Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
УРГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕИЙН СУДАСЖИЛТ
( Судалгааны өгүүлэл )

Н.Энх-Амгалан, Б.Хандүрэн
 

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд манай оронд арьсны өвчин нэн ялангуяа арьсны өвчлөл хүүхдүүдийн дунд ихсэх хандлагатай байгаа үед арьсны харьцангуй эрүүл болон эмгэг үеийн бүтцийн онцлогийг судасжилттай нь холбон авч судлах, мөн ургийн үеийн зарим онцлогийг харьцуулан судалж тогтоох асуудал манай орны хувьд арьсны эмгэгийг оношлож эмчлэх практикт багагүй ач холбогдолтой юм.

Арьсны бүтцийн талаар хийгдсэн гадаадын олон эрдэмтэн судлаачдын ажлаас нилээд нь (Bravermann I.M., Fonferco Е. (1982)) арьсны хөгжил, цусан хангамж, судасжилтийн онцлогийг харьцуулан судлахад чиглэгдсэн бөгөөд клиникийн салбарт онолын судалгааны ололтыгтусгасан баримт, жишээ цййнгҮй ажиглагдлаа.

Одоогоор манай оронд монгол хүний арьсны бүтэц, үйл ажиллагааны талаар туурвисан бүтээл бидэнд олдсонгүй.

Монгол хүний арьсны харьцуулсан судалгааны ажил байхгүй учраас тэдгээрийг тогтоож өгөх нь суурь судалгаа шинжилгээ болон эмнэлгийн нөхцөлд оношлогоо, эмчилгээнд чухал байр суурийг эзэлж улмаар эмч, судлаачдын цаашдын ажилд, төдийгүй монгол хүн судлалд үндсэн байр суурь эзлэх талтай юм.

судалгааны зорилго, зорилт

Ургийн үеийн арьсн судасжилтын үүсэл, онцлогийг тодорхойлох зорилго тавин энэхүү зорилгоо шийдвэрлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Зорилт :

Урийн хөгжлийн Үе дэх арьсны судасжилтыг хугацаагаар тодорхойлж онцлогийг тогтоох

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Хэрэглэхүүн

Бид судалгаандаа эр, эм хоёр хүйсийн 12-32 долоо хоногтой хөгжпийн гажиггүй 39 ургаас хацар, нуруу, цээж, хэвлий, гуя, бугалаг, алга, улнаас 1см х 1см талбайтай арьсыг авч арьсны судсыг цутгалгын аргаар тодруулж судасжилтын шинжилгээг хийлээ. Арга зүй

Судалгаагаа "Био-анагаахын судалгаанд хүнийг хамруулах тухай олон улсын ёс зүйн удирдамж"-ийн дагуу (Abdussalam М.,)(1999) био анагаахын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг судлаачдад тавигддаг нийтлэг зарчмуудыг баримтлан дараах аргуудыг хэрэглэж явуулав Цутгалгын арга

Ургийн арьсны судасжилтыг судлахын тулд В.В.Соколов (1985) нарын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар ургийн гол судсаар хар бэх, цэлцэнгийн холимгийг цутгаж 12% формалины уусмалд бэхжүүлсний дараа ургийн арьсыг хацар, нуруу, цээж, хэвлий, гуя, бугалга, алга, улнаас авч хөлдөөгч микротомоор хөндлөн зүсэж диметилфталатаар унгалагжуулав. ҮҮний дараа тавиур шил ба бүрхүүл шилний завсар байрлуулж бэлдмэлээ бэхжүүлэв. Бэлдмэлийг "Микростар-120" маркийн микроскопын тусламжтайгаар судалгааг явууллаа. Бэлдмэлүүдээс гэрэл зураг авч ажлаа баталгаажуулав. Морфометрийн арга

Арьсны зузаан, судасны I,II,III эрэмбийн салааны тархалт, судасны голч ба урт, салаалах өнцөг хэлбэрийг хэмжин тогтоох судалгааг явуулахдаа А.И.Абрикосов (1936) ба Г.Г.Автандилов (1990) нарын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сонгомол аргуудаар гэрлийн "Olimpus" болон МБС-2 микроскопуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ. Хжилтийг "Olimpus" микроскопын тавиурын доороос гэрэл тусгаж микроны хэмжүүр бүхий шугамтай микроокулярметрийг хийж 10x15, 20x15 өсгөлтөөр харж хэмжилтийг явууллаа. удасны салаалалтын өнцгийн хэмжилтийг микроскопын окулярт байрлуулан гониометрийн хэмжүүрээр хийж гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүн

Бид хар бэхийн цутгалга хийсэн ургийн цогцосны арьсанд гаргалгаа хийж үзэхэд ургийн арьсны цусан хангамж нь тухайн хэсгийн булчин, хальсны судаснаас арьсан доорх өөхөн эд -гиподерм рүү салаалж түүнээс үргэлжилдэг болох нь харагдаж байлаа.

Ургийн арьсны хар бэхийн цутгалга хийсэн бэлдмэл дээрээс ажиглахад артерийн судаснууд нь өөхөн эдийн завсраар холбогч эдэн таславчуудыг дагаж байрласан байв. Мөн арьсны дагуу зүслэгээс харахад ургийн биеийн аль ч хэсгийн арьсны жинхэнэ арьсан давхарга дотор олон тооны салаанууд өгч хоорондоо анастомоз үүсгэж байгаа нь харагдаж байлаа. Арьсны босоо зүслэг дээр судасны салаалалт гадарга тийшээ харьцангуй нарийссан хэлбэр ажиглагдаж байгаа бол арьсны параллель зүслэг дээр тодорхой зүй тогтолгүй салаалсан байна.
Бид ургийн биеийн сонгосон хэсгүүдээс бэлдсэн судасны бэлдмэлүүдийг харьцуулж үзэхэд хоорондоо ялгаагүй байсан учир үндсэн салаа, түүнээс салбарласан 1-р эрэмбийн салаа, түүнээс салбарласан 2-р эрэмбийн салаа нуудын голчийн хэмжээг нэгтгэн боловсруулж дундаж, дунджийн алдаа, стандарт хазайлт, варианс, үнэмлэхүй их ба бага утгуудыг тодорхойлон үр дүнг хүснэгтээр үзүүлэв. (Хүснэгт 1).

Ургийн арьсны бэлдмэл дээрээс ажиглахад 12-13 долоо хоногтой үед арьсны жинхэнэ арьсан давхарга дотор тодорхой зүй тогтолгүйгээр салаалсан судсан торны хэсгүүд тод харагдаж байв (зураг 1).

Ургийн арьсны судасны 1-р эрэмбийн салааны голчийн хэмжээг үндсэн салааны харгалзах хугацааны үзүүлэлттэй харьцуулж үзэхэд бүх хэсгүүдэд ялгаа нь Р<0.01 түвшинд статитстик үнэн магадтай тогтоогдов . Ургийн арьсны 1-р эрэмбийн үндсэн салааны голчийн хэмжээ 11-14 долоо хоногтой урагт 22.10 мкм, 15-18 долоо хоногтойд 24.30 мкм, 19-23 долоо хоногтойд 26.90 мкм, 24-25 долоо хоногтойд 28.40 мкм, 26-27 долоо хоногтойд 32.00 мкм, 31-32 долоо хоногтойд 35.00 мкм болж өөрчлөгдөж байна.

Зураг 1. Цээжний арьсны судасжилтын байдал

(12-13 долоо хоногтой эр ураг) Хар бэх цэлцэнгийн цутгалга. Өсгөлт 4x10

Ургийн арьсны судасны 1-р эрэмбийн салааны голчийн хэмжээг 2-р эрэмбийн салааны харгалзах хугацааны үзүүлэлттэй харьцуулж үзэхэд бүх хэсгүүдэд ялгаа нь Р<0.01 түвшинд статистик үнэн магадтай тогтоогдов (Хүснэгт 1). 12-13 долоо хоногтой ургийн алганы арьсны судаснууд нь үндсэн салаанаасаа модны мөчир адил салаалж, төгсгөлүүд нь өөхөн эдийн дотор заримдаа мухар төгсгөлүүд болж төгссөн байна. Зарим салаанууд нь ац (дихотомик) хэлбэртэй харагдаж байлаа. Зураг 2-т 14-15 долоо хоногтой ургийн цээжний арьсны судасжилтын байдлыг ажиглахад үндсэн салаанаасаа гарсан 1 дүгээр эрэмбийн салаа нь нум үүсгэн түүнээс салаалсан судаснууд нь түүнд тэгш өнцөг үүсгэн цацраг байдлаар салаалсан байв. 14-15 долоо хоногтой ургийн алганы арьсны бичил судасжилтын байдлыг ажиглахад харьцангуй нягт судсан торыг нэг биш чигт орон зайд үүсгэж байна. Судаснууд хоорондоо олон тооны анастомозууд үүсгэж байна.

Ургийн арьсны судасны 1-р эрэмбийн салааны голчийн хэмжээ

Судсан тор болон анастомозууд үүсгэж байгаа хэлбэр нь тодорхой зүй тогтолп/й, мөн судасны голчийн хэмжээ нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна. Энд судас нь битүү цагираг үүсгээд түүнээс тал талруугаа салаанууд гарч байгаа нь сонирхол татаж байв. Мөн том судсан цагираган дотор ахин жижиг цагираг үүссэн сонин салаалалт ажиглагдсан билээ.



Ураг 17-18 долоо хоногтой үед арьсны жинхэнэ арьсан давхаргад судсан торны хэсгүүд илүү нягт тодорсон үндсэн салаанаас 3 ба 4 дэх эрэмбийг үүсгэн салаалсан харагдаж байна (Зураг 3).

17-18 долоо хоноггой ургийн гуяны арьсны судасжилт нь бусад хэсгээсээ бөөгнөрсөн судсан тор үүсгэсэн байдлаараа ялгагдаж байсан бөгөөд алганы арьсны судасжилтын байдлыг

Зураг 3 Цээжний арьсны бичил судасжилтын байдал

(17-18 долоо хоногтой эрураг) Хар бэх цэлцэнгийн цутгалга. Өсгөлт 4x10

Мөн 24-25 долоо хоногтой ургийн арьсанд үсний булцуунууд болон түүний дэргэдэх судасны гогцоонууд байгаа нь харагдаж байсан. Харин энэ үед арьсны босоо зүслэг дээр жинхэнэ арьсан давхрагын судас нь 2 давхрага хэлбэрээр ялгарах хандлагатай байгаа нь ажиглагдаж байна.

26-27 долоо хоногтой ургийн нурууны арьсны хэсгийн судаснууд хоорондоо холбоотой зэрэгцээ нумуудыг үүсгэн тэдгээрийн төгсгөлүүд нь өнгөн хөрс рүүгээ чиглэсэн нь цусны урсгал бүх хэсгүүдэд тасралтгүй хүрч байх нөхцлийг хангасан бүтцийн онцлогтои байна.

Зураг 4. Цээжний арьсны судасжилтын байдал
(22-23 долоо хоногтой эр ураг) Хар бэх цэлцэнгийн цутгалга. Өсгөлт 10x10
Арьсны дагуу зүслэг дээр илэрсэн судасны салаалтанд гониометрээр салаалалтын өнцгийн хэмжилт хийж үзэхэд цээжний арьсанд 40-160 хэм өнцгөөр салаалсан, бугалганы гадна талын арьсанд 85-120 хэм байна. Гэхдээ судасны салаалалтын хэлбэр болон өнцөг нь ямар ч зүй тогтолд захирагдахгүй байдал ажиглагдаж байлаа.

Зураг 5 Цээжний арьсны судасжилтын байдал
(31-32 долоо хоноггой эр ураг) Хар бэх цэлцэнгийн цутгалга. Өсгөлт 10x10
Ураг 31-32 долоо хоногтой үед арьсанд судаснууд нь янз бүрийн хэлбэртэй гогцоо үүсгэж байгаагийн зэрэгцээ ургаж буй судас гэхээр судасны мухарт төгсгөлүүд олон тохиолдож байлаа. (Зураг 5).
Арьсны үндсэн салаанаас салбарласан 1 ба 2-р эрэмбийн судаснууд хоорондоо голчоороо 3.3 мкм - 4.9 мкм ялгаатай байна. Үүнийг Стьюдентийн шалгуураар бодож үзэхэд 1 ба 2-р эрэмбийн судаснуудын хооронд Р<0.01 түвшинд статистик бодит ялгаа ажиглагдаж байна. Бид арьсны зузаан болон цусны судасны голчийн өсөлтөнд долоо хоногийн өөрчлөлтөөр н ь бикорреляцийн коэффициент бодож үзэхэд R=0.94 буюу хүчтэй эерэг хамааралтай гарч байгааг үндэслэн арьсны бүтэц ба судасжилт нь хоорондоо хамааралтай хөгжиж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. 12-32 долоо хоногтой урагийн арьсны судасжилтанд хүйсийн онц ялгаа ажиглагдсангүй. Хэлцэмж
Ургийн биеийн сонгосон хэсгүүдийн цусан хангамж, судасжилтын бүрдлийг судалснаар бидэнд судасны торон    тогтолцоо,    түүний ангиоархитектоник, судасны голчийн хэмжээ, анастомозын хэлбэр нь арьсны бүтэц, бүрдэлтэй холбоотойгоор өөрчлөгдөж байгаа нь ажиглагдлаа. Мөн судасны тархалт нягтрал нь арьсан доорх өөхөн давхрагын хөгжилтэй холбоотой байна.
Ургийн арьсны бэлдмэл дээрээс ажиглахад 12-13 долоо хоногтой үед арьсны жинхэнэ арьсан давхарга дээр эдийн дотор харьцангуй сийрэг, ямар нэгэн зүй тогтолгүйгээр салаалсан судсан торны хэсгүүд тод харагдаж байгаа нь энэ үед ургийн арьсны судас жинхэнэ арьсанд тодорхой чиглэлгүйгээр үүсэж байгааг харуулж байна.
14-15 долоо хоногтой ургийн арьсны бичил судасжилт харьцангуй нягт, судасны голчийн хэмжээ нь харилцан адилгүй, судсан торыг чигт орон зайд үүсгэж, судаснууд хоорондоо олон тооны тодорхой зүй тогтолгүй анастомозууд үүсгэж байна. Ургийн хйгжпийн цаашдын долоо хоногуудад энэ зохион байгуулалт өөрчлөгдөж байв.
Ураг 21 -22 долоо хоногтой болоход арьсанд өнгөц ба гүн хоёр төрлийн судсан тор бүрэлдэн тогтож эхэлсэн байгаа нь Г.Моретти, Б.Монтанья нарын тэмдэглэн бичсэнтэй Үндсэндээ тохирч байна
1 дүгээр эрэмбийн судасны голчийн хэмжээ ургийн 11-14 долоо хоногт 21 мкм орчим ураг 15-18 долоо хоногтойд 23 мкм, 19-23 долоо хоногтойд
27    мкм, 24-25 долоо хоногтойд 29 мкм, 26-
28    долоо хоногтойд 32 мкм, 31-32 долоо хоногтойд 35 мкм болж тус өсөж байв.
Харин 2 дугаар эрэмбийн судасны голчийн хэмжээ ургийн 11-14 долоо хоногт 17 мкм, ураг 15-18 долоо хоногтойд 21 мкм, 19-23 долоохоногтойд 23 мкм, 24-25 долоо хоногтойд 24 мкм, 26-28 долоо хоногтой болоход 27 мкм, 31-32 долоо хоногтой болоход 30 мкм болж тус өсөж байгаа нь судасны голчийн өсөлтийн эрчмийн хувьд ерөнхийдөө ижил зүй тогтолтой байна. Харин 1 дүгээр эрэмбийн судасны голчийн хэмжээний өсөлтийн эрчим нь 15-18 долоо хоногтойд, 2 дугаар эрэмбийн судасны голчийн өсөлтийн эрчим 24-25 долоо хоногтойд харьцангуй багаар өссөн дүр зураг харагдаж байна.
Мөн 24-25 долоо хоногтой ургийн арьсанд үсний булцуунууд болон түүний дэргэдэх судасны гогцоонууд байгаа нь харагдаж байна. Үүнээс үзвэл үсний булцуунуудыг цусаар хангадаг судаснууд 24-25 дахь долоо хоногоос хэлбэржиж эхэлдэг гэж үзэж болохоор байна. Харин энэ үед босоо зүслэг дээр жихэнэ арьсан давхрагын судас нь 2 давхрага хэлбэрээр ялгарах хандлагатай болсон байгаа нь ажиглагдаж байна.
Судлаач Ю.И.Афанасьев(1989) нарын ургийн хөгжлийн 3 сард арьсны холбогч эдэд цусны нягт судсан тор үүсэж эхэлдэг болохыг дурдсантай бидний судалгааны дүн үндсэндээ тохирч байна. Арьсан доорхи судаснуудын үүсэл болон үүсгэж буй торны байдал хэмжээгээрээ хүйсийн ялгаагүй байсан учир бид нэгтгэн боловсруулалт хийлээ.
Ураг 31-32 долоо хоногтой үед арьсанд судаснууд нь янз бүрийн хэлбэртэй гогцоо үүсгэж байгаагийн зэрэгцэз ургаж буй судас гэхээр судасны мухарт төгсгөлүүд олон тохиолдож байгаа нь арьсны судасжилт 31-32 долоо хоногтой урагт бүрэн төгөлдөржөөгүй байгааг харуулж байна.

ДҮГНЭЛТ
1. Ургийн хөгжлийн үед арьсны судасжилт жигд биш хйгжиж байгаа бйгййд капилляр, артериол, венулууд голчоороо бүрэн ялгаралд ороогүй байна.
2 Ургийн хөгжлийн үе дэх арьсны судасжилт нь биеийн тухайн хэсгийн арьсны бүрдэл, бүтцийн өөрчлөлттэй харьцангуй хамааралтай хөгжиж арьсны цусан хангамжийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байна.
 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 852
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК