Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
Таван махбодийн сургаалын үүсэл ба Рун Ди үндэстэний таван өнгийн үзэлийн үүсэлтийн тухай холбон судлах нь
( )

Баи-Буянт

 
Абстракт

:Хятадын хар зурхайн таван махбодийн сургаалын үүсэлт нь умардын нүүдэлчин үндэстэний таван енгийн сургаалтай нягт харьцаатай байдаг. Цаашилбал хар зурхайн таван махбодийн сургаалын умардын нүүдэлчин үндэстэний таван өнгийн сургаалаас үүссэн нь магад. Зангилаа үгс:Хар зурхай, таван махбод, таван өнгө, Рүн Ди үндэстэн,
Хар зурхайн таван махбодийн үүсэлтийн цаг үеийн асуудалд эрт эдүгээгийн сурвалж бичигт олон зүйлийн үзлээр таниулж байдаг. Хувь хүний үзлээр хар зурхайн таван махбодийн сургаалын үүсэлт умардын Рүн Ди үндэстэний таван өнгийн үзэлтэй нягт харьцаатай байдаг. Ялангуяа умардын Сяньби үндэстэний соёл түүхтэй холбогдож байна. Сяньби үндэстэн бол хятад монгол орны эртний ястан аймгийн нэг болно. Тэр нь жигүүртэн амыанг тотем шүтээн болгож, хятадын хойд хэсэг хийгээд монгол оронд өргөнеөр тархан амьдарч байв. Тэд нар урьд хожид өмнөх Янь улс, хойд Янь улс, баруун Янь улс, емнөт Янь улс, өмнөт Лян улс, баруун Чин улс, Тугань хийгээд умард Үи улс, дорнод Үи улс, баруун Үи улс, умард Зэү улс зэрэг улс гүрэнг байгуулсан байдаг. Сяньби үндэстэн нь хамгийн анх Хятадын Шандун нутагт амьдарч байх үедээ бөегийн шашны таван өнгийн үзэлд суурилан хар зурхайн таван махбодийн сургаалыг үүсгэсэн нь магадлал их. Тэд нар баруун Зэү улсын эхэн үед умард зүг рүү нүүдэллэн Монгол нутагт маш том нүүдэлчин үндэстэн болсон байна. Бараг хамгийн эрт Рүн Дигийн таван өнгө ба таван махбодийн үзэлийг үйлдэлтэй нь тууштай уялдуулан хэрэглэж байсан хүн бол Чүн Чэүгийн үеийн алдарт цэргийн эрдэмтэн Сүн Ү юм. Тэрээр Чи улсын Лэ Дингийн хүн(одоогийн хятадын Шандун мужийн Хүи Мин Шаны хүн). Он тооллын өмнөх 512 оноос өмнө 482 оны үе бол түүний цэргийн амьдралын оргил үе болно. Түүний туурвисан(Сүн Зигийн цэргийн эрдэм)гэдэг номд:"Цэрэгт тогт сон хэлбэр үгүй. Усанд тогтсон дүрс үгүй. Дайсаны байдалд чиглүүлэн улиран хувируулж чадваас ялагч хүний эрдэм билээ."гэжээ. Сүн Зигийн өгүүлсэнээр:"Таван махбодийн хооронд нехөр дайсны харьцаа байдаг."гэдэг үгийн үүсэлийг мөрдөн шинжилбэл тэр нь умардын Рүн Ди үндэстэний таван өнгийн үзэл хийгээд таван махбодийн сургаалын нөлөөг хүртсэн нь магад. Таван махбодийн сургаалыг жинхэнэзс системчлэн тогтворжуулсан хүн нь он тооллоос өмнөх 450- емнех 270 оны хооронд амьдарч байсан Чи улсын Зэү Янь болно. (Судрын тэмдэглэл)-д:"Чи улсын Үи, Шүан хааны үед(бараг он тооллоос өмнө 377-өмнө 312 оны хооронд хаан сууринд байсан -ишлэгчээс)3эү Яны шавь нар таван эрдмийн сургаалыг хөрвүүлэн тайлбарлаж байсан мөртлөө Чин улсын хаан эзэн Чи улсын эл сургаалыг хүртэж хэрэглэсэн байна. Сун Мү Жи, Зэн Бэ Чао, Цон Шан, Шиан Мэн Гаонар бүр Янь улсын хүмүүс хувилгааны арга замыг хөөцөлдөж нууц онол зүйг шинжилж шашны үйлийг үйлддэг."п!"3эү Янь арга билгийн ухааныг олон улсад дэлгэрүүлсэн, харин Янь улс, Чи улсын далайн арал дахь мэргэдэд энэхүү ухааныг мэдэхгүй байдаг. Гэвч Үи Жүи Жин зэргийн олон шавь нар энэ онолыг дэлгэрүүлсэнээр энэхүү сургаалыг шүтэгчид тоолшгүй олон болов." . Үүнээс үзвэл байлдаант улсын эхний үеэс эхлэн арга билэгт таван махбодийн сургаал Чи улс хийгээд Янь улсад маш их дэлгэрэн түгсэн байна. Дээрх Янь улсын 4 хүн бол "тэд нар Зэү Яньтай нэгэн үеийн хүн болох эсвэл түүнээс бага эртний Янь улсын хувилгаан эрдэмтэд—байгалийн    үзэлтэний сургаалтан(арга билгийн сургаалтан" [1' . Ялангуяа тэр дөрвөн хүний дотор"Шиан Мэн

Гао бол Саман гэсэн утгатай. Харин Саман бол умардын нүүдэлчин үндэстэний соёлын үүсгэгч ба дэлгэрүүлэгчидийн дотор гарамгай телөөлөгч юм[11
Саман(эИа тап)бол маш эртнийТүнгүс хэл мөн. Ли Юүэ Зэ профессорын өчигөөр энэ үгсийн хамгийн эртний авиачилсан нэр бол " "мөн. " "гэдэг нэр үгийг Чин, Хан улсын үеийн чухал туүхийн сонгодог зохиолоос олж хардаг. (Түүхийн тэмдэглэл )хийгээд(өмне Хан улсын бичиг)-т бүр Шиан Мэн Гао ( )гэдэг хүнийг дурьдаж өнгөрсөн мертлөө тэр бол Зэү Яны бөөгийн сургаал дахь арга билгийн онолын багш юм. Шиан Мэн Гао бол умардын Янь улсын хүн(Түүхийн тэмдэглэл)-д түүний Шиан Мэн Зэ Гао( )гэж дууддаг. Энэ нь Шиан Мэн( )гэдэг нь овог, Зэ Гао( )гэдэг нь нэр болох магад. Эсвэл тэр бол Шиан Мэний их багш болох магадлалтай. Тэдний амьдарч байсан цаг үе бараг 4-р зууны сүүлч хагас үе юм. Гэвч тус нэр үгний утга агуулга нь нэн дэлгэрэнгүй утгатай бөөгийн соёлын бүрэлдэхүүн болсон байдаг121. Саман бол умардын нүүдэлчин үндэстэний балар эртний шашин мөн. Түүний үүсэлт нь маш эрт, бараг хүй нэгдлийн. нийгмийн үед маш дэлгэрэнгүй хөгжсөн байдаг. Эхний үеийн бөөгийн ажил бол нарийн будилаантай, олон төрлийн үүрэг хариуцлага гүйцэтгэж байсанаас тэдний соёл мэдлэгийн бүтэцд нелөөлсөн байна. Тэд нар одон зурхай, газарзүй, цэрэг дайн, түүх, анагаах ухаан зэрэг олон төрлийн шинжилгээний мэдлэг ухааныг эзэмшсэн байдаг.( Доссоны Монголын түүх)-д:"Бөөчүүд бол балар эртний шашинтан мен. Или увидас, зүүд тайлах, төлөг үзэх, од шинжих, анагаах зэргийн мэдлэг ухааныг эзэмшсэн байдаг."[31гэжээ. Түүнчлэн зонхилох олон тооны балар эртний аймаг ястаны ахлагч бол бүр беө юм. Тиймээс эртний бөөчүүд баялаг мэдлэг ухааныг эзэмшиж, олны дунд алдар хүндтэй байдгаас аймаг ястаны дотор чухал байр суурь эзэлж байгаа юм. Таван махбодийн сургаалын Рүн Ди үндэстэний соёлын дотор чухам ямар хэлбэрээр оршин байсан бэ гэдэг асуудал тавигдаж байна. Үүний дотоод учир шалтгааныг мөрдөн шинжилбэл таван махбодийн сургаалын үүсэлт нь Рүн Ди үндэстэний таван зүгийн эзэд сахиус болон таван өнгийн сургаалтай маш нягт харьцаатай байдаг. Энэ тухай Chavannes -ийн эрс чармайлаг бүтээлийг дурдууштай. Chavannes хятадын таван махбодийн онол нь хөрш зэргэлдээ байсан Турхан буюу Хүннү үндэстэнээс он тооллын өмнөх 5-р зууны үест 12 жилийн мэдлэг ухаанаар уламжлагдан дагалдаж ирсэн гэдгийг нотлохоор оролдсон байна. Тэрээр он тооллоос емнөх 205 оны үеийн Хан улсын тэргүүн хаан өмнө Чин улсын нутаг дэвсгэрийг эзлэх үест, өмнө Чин улсын хүмүүс дөрвөн эзэд хаадыг(Цагаан, Хөх, Шар, Улаан)тахин шүтэж байсанг олж үзсэн байна. Тиймээс тэр зарлиг буулгаж хар эзэдийг нэмж тахихаар тогтсон гэдэг учирыг маш чухалчилан шинжсэн байна."14'. Chavannesi^H энэ үзэл бол маш чухал байдаг учираас бидний Хүннүчүүдийн тухай маш ховор түүхэн тэмдэглэлээс шүүн шинжпэхийг эрс анхааруулсан байдаг. Түүх судалгааны гүнзгийрэлтийг дагалдан Хүннүгийн соёлд таван махбодийн сургаалыг маш хүндэтгэж байсан гэдгийг мэдсэн мөртлөө цаашлан Хүннүчүүд цэрэг дайнд таван махбодийн онолын сургаалыг хэрэглэж байсанг мэдсэн байна.(Түүхийн тэмдэглэл-Хүннүгийн намтар)-т:он тооллоос өмнө 201 онд Хан улсын хаан Лю Бан 320 мянган цэрэг дайчилж, умард зүгт Хүннүгийн цэргийг нэхсээр, Хүннүгийн Модунь Шаньюгийн цэрэгтэй дайтан, 400 мянган шилдэг цэрэгт Байдун хотноо бүслэгдэв. Хүннүгийн морьт цэрэг "баруун этгээддээ цагаан морьт цэрэг, зүүн этгээддээ хех енгетэй морьт цэрэг, умард этгээддээ хар моры цэрэг, өмнө зүгтээ улаан моры цэргээ жагсаан бүслэв." гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол даруй Хүннүгийн 400 мянган моры цэргийг өнгийн ёсоор жагсаан байрлуулж, хар зурхайн таван махбодийн онол зүйг цэргийн жагсаалд хэрэглэж байсаныг баттай гэрчилж байна. Хожмын хүмүүс Хүннүчүүдийн таван өнгийн сургаал ёсны энэ нууц учрыг олон талаас шинжлэн магадлан тайлбарласан боловч хүмүүсийг итгүүлэх магадтай тайлбар ер гарсангүй байдаг. Зарим хүмүүс "бөөгийн или увидас" -аар тайлбарлаж, беө нар энэхүү дөрвөн этгээдийн зүг чигийг төлөөлж байсан гэжээ. (Эсгий туургатны түүх)-ийн Хүннүгийн бүлэгт "Үүндэх өнгө бол морины өнгийг зааж байдаг. Мөн Хүннүгийн аймаг ястаны билэг тэмдэг болж байсан нь гиагад.... үнэндээ энэ байдал нь Хүннүчүүдийн дотор Рүн Дигийн үеийн аймаг ястаны ялган хуваах аргыг залгамжлан ашигласан төлөвтэй. Баруун этгээд нь бүр цагаан гэдэг нь уулын цагаан Ди үндэстэнг зааж даруй цагаан Хүннү:Өмне этгээд нь бүр улаан гэдэг нь уулын улаан Ди үндэстэнг зааж даруй улаан Хүннү:3үүн этгээд нь бүр хөх гэдэг нь бараг хөх Ди үндэстэнг зааж даруй хөх Хүннү:хойд этгээд нь бүр хар гэдэг нь хар Хүннүг зааж байгаа нь магад. Хүннүчүүд тухайн үед 'Луугийн орд' нь байсан Мони уулны цэгээс үзвэл иймэрхүү ялгаа нь нэн тодорхой болох буюу эсвэл тэдний адил бус соёлын онцлогыг харуулж байдаг." (Түүхийн тэмдэглэл ■ Хүннүгийн намтар)-дахь энэхүү тэмдэглэлд Монгол орны эртний соёлын нууцыг хадгалж байгаа нь маш илэрхий байна. Тэгвэл энэ соёлын нууц нь чухам юу байна гэвэл тэр нь Хүннүчүүдийн соёл дахь хар зурхайн таван махбодийн онол зүйг таван енгийн сургаалаар илэрхийлсэн гүн ухааны үзэл санаа юм. Умардын уламжлалт соёл дахь таван өнгийн соёл сургаал нь маш өргөн дэлгэр байсан. Энэ нь цаашид улс төр, цэрэг дайн, шашин, суртахуун, анагаах ухаан зэрэг олон зүйлийн соёлын хүрээнд нэвтэрч орсон юм. Тухайлбал Юань улсын үед газар нутгаа таван өнгийн улсаар хуваан ялгаж байсан[6':Монголчууд есөн хелт цагаан туг болон дөрвөн хөлт хар тугыг маш хүндэтгэж тахилга хийдэг^Монгол бөөчүүдтаван өнгийн цацаг зүүж бөөлөх 181 гэх мэт. Эдгээр нь зохих хэмжээнд эртний монголчуудын таван махбодийн нөхөр дайсан бололцох онол зүйг маш хүндэтгэн шүтэж байсанаас тэд нарын олон төрлийн соёлын өв уламжлал нь хүмүүст ойлгогдохгүй нууц болж хоцорсон байна.
 

Ном зүй

1.2.4. Ли Юүэ Зэ. Хятадын шинжлэх ухаан техник мэргэжлийн түүх.(2-р боть)Шанхайн эртний сурвалж бичгийн хэвлэлийн хороо.1990.263.148.269. 3. Доссоны Монголын түүх. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1998.61.
5. Тогтох. Эсгий туургатны түүх.(Хүннүгийн бүлэг). Ардын хэвлэлийн хороо. 1987.188.
6. Арван буяны цагаан түүх. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1981.124.
7. Хурцбаатар. Монголын бөөгийн шашны тахилга, заншилын соёл. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо. 1991.38-61.
8. Ү Бин Ань. Гайхамшигт бөөгийн ертөнц. Шанхайн гурван холбооны номын дэлгүүр. 1989.208-220.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 665
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК