Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
ЦӨС ЧУЛУУЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАХ ДЭЭД ЗАМЫН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ
( Судалгааны өгүүлэл )

Б. Оюунцэцэг, Ц. Сарантуяа, В.Дэлгэрмаа Д. Даваадорж

 
Абстракт

Gallstone disease is not well documented during upper gastrointestinal disease. The aim of this study was to determine the upper GI tract disease in patients with cholelithiasis. 22 males and 53 females (75 patients) meeting the study criteria were recruited into the study. The mean age of the patients was 47.6±13.6 years (range: 21-80). The male to female ratio of gallstones prevalence approached to 1 : 1.5.

Gallstone disease was found more often in chronic gastritis 94.6%, reflux esophagitis 40%, esophageal varices 20%, duodenal lesion 37.3% and peptic ulcer , GI tract polyp 4% respectively. There were statisticaly significant between reflux esophagitis and hiatal hernia p<0.016

These results underline the importance of a routine gastroscopy before elective cholecystectomy.

Цөс чулуужих өвчний (ЦЧӨ) үед хоол боловсруулах замыг (ХБЗ) дурандаж шинжлэх нь оношлогоо эмчилгээний чухал ач холбогдолтой билээ. Учир нь хэвлийн өвдөлттэй хүмүүст илэрч буй шинж нь цөсний хатгаанаас юм уу эсвэл шархлаас болж өвддөгийг таньж тодорхойлоход дурангийн шинжилгээ нь хамгийн мэдээлэл сайтай аргын нэг юм [1]-
Судлаач Е. Н. Цыбиков [1996] дээд гэдэсний шархлаа өвчтэй хүмүүсийн 11.7 хувьд цөсний хүүдийн чулуутай архаг үрэвсэл хавсран тохиолддог гэжээ [2], Asteria CR (1985) ЦЧи-ий 35 хувьд хоол боловсруулах замын эмгэг тухайлбал өрцний ивэрхий, шархлаа өвчин, дээд гэдэсний дивертикул, ходоодны хавдар болон бүдүүн гэдэсний эмгэгтохиолддог гэжээ [3],
Өөр нэг судалгаагаар ЦЧи-тэй 376 өвчтөн дурандахад 60 (16%) ХБ дээд замд өөрчлөлттэй тухайлбал шархлаа 23.3%, ходоодны эрози 25%, эзофагит 18.3%, полип 3.3% тус тус илэрчээ [4]. Судлаач
Tsybusch A (2006) ЦЧи-тэй 338 хүнийг дурандахад 6.8% шархлаа өвчин, 1.8% ходоодны эрози, 25.7% гастрит, 3.2% полип, 4.7% өрцний ивэрхий, 0.6%-д ходоодны хавдар байгааг илрүүлсэн [5]. Элэгний хатуурлын үед ЦЧ үүсэх нь 10-30% их байдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа Чайлдын ангиллаар В ба С зэрэгтэй, биеийн жин ихтэй хүмүүст ЦЧӨ үүсэх магадлал их байдаг. Энэ нь элгэн дэх цөсний хүчлийн нийлэгжил ба зөөвөрлөлт буурах, эстроген болон холбоот бус билирубины хэмжээ их ба йх, ЦХ-н агших чадвар буурсантай холбоотой үүсдэг байна [7,8]. Элэгний хатуурал өвчний үед бүх төрлийн бодисын солилцооны өөрчлөлт эрчимтэй явагдахаас гадна вирус болон архины нөлөө нь бусад өвчин эмгэг үүсгэхэд нөлөөтэй. Үүний нэг тод жишээ бол элэгний хатуурал өвчний үед цөс чулуужих өвчин (ЦЧӨ) үүсэх явдал юм. Судалгаанаас харахад элэгний хатуурлын үед цөсний чулуужих өвчний тархалт    17.9-38%-д задлан шинжилгээгээр 33%-тай байна [9],В вируст гепатиттай хүмүүст цөсний чулуу тохиолдох нь нэмэгдэж байна. Тухайлбал АНУ-д С Вирусын гепатиттэй хүмүүсийн 23.8% нь ЦЧӨ-тэй байна. Энэ нь цөсний чулуутай хүмүүсийн Ю-15%-ийг эзэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд 31 %, харин эрэгтэйчүүд 18% эзэлж байна гэж мэдээлжээ [9]. АНУ-д С вируст гепатиттай эрэгтэйчҮҮдэд ЦЧи нэлээд өндөр байна [10].
Манай улсад ЦЧи-ий үе дэх улаан хоолой, ходоод, дээд гэдэсний эмгэгийн талаарх судалгааны талаар материал хомс байна. Иймээс бид ЦЧӨ-ий үе дэх хоол боловсруулах дээд замын эмгэгийн евчлөлийг тогтоох зорилгоор уг судалгааг хийв.

Судалгааны зорилго
Цөс чулуужих өвчний үе дэх улаан хоолой, ходоод дээд гэдэсний өвчлөлийг тогтоох зорилготой Судалгааны материал ба арга зүй
Судалгаанд ЭМШУИС-ийн ХБЭСТ-ийн дурангийн тасагт 2002 оны 9 сараас 2006 оны 5 cap хүртэл хэт авиан шинжилгээгээр ЦЧи-тэй гэдэг нь нотлогдсон 75 өвчтөн хамрагдав. Элэгний хатуурлын үе дэх улаан хоолойн венийн өргөслийг дурангаар 1-4 зэргээр, сөөргөөт эзофагитын зэргийг Лос-Анжелесын ангиллаар, ходоодны урыг Yamada ангиллаар тус тус ангилав. Хэвлийн хэт авиан шинжилгээг 3.5 Мгц давтамжтай эхо үүсгүүр (Japan, "Aloka"-650) ашиглан өглөө өлөн үед хэвтээ байрлалд шинжлэв. Дурангийн шинжилгээг өглөө өлөн үед хэвтээ байдалд (Japan, Olympus GIF XQ-20) хоолой залгиурыг урьдчилан мэдээ алдуулалт хийсний дараа гүйцэтгэв. Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авсан болно. Судалгаанд хамрагдсан өвчтөнеөс тусгай судалгааны асуумж бүхий хуудас бөглүүлж судалгааны дүнг Windows орчны SPSS 10.0 version программаар статистик боловсруулалт хийлээ.
Судалгааны үр дүн хэлцэмж
Судалгаанд ЦЧи-тэй 21-80 насны (эрэгтэй 22, эмэгтэй 53) нийт 75 өвчтөн хамрагдав. Дундаж нас 47.6±13.6 байлаа. Эрэгтэй эмэггэй өвчлөлийн харьцаа 1:1.5. Судалгаанд хамрагдсан эрэгтэй хүмүүсийн өвчлөл 81.1 хувь, эмэгтэйчүүдийн 62.2 хувь нь 31-60 насанд тохиолдов (Зураг 1).
ЦЧӨ-тэй хүмүүсийн нас хүйсийн харьцаа

Зураг 1. Судалгаанд хамрагдагсдын нас хүйсний хамаарлын онцлог

Зураг 1-ээс харахад аль ч насанд эмэгтэйчүүдийн өвчлөл илт давамгай байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн өвчлөл 50 хүртэл насанд аажим өгсч, цаашдаа буурах хандлагатай байна. Судалгаанд улаан хоолойн 70 (93.3%), ходоодны 75(100%), дээд гэдэсний эмгэгтэй 28 (37.3%) өвчтен тус тус хамрагдав. Үр дүнг хүснэгт 1-д харуулав. Хүснэгт 1. ЦЧи-ий үеийн улаан хоолой, ходоод, дээд гэдэсний өвчлөл Дээрх хүснэгтээс харахад улаан хоолойн өвчний дотор сөөргөөт эзофагит хамгийн их 30 (40%), варикозын йргйсйл 15 (20), өрцний гулсамхай ивэрхий 11 (14.6), улаан хоолойн мөөгөнцөрт үрэвсэл 3 (4), Барретын улаан хоолой 1 (1.3) тохиолдлоо.

Сөөргөөт эзофагит Лос-Анжелесийн ангиллаар А зэрэг 17 (56.6%) , В 11 (36.6%), С 2 (6.8%) илэрч харин D зэрэг илэрсэнгүй. Сөөргөөт эзофагитын хүндрэл болох Барретын улаан хоолой нийт тохиолдлын 1.3 хувьд тохиолдсон богоөд энэ нь гистологоор батлагдсан болно.

Элэгний хатуурал оношхой өвчтөн. 7_ хамрагдсан хэдий ч дурандах явцад варикозын өргесөл 15 өвчтөнд илэрсний 66.6% нь I , 20% нь II, 13.3% нь III ба IV зэргийн варикозын өргөсөлтэй байлаа. Элэгний хатууралтай өвчтөнд ЦЧи-ий тохиолдох нь 20 хувь байна. Элэгний хатуурал шалтгааны хувьд В вирусын шалтгаант 5 (33.3%), С вирусын шалтгаант 6 (40%), архи ба вирусын холимог шалтгаант 3 (20.1%), шалтгаан тодорхойгүй 1 (6.6%)18.6 тус тус эзэлж байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд архи ба вирусын холимог шалтгаант элэгний хатуурал 4 (26.6%), эмэгтэйчүүдэд 11 (73.4%)-д вирусын шалтгаант элэгний хатуурал давамгайлж байлаа.
Ходоодны эмгэгээс хамгийн их буюу 94.6%-д архаг үрэвсэл илэрсний 53.2% антрал хэсэгт, 32.4% тархмал өнгец үрэвсэлтэй, 11.8% хатингаршилт хэлбэр,
3.2% ёроол хэсгийг хамарсан үрэвсэл байв. Ходоодны шархлаатай 3 өвчтөн бүгд 50-аас дээш насанд тохиолдсон. Үүний нэг нь элэгний хатууралтай бөгөөд стресс шархлаа байв. Ходоодны нугалуурын өмнөх хэсэгт 2, дээд гэдэсний Фатеров хөхлөгийн полиптой өвчтөн 1 оношлогдсон бөгөөд бүгд Yamada type II зэрэгтэй байлаа. Дээд гэдсэнд 18.6%-д үрэвсэл, 13.3%-д дуодено-гастраль рефлюкс, 5.3%-д лимффофолликуляр    бульбит тохиолдсон.
Нийт тохиолдлын 80 (60) хувьд хувьд ЦЧӨ-ий эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бөгөөд ихэнхэд нь -баруун хавирганы нумаар унжирч өвдөх, ходоод гэдэс хямрах (биж) шинж давамгайлан илэрсэн байлаа. Эмнэл зүйн илрэлгүй 20% (15) байсан бөгөөд бүгд 1 жилийн дотор ЦЧи-тэй нь оношлогдсон өвчтөн байлаа.
Бид судалгааныхаа дүнг бусад судлаачдынхтай харьцуулан хүснэгт 2-т үзүүлэв. Хүснэгт 2. ЦЧи-тэй хүмүүсийн ХБ дээд замын өвчлөлийг бусад судлаачдынхтай
харьцуулсан дүн

Хүснэгт 2-оос харахад ЦЧи-тэй хүмүүст шархлаа өвчин харьцангуй бага, полип ойролцоо, харин улаан хоолойн үрэвсэл ялангуяа сөөргөөт эзофагит, өрцний ивэрхий ба гастрит нилээд өндөр тохиолдсон болох нь харагдаж байна. ирцний ивэрхийн тохиолдол өндөр байгаа нь манай орны нөхцөлд сөөргөөт эзофагитийн өвчлөл, ходоодны архаг үрэвсэл элбэг байгаа нь хоол хүнсэнд өөх махан бүтээгдхүүн голлон иддэг, газарзүйн онцлог зэрэгтэй холбоотой байж болох юм.
Дүгнэлт

ЦЧӨ-тэй хүмүүст сөөргөөт эзофагит 40%, ходоодны архаг үрэвсэл 94.6%, варикозын өргөсөл бүхий элэгний хатуурал 20%, шархлаа ба полип тус бүр 4%, дээд гэдэсний эмгэг 37.3% тус тус тохиолдлоо. Сеөргөет эзофагит болон өрцний ивэрхийн хамаарал р<0.001 статистик үнэн магадтай байна. Цөсний хүүдий авах хагалгааны өмнө хоол боловсруулах дээд замыг дурандах шаардлага байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 709
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК