Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Системийн онол ба системийн анализийн асуудал
( Судалгааны өгүүлэл )

Р.Амарбаясгалан
 

 
Абстракт

Энэ дэлхий өөрөө систем бөгөөд өөрөө системүү дээр дүүрэн байх учир системийн онол нь зөвхөн эмч .математикч, физикчээр тогтохгүй бүх танин мэдэхүйн судлаач нар мэдэх ёстой. Түүнчлэн хүний организм өөрөө системийн олон системүүдээс бүрэлдэн тогтдог. Ж нь:мэдрэлийн систем , зүрх судасны систем, яс үений систем г. м.

Системийн ерөнхий онол нь бодит байдлын механик загвараас зайлсхийн гоц үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах .ухамсарлах ойлгох гэсэн хичээл зүтгэлээс гарч иржээ. Австрийн нэрт биологч Людвиг фон Берталанфиг тодорхойлохдоо аливаа сонгодог шинжлэх ухаан нь аналитик , механик гэсэн нэг талт учир холбогдлын загвар юм гэжээ.1956 онд Кеннеф Болдвин "Системийн ерөнхий онол нь эмх цэгцтэй ,нягт нямбай мэдлэгийн бөөгнөрөл дээр тулгуурласан тодорхой салбар шинжлэх ухааны үндсэн асуудал дүүний эд эрхтэн ,мах,цусыг өөртөө агуулж байдаг.Түүгээрээ сиситемийн бүтэц, тогтолцоог бүрдүүлж өгөх зорилготой гэдэг утгаараа энэ нь бүх шинжлэх ухааны араг яс болдог гэж тодорхойлсон юм.Системт сэтгэлгээ нь бүр эртээс үүсэлтэй бөгөөд Грекийн аугаа их сэтгэгч Аристотель\МЭи 384-322\ "Нэг бөөн юм гэдэг нь түүний хэсгүүдийн нийлбэрээс их юм" гэсэн системийн үндсэн асуудлыг тодорхойлж байжээ. Үе үеийн аугаа их сэтгэгчид Жордана Бруно\1548-1600\ ,Галило Галилей\1564-1630\,Жоханез Кеплер \1571-1630\,Рена Декарт\1596-1650\ нар системийн онолыг дэвшүүлж, редакционизмийн сэтгэлгээ, метафизикийн таамаглалууд , аналитик аргууд парадигм, позтивизм баталгаанууд, термодинамикийн хуулиуд, харьцангуйн онол, квант механик онол гэх мэт эрдэмтдийн онол.таамаглалууд нээлтүүд улам бүр эрчимтэй хэрэгжүүлж иржээ.

Системийн ерөнхий онолын олон улсын нийгэмлэг 1954 онд байгуулагдаж олон улсын нийгэмлэг болсон.Тус байгуулгын ерөнхийлөгч нь нийгмийн доторхи янз бүрийн салбар шинжлэх ухааны ерөнхийлөгчдөөс сонгогдсон бөгөөд заримаас нь дурьдвал Кеннеф болдвин.В.Росс Ашбай .Стафорд Бийр, Жеймс Миллер.Петр Чекланд, Русел Акофф, Вест Черман нар гэх мэт. 1948 онд Норберд Винер "Кибернитек" гэдэг гэдэг номондоо Амьтан ба машины кибернитек болон тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлж хожим нь Шанон харилцааны онолын талаар математик болон онолын үндэслэлийг хөгжүүлсэн билээ. Дорно дахины тэр дундаа монгол эмнэлгийн эрдэмтэн судлаач нар хүний бие махбодь.анагаах ухаан , эрүүл мэндийн асуудалд системт сэтгэлгээний үүднээс онол дүгнэлтүүдээ гаргаж иржээ. Бие махбодийн нэгдмэл цогц байдал нь түүний олон талт үйл ажиллагааны тэнцвэржсэн харьцангуй зүй тогтлоор нөхцөлддөг учраас "өвчтэй эрүүлийн мөн чанарыгойлгоход бүхэл ба хэсгийн диалектик хамаарал зарчмын ач холбогдолтой " гэж үздэг байна. Йимээс хүний биеийн хэвийн физиологийн дундач хэмжээг үнэлэхэд зохирлын үзэл баримтлалыг иш үндэс болгон хандах явдал    анхаарал татах

боллоо\В .А.Елинин., Знание №4.984.с.61A гэж эрдэмтэд'зүй'ёсоор дүгнэн үзэж байна.)'Анагаах ухааны дөрвөн үндэс" гэдэг' номонд "Халуун, хүйтэнд хураагдахгүй өвчин гэж нэгээхэн үгүй" гэжээ. Халуун хүйтэн өвчин.бүлээн сэрүүн чанартай эм засал бол уламжлалт анагаах ухааны oholu, эмчилгээний анхны хэмжүүр цаашдын зев онош.эмчилгээний үндэс суурь нь болдог. Энэ агуулгаараа биеийн зохицуулан жолоодох хэсэгт гарч болох бүхий л өөрчлөлтийг эхний шатанд халуун хүйтэн гэсэн тэмдэгтээр томёолон хураангуйлсан тодорхойлолтыг үндэслэн цаашид дэлгэрүүлэн хий.шар, бадгана мөн таван махбодь\мод,гал, шороо, төмөр, хий.ус \-ийн ойлголтосо төлөөлүүлэн амьд биеийн амьдран орших тэнцвэрт байдлыг тайлбарлан өвчин эмгэгийг оношлож эдгээж судлагааг явуулж ирсэн байна. Халуун хүйтний эндүүрлийг арилгах "Хэрэгт товчоон" хэмээх судар нь уг чанартаа системийн ерөнхий онолын бүтэц мэдээлэлжилтийн 1-р шатанд хамаарагдах асуудал боловч оношлогоо эмчилгээний ямарч тохиолдолд логик зөв гаргалгаа хийх үнэлэмж суурь болж өгдөг. өвчний мөн чанар болон хэлбэлзэл зохирол.т огтлолын завсрын хүрээнээс хальж гарсан үед бие махбодийн нэгдмэл зохицол алдагдаж өвчин эмгэг илрэх асуудал гарна. Энэ бол системт сэтгэлгээний онолд тулгуурлан эруул мэнд бие махбодийн зохицлыг авч үзэж байгаа хэрэг мөн.
Давтагдашгүй олон хувилбараар илрэх хорвоогийн үзэгдлийн язгуур үндэс нь махбодь , эрчим .мэдээллийн урсгал болно. Энэхүү гурамсан урсгалын түгээмэл шинж чанар н ь хэлбэлзлэл юм.Хэлбэлзлэлийг орчлонгийн тэгш хэмт чанар ба түүнийг хадгалан нехөн сэргээх жам ёсны хэмжүүр гэж үзэж болох билээ .Тиймээс хөгжлийн тогтвортой чиг хандлагыг урьдчилан мэдрэх арга зүй бол чадварлагаар бүтээсэн оюуны загвар бүхий системийн хөгжлийн дуураймал загвар юм.

Гаднаас мэдээллийг хүлээн авч хоромхон зуур задлан шинжлэн хариу өгдөг тийм байгууламж байгальд тархинаас өөр байхгүй. Йим ч учраас тархины бүтэц ,үйл ажиллагааны онцлогийг эртнээс судлаачид анатомич , физиологч , мэдрэл судлаач .математикч, физикч нар сонирхон судалж ирсэн байна. Тархины нь үйл ажиллагаа нь тун нарийн түвэгтэй мөртлөө зохион байгууламж нь энгийн ч юм шиг сонин аж. Энэ байдлыг математикч , физикч нар тун соргог анхаарч тархийг дууриалган хиймэл тархи хийн ашиглахаар тархийг судалж эхэлсэн нь өндөр амжилтанд хүрч одоо нийгмийн бүхий л салбарт техникийн өндөр технолог болгон ашиглаж байна. Тархины загварын тухай судалгаа нь 1940онд Мак ККаллокнарын загвар, 1960 оны үед Розенблатын загвар, Пейнертын прицептроны теорем , 1980 оны Хопфильлын загвар , Вербосын алгоритм г.мэтээр улам хегжин боловсронгуй болж байна.1994 онд Де Шуттер БА Дача нар \нейрофизиологч\ компьютрийн загвар хийсэн н ь идэвхитэй мембрант бие.дендрид бүхий 4588 купе , 8000 канал 3200 синапсийн канал бүхий аж.

Тархины эсүүд маш мэдрэг , хурдтай , харилцан уялдах чадвар өндөр, багтаамж ихтэй. Тархи 100 милиард гаруй мэдрэлийн эстэй , нэг эс бүр нь өөр хоорондоо 10000 орчим холбоосоос тогтдог. Тархины ерөнхий бүтэц нь

Зураг№6.Тархины фрактал анализ.
Хиймэл тархины загварыг одоо (Нийгмийк-- бүх салбарт ялангуяа эмнэлэг, банк. санхүү, том үйлдвэрүүд , сансар , нислэг, геологи, телёвиз , шүүх- цагдаад хүний дуу , дүрс , хээ таних , бүртгэл , тооцоолох программ удирдлага, мэдээллийн зөех хадгалах, анализ хийх цэргийн салбарт байршлийг тогтоох зэргээр өргөн хэрэглэж байна.

Анагаах ухаанд оношлогоо , шинжилгээний зорилгоор ЭМР, КТ-ийн шинжилгээ , тархины бблон зүрхний цахилгаан бичлэгүүд , хэт авиан оношлогоо , лабораторийн шинжилгээнд анализ хийх зэргээр хэрэглэж байна. Системийн анализийн анализ хийх хэрэгсэл бол детерменириованный аналитик загвар юм. Анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа учир шалтгаант аналитик загварын нэг жишээ бол Фикийн томъёо: зүрхний шахалт ба цусан дахь хүчилтөрөгчийн багтаамжаас эдийн хүчилтөрөгчийн хангалт хамаарна. Хийгдсэн загварыг одоо аппарат хийх , программ хийх гэсэн хоёр чиглэлээр ашиглаж байна. Анагаах ухааны судлаач бид нар судалгааны болон оношлогоонд ашиглах загварыг алгоритм , программ хийхэд хэрэглэн өөрсдөөн өдөр тутмын ажил судалгаандаа ашиглах бүрэн боломжтой юм.
 

Ном зүй

1. Е. Монахова, \\\"Нейрохирурги\\\" с Ордынки, PC Week/RE, №9, 1995.
2. Ф.Уоссермен, Нейрокомпьютерная техника, М.,Мир, 1992.
3. Wastell D.J, // EEG and Clin. Neurophysiol., 1979, V.46, N 3, P.355.
4. Bacon P., Stevens J.C., Ruddy H., Ouegan S., Kingsley S.P. // Clin. Phys. and Physiol. Meas., 1990, V.11, N 2, P.135,
5. Walter D.O. // EEG and Clin. Neurophysiol., 1969, V.27, P.61.
6. Dayle D.J. // EEG and Clin. Neurophysiol., 1977, V.43, N 5, P.749.
7. Woestenburg J.C., Verbaten M.N., Sjouw W.P.B., Slangen J.L. // Biol. Psychol., V.13, P.215.
8. Nogawara T., Katagama K., Tabata Y., Oshio T., Kawahara T. // EEG and Clin. Neurophysiol., 1981, V.52, N 3, P.531.
9. Mulholland T., Goodman D. II In: Rhythmic EEG Activ. and Cortic. Funct.. Amsterdam, 1980, P. 277.
10. Hsu K., Womble M.E. // In: Proc. Int. Conf. Cybern. and Soc., Atlanta, Ga., Oct.26-28, 1981. N.Y., 1981, P.6.
11. Duan H., Zhong J., Rao W., Lu W. // In: Proc. Annu, Int. Conf. IEEE Eng. Med. and Biol. Soc., Orlando, Fla., Oct. 31-Nov.3,1991, V.13, Pt.1/5. N.Y., 1991, P.399.
12. GanslerT., Hansson M, II In: Proc. Annu. Int. Conf. IEEE Eng. Med. and Biol. See., Orlando, Fla., Oct.31-Nov.3, 1991, V.13, Pt.1/ 5. N.Y., 1991, P.423.
13. Bartnik E.A., Blinowska K.J. // Med. and Biol. Eng. and Comput., 1992, V.30, N 1, P.125.
14. Aunon J.I., McGillem C.D. // In: Transactions San Diego Biomedical Symposium. 1975, V.14, P.211.
15. McGillem C.D., Aunon J.I. // In: IEEE Transactions on Biomedical Engineering. 1977, BME-24, P.232.
16. Aunon J.L, McGillem C.D. // Psychophysiology, V.16, N 1, P.71.
17. Иваницкий A.M., Татко В.Л. // B c6: Физиол. кибернет. Тез. 1-й Всес. конФ. по Физиол. кибернет., М., 1981, С.215.
18. Sattar F., Lovstrom В., Mandersson В., Salomonsson G. II In: Proc. Annu. Int. Conf. IEEE Eng. Med- and Biol. Soc., Orlando, Fla., Oct.31-Nov.3, 1991,V.13, Pt.l/5. N.Y., 1991, P.425.
19. Отнес P., Эноксон Л, Прикладной анализ временных рядов. М.: Мир, 1982, С.429.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3523
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК