Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Монгол оронд ургадаг хусны онгол мөег (Inonotus obliquus (Fr.) Pilat) —нд хромогений комплекс тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Бадамжунай\\\\ Д.Энхжаргал2

1, 2-ЭМШУИС, Эм зүйн сургууль

 
Абстракт

Эрт дээр үеэс эмчилгээний мөөг нь дэлхий дээрх олон орны ардын анагаах ухаанд хэрэглэгдсээр ирсэн ба өнөө үед ч Орос, Хятад, Япон, Солонгос, мөн АНУ, Канад зэрэг оронд уушиг, ходоод, хөхний хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэгдсээр байна [3].
Сүүлийн жилүүдэд элэг, уушиг, ходоод болон бусад эрхтний хавдрын өвчлөл нь өнөөгийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй нийлэг аргаар гарган авсан эмийн бэлдмэлүүд болон бусад экологийн хүчин зүйлүүдээс хамаарч ихээхэн өсөх хандлагатай болжээ. Дэлхий дээр жил тутам 6 сая хүнийг (хүүхэд болон насанд хүрэгсэд) үхэлд хүрж буй 2 дахь том шалтгаан нь хавдарын өвчин болж байна [.3],
Монгол орны хувьд 40-өөд төрлийн хорт хавдар бүртгэгдээд байгаагаас хүн амын өвчлөлийн 40% орчим хувийг дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, хорт хавдрын өвчнүүд эзлэх болжээ [1].
Анагаах ухаанд хэрэглэгддэг эмчилгээний мөөгнүүдээс Базидомицетын дээд ангид 80 овгийн 550 төрөл, 10000 зүйл үржпийн биет мөөгнүүд багтдаг. Судлаачид ойролцоогоор эмчилгээний мөөгний 200 гаруй зүйл нь хавдрыг анхан шатанд нь илрүүлж хэрэглэвэл түүний өсөлтийг саатуулдаг болохыг тогтоосон байна [3],
Базидомицетын ангийн зарим мөөг нь (хортой ба хоргүй мөөг) чихрийн шижингийн эсрэг, паразит, бактери, вирусын эсрэг, цусан дахь холестролын хэмжээ ихсэхээс сэргийлэх, эмийн эмчилгээний дараа дархлаа дарангуйлагдах үед дархлалын системийг сэргээх, хавдрын эсрэг үйлдэл, биеийн тамир тэнхээ сайжруулах зэрэг олон талын онцгой үйлдэлтэй [3,4].
Монгол оронд Базидат мөөгний анги-Гуурст мөөгний овог-Хусны онгол мөөг ургадаг байна. Манай оронд сүүлийн жилүүдэд хусны онгол мөөгнөөс биологийн идэвхт бодис ялган авах, эмийн бэлдмэл гарган авах судалгааны ажил нилээн хийгдэж байгаа. Гэвч түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодис тухайлбал, Оросын Фармакопейд үндсэн үйлчлэгч бодис болгон стандартчилдаг хромогений комплексийн чанарын болон тооны үзүүлэлтийг тогтоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Судалгааны зорилго
Монгол оронд ургадаг хусны онгол мөөг (Inonotus obliquus (Fr.) Pilat) -ний түүхий эдэд агуулагдах хромогений комплексийн чанарын болон тооны тодорхойлолтыг явуулах Судалгааны зорилт
Бид дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа.
1.    Түүхий эдэд агуулагдах хромогений комплексийг илрүүлэх чанарын урвал явуулах.
2.    Түүхий эдэд агуулагдах хромогений комплексийн тоон агууламжийг тодорхойлох

Судалгааны хэрэглэгдхүүн ба аргазүй
1.    Судалгааны объектоор Хэнтий аймгийн Батширээт сумын нутгаас 2003 оны 11 сард түүж бэлтгэсэн хусны мөөгийг ашиглав.
2.    Чанарын урвалыг явуулахад шаардагдах хусны онгол мөөгний усан ялгамлыг ОХУ-ын XI Фармакопейн аргачлалд заасны дагуу 1:10 харьцаатайгаар, реперколяцийн аргаар нэрмэл усаар хандлан гарган авсан.
 

3.    Хусны онгол мөөгөнд агуулагдах хромогений комплексийн чанар болон тооны тодорхойлолтыг ОХУ-ын XI Фармакопейн аргачлалд заасны дагуу тодорхойлсон.
4.    Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг ОХУ-ын XI Фармакопейн аргачлал болон Стьюдентийн критери ашиглан боловсруулав.
Судалгааны ажлын үр дүн
1. Хромогений комплекс илрүүлэх чанарын урвалын дүн
Түүхий эдэд агуулагдах хромогений комплексийг илрүүлэх чанарын урвалыг явуулахын тулд түүхий эдийн усан ялгамлаас ЮОмл авч 20%-ийн HCL-ийн уусмалаас 5-6 мл хийхэд их хэмжээний хүрэн бор өнгийн тунадас үүсэх ба түүн дээр №НС03-ын уусмал нэмэхэд тунадас уусаж байсан (сайн харлаагүй). Тиймээс бид хусны онгол мөөгний түүхий эдэд хромогений комплекс байна гэж үзэн тооны тодорхойлолтыг явууллаа.
2. Хромогений комплексийн тоон агууламжийг тодорхойлсон дүн
Хусны онгол мөөгний түүхий эдэд хромогений комплексийн агууламжийг тодорхойлохдоо ОХУ-ын XI Фармакопейн аргачлалд заасны дагуу 2 мм диаметрийн хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс 10 гр-ыг жигнэн авч 500 мл-ын хэмжээтэй колбонд хийв.
Түүхий эд дээр 300 мл нэрмэл ус хийн тасалгааны температурт 1 цаг хандална. Дараа нь эргэх хөрп/үрт холбогдсон усан банн дээр 2 цагийн турш тавина. Үүний дараа хандыг цаасан шүүлтүүрээр шүүж 500 мл хэмжээтэй мерны колбонд хийнэ. Хэмжээс хүртэл буцалсан халуун ус хийгээд 18-20° С хүртэл хөргөнө.
Шүүгдсэнээс 25 мл-ийг хэмжин авч, шаазан аяганд хийн 100-105°С хүртэл халаасан усан банн дээр хуурай болтол ууршуулна. Хуурай үлдэгдлийг түргэн хугацаанд эксикаторт хийж хөргөөд, дараа нь жигнэнэ (т-,).
Хромогений комплексийг тодорхойлохдоо 150 мл хэмжээст колбонд 100 мл шүүгдэс хийж 25%-ийн HCL-ийн уусмалаар (0.5-0.8мл) шүүгдсийн орчныг 1-2 хүртэл хүчиллэгжүүлж индикаторын цаасаар шалгана. Ингээд 30 мин тавихад улбар шар өнгийн тунадас буух ба тунадасыг шүүлтийн цаасаар шүүнэ.
Давсны хүчлийн уусмалаар хүчиллэгжүүлсэн шүүгдэснээс 25 мл-ийг хэмжин авч шаазан аяганд хийн 100-105°С хүртэл халаасан усан банн дээр 3 цагийн турш хуурай болтол ууршуулна. Ингэхэд хромогений комплексгүй хуурай үлдэгдэл үлдэнэ. Түүнийг түргэн хугацаанд эксикаторт хийж хөргеөд, дараа нь жигнэнэ (т2).
Түүхий эдийн хромогений комплекс агуулсан хуурай үлдэгдлийг дараах томъёогоор бодож хувиар илэрхийлнэ [2],

М,- HCL-ийн уусмалаар хүчиллэгжүүлэхээс өмнех хуурай үлдэгдлийн жин \гр\ М2 - HCL-ийн уусмалаар хүчиллэгжүүлсний дараах хуурай үлдэгдлийн жин \гр\ М - түүхий эдийн жин \гр\ W - түүхий эдийн чийглэгийн хэмжээ (%)

Туршилтыг 5-аас доошгүй давталттай хийсэн бөгөөд туршилтын үр дүнг хүснэгт 1-ээр харуулав.

Хүснэгт 1

Хусны онгол мөөгний түүхий эдэд агуулагдах хромогений комплексийн хэмжээ


Бидний судалгааны дүнд хусны онгол мөөгөнд агуулагдах хромогены комплекс 13.186% агуулагдаж байгаа нь фармакопейн заалттай тохирч байгаа нь ОХУ-ын XI Фармакопейн заалттай тохирч байгаа бөгөөд цаашид биологийн идэвхт бодис хромогений комплексоор нь стандартчилах боломжтой болохыг харуулж байна.

Дүгнэлт
Хусны онгол мөөгний түүхий эдэд агуулагдаж буй хромогений комплексийн хэмжээг ОХУ-ын XI Фармакопейн аргаар тодорхойлж үзэхэд хромогений комплекс 13.186% агуулагдаж байна. Энэ нь гадаадын эрдэмтдийн судалгааны дүн болон ОХУ-ын XI Фармакопейн үзүүлэлттэй тохирч байгаа бөгөөд манай оронд ургадаг хусны онгол мөөгийг хромогений комплексоор нь стандартчилж, эмийн түүхий эд болгон ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэлээ.
 

Ном зүй

1. Отгонтуяа. Д, \"Эрүүл мэндийн увдис\" сэтгүүл №3. Улаанбаатар хот. 2005. х.12-14.
2. Бабаян. Э. А, Машковский. М. Д, Обоймакова. А. И, Государственная фармакопея СССР XI. Выпуск 1. Москва \"Медицина\". 1987. 105-110, 342-343
3. http://www.herbalgram.org/wholefoodsmarket/herbclip/review.asp?i=42560
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 624
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК