Үе мөчний цөмийн эмчилгээ нь техник технологи болон анагаах ухааны өндөр хөгжилттэй орнуудад өргөнөөр хэрэглэгддэг эмчилгээний арга юм. Үе мөчний янз бүрийн үрэвслийг цацраг идэвхит 90Ү 186Re 169Er 153Sm зэрэг изотопийн тусламжтайгаар эмчилж тодорхой үр дүнд хүрч байна.
188Re Tin colloid нь үений үрэвслийг эмчлэх хамгийн тохиромжтой шинэ радиофармака юм. Цацраг идэвхит бодис 188Re нь зузаарсан үений мөгөөрсийг тухайлбал 5-10 мм гүнийг нэвтлэх өндөр энерги (2.4 MeV) бүхий р туяа болон өвчтөнд нэмэлт туяаны ачаалал өгөлгүйгээр эмчилгээний явцыг сцинтиграфигаар хянах боломж бүхий бага хэмжээний гамма туяаг (155 Ке V) цацруулах ба хагас задралын хугацаа (16.9 цаг) богино генераторын систем ашиглан гаргаж авдаг зэрэг давуу талуудтай. Мөн химийн холбогч Tin colloid нь бусад радио коллойдуудаас микросферийн хэмжээгээрээ хамгийн тохиромжтой байдаг. Дэлхийн нийт хүн амын 2-3% нь үе мөчний ямар нэг өвчнөөр өвчилсөн тухай интернетийн тойм судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад үений үрэвсэлт өвчин нилээд түгээмэл хүндрэл ихтэй, өсөх хандлагатай эмгэгүүдийн тоонд орж байгаа бөгөөд эмчилгээ оношлогооны асуудал бүрэн төгс шийдвэрлэгдээгүй.
Зорилго: Туршилтын амыанд үений зохиомол үрэвсэл үүсгэн 188Re Tin colloid-p эмчлэн эмчилгээний үр дүнг тооцох.
Зорилт: Туршилтын амьтны эрүүл үеийн лаборатори ба өвдөгний эрүүл үений рентген ясны сцинтиграфийн шинжилгээний үзүүлэлтийг судлах.
1. Туршилтын амьтанд үений зохиомол үрэвслийг Complete Adjuvant Freund-ээр үүсгэх.
2. Үрэвслийн процессыг цусны ерөнхий шинжилгээ, гистологи, рентген, ясны сцинтиграфийн шинжилгээгээр хянах
3. 188Re Tin colloid-p үений үрэвслийг эмчилгээний тунг сонгон эмчилж эмчилгээний үр дүнг тооцох.
Судалгааны ажлын шинэлэгтал практик ач холбогдол
1. Манай оронд анх удаа үе мөчний эмчилгээний практикт 188Re Tin colloid радиофармакаг туршилтын амьтанд ашигласан ба клиникийн практикт үений эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх боломжийг судалж үзсэн юм.
2. Үений зохиомол үрэвсэл үүсгэхэд Complete Adjuvant Freund ашигласан. Радиофармакад тавигдах шаардлага.
1. 188Re Tin colloid -ийн радио химийн цэвэр чанар нь >95% байх, холболтын тогтвортой шинж чанар нь in vitro орчинд 72 цаг, in vivo орчинд 24 цагийн турш >95% байх
2. Коллойдын микросферийн хэмжээ 2-20 цт байх шаардлагатай. Судалгааны ажлын арга, аргачлал
1. Бид харьцангуй эрүүл, нас бие гүйцсэн 2.1 ±0.4 кг жинтэй 10 эр туулайг сонгон авч эрүүл үеийн цусны ерөнхий шинжилгээ, рентген, сцинтиграфи болон гистологийн шинжилгээ хийсэн.
• Цусны ерөнхий шинжилгээг чихний венийн судаснаас 1 мл цус авч шинжилсэн.
• Туршилтын амьтаны зүүн хойд өвдөгний үений эрүүл үеийн рентген зургийг авсан.
• Туршилтын туулайн a.femoralis-д 1.9-2.6 mci "Tc-MDP тус бүр тарьж 2 цагийн дараа гамма камер дээр ясны сцинтиграфи хийсэн
• Эмгэг гистологийн шинжилгээг эрүүл буюу хяналтын өвчилсан ба эмчлэгдсэн туулайн зүүн хойд хөлний өвдөгний үенээс биопси бэлтгэн Г.А.Меркуловын аргаар
/1989/ усгүйжүүлэх, тосгүйжүүлэх дамжлагуудаар дамжуулан микротомоор зүслэг хийж, гемотоксилин эозин будгаар будаж гэрлийн бичил харуураар 200-400 дахин өсгөж харсан.
2. Туршилтын туулайнд үрэвсэл үүсгэх зорилгоор Complete Adjuvant Freund-r 1кг/ жин-д 0.25мл тооцон 0.5 мл-ийг зүүн хойд өвдөгний үений уутанд тарилаа.
3. 72 цагийн дараа архаг үрэвсэл үүсгээд 188Re Tin colloid—ийн эхний тунг 1 кг жин-д нь 0.5.0.65 mci-p рентгений хяналтан дор өвдөгний үенд тарьсан.
4. Эмчилгээний эхний тунгаас 14 хоногийн дараа эмчилгээний явцыг гистологи, рентген, сцинтиграфийн шинжилгээгээр хянасан.
Судалгааны ажлын үр дүн
1. Туршилтын туулайн зүүн хойд өвдөгний үений эрүүл үеийн рентген гистологи болон сцинтиграфийн шинжилгээг хийлээ.
2. Complete Adjuvant Freund тарьсаны дараа 72 цагаас дээш хугацаанд үений архаг үрэвсэл үүсдэг болохыг гистологи, рентген сцинтиграфи цусны ерөнхий шинжилгээгээр тус тус баталлаа Үений гистологт, гистиоцит, лимфоцит бүхий дугариг эсийн нэвчдэс их хэмжээтэй үүсч, судсанд цус дүүрэлттэй хэсэг газарт нейтрофиль эсийн нэвчдэс илэрсэн байв.
3. Туршилтын туулайны үений архаг үрэвслийн эмчилгээний эхний тунгаас 14 хоногийн дараа үрэвслийн нэвчдэс голомтлог болж фибробласт олширч фибрины утаслагууд илэрсэн.
4. Эмчилгээний үр дүнг хянахад 28 хоногын дараа туулайны хөдөлгөөн харьцангуй түргэсэж идэвхитэй байдалд орсон шинжилгээнүүдийг давтан хийхэд рентгенд өвдөгний үе хоорондох зай ихсэж, гистологи шинжилгээнд үрэвслийн нэвчдэс шимэгдэн, холбогч эдийн ширхэгүүд хэлбэржиж сорвижилт явагдсанаас гадна сцинтиграфид үрэвсэлтэй хэсгийн изотопийн шингээлт багасаж эдгэрэлтийн процессийн баталгаа болсон. 2005 оны 1-р сарын 12-наас 3-р сарын 28-г хүртэл нийт 10 өвчтөнд 188Re Tin colloid-г 3-5 макрокюригээр 2 өвдөгний үенд тус тус тарисан ба хүндрэл гараагүй зовиур 10-14хоногт арилж байсан. Өвчтөнийг сонгож авахдаа 2 өвдөгний үеэр өвдөлттэй, хавдсан явахаар өвдөлт нэмэгдээд байна гэсэн зовиуртой үзэхэд өвдөгний үеэр хавдсан , улайсан, барьж тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй хөдөлгөөн хагас хязгаарлагдсан рентгенд үе хоорондын зай нарийссан, яс ургалттай хүнийг сонгон авч эмчилсэн. Энэ эмчилгээг хийхэд сөрөг нөлөө байхгүй хэрэглэж болохоор байсан.
Дүгнэлт
1. Complete Adjuvant Freund-г 0.25 мг/кг тунгаар туршилтын амьтанд тарихад архаг үрэвслийн процесс үүсч байна.
2. 188Re Tin colloid-oop хийх Radiosynovectomy-н арга нь үений архаг үрэвслийг эмчлэхэд үр дүнтэй арга болох нь батлагдсан.
3. 188Re нь эмчилгээнд маш тохиромжтой, үнэ өртгийн хувьд хямд, монгол хүнд тохирох эмчилгээний тунгтооцож гарган, клиникийн практикт өргөн хэрэглэх боломжтой.