Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Захын Венийн судасны уян зүүг хэрэглэх нь түүний ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

М. Оюунцэцэг1 Д. Түвшинжаргал1Д.Болормаа2

1-УКННЭ 2ХСКЭ

 
Абстракт

Захын вений уян зүүг хэрэглэснээр хатгалтын тоог цөөрүүлэх.судасны бүрэн бүтэн    байдлыг хадгалах.удаан хугацаагаар шингэнийг юүлэх боломжтой.
зорилго
Мэдээгүйжүүлэг    эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарт уян зүүг технологийн дагуу хэрэглэж сургах
зорилт
1.Уян    зүүг захын вений судсанд тавих технологийг боловсруулах
2.Уян    зүү.металл зүүг харьцуулан судалж.үр дүнг тооцох
3.Уян    зүүг хэрхэн зөв сонгож хэрэглэх
Судалгааны ажлын явц аргачлал:
2003 онд УК II НЭ —ийн МЭЭЯТН тасагт хэвтэж эмчлүүлсэн    судалгаанд хамрагдаагүй бусад /400 гаруй/ хүмүүст металл зүүгээр эмчилгээ хийх явцад эрт үеийн хүндрэл 5%-ыг эзэлж байв. Судалгаанд хамрагдсан 120 хүнд судасны уян зүү тавьж эмчилгээнд хэрэгжүүлснээс эрт үеийн хүндрэл гараагүй бөгөөд хожуу үеийн хүндрэл буюу судас үрэвссэн 2 тохиолдол гарсан нь нийт эмчлүүлэгчдийн 1,6% болжээ. 2003 онд ХСКЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн 86 хүнд уг зүүг хэрэглэхэд 8 хүнд буюу 9,3%-д цус хуралт,1 хүнд буюу 1,1 %-д    судасны үрэвсэл.хатуурал үүссэн байна. Дээрх судалгаанаас үзэхэд хагалгаа хийлгэсний дараа олон хоногоор хоол сойж.судсаар их хэмжээний өндөр концентрацтай шингэн юүлснээс судасны үрэвсэл үүсч хожуу үеийн хүндрэл гарсан
Судсанд уян зүү хэрэглэх үед гарч болох хүндрэлүүд:
•    Эрт үеийн
•    Хожуу үеийн техник
1.Судасны    уян зүүг гарын тохойноос урагш хөдөлгөөн багатай үенээс бусад хэсгийг сонгож байрлуулна. Сонголтыг үндсэн 2 хэсэгт хийнэ.
Гарын алганы ар хэсгийн захын өнгөц вений судсанд
Бугалганы дотор хэсгийн венийн өнгөц судсанд
2.Хатгалтыг    ариун нөхцөлд ариун материалаар хийх ба нэг удаа хийхэд зориулагдсан байна.
3.Судасны    аль хэсэгт хатгалт хийх ямар шингэн юүлэхээс шалтгаалж уян зүүний хэмжээг сонгоно.
4.Ажилбарыг    хийхдээ ариун бээлий өмсөж хийх ба
чангалуурыг хатгалт хийх цэгээс дээш 3-4 см-ын зайнд тавина.
5.Хангалт хийх талбайг ариутгахдаа хүнд аль болох харшил бага өгдег халдваргүйжүүлэх уусмалыг сонгож, арьсыг 2-3 минутын турш арчиж ариутгах бөгөөд ариутгасан талбайг хатсны дараа хатгалт хийнэ. Хатгалтыг 10-15 градусын өнцөг гаргаж хатгана.
6.Уян    зүүгээр хатгахаас өмнө хатгах гаж байгаа цэг /талбай / дээрээ жижиг зүүгээр 1%-0.2.мл    лидакайны уусмалыг арьсан дор нэвчүүлж хэсэг газрын мэдээ алдуулалт хийнэ.
7.Уян    зүүг зөв хатгасан тохиолдолд зүүний угт цус дүүрч ирэх ба энэ үед зүүг цааш нь судсаа дагуулан түлхэж доторхи металл чиглүүлэгчийг аажмаар татан авч.уян зүүг судсанд үлдээн сайтар бэхэлнэ.
дүгэнлт
Судалгаанаас үзэхэд уян зүүг хэрэглэснээр:
1.    Хатгалтын тоог цөөрүүлэх
2.    Удаан хугацаагаар шингэн юүлэхэд тохиромжтой
3.    Яаралтай    тусламж үзүүлэхэд баталгаатай
4.    Уян зүүг хэрэглэх технилогийг сувилагч нарт бүрэн эзэмшүүлэх
5.    Эмчлүүлэгчдэд зовиур багатай байх зэрэг ач холбогдолтой    гэж үзэж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4837
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК