This investigation was implemented at Nomun clinical hospital and obtained 141 people, who attended the hospital with gastrointestinal complains. The aim of study was to analyze the clinical archive materials of endoscopic and anti H.pylori bodies titer by retrospective method.
133 people of total involved people had pathomorphological changes of gastric wall and 76% had gastritis of type B. To choose adequate therapeutic variant, we decided to make immunoserological analyze, by which was determined the antibody of H.Pylori. The reason of gastritis of 75%-investigated people was H.Pylori. Therefore we decided to make the standard therapy for H.Pylori. Positive results were followed our therapy. We recommend the combination of urease test to determine the H.Pylori and histological analyze.
It could be more effective treatment if we can implement gastroendoscopic therapy, but it requires the improvement of equipment technical condition.
Судалгааны ажлын зорилго
Номун клиникийн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн уян дуран, H.pylori-ийн иммунологийн шинжилгээний дүгнэлтэнд эргэмж судалгаа хийж ходоодны үрэвслийн хэлбэрүүдийн оношлогоо эмчилгээний оновчтой хувилбарыг сонгох зорилготой. Судалгааны ажлын зорилт
1. Номун клиникийн эмнэлэгт 2005-2006 онд улаан хоолой, ходоод, гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн өвчлөлийн дуранд илрэх эмгэг өөрчлөлтөөр нь ангилах
2. Ходоодны үрэвслийн хэлбэрүүдийг ялган оношлох, хеликобактерийн гаралтай ходоодны үрэвслийг батлан оношлохын тулд Н.pylori эсрэг төрөгч тодорхойлох иммунологийн шинжилгээнд анализ хийх
3. Дээрх шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэн цаашид оношлогооны нэмэлт аргуудыг хэрэглэх боломжийг хайх, эмчилгээний оновчтой хувилбаруудыг боловсруулах Судалгааны аргачлал ба хамрагдах хүрээ
Улаан хоолой, ходоод, арван хоёр хуруу гэдэс дурандахдаа хэсгийн мэдээгүйжүүлэлтийн дор Япон улсад үйлдвэрлэсэн "Olympus" фирмийн GIF1T20 маркийн уян дуранг ашиглалаа. Судалгаа нь 2005-2006 онд Номун клиникийн эмнэлэгт улаан хоолой, ходоод гэдэсний дурангийн шинжилгээ хийгдсэн 141 хүний дурангийн дүгнэлтэнд дүн шинжилгээ хийсэн эргэмж судалгаа байв. Судалгааны ажлын үр дүн Дуранд илрэх эмгэг бүтцийн өөрчлөлтөөр нь ангилж үзвэл: / давхардсан тоогоор илэрхийлбэл/
Номун клиникийн эмнэлэгт 2005-2006 онд 141 хүн улаан хоолой, ходоод гэдэсний уян дурангийн шинжилгээнд хамрагдсанаас ходоодонд эмгэг бүтцийн еөрчлөлт бүхий нийт 133 /94.3%/ хүн байсан байна. Дуранд илрэх эмгэг өөрчлөлтөөр н ь ходоодны архаг үрэвслийн хэлбэрийг тодорхойлсон аргачлалын дагуу (Х.Оюунцэцэг, Р.Оюунханд, 2005 он) илэрхийлбэл: Ходоодны А хэлбэрийн архаг үрэвсэл 9 (7.2%), В хэлбэр 90 (72%), С хэлбэр 26 (20.8%) эзлэж байв.
Ходоодны эмгэгөөрчлөлт илэрсэн 133 /94.3%/ хүнд, ходоодны үрэвслийн хэлбэрүүдийг ялган оношлох, шалтгааныг тогтоож шалтгааны эсрэг оновчтой эмчилгээ сонгох зорилгоор 75 хүнд нь Н.pylori эсрэг төрөгч /JgA, JgG/ тодорхойлох иммунологийн шинжилгээ хийлээ. Үүний дүнд 57 хүнд буюу 76%-д нь Н.pylori эсрэг биет тодорхойлох иммунологийн шинжилгээ /+/ эерэг гарсан байна. Ходоод, 12 хуруу гэдэсний шарх бүхий 13 хүнд Н.pylori эсрэг төрөгчийн тест 11 хүн /84.6%/ эерэг гарсан байна.
Ходоодны шархтай 4 хүнд гистологи биопсийн шинжилгээ хийснээс 3 хүнд Н.pylori, 1 хүнд хавдрын эс илэрсэн.
Ходоодонд дээр дурьдсан эмгэг өөрчлөлт илэрсэн, Н.pylori эсрэг төрөгч тест эерэг дүнтэй гарсан 57 хүнд стандартын дагуу /хеликобактерийн эсрэг/ эмчилгээ хийхэд эмнэлзүйн хувьд үр дүн сайтай байсан ба давтан иммунологийн тест үзэхэд 46 хүнд / 80.7%/ тест /-/ сөрөг гарч эдгэрсэн эерэг үр дүнтэй байсан. Дүгнэлт:
1. 141 өвчтөний дуранд илрэх эмгэг өөрчлөлтөөр нь ангилж үзэхэд дийлэнх хэсэг нь буюу 133 /94.3%/ нь ходоодны эмгэг өөрчлөлт, тэр дотроо В хэлбэрийн үрэвсэл зонхилж байлаа.
2. Уяндуран, Н.pylori иммунологийн шинжилгээг хавсруулан хийснээр тухайн хүнд эмийн эмчилгээний асуудал шийдвэрлэхэд дөхөмтэй болж байна.
3. Цаашид өөрийн эмнэлгийн хүрээнд дээрх аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ Н.pylori тодорхойлох уреазын тест, гистологи-биопсийн шинжилгээг түлхүү хийж оношлогоог улам сайжруулах, шаардлагатай гэж үзэж байна.
4. Дурангийн эмчилгээний асуудал дутагдалтай байгаа нь дурангийн эмчилгээний тоног төхөөрөмж дутагдалтай байгаатай холбоотой байна. Иймд цаашид дурангаар эмчилгээ хийх тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.