1-ЭМШУИС
Орчин үед баримталж буй онолоор, хорт хавдрын эсрэг биемахбодын хамгаалах урвалд эсийн дархлааны урвал гол үүрэг гүйцэтгэдэг байна [1,3]. Гэхдээ шингэний дархпааны урвал хавдрын ургалтыг хянахад оролцдог [2], Тухайлбал, эсрэгбие нь хавдрын уусамтгай болон бэхлэгдсэн антигеныг саармагжуулах үүрэг гүйцэтгэдэг байна. Эсрэгбие нь хавсаргыг идэвхжүүлж, макрофаг, NK эсийг хавдрын эстэй холбох гүүр болж хавдрын эсийг устгадаг болохыг тогтоосон [3]. Сүүлийн үеийн судалгаагаар, хорт хавдар нь дархлаа хомсдлын суурин дээр үүсдэг болохыг, өөрөөр хэлбэл, хавдрын эсүүд үүсч, олшрох нэг нөхцөл бол дархлааны үйлийн дутал болохыг тогтоожээ [3]. Цочмог лейкемийн үеийн тавилан, эмчилгээний үр дүнг хянахад олон хүчин зүйлийг харгалзан үздэг бөгөөд үүний нэг нь дархлаа тогтолцооны үзүүлэлтүүд байдаг [4,6], Цусны хорт хавдрын оношлогоо, эмчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа манай орны нөхцөлд энэ чиглэлийн судалгааны ажил ихээхэн шаардлагатай байна. Судлагааны зорилго. Бид цочмог лейкоз (ЦЛ)-ын үеийн шингэний дархлааны өөрчлөлтийг тодруулах зорилго тавилаа. Материал, арга зүй. Судлагаанд 2003-2004 онд ЭНЭШТ-ийн цусны тасагт хэвтэн эмчлүүлсэн эмнэл зүй болон лабораторийн шинжилгээгээр цусны хавдар онош нь батлагдсан 38 өвчтөнииг Эдгээрийн сонгон авлаа.
26 (68,4%) эрэгтэй , 12 (31,6%) эмэгтэй бегөөд 71,1% нь цочмог лимфобласт лейкоз (ЦЛЛ), 28,9% нь цочмог миелобласт лейкоз (ЦМЛ) оноштой байлаа. Судлагаанд хамрагдсан өвчтөний ийлдэсний IgA, IgM, IgG-r Манчины аргыг ашиглан тодорхойллоо. Бид Б.Баяртын (1998) тодорхойлсон 2-16 насны монгол хүүхдийн дархлааны хэвийн үзүүлэлтийг хяналт болгон авлаа [5].үр дүн хэлцэмж
Судалгаанд хамрагдсан ЦЛ-той хүүхдийн ийлдэсний IgA, IgM, IgG-r хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд IgA буурах хандлагатай (р<0,05), IgM, IgG эрс буурсан дүн гарлаа (р<0,01) [Хүснэгт 1],
Хүснэгт 1. Цочмог лейкозтой
16 хүртэл насны хүүхдийн ийлдэсний иммуноглобулины агууламж
Бид судалгаанд хамрагдсан ЦЛ-той хүүхдүүдийг сургуулийн өмнөх (2-7н) ба сургуулийн (8-16н) нас гэж 2 бүлэглэсэн бөгөед тэдгээрийг хяналтын бүлэгтэй болон хооронд нь харьцуулж үзлээ [Хүснэгт 2,3,4]. Хүснэгт 2. Цочмог лейкозтой 2-7 настай хүүхдийн ийлдэсний иммуноглобулины агууламж
Судалгааны дүнгээс үзэхэд ЦЛ-той 2-7 насны хүүхдийн IgA буурсан, IgG эрс буурсан байна. Харин IgM хяналтын бүлэгтэй харьцуулахад багассан боловч энэ нь статистикийн магадтай өөрчлөлт бус байлаа. үүнээс үзэхэд энэ насны ЦЛ-той хүүхэд халдварт өртөх магадлал бусад насны бүлэгтэй харьцуулахад илүү өндөр байдаг бололтой.
Хүснэгт 3. Цочмог лейкозтой 8-16 настай хүүхдийн ийлдэсний иммуноглобулины агууламж
хяналттаи харьцуулсан үнэн магадлал р<0.05
**- хяналттай харьцуулсан унэн магадлал р<0.001
Цочмог лейкозтой 8-16 настай хүүхдийн шингэний дархлааны үзүүлэлтийг тодорхойлоход IgA буурах хандпагатай, харин IgM, !gG эрс буурсан дүн гарлаа. Харин насны бүлгийг хооронд харьцуулахад үнэний магадтай өөрчлелт илэрсэнгүй (р>0.05) [Хүснэгт 4],
Хүснэгт 4. Цочмог лейкозтой хүүхдийн ийлдэсний иммуноглобулины агууламжийг насны бүлгээр ангилан харуулсан нь
ЦЛ-ын үед ийлдэсний иммуно-глобулины агууламж хүйснээс хамааран өөрчлөгдөж буй эсэхийг тодруулахад статистик магадлалтай өөрчлөлт ажиглагдсангүй (р>0.05)
[Хүснэгт 5],
Хүснэгт 5. Цочмог лейкозтой хүүхдийн ийлдэсний иммуноглобулины
Судалгаанд хамрагдсан өвчтөнийг оношоор нь ангилан ЦЛЛ, ЦМЛ-ын үед ийлдэсний иммуноглобулины өөрчлөлт хяналтын бүлэгтэй харьцуулахад хэр ялгаатай байгааг тодруулсан юм [Хүснэгт 6],
Хүснэгт 6. Цочмог лимфобласт болон миелобласт лейкозтой хүүхдийн ийлдэсний иммуноглобулины агууламжийг хяналттай харьцуулсан нь
Хяналтын бүлэгтэй харьцуулахад ЦЛЛ-ийн үед ийлдэсний IgA 1,101 ±0,13 (р<0,01), IgM 0.79±0,05 (р<0,01), IgG 7,24±0,52 (р<0,001) болж эрс буурчээ. Харин ЦМЛ-той өвчтөний ийлдэсний иммуноглобулины агууламжийг хяналтын бүлэгтэй харьцуулахад IgM 1,03±0,08 (р<0,05) буурах хандпагатай, IgG 8,38±0,59 (р<0,01) эрс буурсан дүн гарлаа.
ЦЛЛ болон ЦМЛ-ийн үеийн ийлдэсний иммуноглобулины агууламжийг хооронд нь харьцуулж үзэхэд ЦЛЛ-ийн үед ЦМЛ-ийг бодвол IgA (р<0,01) болон IgM (р<0,01) эрс буурсан дүн гарлаа. үүнээс үзэхэд ЦЛЛ-ийн үед ЦМЛ-той харьцуулахад шингэний дархлаа илүүтэй сулардаг бололтой [Хүснэгт 7],
Хүснэгт 7. Цочмог лимфолейкоз ба миелолейкозтой өвчтөний ийлдэсний иммуноглобулины агууламжийг хооронд нь харьцуулсан нь
- хооронд нь харьцуулсан унэн магадпал р<0.01
Бид судлагаанд хамрагдсан өвчтөнийг цитостатик эмчилгээ эхлээгүй бүлэг, цитостатик эмчилгээ хийлгэж буй бүлэг гэж ангилан уг бүлгийн хооронд ялгаа буй эсэхийг тодруулсан юм. Ийлдэсний иммуноглобулины агууламж хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан боловч уг 2 бүлгийн хооронд статистик магадлалтай өөрчлөлт
ажиглагдсангүй (р>0.05) [Хүснэгт 8]. Хүснэгт 8. Цитостатик эмчилгээний өмнө ба эмчилгээ хийлгэсэн бүлгийн ийлдэсний иммуноглобулины хэмжээ
ҮР ДҮН хэлцэмж_
1. Цочмог лейкозын үед ийлдэсний IgM, lgG-ийн агууламж эрс буурч байна.
2. ЦЛЛ-ийн үед ийлдсийн IgA, lgM-ийн агууламж илүүтэй буурсан байна.
3. Цитостатик эмчилгээний үед IgG буурах хандлагатай байгаа нь дархлаа нөхөх эмчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг илтгэж байна.
2. Lake D.F., Huynh W.C., Hersh E.M. Natural and induced human antibody response to cancer II Cancer Invest.—2000-Vol. 18—P. 480-489.
3. Батбаатар.Б., Баярт.Б., \\\"Дархлаа судлалын үндэс\\\" 2004 он„ —х 206222
4. Шабалов.Н.П \\\"Детские болезни\\\" Питер Москва, Санкт-Петербург 2004.,— стр 278-294
5. Баярт.Б (1998) Показатели иммунной системы взрослого населения монголии и местная
иммунокоррекция. Дисс. Док.Мед.Наук
6. Чимгээ.Г., Бямбаа.Б., Цусны цагаан эсийн хорт хавдар- Лейкозын оношлогоо, эмчилгээ // Монголын хүүхдийн анагаах. —2004,—№4,— X,—34-55//