Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Монгол оронд ургадаг хусны онгол мөөг (Inonotus obliquus (Fr.) Pilat) -нд агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлэх чанарын урвал
( Судалгааны өгүүлэл )

Б.Бадамжунай1, Д.Энхжаргал2

1, 2-ЭМШУИС, Эм зүйн сургууль
 

 
Абстракт

Монгол орны ургамлын аймагт тохиолддог Гуурст мөөгний овог - Базидат мөөгний анги - Хусны онгол мөөг нь эрт дээр үеэс европ болон азийн орнуудын уламжлалт ардын эмнэлэгт эмийн журмаар хэрэглэгдэж ирсэн [2],
Гадаадын судлаачид ойролцоогоор эмчилгээний мөөгний 200 гаруй зүйл нь хавдрыг анхан шатанд нь илрүүлж хэрэглэвэл түүний өсөлтийг саатуулдаг болохыг тогтоосны үндсэн дээр янз бүрийн орчин үеийн эм бэлдмэлүүд гарган авч байна. Тухайлбал: Базидат аймгийн мөөгнүүдээс агарицин, инонотол, инотодиол зэрэг биологийн идэвхт бодисуудыг ялган авч дотор эрхтнийг цэвэрлэх, туулгах, цус тогтоох, сүрьеэгийн үеийн хэт хөлрөлтийг зогсоох, ходоодны архаг үрэвсэл, ходоодны шархлааны үед хэрэглэх бэлдмэлүүд, мөн хавдрын вирусын өсөлтийг саатуулах үйлчилгээтэй "Gastrophungin", "Befungin", "The master of Taiga" зэрэг эм бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлсэн байна [3], Монгол оронд ч сүүлийн жилүүдэд мөөгнөөс биологийн идэвхт бодис ялган авах, эм гарган авах судалгааны ажил нэлээн хийгдэж байгаагаас дурдвал, МУИС-ийн Химийн факультетын магистрант Д. Энхжаргалын "Монгол оронд ургадаг хусны мөөг /Inonotus obliquus (Fr.) Pilat/-Hfl агуулагдах флавоноидуудын судалгаа", ШУТИС-ийн Хүнс биотехникийн сургуулийн магистрант С. Наранжаргалын "Хусны онгол мөөг /Inonotus obliquus (Fr.) PilatZ-ийн биохимийн бүрдэл", ШУҮ-ийн "Монэнзим" компанийн судлаачдын "Хусны онгол мөөгөнд агуулагдах ферментийн судалгаа" зэрэг ажлууд багтаж байна[..].
Эдгээр судалгааны ажилд Монгол оронд ургадаг хусны онгол мөөгний түүхий эдийн үнслэг, чийглэг, хандпагдах бодис зэрэг чанарын үзүүлэлтүүдийг судлаачид тогтоогоогүй, мөн хромогений комплекс, алкалоид зэрэг биологийн өндөр идэвхтэй, ОХУ-ын Фармакопейд үндсэн үйлчлэгч бодис болгон стандартчилдаг бодисуудын тооны тодорхойлолтыг явуулаагүй байгаа нь бидний судалгааны ажпын үндэслэл боллоо.
Судалгааны зорилго, зорилт
Хусны онгол мөөгний биологийн идэвхт бодисуудыг илрүүлэх чанарын урвалыг явуулах /аргаах бодис, алкалоид, тосны хүчил, хромогений комплекс/.
Судалгааны хэрэглэгдхүүн ба аргазүй
1.    Судалгааны объектоор Хэнтий аймгийн Батширээт сумын нутгаас 2003 оны 11 сард түүж бэлтгэсэн хусны мөөгийг ашиглав.
2.    Чанарын урвалыг явуулахад шаардагдах хусны онгол мөөгний усан ялгамлыг ОХУ-ын XI Фармакопейн аргачлалд заасны дагуу 1:10 харьцаатайгаар, реперколяцийн аргаар нэрмэл усаар хандлан гарган авсан.
Судалгааны ажлын үр дүн
Бид аргаах бодис болон хромогений крмплексийн чанарын урвалыг явуулахдаа түүхий эдээс 1:10 харьцаатай бэлдсэн усан ялгамалд явуулсан.
 

Хүснэгт 1

Аргаах бодис ба хромогений комплексийн чанарын урвалын дүн

Нийлбэр алкалоидын чанарын урвалыг явуулахдаа түүхий эдээс 1:10 харьцаатай 70% этанолд бэлдсэн спиртэн ханданд явууллаа.

Хүснэгт 2

Нийлбэр алкалоидын чанарын урвалын дүн

Нийлбэр алкалоидын чанарын урвалыг явуулахдаа түүхий эдийг 70% этанолд 1:10 харьцаатай бэлдсэн спиртэн ханданд явуулав.

Хүснэгт 3

Тосны хүчлүүдийн чанарын урвалын дүн

Дүгнэлт

Дээрх чанарын урвалуудыг явуулсны үндсэн дээр түүхий эдэд (аргаах бодис, алкалоид, тосны хүчлүүд, хромогений комплекс зэрэг) биологийн идэвхт бодисууд агуулагдаж байна гэсэн дүгнэлтэнд хүрч цаашид хусны мөөгөнд агуулагдах биологийн идэвхт бодисуудын тооны тодорхойлолтыг явуулахаар шийдвэрлэлээ.

Ном зүй

1. Отгонтуяа. Д, \"Эрүүл мэндийн увдис\" сэтгүүл №3. Улаанбаатар хот. 2005. х.12-14.

2. Бабаян. Э. А, Машковский. М. Д, Обоймакова. А. И, Государственная фармакопея СССР XI. Выпуск 1. Москва \"Медицина\". 1987. 105-110, 342-343

3. http://www.herbalqram.orq/wholefoodsmarket/herbclip/review.asp?i=42560
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 620
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК