Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Ингэний сүүний шинж чанар, ач холбогдолыг судлаж байгаа өнөөгийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Ч.Нямсайхан1 Ц.Чинзориг2 С.Мөнхбаяр2

1~АУ-ны "Этүгэн" ДС-ийн сургалтын албаны дарга 1~Хүний их эмч

 
Абстракт

Ойрхи дорнотод МЭӨ 3000-аад, Европод 6000-гаад онд гэрийн тэжээмэл амыны сүүг "Амьдралын эх сурвалж" гэж нэрлэн түүнийг хоол тэжээлд төдийгүй эмчилгээнд хэрэглэж байжээ (1).
Дашрамд дурдахад зөвхөн тэжээмэл амыдын төдийгүй баавгай, чоно, буга зэрэг зэрлэг амьтдын сүүг зарим газар оронд хэрэглэж байсан байна. Тухайлбал: Чонын сүүг аваад үзэхэд тэр нь тэжээллэг чанарын хувьд нилээд дээгүүрт ордог байхад, бугын сүү нилээд тослогтой байдаг тул заавал шингэрүүлэн    хэрэглэхшаардлагатай бегөөд эс тэгвэл ийм тослог ундааг ходоод    боловсруулж чадаргүйд хүрнэ. Харин
ямааны сүүний хувьд гэвэл тос, уургаар баялаг учир бусад амьтдынхыг бодвол ихэд тархмал, шингэц сайтай байдгаараа онцлог юм (2).
Тэгвэл ингэний сүү уураг, тос, нүүрс ус зэргийнхээ хэмжээгээр хүүхдийг тэжээхэд болон ахуйн зориулалтаар ашиглахад хамгийн өргөн хэрэглэгддэг үхэр, ямааны ба эхийн сүүнээс онцын нэг их ялгаагүй байгаа нь харагддаг байна (3).
зорилго
Монгол эхчүүдийн хөхний сүү болон монгол гүүний саамны иж бүрэн судалгаа шиг монгол ингэний сүүнд хийгдсэн физик химийн шинж чанар, эмнэлэг биологийн ач холбогдлын талаар гүйцэд судалсан    судалгаа,
шинжилгээний ажил хараахан байхгүй тул энэ талаас нь тодруулан ингэний сүүний судалгааны ажлыг цаашид өргөсгөх хандлагын үүднээс энэ асуудлыг тавьж байгаа билээ.
ажлын явц
Манай орны тэмээн сүрэг олонтой Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгуудын ингэний сүүний талаар гадаадын болон монгол орны судлаачдаас цөөн тооны эрдэмтэд түүвэр байдлаар товчхон хэмжээнд судалгааны ажил явуулж байсан болохоос шинжлэх    ухааны үндэслэлтэй, далайцтай томоохон судалгааны ажил огт хийгдээгүй байна.
 

Ингэний сүүний химийн найрлагыг өргөн хэрэглэгддэг бусад малын сүү, эхийн сүүний найрлагатай жишиж үзвэл дараах найрлага харагдаж байна.
Хүснэгтээс    харахад сахарын агуулагдах хэмжээ бусад малынхаас хавьгүй их боловч эхийн сүүтэй харьцуулахад 2,3%-иар бага байдаг юм байна.
Сүүний сахар нь фермент болон витамины хамт ходоодонд орж сүүний хүчил болон хувирсанаар тэнд хүчиллэг орчинг бий болгодог. Ингэснээр өвчин, ялзрал үүсгэгч бактерийн амьдралын үйл ажиллагааг устгаж , зүрх, элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг сайжруулдагаараа онцлогтой.
Түүнчлэн триптофан, лезин, арганин зэрэг амьдралын амин хүчлийг агуулдаг    альбумины хэмжээгээрээ ямааны сүүнд агуулагдах хэмжээнээс бага боловч бусад сүүнийхээс 2,5 дахин их байгаа нь тэмээний сүү эхийн сүүтэй ойролцоо, хүүхдийн тэжээлд чухал сүү гэдэг нь харагдаж байна.
Бидний судалгаагаар ингэний сүүний тосон бөмбөлөгийн диаметр 3,25-4,8мк байсан ба үхрийн сүүнийхээс 2,05мк бага диаметртэй байгаа нь бага насны хүүхдийн ходоод гэдсэнд тийм их хүрэлцэхүйц хэмжээтэй байдаггүй липаза ферментийн    үйлчлэлдамархан задарч, хялбархан боловсрогдох нөхцөлийг бүрдүүлэх сайн талтай байдал ажиглагдаж байна.
Судалгаанаас ажиглахад аль ч аймгийн (дээр дурьдсан) ингэний сүүнд кальци, фосфорын агуулагдах хэмжээ нилээд их байгаа нь хүний бие махбодь нь эдгээр элементийг идэшний ногоо, жимснээс авдагаас илүү их авч шингээх сайн тал ажиглагдаж байна.
Түүнчлэн бидний судалгаагаар ингэний 1л сүүнд аминдэм "А" 0,0002 иЕ/л, аминдэм "Д" 3,4 иЕ/л, аминдэм "Е" 0,00003мкг, аминдэм "В12" 0,23мг/л, аминдэм "С" 6,6мг% тус тус ойролцоо    хэмжээтэй агуулагддаг болох нь тогтоогдлоо. Энэ нь хүний бие махбодийн хэвийн өсөлт хөгжилтөнд,    бодисынсолилцоонд нилээд их ач холбогдол үзүүлж болох талтай байна.
Ингэний сүү нь удаан хугацаагаар хадгалахад амт, чанараа алддаггүйгээрээ эхийн сүүтэй ойролцоо байдаг чанар туршилтын хугацаанд ажиглагдаж, 20°С-д 48 цагийн дараа хөвсгөр ээдэм үүсч байв. Энэ учир шалтгааныг бактер устгах үе шаттай холбон бусад малын сүүтэй харьцуулан судалж болох юм.
Энэ мэтээр ингэний сүүний чанар найрлагын олон сайн талыг онолын хувьд нэгггэн үзэж, нэгэн нэгдмэл, шинжлэх ухааны үндэслэлтэй ингэний сүүний иж бүрэн судалгааг гарган ирэх цаг нэгэнт ирсэнийг онцлох нь хэрэгтэй болов уу? гэж тэмдэглэхийг хүсч байна.

ДүГНЭЛТ
Монгол ингэний сүүний бүтэц, найрлагын олон талтай сайн чанарыг онолын хувьд дүгнэвэл:
а/ Хүүхдийн хоол тэжээлд ашиглаж болох үндэслэлтэйг
б/ Эмчилгээний зориулалтаар хэрэглэх, үүнтэй холбогдсон сувилгааны газрыг ч өргөсгөх
в/ Бусад малын сүүнээс зарим чанар нь давуутай болох онцлог шинжийг тодотгон гаргаж тавих шаардлагатай байна.

Ном зүй

1. \\\"Химия и жизнь\\\" журнал. 1983. №5. стр 21-22
2. Барляева.З.П, Гоева.О.Э \\\"Молочные продукты и их роль в питаний фельдшер и акушерка\\\" 1980. №12. стр 30-31
3. Мерзаметов. М. М \\\"Некоторые физико-химические свойства верблюжьего молока\\\" сб.науч.сообщ. 1984. вып
4. стр 120-123
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3920
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК