Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Сувилахуйн эмнэл зүйн сургалтын бодлого ба мэргэжилтний эрэлт хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

Л.Авирмэд, Т.Ариунаа, Ц.Содов
 

 
Абстракт

Хүн амын эрүүл мэнд, сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал нэг орны хүрээнээс хальж, дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа нь сувилахуйн сургалтын бодлогыг боловсруулахдаа дэлхий нийтийн хандлага, өөрийн оронд хуримтлуулсан туршлагыг оновчтой хослуулсны үндсэн дээр мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэл,

бодлоготой нягтуялдуулахшаардлагатай юм.

(10)

Мэргэжлийн боловсролд хийх өөрчлөлт шинэчлэлийн гол агуулга нь оюуны чадамжийг дээшлүүлэх, боловсролын чөлөөт тогтолцоог хөгжүүлэн, суралцагчдад онолын гүн бат мэдлэг, мэргэжлийн болон удирдан зохион байгуулах ажлын өндөр ур чадвар эзэмшүүлж, боловсролын хэрэгцээгхангах нь чухал юм. Тухайн шатны мэргэжлийн сургуулийн сургалтын агуулга нь өнөөгийн нийгмийн шаардлага хангаж байгаа эсэх нь бэлтгэн гаргасан мэргэжилтний бодит үйл ажиллагаагаар илэрдэг билээ. Өнөө үед энэ асуудал бүр ч чухал тавигдах боллоо. Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд бэлтгэсэн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд хэрхэн өрсөлдөж чадаж байгаагаар, нөгөө талаас төгсөгчдийн мэдлэг чадварын түвшин дэлхийн түвшинд хирзэрэг очсоноос, бусад орны мэргэжилтний хэмжээнд дөхөж очсон байдал, орчин үеийн техниктехнологийг эзэмшиж буй байдлаас шууд харагдана.(10)
ДЭМБ-аас гишүүн орнуудын Засгийн газарт хандаж сувилах, эх барихын тусламж үйлчилгээг сайжруулах асуудлыг анхааралдаа авч, үйл ажиллагааны чиглэл боловсруулан хэрэгжүүлэхийг уриалж "Сувилах, эх барихын тусламж үйлчилгээг хөгжүүлэх" стратегийн үндсэн чиглэлийг(5) батлан гаргасан.
"Сувилахуйн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн зорилтот хөгжил дэвшилд хүргэх нэн чухал нөөц бөгөөд эрүүл мэндийн тогтолцооны тулгуур багана, өвчлөл ба ядууралд хүргэж буй өвчин эмгэгтэй тэмцэх суурь юм" гэж ДЭМБ -ын Ерөнхий захирал Гро Харлом Брундтланд итгэлдээ дурдсан байна.(5)
Энэ үүднээс манай улсад "Сувилахуйн хөгжлийн бодлогыг" Эрүүл мэндийн сайдын 2005 оны 9-р сарын 14-ний 223 тоот тушаалаар батлан гаргаж дараах зорилтуудыг дэвшүүлсэн:
Сувилахуйн болон мэргэжлийн тусгай тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, Засгийн газар болон иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх
Сувилахуйн болон мэргэжлийн тусгай тусламж үйлчилгээг хувь хүн, гэр бүл, хамт олон, нийгмийн хэрэгцээг үндэслэн НОТОГГ-ООНД тулгуурлан үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлэх
Олон улсын түвшинд нийцэж хөрвөн ажиллах чадавхитай, өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц гүн бат мэдлэг, ур чадвар, эрмэлзлэл бүхий сувилагч, мэргэжилтэнг бэлтгэх
 

Сувилагч, мэргэжилтэн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах, мэргэжлээрээ хөгжин дэвших, ил тод, шударгаар өрсөлдөх бололцоотой, хариуцлага, урамшууллын    тэгш

хуваарилалттай, тогтолцоог бүрдүүлэн ажиллах Эмнэлгийн мэргэжилтний гол ур чадвар нь эмнэл зүйн ур чадвар байдаг бөгөөд энэ нь гардан үйлдэлийн, харилцааны соёл, сэтгэн бодох, бие даан шийдвэр гаргах, хамтран багаар ажиллах чадварт тулгуурладаг.(4> Америкийн анагаах ухааны нийгэмлэгээс мэргэжлийн ур чадварыг хувь хүний болон нийгмийн үйлчилгээ явуулахдаа өдөр тутмын практик үйл ажиллагаандаа гүн бат мэдлэг, харилцааны соёл, мэргэжлийн ур чадвар, гардан үйлдлийг уян хатан болгоомжтой хийх дадал юм гэсэн байдаг.(8) Дэлхий дахинд эмнэл зүйн сургалтанд бага бүлгээр ажиллах, маргаан мэтгэлцээн зохиох, асуудалд суурилсан сургалт явуулах, эмнэл зүйн орчин, стандарт өвчтөнг ашиглах, үе тэнгийнхнийгээ үнэлэх, эссе бичих, бичгийн ажил, гардан үйлдэл зэрэг аргуудыг ергөн хэрэглэж байна.'3-6' Эмнэл зүйн сургалтыг сувилахуйн үндсэн суурь сургалт гэж үздэг. Эрүүл мэндийн өдөр тутмын үйлчилгээнд суурилан явагддагаараа эмнэл зүйн сургалт мэргэжлийн бусад сургалтаас онцлог ялгаатай. (3)

Эмнэл зүйн сургалтыг боловсронгуй болгоход сургалтын хөтөлбөрийн тогтмол болон хувьсах хэсгийн оновчтой харьцаа, сувилахуйн багш нарын мэргэжлийн мэдлэг чадварын өсөлт, заах арга зүй эзэмшсэн байдал, сургалтандаа нийгмийн эрэлт хэрэгцээг тусгасан байдал, тэр дотроо өвчтөн -үйлчлүүлэгч, төгсөгч мэргэжилтэн, багш, оюутан нарын санал бодлыг судлаж тусган, сурах бичгийн агуулга, чанар, дизайн, сургалтын орчин нөхцөл, хангалтын уялдаа холбоог тусгасан сувилахуйн эмнэл зүйн сургалтын бодлогыг хэр зэрэг зөв боловсруулан хэрэглэж байгаагаас ихэд хамаарах юм. Олон талт судалгаа хийхгүйгээр эмнэл зүйн сургалтыг боловсронгуй болгох боломжгүй тул түүний гүйцэтгэлийн хяналтыг оюутан, төгсөгчид, үйлчлүүлэгчид , багш нараар үе үе үнэлүүлж байх нь зайлшгүй шаардлагатай билээ.(7)

Иймээс бид сувилахуйн эмнэл зүйн сургалтыг хэрэгжүүлэгч сувилахуйн сургуулиудын сургалтын төлөвлөгөө ,
хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, хот, хөдөөгийн 3 шатлалын эмнэлэгт ажиллаж буй 811 сувилагч, 1019 өвчтен үйлчлүүлэгч , 211 оюутан, 38 сувилахуйн эмнэл зүйн багш нарыг хамарсан судалгаандаа тулгуурлан бодлого боловсруулагч нарт зориулж явуулсан цуврал судалгааны зарим үр дүнг толилуулж байна. Энэ нь сувилахуйн эмнэл зүйн сургалтыг боловсронгуй болгох их үйлсийн нэг хэсэг бөгөөд эхний ээлжинд уг сургалтын өнөөгийн дүр зургийг гаргахад чиглэж, сувилахуйн тусламж үйлчилгээг ажил олгогч нараас тавьж буй шаардлага, өвчтөн - үйлчлүүлэгчдийн санал хүсэлтэд нийцүүлэхтэй холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэхэд анхаарлаа хандуулав.

Эрүүл мэндийн шинжлэх ухаан, түүний дотор сувилахуйн ухааны ололт хөгжлийн чиг хандлага, төгсөгч мэргэжилтнүүдийн эрэлт, оюутнуудын сонирхол хэрэгцээтэй уялдуулсан чанартай сургалт явуулах нь сувилахуйн эмнэл зүйн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлын нэг. Бидний хэсэгчилсэн судалгаанаас үзвэл оюутан шавь нар, төгсөгч мэргэжилтэн нарын үнэлгээ, санал бодлыг сургалтанд тусгах зайлшгүй хэрэгцээ их байгаагийн зэрэгцээ тэднээс мэдлэг чадвараа практик үйл ажиллагаандаа хэрэглэж дадлагашсан байх нь туйлын чухал (Relly & Oermann 1992 )(7) гэсэн гадаадын судлаачдын саналыг тусгах хэрэгцээ ч бас гарч байна.

Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатлалын эмнэлгүүдийн сувилахуйн үйл ажиллагаа, ажил олгогчийн хэрэгцээ, өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгааг судлан тогтоох нь сувилахуйн тусламж үйлчилгээ эмнэл зүйн сургалтын үр өгөөжийг сайжруулахад нөлөөлөх нэг хүчин зүйл билээ. Судалгааны зорилго:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван шатлалын эмнэлэгт ажиллаж буй сувилахуйн дипломын ба бакалаврын түвшний сургалт дүүргэсэн сувилагч нарын эзэмшсэн эмнэл зүйн мэдлэг, чадвар, ур чадвар нь өнөөгийн ажлын байрны шаардлагатай хэрхэн нийцэж буйг судлан, тэдний эрэлт хэрэгцээг сургалтын бодлого боловсруулахдаа тооцох зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн :

Ш Сувилахуйн мэргэжилтнүүдээр суралцаж байсан оюутан үеийнх нь эмнэл зүйн сургалтын агуулга, технологийг үнэлүүлэх

Ш Сувилахуйн эмнэл зүйн хичээлийн агуулга нь ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийн агуулгатай ямар холбоотой байгаагсудлан тогтоох

Ш Төгсөгчдийн эмнэл зүйн мэдлэг, чадвар, дадал нь өнөөгийн сувилахуйн сургалтын бодлого, үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгааг судлах Ш Эмнэл зүйн сургалтыг улам боловсронгуй болгоход төгсөгчдийн эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг судлах Судалгааны хэрэглэгдэхуүн, арга:

Судалгаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний 1,2,3 шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй 811 сувилагчидаас 18 асуулт бүхий тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу судалгаа авч энгийн санамсаргүй түүврийн аргаар судалгааг явуулан, үр дүн, статистик боловсруулалтыг SPSS-11 программыгашиглан гүйцэтгэлээ ҮРДҮН:

Бидний судалгаанд хамрагдсан нийт хот, хөдөөгийн 811 сувилагчаас дипломын зэрэгтэй сувилагч 78.2% /634/, бакалаврын зэрэгтэй 21.3% I 176/ байлаа .

Эмнэл зүйн хичээлийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь биоанагаахын хичээлүүдийн агуулгатай уялддаг байсан эсэх гэсэн асуултад уялддаг гэж 57.8% /469/, уялдаа бага гэж 41.6% /337/, мэдэхгүй гэж 0.6% / 5/ нь хариулжээ.

Үүнээс гадна эмнэл зүйн сургалтын агуулга нь практик үйл ажиллагаатай нийцэж байгаа эсэхийг 1-р зурагт. Бакалаврын ба дипломын сургалтын түвшний агуулгын ялгааны талаарх мэргэжилтнүүдийн санал бодлыг 2-р зурагт үзүүлэв. 1-рзураг9

Таны суралцах хугацаанд сургалтын ямар хэлбэрүүдийг хамгийн өргөн ашиглаж байсан вэ? гэсэн асуултанд лекц гэж 6.8 %/ 55/, дадлага гэж 3.1% /25/, семинар гэж 2.2% / 18/, бие даалт гэж 3.0% /24/, Дээрх бүгд гэж 28% / 227/, үлдсэн хувь нь бусад хувилбарууд гэж 56.9% / 462/ хариулсан байна.

Таны эмнэл зүйн хичээлээр эзэмшсэн мэдлэгийг ямар аргаар үнэлдэг байсан вэ? гэсэн асуултанд сорил гэж 15.7% /127/, бичгийн ажил гэж 4.1% /33/, ам шалгалт гэж 12.6% /102/, хосолсон арга гэж 26.9% /218/, үлдсэн бусад хувилбаруудыг нь хосолсон хэлбэрээр гэж 40.7% / 331/- ийг хариулсан байна.

Харин таны сувилахуйн эмнэл зүйн хичээлээр эзэмшсэн ур чадварыг шалгалтын ямар аргаар үнэлдэг байсан вэ? гэсэн асуултанд ам шалгалт гэж 6.9% /56/, бичгийн ажил гэж 7.6% / 62/, эмнэл зүйн зорилтот шалгалт гэж 5.4% /44/, гардан үйлдэл 10.2%/ 83/, хосолсон арга гэж 69.7% / 566 / ( үүнийг хариултын давтамжаар нь эрэмбэлэн бичвэл: ам шалгалт, гардан үйлдэл; ам шалгалт, бичгийн ажил, гардан үйлдэл; ам шалгалт, бичгийн ажил; ам шалгалт, эмнэл зүйн зорилтот шалгалт; бичгийн ажил, эмнэл зүйн зорилтот шалгалт; бичгийн ажил, гардан үйлдэл; эмнэл зүйн зорилтот шалгалт, гардан үйлдэл; ам шалгалт, бичгийн ажил, эмнэл зүйн зорилтот шалгалт; ам шалгалт, эмнэл зүйн зорилтот шалгалт, гардан үйлдэл; бичгийн ажил.эмнэл зүйн зорилтот шалгалт, гардан үйлдэл; ам шалгалт.бичгийн ажил, эмнэл зүйн зорилтот шалгалт, гардан үйлдэл; ам шалгалт, бичгийн ажил, гардан үйлдэл, хосолсон арга ) гэж хариулжээ.

Эмнэл зүйн сургалтанд үнэлгээний хуудас ашиглаж буй байдлыг 3-р зурагт, case ашигладаг байсан эсэх талаарх мэргэжилтнүүдийн саналыг 4-р зурагт үзүүлэв.

Та сувилахуйн эмнэл зүйн сургалтыг боловсронгуй болгоход юунд түлхүү анхаарвал илүүүрдүнтэй гэж үздэг вэ? гэсэн асуултанд багшийн эмнэл зүйн мэдлэг, ур чадвар гэж 6.3%/51/, оюутны идэвх чармайлт гэж 10.7%/ 87/, сургалтын орчин гэж 27.6% 224/, бүгд гэж 32.3% /262/, үлдсэн бусад хувилбарууд гэж 23.1%/187/нь хариулсан байна.
Сувилахуйн эмнэл зүйн сургалтанд дараах зүйлүүдийн алийг нь тулхүү үзэх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд мэдпэг гэж 2.8% / 23/, гардан үйлдэл гэж 8.6% /70/, харилцааны соёл гэж 5.1% /41/, хандлага гэж 3.0% 24/, бүгд гэж 52.8% /428/, үлдсэн бусад хувилбасууд 27.7% /225/-ийг эзэлж байна.Эмнэл зүйн сургалтанд дараах хичээлүүдийн хэрэгслүүдийн алийг хэрэглэвэл илүү ач холбогдолтой байх вэ? гэсэн асуултанд стандарт өвчтөн гэж 16.3% / 132/, муляж, модель гэж 10.4% /84/, аудио-визуал ба мультимедиа бичлэг гэж 12.8% / 104/, оюутан өөрөө өвчтний дүрд тоглох гэж 9.4% /76/, үлдсэн бусад хувилбарууд гэж 51.1% /396/ сонгожээ.
Эмнэл зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд аль нь илүү тус болно гэж үзэж байна вэ?
гэсэн асуултанд албан сургалт гэж 14.5% / 118/, мэргэжлийн сонин сэтгүүл гэж 3.5% /28/ , хамт олон, мэргэжил нэгтнээсээ суралцах гэж 13.3%/108/, интернет гэж 3.9%/32/, бие даалт гэж 3.8% /31/, бүгд гэж 11.3% / 92/ , үлдсэн бусад хувилбарууд 49.7% / 402/-ийг эзэлж байна.
Терөлжсен асаргаа сувилгааны ур чадварыг танд хир зэрэг шаардлагатай байна вэ? гэсэн асуултанд нэн их шаардлагатай гэж 39.8% / 323/, ер нь хэрэгтэй байна гэж 51.5% 418/, дунд зэрэг гэж 5.7% /46/, шаардлагагүй гэж 2.1% /17/, нэн их шаардлагатай, ер нь хэрэгтэй байна гэж 0.7% / 6/, дунд зэрэг шаардлагатай, шаардлагагүй гэж 0.1% /1/ хариулсан байна. Асаргаа сувилгаа хийхэд танд дутагдаж буй зүйл юу байна вэ? гэсэн асуултанд мэдлэг гэж 2.7%/ 22/, чадвар гэж 3.7% /30/, хамтран ажиллах чадвар гэж 4.6% /37/ ,ажлын нехцөл боломж гэж 11.8% /36/, санаачлага гэж 3.7% /30/, удирдпагын дэмжлэг гэж 7.6% /62/, бусад гэж 1,5% /12/,ажлын нөхцел боломж, удирдпагын дэмжлэг гэж 8.8% /71/, үлдсэн хувь нь бусад хувилбаруудыг сонгожээ.
Эмнэл зүйн сургалтанд чухал байх ямар сэдэв дутагдаж байна вэ? гэсэн асуултанд төрелжсөн асаргаа сувилгааны мэдлэг гэж 17.1%/ 139/, сувилгааны 5-шатлалын хэрэгжилт гэж 17.6% /143/, өвчтентэй харилцах харилцааны соёл гэж.9.5% /77/, бие даах чадвар гэж 9.2% /75/, үлдсэн бусад хувилбар гэж 46.6% / 377/ хариулсан байна.
Хэлцэмж: Судалгааны дүнгээс харахад сувилахуйн эмнэл зүйн сургалтын агуулга нь еренхий суурь, мэргэжлийн суурь биоанагаахын хичээлүүдтэй уялддаггүй гэж 41.6% кь үзсэн явдал манай сувилахуйн сургуулиуд сургалтын телевлегеө, хөтелбөрөө зохиохдоо хичээл хоорондын холбоог хангалтгүй тусгасны зэрэгцээ багш нар, агуулгын уялдаанд тааруу анхаарч ирсэнтэй холбоотой авч үзэж болох юм.
Сувилахуйн мэргэжилтнүүдийг сурч байх үед эмнэл зүйн шалгалтыг гардан үйлдлээр шалгадаг байсан гэж 10.2%, эмнэл зүйн орчинд сургалт явуулж, шалгалт авах нь зүйтэй гэж 5.4% хариулсан нь тэдний ур чадварыг шалгахад бага анхаарч, оюутны зөвхөн мэдлэгийг шалгахад түлхүү анхаарч ирсэнийг шалгах хуудас - Checklist -ыг 69.4% нь ашигладаггүй гэж хариулсанд ( зураг 3 -т ) бид цаашдын ажилдаа тусгах хэрэгтэй бөгөөд оюутан болон төгсөгчдийн ур чадварыг үнэн бодитой үнэлэх шаардлага илүү их байна.
Мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгалтанд нэгдсэн шалгуур, шалгах хуудас гаргаж ашиглах нь чухал байна.(6) Ялангуяа оюутны мэдлэг чадвар дадлыг тооны болон чанарын т~лаас нь бодитойгсср иж бүрэн үнэлэх тогтолцоог боловсруулж нэвтрүүлох нь чухзл байна. Эмнэл зуйн сургалтаар мэдлэг, чадзарыг ихэвчлзн хичээлийн явцэд болон төгсгөлд бус тухайн сургалтанд хамрагдахаас емнөх мэдлэг, чадварыг үнэлж, сургалтын төгсгөлд уг мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшүүлж чадсан байна гэдгийг төдийлөн анхаарахгүй байгаа нь энэ сургалтын чанарыг бууруулах бас нэг хүчин зүйл болж сайна. Эмнэл зүйн сургалтанд урьдчилан бэлтгэсэн эмнэл зүйн тохиолдол ( case ) хэрэглэдэггүй гэж 67.3% хариулсан нь (зураг 4) сургалтын таатай орчин үгүйлэгдэгдэж өнеөгийн ажлын байрны эрэлт хэрэгцээ шаардлага, ажил олгогч, хувь хүний эрэлт хүсэл шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна.
