Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Зүүнхараа зангилааны хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ч.Нарантуяа, Ж.Амгалан, Б.Дашзэвэг
 

 
Абстракт

Зүүнхараа зангилааны ажиллагсдын хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөл сүүлийн жилүүдэд төдийлөн тууштай буурахгүй байгаад дүгнэлт хийн, 2000-2004 оны ХЧТАӨ-ийн материалд эмнэлгйин статистикийн гүнзгийрүүлсэн аргаар боловсруулалт хийж, өвчлөлийг бууруулахын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах шаардлагатай байна. Түлхүүр үг:

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөл (ХЧТАӨ), олон улсын өвчний X ангилал, эмнэлгийн статистик, ажиллагсад, насны ангилал, мэргэжил, экстинсив, интенсив, стандартчилалын арга.

Удиртгал:

Зүүнхараа зангилааны нэгдсэн эмнапэг, их бага эмчийн салбарууд нь нийт 5506 ххүн амд эмнэлгийн тусламжийг өрхийн, дотор, мэдрэл, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний нарийн мэргэжлийн чиглэлээр үзүүлж, 13байгууллагын    1609 ажиллагсдадүйлчилж байна.

Судалгааны арга зүй:

Зүүнхараа зангилааны ажиллагсдын 2000-2004 оны ХЧТА-г бүртгэх бүртгэл, олгосон эмнэлгийн хуудсыг эх материал бологон түүнээс эмнэлгийн статистикийн эмкстинсив, интенсив үзүүлэлт, стандартчилалын аргыг хэрэглэн боловсруулалт хийв. ХЧТАӨ-ийн тохиолдол, хоногийи түвшинг тогтоов. Албан байгууллагын ажиллагсдын өвчлөлийг замын хэмжээний болон төмөрзамын төв эмнэлгийн үйлчлэх хүрээний ажиллагсдын хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөлийг харцуулан судалсан. Үр дүн:

Зүүнхараа зангилааны хөдөлмөрийн чадвар алдалтын өвчлөлд шээс бэлэгсийн тогтолцооны эмгэг, цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, амьсгалын эрхтэний тотолцооны эмгэг, хоол шингээх эрхтэний эмгэг, мэдрэлийн тогтолцооиы эмгэгүүдэхний таван байранд байнга орж байна.

Зүүнхараа зангилааны ХЧТАӨ нэг түвшинд байгаа бөгөөд тууштай буурахгүй байна.

ХЧТАӨ өндөр байгаа байгууллагад ажиллагсдын өвчлөлийг бууруулах, ажлын нөхцөлийг сайжруулах өвөрмөц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоов. Хэлцэмж:

Зүүнхараа зангилааны хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөл /Өвчний олон улсын X ангилалаар, 100 ажиллагсдад/

Бий болох стандарт

2000онд=37.2    2004онд=37.5

Үүнээс үзхэд стандартчилалын үзүүлэлт 45-49, 50-54 насанд 2000 оныхоос 2004 онд ихэссэн бөгөөд, нийт ажиллагсдын ХЧТАӨ бага зэрэг өссөн нь нотлогдож байна.

Ажиллагсдын насны ангилалаар авч үзвэл: 1000 ажиллагсдад 50-с дээш насанд 190.7, 45-49 насанд 152.9, 40-44
насанд 152.5 тохиолдож байгаа нь дээрх насанд ХЧТАӨ харьцангуй өндөр байна. ХЧТАӨ хавар /5 ба 4-р cap/, намар /9 ба 10-р сар/-н улиралд өндер байна. ХЧТАӨ-д шээс бэлэгсийн тогтолцооны болон цусны эргэлтийн ТОГТОЛЦООНЫ эмгэгээр замчид илүү их өвчилж байна. Дүгнэлт:

ХЧТАӨ-д ДОК, БОС, Депогийн ажиллагсдын өвчлөл    бусад

байпууллагынхаас өндөр, өвчлөлд шээс бэлгэсийн, цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилж байна.

Ном зүй

1. Улсын клиникийн төв эмнэлгийн эрдмийн зөвлөлийн онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. 2002 он

2. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 562
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК