Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
Сүрьеэгийн клиникийн уушигний тасагт 2002-2003 онуудад хэвтэн эмчлүүлэгчдийн бүтэц
( Судалгааны өгүүлэл )

Д.Жавзан-Орлом, Д.Гомбосүрэн, Н.Нарьяа
 

 
Абстракт

The ТВ infection occurrence is high among people/active work force/ between ages 16-49/1724/85.3%//. Number of mai patients is higher than female. Most of TB clinical patients were living 1311-in ger district, 77%/1556/-with medium family income. That almost half of patients 47,5%/960/ have had habit. 85,7%/1326/ of cases were patient-related and 14,3/223/-doctor related.

Өнеөгийн байдлаар дэлхийн хүн амын 1/3 нь М.tuberculosis оор халдварлагдсан байна.Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр жилд 8.4 сая сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж.жил бүр 2сая хүн уг өвчний улмаас нас барж байна.Сүрьеэгийн нийт өвчлөлийн 95%,нас баралтын 99% нь хөгжиж    байгаа    орнуудад
ноогддог./ДЭМБ.СТХийн гарын авлага/ Сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм.Манай орны хувьд сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлел тогтвортой ендөр хэвээр байгаа бөгеөд 2004 оны байдлаар сүрьеэ нь нийт халдварт өвчнүүдийн дотор 14 хувийг эзэлж байна./ХӨСҮТ.Судалгааны ажлын тайлан/
Улсын хэмжээнд 2004 онд сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 17,5 промиль.нас баралт 0.38 байна.Шинэ илэрсэн сүрьеэгийн нийт тохиолдол 4392 байгаагаас 49,8% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.Шинэ илэрсэн тохиолдлууд дотор уушигны хэлбэрийн сүрьеэ 31.9%ийг тус тус эзэлж байна.Уушигний халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн халдварын эх уурхай болох бөгөөд жилд дунджаар 15-20 хүнийг халдварлуулдаг байна. Зорилго:
ХӨСҮТийн Сүрьеэгийн Клиникт хэвтэж эмчлүүлэгчдийн бүтэц.өвчлөлд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлүүдийг тогтоох. Зорилт:
1.    Сүрьеэгийн клиникийн уушигний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бүтцийг тогтоох
2.    Өвчлөлд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлүүдийг судлах

Судалгааны аргачлал:
А. Паспортын хэсэг. Хэвтэн эмчлүүлэгчдийн бүтцийг гаргахын тулд нас хүйсний ангилал, хөдөлмөр эрхлэлтийн байдал, боловсролын байдлыг уялдуулан судалсан. Биеийн жинг ангилж тодорхойлов.
Б. Халдвар судлалын хэсэг. Энэ хэсэгт сүрьеэтэй хэвтэж эмчлүүлэгчдийн дунд хавьталтай байсан эсэхийг тодруулж ойрын хавьталгүй, гэсэн 2 хэсэгт хувааж үзсэн. В. Нийгмийн хүчин зүйлийг судалсан хэсэг. Хүн амын байдал, гэрлэлтийн байдал, амьдралын нөхцөл байдал, хорт зуршил, улиралын байдал, оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал гэсэн үзүүлэлтүүдээр судласан.
Г. Сүрьеэтэй тохиолдлын илрүүлэлтийн байдлыг идэвхитэй, идэвхигүй илрүүлэлтийн байдлаар тодорхойлсон.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН БА ХЭЛЦЭМЖ
Сүрьеэгийн клиникийн уушигны тасагт 2002-2003 онуудад хэвтэж эмчлүүлэгчдийн бүтэц
Бидний судалгаанд сүрьеэгийн клиникийн уушигны тасагт 2002-2003 онд хэвтэж эмчлүүлсэн нийт 2020 өвчтөн хамрагдсан юм. Үүнээс хүйсний бүтцийг судалж үзэхэд эрэгтэй 1120 (55.4%), эмэгтэй 900 (44.6%) эзэлж байсан бөгөөд үүнээс харахад эр хүйс илүү давамгайлсан байна. Эмчлүүлэгчдийн насыг доорхи график 1 -д үзүүлснээс харахад хэвтэж эмчлүүлэгчдийн 1724 буюу 85.3% нь эдийн засгийн үр ашигтай насны (16-49 нас) хүмүүс эзэлж байлаа.

График 1. Нийт эмчлүүлэгчдийн насны бүтэц Тайлбар: хэвтээ тэнхлэгт нас, босоо тэнхлэгт тохиолдлын тоо хувиар

Хэвтэж эмчлүүлэгчдийн боловсролын байдлыг судалж узэхэд боловсролгүй 18 (0.9%), бага -114 (5.6%), дунд- 1537 (76.1%), дээд 351 (17.4%) боловсролтой хүмүүс байсан. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг үнэлэхэд оюуны хеделмөр эрхэлдэг 306 (15.2%), биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг 348 (17.2%), хөдөлмөр эрхэлдэггүй 1366 (67.7%) тохиолдлууд байсан. Энэ нь уг өвчнөөр ажилгүй хүмүүс голчлон өвчилснийг харууллаа. Өвчтөнүүдийн биеийн жинг хэмжиж үзэхэд 40-50 кг жинтэй 594 (29.4%), 51-55 кг 790 (39.1%) 56кг -аас дээш 636 (31.5%) тохиолдлууд бүртгэгдлээ. Халдвар судлалын асуумжаар нийт өвчтенүүдээс 397 (19.7%) ойрын хавьталтай, 1623 (80.3%) хавьталгүй байсан байна.
Нийгмийн хүчин зүйлүүдийг судалж үзэхэд амьдралын нөхцөлийг илтгэх үзүүлэлтийн нэг болох амьдралын бичил орчны хувьд орон сууцанд 671 (33.2%), гэр' хороололд 1311 (64.9%), нийтийн байранд 28 (1.4%) амьдардаг ба гэр оронгүй 10 (0.5%) тохиолдлууд байсан. Амьдралын түвшинг тодорхойлж үзэхэд 179 (8.9%) сайн, 1556 (77%) дунд зэргийн, 285 (14.1%) муу байсан нь дунд ба доогуур түвшинд амьдрагсад сүрьеэ өвчинд өртөмтгий болох нь ажиглагдлаа.Хорт зуршилтай эсэхийг тодруулж үзэхэд 434 (21.5%) нь архи ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг, 526 (26%) нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарлаа.Үүнээс нийт эмчлүүлэгчдийн 960 (47.5%) буюу бараг тал хувь нь хорт зуршилтай байна. Хүн ам зүйн үзүүлэлт болох гэрлэлтийн байдал ам бүлийн тоо зэргийг тодорхойлоход 1043 (51.6%) гэр бүл болсон, 977 (48.4%) гэрлээгүй хүмүүс байсан бол 1-3 ам бүлтэй 801 (39.7%), 4-6 ам бүлтэй 917 (45.4%), 6-аас дээш гэр бүлийн гишүүдтэй 302 (15.0%) тохиолдол байсан.
Орон нутгийн харьяаллаар нь 182 (9.0%) хөдөө орон нутгаас хэвтэж эмчлүүлэгчид, 1838 (90.9%) Улаанбаатар хотын оршин суугчид байлаа. Улаанбаатар хотын оршин суугчдыг дүүргийн харьяаллаар нь график 2-т үзүүлэв.

График 2. Оршин суугаа дүүрэг Тайлбар: хэвтээ тэнхлэгт дүүрэг, босоо тэнхлэгт тохиолдлын тоо хувиар Хэвтэж эмчлүүлэгчдийн тоог улирлын байдлаар нь харьцуулж график 3-д харууллаа. Эндээс харахад хэвтэж эмчлүүлэгчдийн тоо жилийн 4 улиралд ойролцоо байсан хэдий ч хаврын улиралд 607 (30%) буюу бага зэрэг ихэссэн нь ажиглагдлаа.

График 3. Улирлын байдлаар

Сүрьеэгийн клиникийн эмнэлэгт ямар баримтыг үндэслэн эм.нэлгийн тусламж үйлчилгээний ямар байгууллагаас ирж хэвтэж эмчлүүлэх болсныг 3 чиглэлээр тодорхойлж үзэхэд дүүргийн болон орон нутгийн сүрьеэгийн диспансераас ТВ-09 маягтаар 1805 (89.3%) шилжиж ирсэн, 36 дугаар маягтаар бусад клиникийн эмнэлгүүдээс оношлогдож 201 (10%) шилжиж ирсэн бол түргэн тусламжаар 14 (07%) ирж эмчлүүлжээ. Дээрх тоо баримтанд дүгнэлт хийж үзэхэд идэвхгүй илрүүлэлтийн аргаар сүрьеэтэй өвчтөнүүдийн 1819 (90%), идэвхтэй аргаар 201 (10%) тус тус илэрсэн байна. Илрүүлэлтийн хожимдлыг судалж үзэхэд өвчтөний хожимдол 1326 (85.7%) байсан бол эмчийн хожимдол 223 (14.3%) эзэлж байлаа. Үүнээс дүгнэхэд өвчтөний хожимдол ендөр байна.

ДЭМБ-ын ангиллаар хэвтэж эмчлүүлэгчдийг уушигны сүрьеэтэй болонбусад эрхтний сүрьеэтэй хэмээн 2 ангилж үзэхэд уушигны сүрьеэ 1853 (91.7%), бусад эрхтний сүрьеэ 167 (8.3%) тус тус эзэлж байсан ба үүнээс цэр "эерэг" уушигны сүрьеэтэй 1673 (82.8%) өвчтөн бүртгэгджээ. Уушигны сүрьеэ ба бусад эрхтний сүрьеэ хавсарсан тохиолдол 236 (12.7%) байсан.

Олон улсын өвчний X ангилал дагуу уушигны сүрьеэгийн эмнэл зүйн хэлбэрүүдийн эзлэх хувийг дараахь графикаар харуулав.

График 4. Уушигны сүрьеэгийн эмнэл зүйн хэлбэрүүд
Графикаас үзэхэд уушигны сүрьеэгийн эмнэл зүйн хэлбэр дотор нэвчдэс сүрьеэтэй тохиолдол 1227 (62.2%) зонхилон тохиолдож байна.
Бусад эрхтний сүрьеэгийн эмнэл зүйн бүтцийг ажиглахад сүрьеэгийн менингит 40 (24%), плеврит 127 (76%) эзэлж байна.
Уушигны сүрьеэгийн голчлон тохиолдох хүндрэлүүдийг авч үзвэл уушиг-зүрхний дутагдал 131 (52.6%), цус алдалт 102 (41%), пневмоторакс 16 (6.4%) тохиолдсон байна. График 5-д үзүүлэв.

График 5. Уушигны сүрьеэгийн голчлон тохиолдох хүндрэл

Судалгаанд    хамрагдсан бүх өвчтөнеөс 450 (22.3%) тохиолдол нь ямар нэгэн хавсарсан евчинтэй байсан нь ажиглагдлаа.
Эмнэл зүйн бүтцийг тодорхойлохдоо бүх өвчтөний уушигны эгц ба хажуу рентген зургийг уншиж дүгнэлт хийхэд уушигны сүрьеэтэй тохиолдлуудын 1761 (95%)-д нь уушигны эдийн задралын шинж илэрсэн байсан. Уушигны дэлбэнг гэмтээсэн байдлаар нь хамарсан талбайн хэмжээг тодорхойлж үзэхэд баруун уушгийг 34.2%, зүүн уушгийг 20.6%, хоёр уушгийг 45.2%, тус тус гэмтээсэн байсан. График 6 -д үзүүлэв.

График 6. Уушигны сурьеэгийн өөрчлөлтийч байрлалыг рентген зурагаар тодорхойлсон байдал. Бидний судалгаанд хамрагдсан нийт өвчтөнөөс 1863 (92.2%) тохиолдол БХШХ-тай эмчилгээгээр эмчлэгдсэн. Бусад тохиолдол нь шинж тэмдгийн эмчилгээ хийлгэсэн 65 (3.2%) ба онош үгүйсгэгдсэн 33 (1.6%), нас барсан 59 (3%) байлаа. Шинэ тохиолдол буюу эмчилгээний I бүлгээр 1647 (82.9%) , давтан эмчлэгдэж байгаа тохиолдол буюу II бүлгээр 206 (10.4%), шинэ хөнгөн хэлбэрийн сүрьеэтэй тохиолдол буюу III бүлгээр 69 (3.5%), архаг буюу эмэнд дасалтай байж болзошгүй тохиолдол буюу IY бүлгээр шинж тэмдгийн эмчилгээнд 65 (3.3%) өвчтөн хамрагдсаныг график 7-д үзүүлэв.

График 7. Эмчилгээний бүлэг Дүгнэлт

1 .Бидний    судалгаагаар    хэвтэж эмчлүүлэгчдийн дотор 1724 буюу 85.3%нь эдийн засгийн үр ашигтай насны /16-49нас/хүмүүс эзлэж байгаа ба эдгээрийн дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байлаа. 2.Судалгаанд хамрагсдын    64,9%нь/ 1311тохиолдол/ гэр хороололд амьдардаг бөгөөд 77%/1556 /нь дунд зэргийн амьдралтай тэдгээрийн 47,5%/960/ буюу бараг тал хувь нь хорт зуршил хэрэглэдэг асуумжтай байгаа нь
өвчлөлд ахуйн орчин зайлшгүй нөлөетэй нь харагдаж байна.
З.Илрүүлэлтийн хожимдлыг судалж үзэхэд өвчтөний еөрөөс нь шалтгаалсан хожимдол 82,8%/1673/ .уушигны голчлон тохиолдох хүндрэлүүдээс уушигны цус алдалт 41,2%/102/тохиолдож байгаа нь сүрьеэгийн илрүүлэлтийг өрген хүрээнд сайн чанартай хийж сүрьеэг эрт илрүүлэх.цэрний түрхэцийн шинжилгээний    дутагдалтай    талыг оношлогоонд анхаарах нь зүйтэй гэж үзэж болохоор байна.




 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 730
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК