Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Тарваганы хүн мах буюу бор өөхний бэлдмэлийн иммунотроп үйлдлийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Амбага, Б.Саранцэцэг, Ц.Чимэгээ • ,•    |    Г.Пүрэвдорж, Б.Дагдайбазар, Д.Амгаланбаатар

 
Абстракт

Тарваганы хүн .мах буюу бор өөхөнд бичил бэлдмэл хийж үзэхэд өөхний эдээс гадна лимфоид бүтэц байгаа нь судалгааны явцад топгоогдсон юм. Бид судалгаагаа цааш үргэлжлүүлэн тарваганы хүн маханд имму.но.троп үйлдэл байгаа эсэх туршилтыг цагаан хулгана дээр хийв.

Судалгааны зорилго, зорилт Бор өөхний имму^нотроп үйлдлийг туршилтийн амьтан дээр туршин дархлалын эрхтэнд гарах- өөрчлөлтийг хэмжин тогтоох зорилго тавин дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм.

1.Бор    өөхний бэлдмэл хэрэглэсэн амыдын дархлааны эрхтэний индексийг иммунизаци явуулаагүй амьтдынхтай харьцуулах

2.    Хонины цусны улаан эсийн антигений детерминантын эсрэг нийлэгжсэн "эсрэг биеийн титр"-ийг тодорхойлох

Судалгааны материал ба арга

Бид БОЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар Төв аймгийн Нагал хан уулын орчмоос агнасан тарваганы хүн махыг туршилтандаа ашиглав.Туршилтыг нэг шугамын 30 цагаан хулгана дээр хийв.

Тарваганы бор өөхний эдийн жижиглэн нунтагласан гомогенатаас 0,9%-ийн физиологийн ариутгасан уусмалд 10 %-ийн цийдмэг бэлтгэн 0,3 мл/20 гр тунгаар хэвлийн хөндийд тарилаа / Н.Калабухов 1986/.

Туршилт эхлэхийн өмнө уг тунгаар амьтны биёд гарах ерөнхий өөрчлөлтийг арьс салстын байдал, хөдөлгөөний идэвхи зэрэг үзүүлэлтээр тодорхойлоход эмгэг өөрчлөлт гараагүй тул судалгааг үргэлжлүүлэн бүх хулганыг 3 бүлэг болгон;хувааж, 2,3-р бүлгийн амьтдад m - хамааралт тест антиген болох эр хонины цусны улаан эсийг 10 %-ийн 02 мл-ээр судсанд тарьж иммунизаци явуулав. Харин 3-р бүлги.йн амьтдад үүн дээр нэмэлт болгож бор өөхний эдийн 10 %-ийн гомогенатаас бэлдсэн цийдмэгийг 3 удаа тарилаа.

Судалгааны дүн

Тарваганы бор өөхний эдийн 10%-ийн гомогенат /БӨЭГ/ тарьсан амьтдад тариагүй боловч йммунизаци явуулсан амьтадтай харьцуулахад дэлүүний индекс 1,57 дахин (Р<0,05), сэрээ булчирхайн индекс 2,04 дахин (Р<0,05) ихэсч, хонины цусны улаан эсийн антигений детерминантын :эсрэг нийлэгжсэн "эсрэг биеийн титр" 1,44 дахин (Р<0,05) нэмэ.гдэж БӨЭГ иммуностимулятор үйлдэл үзүүлдэг байж болох нь илэрлээ.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 352
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК