Хүний бодисын солилцооны биохими түүний эрүүл ба эмгэг үеийн төлөв байдлыг зөв үнэлэхэд цус, шээс болон бусад биологийн шингэний биохимийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой. Биемахбодийн бодисын солилцооны дүнд үүссэн бусад хаягдал бодисууд цусаар дамжин беөрөер шээс болон гадагш ялгардаг. Иймээс шээс нь олон төрлийн бодисуудын найрлагатай бөгөөд судалгаагаар 150 орчим бодис шээсэнд агуулагддаг нь тогтоогджээ. Шээс нь сул хүчиллэг орчинтой РН нь 5.0-7.0 байдаг. Шээсний тогтоц, физик шинж чанар ба тунадасны бичил элемэнтүүдийг шинжлэх нь бөөр ба шээсний замын эмгэгүүдийг оношлох бодисын солилцооны өөрчлөлтийг илрүүлэх эмийн бодисын ялгаралтыг шалгах зэрэг ач холбогдолтой мэдээлэл өгдөг. Шээсийг клиникхимийн аргаар судалсан бүтээлүүд цөөнгүй боловч биохимийн аргаар хийгдсэн судалгаа харьцангуй бага байгаа нь судалгааны үндэслэл болж байна. Шээсэнд шинжилгээ хийх нь хүний биомахбодид гэмтэл учруулахгүй бөгөөд техникийн хувьд хялбар арга юм.
Зорилго: Бөөрний сувганцарыг архаг үрэвсэлтэй ба Түлэгдэлт III a б зэрэг гэж оношлогдсон өвчтнүүдэд шээсний ерөнхий шинжилгээнд тунадсанд харагдах бичил элементүүдээс кристалл элементүүдэд клиник химийн шинжилгээ хийж, биохимийн аргаар зарим үзүүлэлтүүдийг тодорхойлж харьцуулан судлах.
Зорилт:
Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
1. Шээсэнд клиникхимийн аргаар аммиак тодорхойлох ба кристалл тунадсуудыг микроскопын аргаар шинжлэн давсуудыг ялгах
2. Шээсэнд мочевин, үлдэгдэл азот, мочевая кислота тодорхойлох
3. Дээрх үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэлт гаргах
Судалгааны шинэлэгтал:
Судалгаанд Түлэгдэлт III a б зэрэг ба Бөөрний сувганцарын архаг үрэвсэлтэй гэж оношлогдсон өвчтнүүдийг сонгон авч шээсэнд клиник хими ба биохимийн шинжилгээ хийж эрүүл хүний хэвийн хэмжээтэй харьцуулан судлав.
Шээсэнд дээрхи шинжилгээг хийснээр уургийн алдагдал байгаа эсэх амьсгалын болон бодисын солилцооны гаралтай хүчилжилт, шүлтжилтийн алдагдпыгхянах боломжийгбий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.
Судалгааны аргачлал:
Түлэнхийн клиникт эмчлэгдэж байгаа Түлэгдэлийн III a б гэж оношлогдсон 30 өвчтөн ба Улаанбаатар сувилалд сувилуулж буй Бөөрний сувганцарын архаг үрэвсэл гэж оношлогдсон 30 өвчтөнг тус тус сонгон авч хамруулав. Дээрхи хүмүүсийн шинжилгээнд клиник химийн аргаар аммиак тодорхойлон ерөнхий шинжилгээнээс кристалл элементүүдэд микроскопын аргаар шинжилгээ хийж биохимийн анализаторт мочевин,
үлдэгдэл азот, мочевая кислота тодорхоилов. Эдгээр үзүүлэлтүүдийг ISO 15189 стандартын дагуу Humalyzer 2000 автомат анализатораар бэхэжмэл шингэн оношлуурыг ашиглан Түлэнхийн клиникийн лабораторит хийв. Бөөрний сувганцарын архаг үрэвсэл ба түлэгдэлтийн үед шээсэнд
хийсэн шинжилгээнүүдийг харьцуулсан байдал
Хүснэгт 1
Дугнэлт
1
2.
Хүснэгтээс харахад химийн аргаар аммиак тодорхойлоход бөөрний сувганцарын архаг үрэвслийн үед ихсэж түлэгдэлтийн үед хэвийн байна. Шээсний кристалл тунадасуудад ажиглалт хийхэд бөөрний сувганцарын архаг үрэвслийн үед шээсний байдал хүчиллэг нь давамгайлж харин түл.эгдэлтийн үед шүлтлэг нь давамгайлж байна. Шээсэнд биохимийн аргаар шинжлэхэд мочевин нь түлэгдэлтийн үед багасч бөөрний сувганцарын архаг үрэвслийн үед хэвийн байж, мочевая кислота дээрхи эмгэгүүдийн хоёуланд нь ихэссэн байлаа. Үлдэгдэл азот нь бидний судалгаагаар аль ч өвчний үед хэвийн'байна.
3. Үүнээс үндэслэн шээсний байдал нь бодисын солилцоо өөрчлөгдсөнөөр хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж бөөрний архаг үрэвслийн үед хүчиллэг, түлэгдэлтийн үед шүлтлэг тал руугаа хазайх байдал ажиглагдаж байна. Үүнээс гадна түлэгдэлтийн үед мочевин нь биед хуримтлагдаж шээсээр ялгаран гарах нь багасаж байгаа нь хордлогын шинж илэрч байгааг харуулж байна. Бидний хийсэн дүгнэлт бусад эрдэмтэдийн судалгаатай тохирч байна. Дээрхи евчлөлийн үед цусанд хүчил шүлтийн тэнцвэрийг давхар үзэж оношийн хувьд баталж өгвөл ач холбогдол нь илүү үндэслэлтэй санагдлаа.
2. Г.Отгон, Л.Лхагваа, Г.Сарантуяа \\\"Хүний биемахбодийн физиологийн болон лаборторийн хэвийн үзүүлэлтүүд\\\" УБ 2002
3. Д.Энэбиш \\\"Шээсний биохимийн зарим шинжилгээ\\\" УБ 1994
4. Г.И.Назаренко, А.А.Кишкун \\\"Клиническая оценка результатов лаборторных иследования\\\" Москва Медицина2002
5. Д.Энэбиш \\\"Бодисын солилцооны биохими\\\" УБ2000
6. \\\"Эмнэл зүйн лаборторийн мэргэжлийн удирдамж\\\" УБ 2004
7.\\\" Справочникпофункциональной
диагностика\\\" Москва 2005