Төгсөгч- мэргэжилтнүүд сувилахуйн эмнэл зүйн сургалтын орчинг өнөөгийн шаардлагын хэмжээнд хүртэл сайжруулах, хичээлүүдээ оюутны сонирхол идэвхийг өрнүүлэхүйц хэмжээнд сургалтын шинэ арга зүй, технологиор ( стандарт өвчтөн, аудио-видео ба мультимедиа бичлэг, муляж, модель хэрэглэх, оюутныг өвчтний дүрд тоглуулах зэргээр ) заах нь зүйтэй байна. Зах зээлийн өнөө үед өвтөн үйлчлүүлэгчид оюутнаар үзүүлэхээс ихэд татгалзах болсонтой холбоотойгоор сургалтандаа стандартөвчтөн, электрон модель, муляж хэрэглэх нь цаашид эмнэл зүйн практикт бодит өвчтөнийг буруу змчлзх, сувилахаас сэргийлэх чухал ач холбогдолтойгоос гадна сургалтын идэвхтэй аргуудыг нэвтрүүлж зуршсанаар сургалтын үр дүн, үр ашгийг дээшүүлэхийг санал болгож буй нь сайн талтай.
Манай орны .хувьд оношлогоо, эмчилгээнээсээ илүү асаргаа сувилгаа, урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарах шаардлага байгаагхаргалзан үзэж сувилагч нарын мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч хөрөнгө оруулалт хийх цаг болсон санагдана. Тухайлбал албан сургалтын зэрэгцээ тодорхой чиглэлийн төрөлжсөн, түр сургалт, зайн сургалтыг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар системтэй явуулах нь сувилахуйн
эмнэл зүйн сургалтын бодлогын салшгүй хэсэг байх ёстой.
Иймээс сувилахуйн сургалтын бодлогын хүрээнд сувилагч мэргэжилтэн нар бие даан суралцахад зориулсан нэгдсэн хөтөлбер, сурах бичгийн хамт яаралтай болсвсруугж г-тах захуалга хрг~г,,^з ч< байна. Эмнэлзг дзэрх үйлдвэрлэлийн дадлага явуулах баазыг енөөгийн шаард..аг нийцүүлэн сайжруулах, сургалтын байгууллагуудын оролцоотойгоор бзхжүүлж сургалтын орчинг бий болгоход зохих хувь нэмэр болох төдийгүй сувилахуйн үйлдвэрлэлийн дадлагыг чанартай болгох, оюутнуудад бие даасан дадал олгох чухал хүчин зүйл билээ.
Норварьд нарын / 2002 / судалгаанаас үзэхэд эмнэл зүйн сургалтанд стандарт евчтөнг ашиглах нь эмнэл зүйн ур чадварыг үнэлэхэд чухал гэдэг нь харагдаж байна.(6) Бидний энэ судалгаагаар эмнэл зүйн сургалтыг эхлээд эмнэл зүйн лабораторит явуулж ( стандарт өвчтөн, модель муляж, аудио- визуаль- мультимедиа бичлэг үзүүлзн харуулж ) оюутныг дадлагажуулсны дараа эмнэлгийн орчинд өвчтөний дэргэд явуулах, хот, хөдөөгийн сургалт явуулдаг эмнэлгүүдийн материаллаг баазыг улам бэхжүүлэх нь сувилахуйн мэргэжлийн сургалтын бодлогын хэрэгжилтийг чанартай болгох бас нэгэн хөшүүрэг юм. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд ажил олгогч болон эрүүл мэндийн удирдах байгууллагаас санал болгож буй сувилахуйн 5 шатлалт үйл ажиллагааг сургалтын агуулганд түлхүү тусгах шаардлагатай байна. Дүгнэлт:
§ Сувилахуйн мэргэжилтнүүд эмнэл зүйн сургалтанд уламжлалт аргуудаас гадна орчин үеийн сургалтын шинэ арга зүй ( стандарт өвчтөн, электрон модель, муляж, аудио-визуал ба мультимедиа бичлэг ) технологиор сургалтыг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
§ Сувилахуйн эмнэл зүйн сургалтын агуулга нь өмнөх хичээлүүдийн агуулгатай хангалтгүй уялддаг болох нь тогтоогдож байна.
§ Төгсөгчдийн эмнэл зүйн мэдлэг, чадвар, дадал нь өнөөгийн болон ирээдүйн сувилахуйн үйл ажиллагаанд төдийлэн нийцэхгүй байгааг суралцагч, төгсөгч мэргэжилтний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгын уялдаа холбоог эргэн харж олон улсын түвшинд хөрвөн ажиллах чадвартай сувилагч мэргэжилтэнгбэлтгэх, эрэлт хэрэгцээ гарч ирж байна.
§ Сувилахуйн мэргэжилтнүүд эмнэл зүйн сургалтын сурах бичиг, сургалтын орчинг өнөөгийн түвшинд хүртэл бүрдүүлэн сайжруулж эмнэл зүйн мэдлэг, чадвараа мэргэжил нэгт нөхөдөөсөе болон хамт олноосоо харилцан суралцаж албан сургалтаар дээшлүүлэх саналтай байна.
 

Ном зүй

1. Л. Авирмэд; Ц. Содов; Т. Ариунаа Сувилахуйн эмнэл зүйн сургалтанд суралцагчдийн эрэлт хэрэгцээг тусгах асуудал. INNOVATION. №3. 2005

2. Л. Авирмэд; Ц. Содов; Т. Ариунаа Сувилахуйн эмнэл зүйн сургалтанд
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тусгах нь, Орхон их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. №6. 2005

3. Н. Сүмбэрэлзул; Ш. Оюунбилэг анагаах ухааны боловсрол. УБ 2001

4. С. Наранчимэг Сурган заах арга зүйд суралцахуй х 42 УБ 2004 б.Эрүүл мэндийн сайдын 223-р тоот тушаал \\\'Сувилахуйн хөгжлийн бодлого \\\' 2005

6. Amee Medical education guide. Journals Oxford Ltd 1996: p 189-195 7.
7. Clinical Education without Feedback . JAMA №

6 1993: p 78

8. Defifining and assessing Professional Competence. JAMA № 9. 2002: p 226-228
9. Noward S; Barrows . An overiew of the uses of standardized patients for Teaching and Evaluating clinical skils. Academic. Medicine №68 p443-451

10. Мэргэжлийн боловсролыг өөрчлөн шинэчлэх чиглэл х 3, 50 Боловсролын яам 1991
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2366
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК