Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (026) 2005.No2(026)
Гашуун банздоо ургамлын фитохимийн болои түүхий эмийн хэлбэрт оруулах судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Х.Даариймаа1, Отгонтогоо2, С.Цэцэгмаа1, Г.Эрдэнэцэцэг1, С.Нарантуяа1

"'-Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Эм зуйн сургууль Г-Дархан, АУК

 
Абстракт

Гашуун банздоо-Saussurea amara /L/DC нь гашуун амттай, хүйтэн чанартай, халууныг арилгах, ханиахыг зогсоох, шарх эдгэрүүлэх чадалтай байна. Мөн нян, хижиг, улаанууд зэрэг гөвдрүү, сахуу. боом, гэдэсний хатгалгаа, ям өвчин, охор хатгалгаа, хүйтэн хөлс тарах зэрэг шинж тэмдэг бүхий уушгины архаг өвчин, уушиг нэвчирсэн өвчнийг анагаахад тустай байна (3). Гашуун банздоо -Saussurea amara /L/DC нь Төвд болон Буриад эрдэмтэд Банзидовоо, Өвөрмонгол эрдэмтэд Халдаргана, Лугзидовоо гэж нэрлэдэг байна (3). Банзидовоо нь дараах уламжлалт эмийн жорын найрлаганд ордог: "Ъанздоо-4", "Банздоо-3" "Банздоо-12","Банздоо-2", "Далан туруу-5", "Гавар-23", "1Дэцэг-3", "Чонон хэл-13", Тавар-23"(2). Sambucus manshurica Kitag нь ягаавтар хүрэн мөчиртэй, түүний гол зөөлөн, цайвар бор. Энэ эм нь амтлаг гашуун амттам, тэгш чанартай. хижгийг бо_овсруулах, хямарсан халууныг дарах, өв.зөхийг намдаах чадалтай. Эмнэлэгт хэрэглэх нь бөөрөлзгөнтей ижил. Өвчин намдаах, шээлгэх үйлдэлтэй нь эм зүйн шинжилгээгээр нотолжээ. Амтлаг, гашуун амттай бөгөөд тэгш чанартай. Хавдрыг хариулах, цусан гүйдлийг сайжруулах, шөрмөсийг тавиулах, шар усыг арилгах, шээлгэх, хугарсан ясыг залгах, хий халууныг арилгах, хижгийг боловсруулах чадалтай.
Үе мөчний шар усан өвчин, дагшуур, уушигны хий халуун, хямарсан хижиг, бие шахиран өвдөх, яс хугарч гэмтсэн, бөөрний өрөвсөл зэргийг засна. 18,5- 37,3г-ыг чанаж ууна. Банздоо- 2 жор нь Гашуун банздоо- Saussurea amara /L/DC, Манж гандигар - Sambucus majuricus хэмээх 2 зүйл найрлагатай хий халуун, нян халуун, эс боловсорсон халуунд буцалсан усаар даруулж уудаг тан эм юм Судалгааны ажлын зорилго Судалгааны ажлын зорилго нь Гашуун банздоо ургамлаас зонхилох биологийн идэвхт нэгдлүүдийг цэвэршүүлэн ялгах, Банздоо- 2 танг тохиромжтой орчин үеийн эмийн хэлбэрт оруулах боломжийг судлахад оршино.
Зорилт
Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажилласан.
1.    Гашуун банздоод агуулагдаж буй зонхилох биологийн идэвхт нэгдлүүдийг цэвэршүүлэн ялгах
2.    Ялган авсан бодисуудын бүтэц байгууламжийг тогтоох
3.    Банздоо, Гандигар болон банздоо -2 тангийн урсах чанар, асгарах жин, шахагдах чанарыг тодорхойлох
4.    Хандлах горимыг тогтоож, өтгөн ханд гарган авах
5.    Банздоо- 2 танг тохиромжтой эмийн хэлбэрт оруулах

Судалгааны материал, арга аргачлал Судалгааг ЭМШУИС-ийн эм зуйн сургуулийн лабораторид явууллаа. Гашуун банздоо-Saussurea amara /L/DC -н түүхий эдийг 2003 оны зун ид цэцэглэлтийн үед нь Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэв.
1.    Гашуун банздоо- Saussurea amara /L/DC ургамлаас бодисыг ялгахдаа нингэн үет хроматограф, вакуум шингэний хроматограф, баганат хроматографийн аргуудыг ашигласан.
2.    Ялган авсан бодисыг таньж тодорхойлоход орчин үеийн спектрийн аргууд болох ХЯТ, НУХ, ПСР, С13ЦСР-аар
3.    Ургамал болон Банздоо-2 танд агуулагдаж буй нийлбэр флавоноидын тоо хэмжээг спектрофотометрийн аргаар тогтоов.
4.    Банздоогийн газрын дээрх хэсэг, гандигарын иш мечир, натрийн гидрокарбонат, банздоо- 2 тангийн урсах чанарыг ERWEKA багажинд харьцуулж туршлаа.
5.    Натрийн гидрокарбонат болон банздоо- 2 тангийн асгарах жинг хэмжээст цилиндрт харьцуулан тодорхойлсон.
6.    Хэндлах горимыг тогтоох зорилгоор

хэндлах аргаар циркуляци, перколяци, реперколяци, хэсэгчилсэн мацерацийн аргуудыг ашиглав.

7. Тохирох эмийн хэлбэрт оруулах зорилгоор чийгтэй мөхлөгжүүлэх аргыг янз бүрийн туслах бодис хэрэглэж мөхлөг, шахмал хэлбэрээр гарган авсан. Судалгааны үр дүн: Фитохимийн судалгаанаас: Saussurea amara /L/DC ургамалд урьчилсан судалгаа хийхийн тулд тус ургамлын газрын дээрх хэсгийг (1700 гр) 70% этанолоор хандалсны дараа н-гексан, хлороформ, этилацетат, бутанолоор уусгагчийн туйлшралыг ихэсгэх дарааппап хандалж тус бүрийн хандыг гарган авсан (Бүдүүвч 1).

1 S.amara-н хлороформын фракц: S.amara -н хлороформын фракцад нингэн үет хроматографийг толуол: этилацетат (8:2),    хлороформ:метанол    (9:1).

этилацетаттексан (6:4) явуулсны дунд хамгийн тохиромжтой уусгагчийн систем нь этилацетаттексан (6:4) харьцаа бүхий уусгагчийн систем байв. Хлороформын    фракцад вакуум

и:ингэний, баганат хроматографийг дараалуулан явуулсан. Колонкийн ЭА:Гек (9:1). ЭА:Гек (1:9) хуртэлх харьцаа бүхий уусгагчдаар уусгагчийн туйлшралыг ихэсгэх дарааллаар угааж тус бүрийн фракцыг гарган авсан.

Дээрх фракцуудад нингэн үет хроматографийг ЭА:Гек (6:4) уусгагчийн системд явуулсны дунд вакуум шингэний хроматографаас ЭА:Гек (6:4) фракцыг сонгон авч дээрх фракцад баганат хроматографийг явууллаа. Баганат хроматографыг явуулснаар нийт 39 фракц гарган авч тэдгээрийг нингэн үет хроматографаар шалгасны дараа 17-22-р фракцыг сонгон авч дахин баганат хроматографийг явуулж, колонкийг ЭА:Гек (6:4) уусгагчийн системээр угаах явцад 5А-5 бодисыг ялган авсан. 5А-5 бодисыг орчин спектрийн аргууд (ХЯТ, НУХ, ПОР, С13ЦСР )-аар судалсны дунд флавоноидын агликон болох апигенин болохыг тогтоолоо.

2. Вид судалгааны явцад Гашуун банздоо- Saussurea amara ургамлын өвсенд флавоноидын агликон болох кемпферол, кверцетин агуулагдаж байгааг ХЯТ-ны спектр, нингэн ует хроматографийн аргуудаар тогтоосон.

Банздоо-2 танг эмийн хэлбэрт оруулах судалгаанаас:

Банздоо болон гандигарын урсах чанар, асгарах жин нь харьцангуй муу байгаа нь шахагдах чанарт нөлөөлж шууд шахмал эмийн хэлбэрт оруулахад тохиромжгүй байпаа

Банздоо - 2 тангийн урсах чанар, асгарах жин нь банздоо болон гандигарын түүхий эдийн урсах чанар, асгарах жингээс харьцангуй илүү байлаа /хүснэгт-1/.

Дээрх хоёр хүснэгтээс харахад Ремацерацийн аргаар бэлтгэсэн 20% спиртэн хандэнд нийлбэр флавоноидын агууламж хамгийн их байсан. Шахмал эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоос лактозтой илүү шахагдаж байв.

Дүгнэлт
1.    Гашуун банздоо- Saussurea amara ургамлын    газрын дээд хэсгээс флавоноидын агликон болох апигениныг анхудаа ялган авсан.
2.    Уг ургамалд кверцетин, кемпферол зэрэг флавоноидууд агуулагдаж байгааг анх удаа таньж тогтоолоо.
3.    Банздоо-2    тангийн урсах чанар, асгарах жин нь банздоо болон гандигарын
түүхий эдийн урсах чанар, асгарах жингээс харьцангуй илүү байлаа. 4. Банздоо-2 тангаас етген ханд гарган авахад туухий эдийн жижиглэлтийн зэрэг
2    мм, экстрагент 20%этанол, хэндлах аргаас ремацерацийн аргыг тус тус сонгож авах нь хамгийн тохиромжтой байна.
 

Ном зүй

1. Грубов В.И. Определитель сосудистых растений Монголии.-Ленинград: Наука, 1982.
2. Дармасала. 1994.Х-307
3 Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургэмлыг хэрэглэх арга ба жор.УБ.1996
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 806
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК