Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Астрафоль бэлдмэлийн хурц хорон чанарын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

О.Болормаа, Б.Оюунбат, Ж.Баярмаа, Ц.Даваасурэн

 
Абстракт

Хүн амыг өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай эмийн бэлдмэлээр хангах асуудал нь эрүүл мэндийн салбарын чухал асуудлын нэг юм. Орчин үед дэлхий нийтийн хандлага нь нийлэг аргаар гарган авсан эмээс илүү ургамал, амьтан, эрдэсийн гаралтай бэлдмэлийг хэрэглэх нь элбэгшсэн байна.

Улаанбаатар хотод 2003 оны шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчний байдлыг 2004 оныхтой харьцуулахад 66.39%-иар ихэссэн байна [1],

Манай оронд 2070 гаруй дэд ургамал ургадагаас 600 гаруйг нь ардын уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээнд хэрэглэж байна [2]. Пагдгар бадаан (Bergenia crassifoli L.Fritsch)-bir уламжлалт анагаах ухаанд амьсгалын замын хурц болон архаг үрэвсэл, үе мөчний эмгэг, ханиад, ларингит болон амны хөндийн үрэвсэлт өвчинд хэрэглэдэг ажээ [3,4,5],

Пагдгар бадааны химийн бүрэлдэхүүнд фенолт нэгдлүүд голлох ба үндэслэг ишинд пирогаллын бүлгийн аргаах бодис 15-25%, изокумарин -бергенин, цардуул агуулахын зэрэгцээ навчинд нь аргаах бодис 10-23%, арбутин 13-22% тус тус агуулдаг нь тогтоогдсон байна [6,7,8],
Монгол хунчир (Astragalus mongolicus Випде)-ыг ардын эмнэлэгт халууныг арилгах, цусыг зогсоох, шархыг анагаах, шархны нөхөн төлжилтийг идэвхжүүлэх чадалтай. Хунчирын үндэсийг сульдаж ядрах, цус алдах, цул эрхтэний болон амны гэмтэл, хавдсан шарх зэргийг анагаахад хэрэглэж байжээ. Монгол хунчирын үндэсийг янз бүрийн шалтгаант хавангийн үед шээс хөөх зорилгоор хэрэглэхээс гадна зүрх судасны өвчин, уушигны хатгалгаа, хурц, архаг гуурсан хоолойн үрэвсэл, шамбарамын үед идээшмэл чанамалаар хэрэглэдэг байсан[9,10,11 ] .

Монгол хунчирын ургамлын газрын дээд хэсэгт кумарин, аргаах бодис, сапонин,    2,3-гидрокси-7,4-

диметоксифлавон,    3-

гидроксиформонетин, астрагалозид 1-6 зэрэголон нэгдэл агуулдагийгтоггоожээ.

Цаашид "Астрафоль" бэлдмэлийн фармакологийн судалгааг хийж шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчний үед ургамлын гаралтай бэлдмэл хийхэд оршино.

Зорилго: "Астрафоль" бэлдмэлийн хурц хорон чанарыг тодорхойлно. Зорилт: 1. Пагдгар бадааны 1:10 харьцаатай хандны хурц хорон чанарыг тогтоох
 

2.    Монгол хунчирын 1:10 харьцаатай хандны хурц хорон чанарыг тогтоох

3.    Астрафолийн бэлдмэлийн 1:1 харьцаатай бэлдмэлийн хурц хорон чанарыг тогтооход оршино. Материал ба арга зүй:

1.    Пагдгар бадааны хурц хорон чанар (LD50)-bir тодорхойлохдоо 1:10 харьцаатай хандыг фармакопейн дагуу бэлтгэж 20.030.0 гр жинтэй 20 цагаан хулганад В.Б.Прозоровскийн (1978) [12] хурдавчилсан    аргаар тодорхойлов. Ингэхдээ Пагдгар бадааны хандыг цагаан хулганы сүүлний хураагуур судсаар тарих аргыг хэрэглэж цагаан хулганы үхэлд үл хүргэх хамгийн тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харж хандны хурц хорон чанарыг К.К.Сидоровын (1973) [13] ангилалаар тогтоов.

2.    Монгол хунчирын хурц хорон чанар (Ш50)-ыг тодорхойлохдоо 1:10 харьцаатай хандыг фармакопейн дагуу бэлтгэж 20.030.0 гр жинтэй 20 цагаан хулганад В.Б.Прозоровскийн (1978) [8] хурдавчилсан    аргаар тодорхойлов. Ингэхдээ Монгол хунчирын хандыг цагаан хулганы сүүлний хураагуур судсаар тарих аргыг хэрэглэж цагаан хулганы үхэлд үл хүргэх хамгийн тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харж хандны хурц хорон чанарыг К.К.Сидоровын (1973) [13] ангилалаар тогтоов

3.    "Астрафоль" бэлдмэлийн хурц хорон чанар (D50)-bir тодорхойлохдоо 1:1 харьцаатай бэлдмэлийг фармакопейн дагуу бэлтгэж 20.0-30.0 гр жинтэй 20 цагаан    хулганад В.Б.Прозоровскийн (1978) [12] хурдавчилсан аргаар тодорхойлов. Ингэхдээ "Астрафоль" бэлдмэлийг цагаан хулганы сүүлний хураагуур
судсаар тарих аргыг хэрэглэж цагаан хулганы үхэлд үл хүргэх хамгийн тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харж бэлдмэлийн хурц хорон чанарыг К.К.Сидоровын (1973) [13] ангилалаар тогтоов.

Судалгааны ур дун:

1.    Пагдгар бадаан 1:10 харьцаатай хандны цагаан хулганыг үхэлд үл хүргэх хамгийн бага тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харахад 0111 утга буюу 0,3-ын огтлолцол болох 6,82 (4,610,1) гэсэн тунд тохирч байлаа. Пагдгар бадаан 1:10 харьцаатай хандны үхлийн тун LD50 =6,82 гр/кг байна.

2.    Монгол хунчирын 1:10 харьцаатай хандны цагаан хулганыг үхэлд үл хүргэх хамгийн бага тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харахад 0111 утга буюу 1,0-ын огтлолцол болох 1,7 (1,22,5) гэсэн тунд тохирч байлаа. Монгол хунчирын 1:10 харьцаатай хандны үхлийн тун LD50 =1,7 гр/кг байна.

3.    Астрафолийн 1:1 харьцаатай бэлдмэлийн цагаан хулганыг үхэлд үл хүргэх хамгийн бага тунг В.Б.Прозоровскийн хүснэгтээс утгыг нь харахад 0111 утга буюу 0,5-ын огтлолцол болох 8,6 (5,812,7) гэсэн тунд тохирч байлаа. Астрофолийн 1:1 харьцаатай бэлдмэлийн үхлийн тун LD50 =8,6 гр/кг байна.

Хэлцэмж: Бидний судалгаагаар Монгол хунчирын 1:10 харьцаатай хандын хурц хорон чанар К.К.Сидоровын ангилалаар хортой байхад Пагдгар бадааны ханд болон "Астрафоль" бэлдмэл нь хоруу чанар багатайг нь тогтоогдлоо. Иймд цаашид шүдний тулгуур эдийн үрэвслийн үед уг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад гаж үйлдэл, архаг хордлого үүсэх идэвх багатай байж болохыг харуулж байна.

Дугнэлт:

1.    Пагдгар бадааны 1:10 харьцаатай хандны хурц хорон чанар LD50= 6,82 гр/кг байна.

2.    Монгол хунчирын 1:10 харьцаатай хандны хурц хорон чанар LD50 =1,7 гр/кг байна.

3.    Астрафолийн 1:1 харцаатай бэлдмэлийн хурц хорон чанар LD50 =8,6 гр/кг байна. Астрафоль бэлдмэл нь хоруу чанар багатай, удаан хугацаагаар хэрэглэхэд хуримтлал үүсэх, гаж нөлөө багатай болох нь батлагдлаа.

Resume: 1. LD50 Bergenia Crassifoli used in 1:10 is 6.82g/kg. Therefore acute toxicity is very low. 2. LD50 Astragalus mongolicus used 1:10 is 1,7g/kg. Therefore acute toxicity is hi

3. LD50 Astrafol used in 1:1 is 8,6g/ kg. Therefore acute toxicity is very low. Continues use of it doesn't have any toxic effects.

вешеств. Москеа, 1973,
 

Ном зүй

1.Эрүүл Мэндийн Статистикийн үзүүлэлт , 2004, УБ, №106-107
2.Хайдав Ц., Меньшикова Т.А., Лекарственныерастения в Монгольской медицине, УБ: 1978, с. 98-99
3.Володя Ц., Ургамлын гаралтай бэлдмэлүүдийн гастропротектор үйлдэл, Мал эмнэлэгийн шинжлэх ухааны докторын зэрэг горилон туурвисан бүтээлийн хураангуй. ХААИС, УБ, 2002
4.Гаадулам С., Эрдэнэцэцэг Г., Бадаан мэхээрийн шахмал эмийн технологийг боловсруулах асуудал. Монголын анагаах ухаан, УБ,2001.2(115) х. 34-35
5.Ламжав Ц., Доржжанцан Д., Цэрэнбалжир Д. Монгол орны эмийн ургамал. УБ., 1971. х. 85.
б.Энхжаргал Д., Пагдгар бадааны фитохимийн судалгаа эм зүйн ухааны магистрын зэрэг горилсон дипломын төсөл, УБ, 1996. х.5-14:31.
7.Эрдэнэцэцэг Г., Гаадулам С., Бадглютамицины шахмал эм гарган авах технологийг боловсруулах асуудал, эм зүй, УБ, 1994. х. 27-28.зориулсан эрдэм шинжилгээний хурлын хураангуй.
8.Эрдэнэцэцэг Г., Уранчимэг А., Мягмар X., Чимгээ Ч., Пагдгар бадааны фармакотехнологи, фармакологийн судалгаа.ДЭМБ-ын 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын хураангуй.
Э.Лигаа У., \"Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор\". Дэд дэвтэр, 1997. х. 213.
Ю.Дүнгэрдорж Д. Изучение флавонойдных соединений некоторых видов рода астрагал (Astragalus L.), пременяемых в народной медицине Монголий. Автореф. дис.канд. фармац.наук.М., 1978. 23с.
11 .Дүнгэрдорж Д. \"Эмийн бодисуудын шинж чанар, шинжилгээний арга\" У.Б.4 989. хууд. 4-15.
12.Прсзсровский В.Б., Демченко Е.М., \"Экслресс - метод определения средней эффективной дозы и ее ошибки \", Журнал \"Фармакология и токсикология\" 1978,с.477-504.
13.Сидоров К.К.\" О классификации токсичности ядов при парентальных способах введения\" токсикология новых промышленних химических вешеств. Москва, 1973, вечн.13. ст. 47-51.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 766
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК