Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (026) 2005.No2(026)
Потанины хотир (Zygophyllum Potaninii Maxim.) ургамалд биологийн идэвхт бодис тодорхойлсон судалгааны дүигээс
( Судалгааны өгүүлэл )

Э.Сарнайзул1 Б.Баясгалан2

1УМХГ-НТЛ 2ЭМШУИС Эм зүйн сургууль

 
Абстракт

Потанины хотирыг УАУ-д элэгний хатуурал, элэгний хорт хавдрын хүндрэлийн нэг гол хэлбэр болох хаалган венийн гипертенз1/, (асцит) хэвлийд шингэн хуримтлагдах, хавагнах шинж тэмдэг давамгайлсан эмгэгүүдийн үед хэрэглэдэг байсан. [1]
Манай орны нутаг дэвсгэрт ахар дэвүүрт, гозийн, кашгзоын, өрген навчит, жимсгэнэт, шовгор, орхиос, өдлөг. потанин, зээрийн, рсзовын зэрэг нийтдээ 12 зүйлийн хотир ургздаг байна. Эдгззр зүйл ургамлуудаас Потанины хотир (Zygophyllum Potaninii Maxim.) нь Хулангийн ундаа, Аргалын ундаа хэмээн ард түмний дунд алдаршжээ. Уг ургамал нь Zygophyllaceae хотирын овогт хамаарагдах олон наст өвслөг ургамал бөгөөд гол төлөв хайргархаг, чулуурхаг хөрстэй цөлийн бүсэд ургадаг байна.
Потакикы хотирын (Zygophyllum Pr/aninii Ma/in.) эмчилгээнд хэрэглзгдэж байгаа чухал 'л/үхий эд болох навч нь 1-2 хос, 10-25 мм уртг"й, 7-20 мм өргөнтэй тонгоруу өндгөрхүу юмуу зууван хэлбэртэй байна.[2] Потанины хотирт (Zygophyllum Potaninii Maxim.) флавоноид, сапонин, зэрэг биологийн идэбхт бодис агуулагддаг болох нь тогтоогджээ.[3]

Зорилго:
Бид судалгааньчаа ажпаар Потанины хотирын (Zygc^hyllum Potaninii Maxim.) газрын дээд хэсэгт агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээг тогтоох, тоон тодорхойлолт хийх аргачлал боловсруулах зорилго тависан юм. Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлэн тавилаа.
1.    Потанины хотирын (Zygophyllum Potaninii Maxim.) газрын дээд хэсгийн түүхий эдэд агуулагдах биологийн идэвхт бодисыг энгийн урвалж болон нимгэн үет хроматографийн аргаар тодорхойлох
2.    Потанины хотирын (Zygophyllum Potaninii Maxim.) газрын дээд хэсгийн нийлбэр флавоноидын хэмжээг тогтоохрд ургамлын
түүхий эдийн жижиглэлтийн зэрэг хэрхэн нөлөөлехийг судлах
3. Потанины хотирын газрын дээд хэсгийн кийлбэр флавоноидын хэмжээг тогтооход уусгагчийн концентрац хэрхэн нөлөөлөхийг судлах

Арга зүй:
1.    Потанины хотирын (Zygophyllum Potaninii Maxim.) газрын дээд хэсгийн туухий эдэзс 1:10 харьцаатай 70% этилийн спиртэн ханд бэлтгэн фенолт нэгдлийг FeCI3, А1С13-ийн уусмал зэрэг чанарын урвалжаар таньж тодорхойлоод цаашид фенолт нэгдлийн судалгааг нимгэн үет хроматографийн аргаар силикагель    ялтасыг    ашиглан тодорхойлов.Үүний тулд Потанины хотирын (Zygophyllum Potaninii Maxim.) газрын дээд хэсгийн түүхий эдээс 1 граммыг жкнлэн авч 50 мл-ийн хэм кээтэй б|эерөнхий ёроолтой колбонд хийж 70%-10 мл этанол нэмж эргэх хөргөгчид залган буцалж буй усан халаагуур дээр 30 минут хандлаж хөргөв. Ялгамлаас 20мкл авч этилацетат:метанол:ус 10:2:1 бүхий системд стандарт бодис кверцетин, кемпферолын хамт явуулав. Хроматограммыг 5%-ын FeCI3, 3%-ын AICI3, 1%-ын ванилин болон концентрацитай H2S04-3ap ш\'ршиж тодруулав. Хроматограммыг энгийн нүдээр болон хэт ягаан туяаны ламп?;нд харав.
2.    Түүхий эдээс 2 гр-ийг OKAUS GA110 цахилгаан жин дээр нарийвчлалтай жинлэн авч 100 мл ийн хэмжээтэй беөрөнхий ёроолтой колбонд хийж 70%-50 мг этанол нэмж эргэх хөргөгчтэй холбон буцалж буй усан халаагуур дээр 1 цаг хандалз^. Хэндыг хөргөн 100 мл-ийн хэмжээт колбо руу шүүж үлдэгдэл дээр 70%-20 мл этанол нэмж дахин 1 цаг хандалсан. Ялгамлыг хөргөн 100 мл-ийн шүүгдэстэй хэмжээт колбо руу шүүж шүүлтүүр ба колбоо 70%-5 мл этанолоор угаана. Шүүгдсийг 100 мл хүртэл этанолоор дүУргэнэ. Үүнээс 10 мл-ийг хэмжин авч 10%-10 мл

хүхрийн хүчил нэмж эргэх хөргөгчид залган буцалж буй усан халаагуур дээр 1 цаг гидролиз явууллаа. Үүний дараа /эргөөд 30, 20, 10 мл этилацетатаар агпиконыг хандлан авч этилацетатын үеүдийг нийлүүлэн вакуум ууршуулагч BUCHI Rotavator R-124, BUCHI Waterbath багажийн тусламжтайгаар ууршуулан хуурай үлдзгдлийг 70%-40 мл этанолд уусган авч 50 мл-ийн хэмжээт колбонд хийж хэмжээ хүртэл этанол нэмсэн. Үүнээс 5 мл-ийг 25 мл-ийн хэмжээт колбонд хийж хэмжээ хүртэл этанол нэмэв. -Харьцуулах уусмал этанол 256 нм долгионы уртад нийлбэр флавонойдыг кверцетинд шилжүүлсэнээр тооцно 26S нм долгионы уртад нийлбэр флавонойдыг кемпферолд шилжүүлсэнээр тооцно. Нийлбэр флавоноидын хэмжээг тооцох томъёо

Dx 100 х 50 х 25 х 100

х=-

Exmx10x5x (100-w) D-уусмалын ОПТИК нягт Е1смЛ%-уусмалын хувийн гэрэл шингээлт 256 нм долгионы уртад кверцетины хувийн гэрэл шингээлт-623 269 нм долгионы уртад кемпферолын хувийн гэрзл шижээлт-455 m-дээжийн масс гр w-ургамлын чийглэг %

Судалгааны ажлын үр дүн:
1.    Бид Нимгэн үет хроматографийн аргыг этилацетат:метанол:ус 10:2:1 системд силикагель ялтсанд явуулж храмотограммыг 5%-ын FeCI3, 3%-ын AICI3, 1%-ын ванилин болон концентрацитай хүхрийн хүчлээр тус тус шүршиж толбыг ажигласан. Ингоход Потанины хотирын (Zygophyllum PotanJnii Maxim.) спиртэн ханднаас хэд хэдэн тспбо илэрсэн ба эдгээр толбонууд нь 5%-ыи FECI-, уусмалаар бор хүрэн, 3%-ын AICU уусмалаэр шар, 1%-ын ванилин болон концентраци гай хүхрийн хүчлээр шүршихэд ягаан өнгийн толбо үүссэн.
Мөн Потанины хотирын (Zygophyllum Potaninii Maxim.) спиртэн хандны толбоны Rf-ын утга нь стандарт кверцетин, кемпферолын Rf-ын утгуудтай тохирч байсан.
2.    Хэт ягаан туяаны Unicam 5625 спектрофотометрын    багажийн тусламжтайгаар ургамалд агуулагдах флавоноидын тоон хэмжээг түүхий эдийн жижиглэлтийн зэргээс хамааруулж хамгийн тохиромжтой 1, 2, 3 гим-ийн диаметртай шигшүүрээр шигшиж тоон тодорхойлолт явуулж дараах үр дүнд хүрсэн.

Дүгнэлт:

Бидний судлагаагаар Потанины хотирт (.Zygophyllum Potaninii Maxim.) агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээ нь түүхий эдийн жижиглэлтийн зэрэг 2мм, этанолын концентраци 70% байхад нийлбэр флавоноид кверцетинд шилжүүлснээр 1.2401 ±0.06%, кемпферолд шилжүүлснээр 1.3833±0.11% гарч байна.
 

Ном зүй

1. Эрдэм шинжилгээ онол-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй
2. Монгол улсад эм хангамжийн алба үүсч хөгжсөний 80 жилд УБ хот 2003
3. D.Enkhmaa Chemische Untersuchungen an den mongolischen Medizinalpflanzen Zygophyllum Potaninii, Zygophyllum pterocarpum und Thermopsis hirsutissima
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1006
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК