Манай орны хүн амын өвчлөлийн талаархи мэдээнд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин сүүлийн 10 жилд тогтмол 2-р байранд орж байна.Мөн хавдрын өвчлөл нэмэгдэж хүн амын нас баралтын тэргүүлэх 3 шалтгааны нэг болсон байна. Хорт хавдрын өвчлөлд элэгний өмөн 36.4%,ходоодны өмөн-13.8%,улаан хоолойн өмөн-9.4%-г эзэлж байгаа ба эдгээр нь нас баралтын тэргүүлэх шалтгаанууд болж байна. Хоол боловсруулах замын цус алдалт нь олонтаа тохиолддог өвтөний амь насанд аюул учруулж болох хам шинж бөгөөд дурангийн шинжилгээний тулгамдсан асуудалуудын нэг юм. Мөн орчин үед судлаачид дэлхийн хүн амын 60% орчимд хелико бактерийн халдвар тархсан гэж үздэг байна. Хоол боловсруулах эрхтэний өвчний оношилгоо эмчилгээнд дурангийн шинжилгээ тэргүүн зэргийн ач холбогдолтой юм.
Судалгааны зорилго;
БОЭТөвийн дурангийн кабинетийн сүүлийн 2 жилд хоол боловсруулах дээд замын эрхтэний дурангийн шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн өвчлөлийн байдлыг судалж цаашид авах арга хэмжээг төлөвлөх.
Судалгааны зорилт;
1. Дурангийн шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн өвчлөлийн хэлбэрийг тогтоох.
2. Өвчлөл ба нас хүйсний хамаарлыг судлах
3. Өвчлөл ба нийгмийн байдлыг харьцуулах
4. Харьяаллын аймгийн иргэдийн шинжилгээнд хамрагдсан байдлыг тогтоох Судалгааны материал арга зүй
2004-2005 онд БОЭТөвийн дурангийн кабинетэд шинжилгээ хийлгэсэн 598 хүний шинжилгээний бүртгэлд үндэслэн сонгож авсан үзүүлэлтүүдийг түүвэрлэж нэгтгэж харьцуулах аргаар судаллаа. Судалгааны ажлын үр дүн хэлцэмж
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн өвчлөл ба нас хүйсний хамаарлыг хүснэгт №1 ээр, өвчлөл нийгмийн байдлыг хүснэгт №2 аар харуулав. Судалгаанд нийт 598 хүн хамрагдсны 243 буюу 41.2%эр,346 буюу 58.8% эмэгтэйчүүд байна. Нийт хүмүүс тасаг кабинетуудын болон сум өрхийн эмчийн заалтаар шинжлүүлсэн байна. Өвчлөлийн хэлбэрийн хувьд үзэхэд нийт шинжлүүлэгчдийн 77% нь ходоодны архаг үрэвсэлтэй байгаа нь бусад судлаачдынхтай ойролцоо байна. Ходоодны архаг үрэвсэлээр өвчлөгсдийн дийлэнх хэсгийг 20-50 насны буюу хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна. Хавдараар өвчлөгсдийн 70% нь 40-с дээш насны эрэгтэйчүүд байна. Улаан хоолойн үрэвсэлтэй хүмүүс 6.1%-г эзэлж байгаа ба ихэнх нь асуумжаар ходоод улаан хоолойн сөргөө өвчний шинжтэй байсан. Өвчлөлийг нийгмийн байдалтай харьцуулахад 81.1%нь ажилгүй, малчин, өндөр настан гэх мэт нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байлаа. Харъяаллын аймгуудааас шинжилгээнд 19 хүн хамрагдсан ба энэ нь 3.2%-г эзэлж байна.
1. Харъяалалын аймгийн иргэдийн шинжилгээнд хамрагдсан байдал Хуснэгт№3
Судалгааны дүгнэлт,санал
1. Өвчлөлийн 77%-г ходоодны архаг үрэвсэлтэй хүмүүс эзэлж байгаа нь энэ өвчний шалтгааныг судлах тухайлбал хелико бактерийн халдварыг илрүүлэх шинжилгээг хавсран явуулах шаардлага тавигдаж байна.
2. Өвчлөгсдийн насны бүтцээс харахад 65%-г 20-50 насны хүмүүс эзэлж байгаа нь хүн амын дунд ходоод гэдэсний үрэвсэл, халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловрол олгох асуудал шаардлагатай байгааг харуулж байна.
3. Өвчлөгсдийн 81 % нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байгаагаас үзэхэд өвчлөл ба нийгмийн байдлын хамаарлыг нарийвчлан судлах нь зүйтэй юм.
4. Шинжилгээнд хамрагсдыг хүйсний байдлаар авч үзэхэд эмэгтэйчүүд 58.8%-г эзэлж байгаа нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавих асуудал эрэгтэйчүүдээс илүү байгаа нь харагдаж байна.
5. Шинжилгээнд хамрагсдын 3.2% нь харъяаллийн аймгуудаас ирж үйлчүүлсэн байгаа нь цаашид хамралтыг нэмэгдүүлэх ажил зохиох шаардлагатай байна.
2. Хөдөөгийн эмч нарын эмнэл зүйн гарын авлага 2 боть
3. ШКТЭ Онош зүйн тасаг \"Зонхилон тохиолдох өвчнүүдийн багажийн оношлогооны баримтлал 2005 он
4. Онош сэтгүүл 2003 он №3
5. Монголын анагаах ухаан сэтгүүл 2002 он №2 2004 он №4
6. Өв БОЭТөвийн судалгааны бүтээлийн товчоон 2005 он