудын нэг юм.
. • Хурц цус алдалтын үед шаардлагатай арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй болдог ба үүнд дурангийн ажилбарууд, мэс ажилбар, цус тогтоох эмчилгээ, дааврын эмчилгээнүүд ордог.
Дааврын эмчилгээнд соматостатин дааврын бэлдмэл орно. найрлага
• Сандостатин - гипоталамусын даавар
• Октреотид - нийлэгжүүлэлтээр гаргаж авсан даавар юм.
үйлчлэл
Гастрин, ходоодны хүчил, лепсин, холецистокинин, цөс, пептидийн шүүрлийг багасгана. Хоол боловсруулах замын судаснуудын гилгэр булчингийн чангаралтыг нэмэгдүүлснээр артериол венулыг нарийсган дотор эрхтэний цусан хангамжийг бууруулах замаар үүдэн тогтолцооны даралт бууруулна.
• Судастэлэгч глюкагоныг дарангуйлна Фармакокинетик
Цусан дахь дээд тун арьсан дор хийсний дараа цусанд 30', судсаар хийж дуусч байх үедээ дээд тундаа хүрнэ. 24 цаг болоод аажим буурч эхлэн 3-4 долоо хоног үйлчилгээгээ хадгална.
Сийвэнгийн уурагтай 65 хувь холбогдоно. Хагас задралын хугацаа сандостатин - 100 мин, октреотид 120 мин бөгөөд 32 % нь шээсээр үлдсэн нь өтгөнөөр ялгарна. Заалт
1. Ходоод, дээд гэдэсний шархны цус алдалт
2. Элэгний циррозийн үед улаан хоолой, ходоодны өргөссөн хураагуур судаснаас хурц цус алдах, урьдчилан сэргийлэх
3. Хэвлийн хөндийд хийгдэх мэс ажилбарын үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх
4. Цөс нойр булчирхайн хагалгаа, гэдэсний свищүүд, панкреонекроз
Эсрзгзаалт
1. Тухайн эмийн бодисд хэт мэдрэг, жирэмслэлтийн эхний сарууд, хөхөөр хооллож байгаа үе, эпилепси
2. Цөсний чулуутай, чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө
1. Бижийн хам шинж: Хэхрүүлэх, бөөлжих, гүйлгэлт, гэдэсдүүрэх, хэвлийгээр өвдөх, гэдэсний хоол шимэгдэлт буурах, чулуу үүсэх
2. Зүрх судасны тогтолцооны талаас брадикарди /50/, тахикарди /100/ үүсч болно. Зүрхний цус тасалдах өвчин, артерийн даралт ихдэх өвчин, зүрхний хэм алдагдалтай хүмүүст болгоомжтой хийнэ.
3. Эмчилгээ эхлэх үед инсулин гликоген дарангуйлагдсанаар гипергликеми, гипоглликеми үүсч болно
4. Удаан хугацаагаар хэрэглэвэл харшлын урвал егч болно
Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл
Циклоспорин, циметидины шимэгдэлт буурна. Сахар бууруулах эмийн тунг тохируулах шаардлагатай. Золлингер - Эллисоны хам шинжийн үед дангаар нь болон Н2 хориглогч, протоны саатуулагчтай хавсарч хэрэглэн ходоодны давсны хүчлийн ялгаралтыг бууруулна.
Тун
1. Нойр булчирхайн эмгэгийн үед арьсан дор 100 мг - аар 8 цагаар 7 хоног тарина.
2. Үүдэн тогтолцооны даралт бууруулах зорилгоор 25 мкг/цаг тунгаар 200 мл 0.9%-ийн NaCI-ийн уусмалд хийн судсаар тарина. Судалгааны зорилго
Сандостатинийг үүдэн тогтолцооны даралт бууруулах, улаан хоолой, ходоодны хураагуур судаснаас цус алдалтын үед эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж үр дүнг тооцох Судалгааны арга зуй
Судалгаанд ШКТЭ-ийн элэг судлалын тйвд 2005 оны 1 сараас 12 сарын хооронд хэвтэн эмчлүүлж байсан элэгний цирроз оноштой 61 өвчтөнийг хамруулав. Уг өвчтнүүдээс асуумж, үзлэг, хэт авиан болон уян дурангийн шинжилгээний эх үүсвэрүүдийн мэдээллийг цуглуулж, өгөгдлүүдийг компьютерийн SPSS 10,0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Өвчтөнүүдийг суурь эмчилгээтзй хавсран сандостатин хэрэглэсэн үндсэн бүлэг, зэвхөн суурь эмчилгээ хийсэн хяналтын бүлэг гэж 2 бүлэг болгон хуваасан.
Уг 2 бүлэгт эмчилгээний емне ба дараа үзлэг, шинжилгээ хийж, эмчилгээний үр дүнг харьцууллаа.
200 мл 0;9%-ийн натри хлоридийн уусмалд 0,05 мг сандостатин / октреотид/ хийн минутанд 4-8 дусахаар тооцоолон судсаар өдөр дараалан нийт 5 хоног хэрэглэсэн.
Н.Ц 60 настай .эм
• 2005.04.22
ГДФС-д: Улаан хоолойн венийн судас дунд доод хэсгээр 4 баганаар өргөссөн 0.7-1.0 см диаметртэй 2 нь зангилаа үүсгэж чинэрсэн салст гэмтэмтгий улайлт шалбархай үүссэн.
• 2005.05.02
ГДФС-д: Улаан хоолойн вен 4 баганаар өргөссөн/0,4 0,5 0,6 0,71-см диаметртэй чинэрэлттэй судас 1 Үлдсэн. Бусад судасны чинэрэлт буурч судасны диаметр нарийссан судасны хана ба салстанд байсан улайлтууд эрс багассан Субкардийн ар, ходоодны ёроолд 1 багана судас өргөсч чинэрсэн, тахиралдсан хагарч шалбарсан цус алдсан мөр тогтсон, гематин тав тогтсон байна.Ходоодонд дүүрэн шинэ болон хуучин цустай.
Субкардийн арын хагарсан судасны чинэрэлт буурч хагарсан хэсгийн салстын гэмтэл эдгэрч улаан сорви үүссэн. Ходоодны ероолын судасны чинэрэлт арилсан байна. енийн судас 4 багана өргөссөн чинэрэлттэй, ходоодны ёроолын судас хагарч цус алдсан. Сандостатин эмчилгээг анх хэрэглэсэн. өвчтөн Ц. 78/эм
Б.Н 30 н.эр
• 2005.05.15
• ГДФС-д: Улаан хоолойн венийн судас дунд, доод хэсгээр 4 багана судас өргөссөн чинэрэлт ихтэй диаметр нь 1.0 см коллатерал ихтэй, судасны ханын үрэвсэл, болон улаан толбууд ихтэй
• УЗИ-д V.portae 1.3 cm
V Lenalis 1.4 cm ДэлҮҮ 13,5 cm
• 2005.06.20
ГДФС-д:Улаан хоолойн дунд хэсгийн өргөссөн судас хөхөрч харагдана. Доод хэсгээр өргөссөн судасны диаметр нь урьдахаас багассан 0.3-0.4 см чинэрэлт эрс буурч коллатералууд цөөрсөн .судасны ханын үрэвсэл . Улаан толбууд цөөрсөн байна. Гэхдээ судасны хана нилээд нимгэндүү, улаан хүрэн өнгөтэй, салстийн үрэвсэл бага зэрэг илэрч байна
• УЗИ-д V.portae 0.9 cm
V Lenalis 0.8 cm Дэлүү 12.5 cm
Өвчтөн M.36 н/эр
Б.Х 44 н. эр
• 2005.05.19
ГДФС-д: Улаан хоолойн вен 3 баганаар өргөссөн нэг нь чинэрэлт үүсч эхэлссэн, 0,5 см диаметртэй, бусад судас чинэрэлтгүй, 0,3-0,4 см ходоодны ёроолын судас өргөсөөгүй
• УЗИ-д V.portae 1.2 см V Lenalis 1.3 см
Дэлүү 13.5см
• 2005.05.27
ГДФС-д: Улаан хоолойн судасны чинэрэлт буурсан судсанд Aethoxyse-ог 1%-4.0 тарив. Хүндрэл гараагүй
• УЗИ-д V.portae 0.9 см
Дүгнэлт
Элэгний циррозийн үед хэт авиан шинжилгээгээр дэлүүний хэмжээ, v.portae, v.lienalis-ийн голч, асцитийг тодорхойлох, уян дурангаар хураагуур судасны өргөсөлт, судасны тоо, чинэрэлт зэргийг тогтоох нь үүдэн тогтолцооны даралт, өргессөн судаснаас цус алдалтаас урьдчилан сэргийлэх, оношлох, хянахад чухал ач холбогдолтой байна. Үүдэн тогтолцооны даралт ихэссэн үед сандостатинийг хэрэглэх нь эмчилгээний болон урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй байгааг уг судалгаа харууллаа. Сандостатинийг хэрэглэн хураагуур судасны чинэрэлт, өргөсөлтийн зэргийг бууруулсанаар судас хатаах (склеротерапи) эмчилгээг хийх боломжтой болж байгаа нь уг эмийн бас нэгэн чухал үр дүн юм. Сандостатиний эмчлэх, урьдчилан сэргийлэх өндөр үр дүнг тооцон, Монгол улсын эмийн бүртгэлд оруулах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.
Энэхүү ажилд хамтарч ажилласан акад. 5. Цэрэндаш, ЭСТ-ийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр С. Наранцэцэг, их эмч Г. Улзмаа, Ж. Сансармаа, Уян дурангийн оношлогооны их эмч АУ-ны доктор X. Оюунцэцэг, АУ-ны магистр М. Энх-Өлзий, Хэт авиа оношлогооны их эмч АУ-ны магистр X. Туяа, Ө. Ариунбилэг нарт баярласнаа илэрхийлье.
Дицинон (этамзилат)
Үйлдэл
Цус гоожих хугацааг богиносгох Чемгөнд үүсэх тромбоцитийн тоог олшруулан тэдгээрийн гадагшлах явцыг идэвхжүүлзн, амьдрах хугацааг уртасгах
Эдийн тромбопластиныг идэвхжүүлэх фибриногений хэмжээг бага зэрэг нэмэгдүүлэх
хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгах Фармакокинетик
Венийн судсанд тарихад 5-15 минутын дараа үйлдэл эхлэн 1-2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрч 4-6 цаг үргэлжлэн 24 цагт аажим буурна. Ууж хэрэглэхэд 3 цагийн дараа дээд хэмжээнд хүрнэ. Судсаар тариад 5 минутын дараа 20-30%, 4 цагийн дараа үлдсэн хувь нь бөөрөөр ялгарна. Эмчилгээний дараа эмийн үйлдэл 5-8 хоногт хадгалагдана. Хэрэглэх заалт
Хоол боловсруулах замын хялгасан судасны гэмтлийн шалтгаант бүх төрлийн цусалдалт/шалбархай, шарх, улаан хоолой, ходоодны хураагуур судасны_өргөсөлт/
Хагалгааны болон хагалгааны дараах цус алдалтаас урьдчилан сэргийлэх Чихрийн шижингийн гаралтай жижиг судасны эмзэгшил
Цус тогтоох тогтолцооны судасны хүёин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалсан цусархагшлын хам шинж бүхий цусны өвчнүүд Гаж нөлөө
Бүрэн тогтоогдоогүй. Бижийн хам шинж, толгой өвдөх, толгой эргэх, нүүр халуу оргих шинжүүд илэрч болно. Эсрэгзаалт
Тромбоэмболи, порфири, уг эмийн бэлдмэлд хэт мэдрэг тохиолдол
Бусад эмийн 6oi лстой харилцан уйлчлэл
Бусад эмийн бэлдмэлүүдтэй нэг тариурт хольж болохгүй. Цусны бүлэгнэлт сайжруулдаг эмийн бэлдмэлүүдтэй хавсран эмчилгээнд хэрэглэж болно.