Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Банздоо-4 тангаас өтгөн ханд гарган авах технологийн горимыг боловсруулах нь
( Судалгааны өгүүлэл )

А.Амартуяа, Х.Даариймаа, Г.Эрдэнэцэцэг
 

 
Абстракт

Уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн монгол эм, эмийн ургамал, эмийн түүхий эдийг бүх талаас нь гүнзгий судалж, элдэв өвчин эмгэгийг анагаан эмчлэхэд өргөнөөр ашиглах явдал чухал юм.

Банздоо-4 тангийн бүрэлдэхүүнд Гашуун банздоо (Saussurea amara (L)DC), Улаан башига (Odontites rubra (Ваитд) , Бүтэн навчит хонлин (Lagotis integrifolia (Willd), Цагаан дэгд (Gentiana algida (Pall) ургамлууд opox ба ном судруудад халууныг арилгах, хатгалгааг дарах, элэгний халуун, уушиг хоолойн халууныг арилгах, цусны халууныг арилгах, өвчин намдаах, хижигийг эдгээх, ханиад томуу, уушигны хатгалгааг дарах үйлдэлтэй гэж заасан байна[1] .

Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд өргөн ашиглах зарчимд үндэслэн төрөөс хөгжүүлж байгаа билээ [2.3]. Уламжпалт анагаах ухаанд янз бүрийн эмийг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь өвчтөн ууж хэрэглэхэд түвэгтэй, бэлтгэх нөхцөл, ариун цэврийн хувьд төдийлөн сайнгүй, эмийн тугналт нь нарийн биш бөгөөд

өвчтөн өөрөө чанах зэргээр гүйцээж бэлтгэж хэрэглэдэг, хадгалах тээвэрлэхэд тохиромжгүй, савлалт нь тогтвортой чанарыг хангадаггүй, уусгагч нь хязгаарлагдмал байдгаас болж зарим эмт бодисын ач тустай бүрэлдэхүүн нь бүрэн гүйцэд идээшилж гардаггүй, хэл аманд шууд мэдрэгддэг, тан эмийг найруулах явцад хими, физикийн хувиралт гардаг тухайлбал эмийн түүхий эдээс ашигт бодис нь гүйцэд ялгарахгүй, дэгдэмтгий бодис нь амархан ууршиж алдагдах, тунадас үүсэх, шинэ бүрэлдэхүүн бий болох зэрэг хувиралт гардаг [4],

Иймд уламжлалт монгол эмийн найрлагыг нь хэвээр үлдээж зөвхөн эмийн хэлбэрийг нь боловсронгуй болгох шаардлага гарч ирж байгаа тул Банздоо-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах судалгааг хийхэд уг тангаас өтгөн ханд гарган авах технологийн горимыг боловсруулах нь манай судалгааны ажпын үндэслэл болж байна.

Судалгааны зорилго

Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн Банздоо-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах боломжийг судлах судалгааг явуулахын тулд банздоо-4 тангаас өтгөн

ханд гарган авах технологийн горимыг боловсруулах зорилготой.

Судалгааны зорилт

1.    Тохирох хандлагч /экстрагент/-ийг сонгох

2.    Түүхий эдийн жижиглэлтийн тохирох зэргийг топгоох

3.    Хандлах аргыг сонгох

Судалгааны хэрэглэгдэхүүн

Гашуун банздоо (S.amara (L)DC)-гТөв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээс 7 сард, Улаан башига (О.rubra (Baumg), Бүтэн навчит хонлин (L.integrifolia (Willd), Цагаан дэгд (G.algida (Pall) ургамлуудыг Монгол орны Хан-Хэнтийн уулархаг бүсийн мужлал болох Хэнтий аймгийн Дадал сумын Агацын гол орчимын нутаг дэвсгэрээс 2004 оны 8 сард зун ид цэцэглэлтийн үед нь түүж, газрын дээд хэсгийг хадаж аваад шарлаж гэмтсэн навч, шавар шороо, элдэв хольцоос нь цэвэрлээд сүүдэр газар хатаасан өвсийг судалгаанд авсан. Банздоо-4 танг уламжлалт жор найрлагын аргаар ургамал тус бүрийг тэнцүү хэмжээгээр авч бэлтгэсэн болно.

Судалгааны арга зүй

1.    Тохирох хандлагчийг сонгох судалгааг L.K.Arnold-ын аргаар явуулахдаа экстрагентаар 50%, 70%, 90%-ийн этанолыг ашиглан ханд бэлтгэж, ханданд агуулагдах нийлбэр флавоноидыг кемпферолд шилжүүлснээр спектрофотометрийн аргаар тодорхойллоо.

2.    Банздоо, башига, хонлин, дэгд ургамлуудын газрын дээд хэсгийн жижиглэлтийн зэргийг тоггоохдоо ОУ-ын ФК-н арга, И.А.Муравьев, Л.И.Бруткогийн аргуудаар явуулж, хандпалтын үр дүнг хандпагдсан нийлбэр флавоноидыг кемпферолд
шилжүүлснээр спектрофотометрийн аргаар тодорхойллоо.

3. Хандпах аргыг сонгохдоо 70%-ийн этанол, 2мм жижиглэлтийн зэрэгтэй түүхий эдээс циркуляци, ремацераци, перколяци, реперколяцийн (АНУ, Герман) аргуудаар гарган авсан ханднуудад агуулагдах нийлбэр флавоноидыг кемпферолд шилжүүлснээр спектрофотометрийн аргаар тодорхойллоо.

Судалгааны үр дүн, хэлцэмж

1. Тохирох хандлагчийг сонгох судалгаа
Хүснэгт-1

Нийлбэр флавоноидын агууламж хандлагчийн концентрациас хамаарах нь

1. Түүхий эдийн тохирох жижиглэлтийн зэргийг тогтоох судалгаа

Энэ зорилгоор түүхий эдийг 0.5мм, 1мм, 2мм, Змм-ийн хэмжээтэй голч бүхий шигшүүрээр шигшсэн. Өөр өөр жижиглэлтийн зэрэг бүхий 4 түүхий эд тус бүрээс 20.0 г / түүхий эд экстрагентын харьцаа 1:10/ авч 70%-ийн этанолоор 24 цагийн турш хандлалтыг явуулж гарган авсан ялгамлын чанарын шалгуур болгож хандлагдсан нийлбэр    флавоноидыг кемпферолд шилжүүлснээр тодорхойлов.
Хүснэгт-2

Нийлбэр флавоноидын агууламж түүхий эдийн жижиглэлтийн зэргээс хамаарах нь

1. Хандлах аргыг сонгох судалгаа

Хүснэгт-ЗНийлбэр флавоноидын агууламж хандлах аргаас хамаарах нь

Судалгааны дүгнэлт

Банздоо-4 тангаас өтгөн ханд гарган авах технологийн горимыг тогтоох судалгааны ажлын дүнд тохирох хандлагчаар 70%-ийн этанол, түүхий эдийн тохирох жижиглэлтийн зэрэг нь 2мм, хандлах тохиромжтой арга нь ремацерацийн арга юм гэдгийгтогтоолоо.

Ном зүй

1. Дагвацэрэн Д, Хишигжаргал Л, Наранцэцэг Г, Туул Л, Наранцэцэг Д, Бархасдорж Д. \"Уламжпалт эмт бодис, жорын хяналтын лавламж.\" УБ. 2003, х.11,15,20.

2. \"Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого\" Монгол улсын их хурлын 1999 оны 46-р тогтоолын хавсралт 1.1, 2.17,2.18.

3. \"Монголын уламжпалт анагаах ухааныг 1997-2000 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл\" ЭМНХЯ-ы сайдын 1996 оны A/ 347 тоот тушаалын хавсралт 3.1, 3.2.

4. \"Монгол эм найруулах ухаан\" ӨМӨЗО-ы үндэсний хэвлэлийн хороо. 1990, х.275-470
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 609
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК