Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
БҮДҮҮН ГЭДЭСНИЙ УЯН ДУРАНГИЙН ОНОШЛОГООНЫ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

М.Энх-Өлзий, Б.Мөнхжаргал
 

 
Абстракт

Бүдүүн гэдэсний эмгэгшлийн оношлогоо, эмчилгээний асуудал нарийн төвөгтэйн дээр өнөөгийн байдлаар нарийвчлан судалсан ШУ-ны дүгнэлт ховор юм. Бүдүүн гэдэсний үйл ажиллагааны ба биологийн талаас явагдаж буй бичил үйлдлүүдийн хэм хэмжээг тогтоож чадаагүй байна. Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээ манай оронд харьцангуй хоцронгуй хөгжиж буй салбарын нэг юм.

Судалгааны зорилго: ШКТЭ-ийн Онош зүйн тасгийн бүдүүн гэдэсний уян дурангийн кабинетийн 2002-2006 оны бүдүүн гэдэсний өвчлөлийн бүтэц, хөдлөл зүйг тогтооход оршино.

Судалгааны зорилт:

Судалгааны үр дүн хэлцэмж:

ШКТЭ-ийн дурангийн кабинет-д хийгдэж буй бүдүүн гэдэсний дурангийн оношлогооны хэрэгцээ, эзлэх хувийг судлах Бүдүүн гэдэсний өвчлөлийн бүтэц, хэлбэрийг тогтоох Судалгаанд хамрагдсан хавдраар өвчлөгсдийн тохиолдлыг гистолог байдалтай харьцуулан судлах Судалгааны материал арга зүй: Бүдүүн гэдэс дурандах ерөнхий дүрмийн дагуу гэдэс дурандах өвөрмөц бэлтгэл хийн OLYMPUS фирмийн HI-20 дурангаар 213 хүнд шинжилгээ хийж, динамик эгнээний аргаар дуран оношлогооны өвчлөлийн бүтэц, хамаарлыгхарьцуулан судалж гаргалаа.
Хүснэгт №1

Сүүлийн 5 жилд хийсэн нийт дурангийн шинжилгээний байдлаар бүдүүн гэдэсний дуран 70 тохиолдол буюу 2.1 % эзэлж байна. Өвчлөлийн бүтэц зүй

Хүснэгт №2

Өвчлөлийн бүтцээс үзэхэд бүдүүн гэдэсний үрэвсэл 100 (46.9%), Судасны эмгэг 28 (13.1%), системийн өвчин 17(7.9%), хортой хоргүй хавдар 34 (15.9%) эзэлж байна.
 

Бүдүүн гэдэсний дурангаар оношлогдсон хавдрын 64% нь шулуун гэдэс, 12% нь уруудах гэдсэнд байрласан байна.    Диаграм №2

Хавдрын 87% нь 5 см-ээс дээш буюу хожуу үедээ ирж оношлогдож байна.

Диаграм №3

Эмгэг бүтцийн шинжилгээгээр 38% ялгаралт их булчирхайлаг хавдар, 31%-ялгаралтдунд булчирхайлагхавдар, 13% ялгаралт бага булчирхайлаг хавдар илэрсэн.

Дүгнэлт:

•    Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ манай оронд хийгдэж байгаа бусад эрхтний дурангийн шинжилгээтэй харьцуулахад бага 2.1%-г эзэлж байна.

Судалгааны . байдлаас үзэхэд бүдүүн гэдэсний архаг үрэвсэл 46.9%-д, хорт болон хоргүй хавдар 15.9%-д оношлогдсоны зэргэцээ өвчлөлийн хэт хожуу үедээ шинжилгээ хийлгэж байгаа зэргээс үзэхэд бүдүүн гэдэсний дурангийн оношлогоог нэмэгдүүлэх, орчин үеийн түвшинд ойртуулах

•    Бүдүүн гэдэсний эмгэг өөрчлөлтийг эрт илрүүлэх, өвчлөлийг морфометр, морфогенезийн түвшинд тогтоох өөрийн орны түвшинд өвөрмөц аргыг нэвтрүүлэх

•    Бүдүүн гэдэсний эмгэг өөрчлөлтийн өвчлөлийн бүтэц цөөн бүртгэгдэн оношлогдож байгаа нь цаашид энэ салбарын техник технологийг шинэчлэх, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1046
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК